Moderator: mgl_300
Сүрчигний сүр хүч |
(2009-02-01) |
Зангиагаа фудболктой хослуулаад болзоонд явбал ямар харагдах бол. Буруу сонгосон сүрчиг яг л тийм сэтгэгдэл төрүүлдгийг та мэдэх үү? Харамсалтай нь эрчүүдийн ихэнх нь үнэртэй усанд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Хэн нэгнээс бэлгэнд авсан, аавынхаа хэрэглэж байсан усыг залгамжилж, эсвэл худалдагч охинд нь сээтэн хаяхын тулд нэрийг нь ч уншилгүй авчихсан сүрчгээрээ л гоёдог. Та ч бас тэдний нэг юм биш биз? Тэгвэл доорхи зөвлөгөөг уншаарай.
Та ямар арьстай вэ? Тослог арьстнуудад Шар үс сүрчигний үнэрийг удаан хадгалдаг шидтэй. Харин тослог арьс сүрчгийн үнэрийг улам тодруулж, нэмдэг тул зөөлөн, байгалийн үнэртэй ус сонгохыг зөвлөе. Чийглэг, тослог арьстнуудад цитрусан суурьтай үнэртэн илүү тохиромжтой байдаг. Учир нь ийм төрлийн элемент нууцлаг хурц үнэрийг тань тэнцвэржүүлдэг. Тиймээс “airy” эсвэл “summertime” гэсэн тодотголтой сэнгэнэсэн үнэртэн сонгоорой. Хуурай арьстнуудад Энэ төрлийн арьс сүрчгийн үнэрийг удаан хадгалдаггүй. Тиймээс бэхжүүлэгчтэй /Cologne/ үнэртэй ус сонгоорой. “Tobacco”, эсвэл “Musk” тодотголтой сүрчигний хурц, тод үнэр энэ төрлийнхөнд хамгийн тохиромжтой |