Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Бүсгүй хүн ямар байвал эр хүнд сонирхолтой вэ?

Энд би нэгэнт эр хүний зүгээс бичиж чадахгүй учраас зүгээр л өөрийнхөө ажиглаж мэдсэнээ, мөн өөрийнхөө туршлагаас ярья. Залуучууд цааш нь үргэлжлүүлнэ биз, хэрвээ хүсвэл…

1. Бүсгүй та хэзээд байгаагаараа л байж сур.

Эрчүүд аальгүй, худлаа маягтай бүсгүйд маш дургүй. Намайг жоохон байхад л миний том ахаас ийм зан илт мэдрэгддэг байсан. Хажуугийн орцны нэг аймаар аальгүй эгчийг манай гэрт орж ирээд ээжтэй юм ярьж байхад нь “ороо нь орсон муужгай шиг сэжгийн амьтан бэ” гэж аймаар дургүйцэж хэлэхийг нь сонсоод тухайн үед энэ үгийн учрыг ойлгоогүй ч би огт мартаагүй, ямар учиртай тэгж хэлсэн юм бол гээд л гайхаад байдаг байлаа. Тэр эгч аягүй наалинхай дуутай, маяг нь дэндсэн, хөдөлж ядсан юм байсан. Надаа одоо болтол энэ үг нь мартагддаггүй юмаа. Муухай үг. Гэхдээ л эмэгтэй хүнд илүү дутуу худлаа маяг хэрэггүй гэдэг ойлголтыг хэзээ ч анинстол хийх боломжгүйгээр миний толгойд суулгачихсан үг. Сүүлд найз залуучуудаасаа ч аальгүй маягтай бүсгүйчүүдэд дургүй байдгийг нь би ажигласан. Бүсгүй хүн даруухан байж болно, сэргэлэн галзуу байж болно, хөгжилтэй, цоглог байж болно, ааштай байж болно, ямар ч тохиолдолд өөрийнхөө зангаар л байх хэрэгтэй. Хуурамч баг хэрэггүй.

2. Бага зэрэг эрх зан байхад гэмгүй.

Хайртай залуудаа бол эрхэлдэг байх хэрэгтэй. Таньдаг бүх залуудаа эрхлээд байвал тэрэн шиг тэнэг юм байхгүй шүү. Зөвхөн найз залуудаа аан. Үнэнээсээ хайртай залуугаа харахаар өөрийн эрхгүй л эрх зан хөдөлдөг дөө угаасаа. Эрхлэхээр тэд нар дуртай байдаг. Гэнэн, тэнэгдүү ч юм шиг, эрх танхил зан гаргаж байгаад л эрчүүдийг хөөрхөн аргалчихаж болдог. Тэд нар чинь хад чулуу мэт сүрлэг гэж онгирох боловч цагаа тулахаар бас л хайлсан тугалга шиг хүмүүс шүү дээ.

3. Ээж шиг нь халамжтай бай.

Ямар ч эр хүн халамжтай эмэгтэйд дуртай. Яагаад гэвэл бүгдээрээ ээжтэй учраас. Ээж шигээ халамжтай бүсгүйд бол нугасгүй. Тэгш эрх мэрх гэж ярьж битгий тэнэгт. Хамт байгаа тохиолдолд боломжоороо халамжил. Автомат гэр ахуйн бараа элбэг болчихсон өнөө үед сайхан хоол хийж өгөөд, хувцас хунарыг нь угааж, индүүдээд өгөхөд нээх ядаад байх юм байхгүй. Тэд нар чинь цагаа тулахаар их эмзэг, турьхан хүмүүс. Хөргөгч дүүрэн талх, хиам үлдээгээд орхиод явсан ч хоолшихгүй. Заавал гарын хоол идэж байж сая нэг юм хоол идсэн болдог сонин бүтэцтэй хүмүүс. Хоол хийх материалыг нь хөргөгчөөр дүүрэн бэлдээд орхисон ч хэн нэгэн хөргөгчийг нь үүрээд явчихсан юм шиг аяга хоол хийгээд идчихэж чадахгүй залхуураад сууж байхаасаа ч сийхгүй нөхөд. Тийм болохоор хамт байгаа үедээ хүүхдээ бөөцийлж байгаа юм шиг халамжлахад гэмгүй.

4. Өөрийгөө эр хүнээс илүү ухаантай гэж хэзээ ч битгий бод.

Яана даа гэмээр хоосон толгойтой залуучууд бол одоо зөндөө. Гэхдээ найз залуу чинь мэдлэг нимгэн, жоохон тэнэгдүү бол хажууд нь хэзээ ч тэр чинь тийм байдаг, чи ийм юм мэдэхгүй байхдаа яадгийн гэж маргалдаж болохгүй. Өөрийгөө түүнээс илүү ухаантай гэж дотроо бодож болох хэдий ч ил гаргаж хэлж хэзээ ч болохгүй. Ялангуяа найз нарынх нь хажууд. Залуучууд өөрөөсөө илүү юм мэддэг бүсгүйд дургүй байдаг учраас энэ байдалд нь бүү анхаарлаа хандуул. Хэрвээ бүсгүй минь ийм залууд сэтгэл алдарсан бол дуугай л тэвч, үгүй бол хэрүүл маргаан үүсгэлгүйгээр хөнгөхөөн холдож сур.

Үнэхээр ухаалаг залуутай учирсан бол өөрийгөө азтайд тооцож, тэр залуугаа алдахгүйг хичээ.

5. Эр хүний бие даасан байдалд битгий халд

Эр хүний шийдэж чадах асуудалд хэзээ ч битгий хошуу дүр. Түүнд битгий саад бол. Шаардлагатай тохиолдолд найз залуу чинь, нөхөр чинь чамаас тусламж хүсвэл өөрийн саналаа хэлж болох юм. Найз бүсгүйдээ, эхнэртээ толгойгоо мэдүүлсэн эрчүүд хамгийн хөгийн, арчаагүй харагддаг. Тэднийг хэзээ ч ийм байдалд битгий оруул. Эр хүний шийдвэрийг хүндэлж сур, үнэхээр буруу шийдвэр гаргаад байгаа нь илт байвал уурлаж, уцаарлаж, загналгүйгээр учирлаад ярилцаад үзэхэд гэмгүй. Ухаалаг залуучууд бол эргэцүүлж бодно, хүлээж авна. Ухаан муутай нь муйхарлана, өөрийнхөөрөө зүтгэнэ. Тийм тэнэгүүдээс аятайхан холдохыг бодсон ч яахав.

6. Үргэлж сонирхолтой байхыг хичээ.

Монгол бүсгүйчүүдийн нэг том дутагдал байдаг. Хайртай залуутайгаа хамт байхаараа өөрийгөө мартчихдаг гэмтэй. За хүүхэд гаргавал бүр өнгөрөө. Хүүхэд, нөхөртөө хамаг анхаарлаа тавиад өөрийгөө мартчихдаг. Өөрийгөө тоохоо больсноос яагаачгүй эрт гэрийн авгайн дүрдээ бүр итгэчихдэг юм шиг санагдаад байдаг юм. Хэзээ ч ийм байж болохгүй. Найз залуудаа тавьдаг анхаарал, халамжаасаа 2-3 дахин их анхаарлыг өөртөө тавь. Өөрийгөө сайхан бүсгүй гэж бодож сур. Өөдрөг, өөртөө итгэлтэй, цоглог бас ихэмсэг байхыг эрхэмлэ. Нэг залууд ухаангүй хайртай болонгуутаа хүүхдийг нь гаргах гэж хэзээ ч битгий яар. Хэзээ ч шүү. Хүүхдэд ухаангүй хайртай, хариуцлагаа ухамсарладаг залуу эр хүн ховор. Өөрийнхөө хүүхдийг ч үл тоох тэнэг залуучууд энэ хорвоогоор дүүрэн байгаа. Яагаачгүй хүүхэд гаргаж гэнэдэж болохгүй. Бүсгүй чи, бас та 2-ын үргэлжлэл болох хөөрхөн үр чинь л хохироод хоцордог нь нотлох шаардлагагүй үнэн. Хайртай бүсгүй нь хүүхдийг нь гаргаад л гэртээ суучихвал залуучуудад сонирхолгүй болчихдог.

7. Эр хүнийг хэзээ ч битгий аргад.

Энэ үгийг би дахин дахин хэлье. Бүсгүй хүн бол аргадаад гуйхаар уярчихдаг, буугаад өгчихдөг. Эр хүн бол үгүй. Улам цаашилдаг.

Найз залуу чинь сэтгэл нь хувирсан анхны шинж тэмдэг л илэрвэл түүнд биш өөртөө тавих анхаарал халамжаа нэмэгдүүл. Чи түүнд хичнээн их хайртай байсан ч гэсэн, тэр байдлыг нь үл тоомсорло. Шинэ, өнгөлөг, сүүлийн үеийн загварын хувцас худалдаж ав, өөрийнхөө гоо сайханд илүү анхаар. Улам өнгө ор, улам цоглог бол, харц дээгүүр алх. Өөртөө илүү цаг зав гарга. Сэтгэлээ сэргээж болох бүх зүйлээр оролд. Найз бүсгүйчүүдтэйгээ уулз, шоуд, нарги, цэнгэ. Харин нэг зүйлийг хатуу анхааруулъя. Яг энэ үедээ өөр залуутай хэзээ ч битгий орооцолд. Журамтай бай. Тэр цагт найз залуу чинь байж ядах болно, чамд анхаарлаа хандуулах болно. Энэ бол амьдрал дээр батлагдсан үнэн шүү.

Эр хүнээс болж хэзээ ч сэтгэлээр унаж болохгүй. Яадгийн, олхиогүй нэгнийг нь хаяж сур, овилгогүй нэгэнд нь хаягдаж үз. Гэмгүйшдээ. Чи л туршлага сууна. Эр хүний арга эвийг олж, тархийг нь барьж сурна.

За за залхуу хүрчихлээ. Би эр хүн биш учраас буруу зөрүү бичсэн байж магадгүй. Тэгвэл засаж залруулаарай. Дутуу бичсэн байвал өөрсдөө цааш нь үргэлжлүүлээрэй. Эрчүүд ямар бодолтой байдаг нь надаа ч бас сонин байна.

Эцэст нь хэлэхэд бүсгүй та эр хүний түшиг, нөмөр нөөлөггүйгээр хэн ч биш гэдгээ санаж яв. Эр хүний орон зай гэж томоос том, чухлаас чухал зүйл байдаг. Эр хүнгүй айл эзгүйрч ханхайрдагтай адил, эр хүн үгүйд сэтгэл хоосорч, ганцаарддаг. Нөгөө талаар бүсгүй хүний хайр халамжгүйгээр эр хүн гэдэг бол бас л хэн ч биш. Эр хүн эр зоригтой, хүч чадалтай хэдий ч эмэгтэй хүнгүйгээр өчүүхөн амьтан.

SOURCE: mynotes.blog.gogo.mn


profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1248784/e8a/trackback

janibek

2009.02.07 16:37:17
*.122.98.111

unen  um bichsen bna shuu.. erchuud uuruusuu uhaantai busguid durgui bdag um bnalee tiim uchraas haaya ongirood uuriiguu magtah ued zgr l ineegeed unguruh heregtei bas ajlaasaa taraad gertee orj irehed ni shn hool unertuuleed suuj bhad yaj ch yadarch uur utsaarat bsan er hun ineegeel suuj bh shuu.. bas danadaa hardaj bolohgui haaya neg togloom shogloomoor hardaad abahad durtai bdag um blee shuu..
profile

ELGEMSUU

2009.02.07 17:01:53
*.101.198.230

Erchuud ooroosoo uhaalag iluu baival durgui..erchuud uidamtgai humuus..tiim bolohoor odor bur shinehen  sonirholtoi!!!!!!!haniihaa  omno nuutslag une tsenetei ehrii  yaldam .......urgelj ineemlel todruulj baih heregtei..emoticon
profile

Anjelia

2009.02.07 19:47:47
*.32.126.132

Mash hoorhon bichsen bna. Busguichuudee zalhuralgui bainga oortoo anhaaral taviad goe baival yamar ch er hun tanaas uidahgui ee...kk

baagii111

2009.02.07 20:40:00
*.197.209.22

эрчүүд яавал бид нарт гайгүй харагддийм болоо? энэ талаар зөвлөлгөө байвал эрчүүдэд уншуулмаар...
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366673
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
2406 hi elgemsvvgees asuuh yum bna [1] 김유진 2009-02-08 754
2405 setgeleese yriltsah naiz ohintoi boloy 87_83 onii hoorond [2] bmsz 2009-02-08 608
2404 eejuudees asuuya [7] ***Энxзaяa*** 2009-02-08 831
2403 asuuh yum bnaa [1] baayu 2009-02-08 513
2402 Asuuya [6] namynaa 2009-02-08 936
2401 2009 onii tsalingiin talaar asuuh gesen yumaa [1] ruma05 2009-02-08 927
2400 em [8] popain 2009-02-08 520
2399 Сүрчигний сүр хүч [2] ismiraldo 2009-02-08 625
2398 ELGEMSUUD [5] sarmisxan... 2009-02-08 765
2397 c-3 viziig 2 saraar sungaj boloh uu? [1] pudu 2009-02-08 640
2396 Bayarlalaa [2] roli 2009-02-08 580
2395 Жирэмсэн болон хөөрхөн үртэй хүн бүхэнд миний барьж байгаа бэлэг. bolor2 2009-02-08 578
2394 20070321t asuuh ym bnaa [1] chalchii 2009-02-07 727
2393 emlegt zuuchilgad egchees [2] chalchii 2009-02-07 634
2392 Жинхэнэ эрийн санаж явах ёстой зүйлүүд [1] 사랑이 뭔지 2009-02-07 855
2391 elgemsv egchees [1] chalchii 2009-02-07 739
2390 huuhed [1] sisii 2009-02-07 878
2389 elgemsvvd [4] ano 2009-02-07 990
2388 --- file [3] ***Энxзaяa*** 2009-02-07 983
2387 asuuh yum bna aa [4] Cash 2009-02-07 970
2386 xvvxed [6] bondogor 2009-02-07 1150
2385 busguichuudee dahiad asuuh zuil bn [2] 20070321 2009-02-07 953
2384 hi ELGEMSVV asuuh yum bn [3] uujuu 2009-02-07 897
2383 asuuh yum bna [4] hairtaichamdaa 2009-02-07 1192
2382 nyalh huuhed [2] Cash 2009-02-07 1247
2381 end tursun eejuudees asuuh zuil bn file [2] 20070321 2009-02-07 800
2380 tumriin beldmeliig yaj... [2] Cash 2009-02-07 862
2379 xvvxdiin dyatiiz xelj tuslaachi [3] dream5454 2009-02-07 931
» Бүсгүй хүн ямар байвал эр хүнд сонирхолтой вэ? [4] 사랑이 뭔지 2009-02-07 2027
2377 Нөхөртэйгөө эвтэй байх таван зарчим [1] ismiraldo 2009-02-07 1092
2376 Хэрхэн залхуурлаас салах вэ? (Tsoohon heden hvnd) deanna 2009-02-07 13837
2375 Та хүнд баярын мэнд хүргэж чаддаг болов уу? deanna 2009-02-07 12494
2374 Хоолны дэглэмд бэлдэх 10 зөвлөгөө (Amjilt Zalusaa**) deanna 2009-02-07 13419
2373 help me [6] bandaashhan 2009-02-07 914
2372 танилцья бүсгүйчүүдээ [1] bachaal 2009-02-07 2967
2371 Та хөөрхөн үртэй болсон уу? Тэгвэл танд туслах гэсэн юмаа. [2] bolor2 2009-02-06 994
2370 Монгол явах хүүхдийн бичиг баримт [3] ***Энxзaяa*** 2009-02-06 824
2369 hi bvsguichvvdee ogurtsii darahad heregleh gonid haanaas avah ve [1] loyka 2009-02-06 734
2368 ASUULT?TUS BOLOOCH [1] madch 2009-02-06 884
2367 Elgemsuugees asuuy [1] namynaa 2009-02-06 994
2366 hi nadad tuslaach busguichuudee [3] uujuu 2009-02-06 920
2365 busguichuudee. [1] zozo0401 2009-02-06 766
2364 dawxaraa [5] ano 2009-02-06 5260
2363 Та жирэмсэн, эсвэл хүүхэдтэй болсон бол? bolor2 2009-02-06 637
2362 hi bvsguichvvdee ogurtsii darahad heregleh gonid haanaas avah ve [2] loyka 2009-02-06 1210
배너신청
자생병원

배너신청