Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Энэхүү сэдвийг ганц бие хүмүүсдээ зориулсан гэж бүү бодоорой. Монголчууд бид одоо ч гэсэн эрт гэр бүл, үр хүүхэдтэй болож сайнтай муутай л амьдарч байна. Эрт гэр бүлтэй болохын ач холбогдол, сайн тал, эрсдэл, дутагдал юундаа байна вэ? Европын орнуудын жишгээр 30-аас дээш насандаа гэрлэх нь элбэг байдаг. Учир нь юундаа вэ гэвэл элбэг хангалуун гэр бүлийг зохиохдоо юм шиг! Өнөөдөр бид Монголынхоо сайхан бүсгүйчүүдээ харь элгийн хүмүүсд яагаад алдах болвоо! Өөрсдийнхөө учир дутагдлыг энэ хэлэлцүүлгээс хайвал ирээдүйд маань хэрэгтэй мэдээлэл болно.
Ер нь өвгөдийнхөө хэлсэн үгсийг дагацгаасан нь дээр байх өө.
Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас гэж.
Хараад байх нь ээ. Энэ салаад байгаа залуус. Биеэ засаагүй байж гэрээ засах гээд байх шигээ. Болдоггүй гэдэг нь харагдаад байна. Чухам юунд юм мэдэхгүй. Ямартай ч өвөг дээдэс маань болдоггүйг нь мэджээ.