Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

 

...Монголчууд эрт дээр үеэс л тэнгэрийг шүтдэг байж. Дэлхийн дайд сүр хүчээ гайхуулан омгорхож явахдаа их эзэн Чингис хаан, өөрийн болон өрөөл бусад гүрний хувь заяаг, хөх тэнгэрээс лавлаж, чин зоригоор алив асуудлыг шийдэхдээ, "Тэнгэрийн тааллаар"  хэмээн зарлиглаж асан. Мөнх тэнгэрийн хүчин дор, Монголын их хаадууд дэлхийг захирч, эрдэм ухаан, ид хав, сүр хүчээ гайхуулж явсан. Энэ ертөнцийн түмэн олноос гагцхүү монгол үндэстэнг тэнгэр тэтгэж, мөнх тэнгэрийн хөх тамгатай төрүүлдэг гэж өдгөө хүртэл бид итгэцгээдэг.

Өнөө эс гэхэд, маргаашийн нэгэн өдөр "тэнгэр биднийг ивээнэ" хэмээн их хувь заяандаа битүүхэн сүсэлнэ. "Тэнгэр заяат" гэдэг үгэндээ монголчууд, дотор сэтгэлдээ сэмхэн омогшино. Тэнгэр л бидний хувь заяаг тольддог гэсэн итгэлдээ, "муу явж болохгүй ээ"  хэмээн өөрийгөө хурцлан, зоригжуулна.
...Хааяа сэтгэл тавгүйрхэж, бие чилээн алжаах мөчид санаа алдан тэнгэр лугаа ширтэхэд, тэр л амгалан хөх тэнгэр, юу ч болоогүй юм шиг цэнхэртэн ахуйд тайвшралыг олох. Тэр мөчид "нээрээ юу ч ч болоогүй, юу ч өөрчлөгдөөгүй юм байна шүү дээ"  гэж өөрийгөө аргадна.  Сэтгэлд хургасан бараан үүлс, яг л тэнгэрийн үүлс чиг яаран сандран нүүж одохуйд, сэтгэл минь тэнгэр шиг цэлмэж, уртаар амьсгаа авна.
 Удаан ажихад чилсэн нүднээ чийгтэх нулимс, ширхэг дусал болон хацар норгох нь , бүхнийг ариутган чийглэх борооны цусал мэт. Заримдаа нүргэлэн, цахилан аадар асгаруулан хилэгнэх тэнгэр, аажим аажимдаа намдан, борооны дуслыг хөгжилтэйеэ үсчүүлэн аргадах нь, хүний сэтгэл мэт. Тайвшралыг олон сэргэсэн сэтгэл, борооны дараа тэнгэрт нумран, өнгө  үзэмжээрээ гайхуулах солонго мэт.
                                                             

Тайвшрал.
 Монголчууд бид энэ цаг дор их л бухимдалтай болсон мэт. Бие биедээ уцаарлан, бэлэггүй муу үг чулуудалцан, бичсэн, ярьсаныг өөчлөн муучилж, бас маргалдаж, мэтгэлцэнэ. Хорон бүдүүлэг муу үгс, сэтгэл юуг хиртээн гундаах аж. Юунд ингэнэ билээ. Үгээр хүнийг аварч бас алж болдог гэнэм. Өнөө цагт эвийг хичээж, үгээ цэнэн, үйлээ ариусгах нь өөдрөг сайхан байхын эхлэл аж.
                              Хамаг бүгдээр чамайг
                              Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай
                              Хамгийн сайн хүмүүн гэж
                              Хашгирч, ерөөж байвч, тэнгэр шиг бай                /О.Дашбалбар/
 Амьдралд сайн муу олон л зүйл тохиолддог. Харь газар хатуу хэцүүг нуруундаа үүрч, алжааж ядрахдаа, хань ижил, үр хүүхэдтэйгээ хамт амьдран, амгалан байж чадахгүйдээ хааяа цухалдах. Бүтээгүй дурлал, зүдүүхэн амьдрал, бэрхшээл саад тохиолдоход маргаашийн сайханд итгэл алдарч хааяа гунина. Ямарч цагт итгэл алдрах л хамгаас хэцүү. "Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй"  гэдэгчлэн бүх зүйл өөрчлөгдөн хувирах их заагт, олон сайхан учрал тохиол эргэж ирдэг. Итгэл гэдэг тэр цагийн хүлээлт байдаг аж.
                                 Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
                                 Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
                                 Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
                                 Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай                         /О.Дашбалбар/
 Амьдралын төлөөх эцэс төгсгөлгүй зүтгэлдээ хааяа алжааж чилэх. Худал хуурмагийн өмнө хүчин мөхөсдөхдөө, хэн нэгний итгэл алдсан сэтгэлийн шаналалдаа, хэлж зөвлөх хүнгүй, ухаан дутагдах мөчид сэтгэл харанхуйлж, дотор давчдах үе тохиолддог. Тэр мөчид " би өөрөө өөрийнхөө төлөө амьдарч яваа юм шүү дээ"  гэж өөртөө хэлэх нь, тайвшралыг авч ирдэг. Хүн өөрийн хувь заяаныхаа эзэн нь байдаг аж.
                                  Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
                                  Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
                                  Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
                                  Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг                 /О.Дашбалбар/
 Энэ ертөнцөд үхэл, өвчин хоёроос хэцүү нь үгүй билээ. Бусад зовлон хэмээн нэрлэх зүйл энэ хоёрын дэргэд юу ч биш. Гэвч зовох нэгэн цаг байхад, жаргах нэгэн цаг ирдэг. Өвдөх нэгэн үе байхад, эдгэх нэгэн үе ирдэг. Уйлж суух нэгэн өдөр байхад, инээж суух нэгэн өдөр ирдэг. Өөдрөг бодол, тэвчээр, эзэндээ тайвшрал, бас аз хийморь авчирдаг гэнэм. Тэвчээр хүнийг ялалтад хүргэдэг аж
                                    Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
                                    Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
                                    Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
                                    Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март    /О.Дашбалбар/
 Ямар ч үед хүн ухаанаа барьж, уужим сэтгэлээр хандаж ахуйд алдаж, зовох нь бага байдаг гэнэм. Өөртөө итгэж, өөрийнхөөрөө бүх зүйлд хандаж, өөрөө шийдэж байдагт хүн болсны шид нь байдаг. Үүнийхээ төлөө сайн муу үйлээ өөрөө үүрч, өөдрөг сайн явах нь хүн болж төрсний гавьяа хэмээнэ. Энэ сайхан ертөнцөд хүн болж төрөн, цагийг өөдрөг сайнаар элээхээс илүү хувь заяа үгүй аж.
                                     Уур омог, урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
                                     Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ
                                     Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
                                     Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай             /О.Дашбалбар/
 Нэгэн цагт О.Дашбалбарын "Тэнгэр шиг бай"  хэмээх энэ шүлгийг уншиж байхдаа, аугаа сайхныг биширч байсан сан. Бид хааяадаа сайхан шүлгийг уншаад бахдан шагшивч, тэгсгээд мартдаг муу гэмтэй. Сайхан шүлэг, зохиол бүтээлээс ухаарал авч үлдэж байхсан даа. Өнөө цагт бидэнд хэрэгтэй олон сайхан бүтээлүүд байсаар л байна.
                                                

Ухаарал.
 Өдгөө цагт Монголчууд бидэнд үндэсний бахархал, омогшил, бардамнал үгүйлэгдээд байнаа. Даяаршлийн энэ эринд бид бие биенээсээ төдийлэн ялгарахгүй хэдий ч, өвөг дээдэс нь дэлхийн хөгжилд ухаан залиараа, сүр хүчээрээ, омог бардмаараа гайхуулж, сайнаар нөлөөлж байсан нь тийм олон бий бил үү?
Монголчууд бид бахархан омогших, өөрсдийгөө үнэлж, сэтгэл оюунаа хурцлах тэр л зүйл дутагдаад байна. Хий хоосон цээжээ дэлдэх бус, дотоод сэтгэлдээ "би монгол хүн учраас, тэнгэр биднийг онцлон тэтгэдэг учраас, бидний өвөг дээдсийн цус миний судсаар гүйж байгаа учраас, бий муу явж хэрхэвч болохгүй"  гэдэг омгорхол байж гэмээ нь бид өөдрөг сайхан явах ирээдүй буй.
 Хүн бүр дотор сэтгэлдээ өөртөө итгэж, өөрийгөө хичээн сайнаар авч явах нь их хэрэгтэй байнаа. Бие биеэ дэмжиж, бие биеэсээ ухаарал авч, өөрт байгаа муу бүхнээ алхам алхмаар гээж, өөдрөг сайхныг өөртөө цогцлоож, өрөөл бусдад сайнаар нөлөөлж явах нь өөдлөн дэвжихийн үндэс болно. Бусдын мууг шоолон гутаалгүй, бусдын сайнд атаархан хорсолгүй, өөрийн өчүүхэн биейиг өөрчлөн сайжруулах нь тийм хэцүү бишээ. Дор бүрнээ хичээж, дотор ухаандаа тунгааж явбал, монголчууд бид өөдлөн дэвжиж, тэнгэр мэт амгалан амьдрах цаг ойрхон билээ.
 Монголчууд бид "Эвтэй байхдаа хүчтэй"  гэдэг үгийг олонтаа хэлэх мөртлөө эв эейиг төдийлэн хичээхгүй өдий хүрлээ. Монгол хүн бүр бие биенээ хүндэлж, өөдрөг сайхан үгсийг хэлэлцэж, бурууд хатуу, зөвд зөөлөн хандваас эв нэгдэл буй болноо. Эв нэгдэл гэдэг хууль цаазаар бус, хүмүүний дотоод сэтгэл, хичээл зүтгэлээр бий болдог аж. Тамын тогооны үлгэрээ хүн бүр ярьсаар явбал, мянган жил ч ярих буйз аа. Үүнд өөр хэн ч бус,  гагцхүү монголчууд бид л хохирно. Үр удам, хойч үе минь ч хохирно.
Мөнх тэнгэрийн дор эвлэлдэн нэгдэвээс, Монголчууд бид хэнд ч үл дийлдэх хүчтэй, хэнд ч үл автах ухаантай болноо.
  Мөнх хөх тэнгэр биднийг ивээг.
                                      

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1610224/3e5/trackback

profile

MUZZ

2009.04.24 21:08:05
*.176.113.113

emoticonМөнх хөх тэнгэр биднийг ивээг.

profile

bobo0606

2009.04.24 21:12:17
*.143.36.110

ingej yarij morooddog ch zaluus erchvvdiigee tegej vneldeggvi ym shig haragddag shde vnen bizdee zaluus aaaa

enaaa

2009.04.24 22:12:08
*.79.129.80

Ta nar ynelyyleheer ym hiichiheed olon ym yarival yasiin!

morin huur

2009.04.24 23:44:10
*.150.145.125

enaaa chamd dandaa archaagui, arhichin, hulgaich ,hudalch ni taardag baihgui yu yagad gevel chi ooroo orooson dugui ni bolhoor
profile

chups

2009.04.25 02:07:25
*.158.114.70

tiim shuu
profile

..Nyamaa..

2009.04.25 14:08:36
*.197.60.42

kkkkkkkkkkkkkkk bi ch sanaa niilj bna

ineedtei

2009.04.25 22:53:22
*.198.90.65

emoticon.vnen shvv naizaa .

enaaa

2009.05.05 14:53:01
*.79.130.52

Arhi ogt amsdaggyi hyn yahaaraa arhichin bolchihdog ymbee? Nadad tiim myy hymyys ni daanch taarch yavsangui!!hyyhnyydiin archaagui har ymnyydiig harhaar oi gytaj buuljis hyrdeg ymooemoticon.Albatai ymshig archaagyi ymnyydtai yah gj naizalj, amidardag bnaa gj boddog shyy!Hayval taarna!
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62913
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
» ТЭНГЭР ШИГ БАЙ ЗАЛУУСАА [8] Мичидмаа 2009-04-24 1698
2152 ХУУЛИЙН ХИЧЭЭЛ БА ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА ХАЛУУН СЭТГЭЛ 2009-04-24 1120
2151 anhaarna uu [7] anu37 2009-04-24 2554
2150 hi [7] hartai 2009-04-23 1458
2149 taniltsah huuhen bna uu nadtai?! [9] mangar nyamaa 2009-04-23 2087
2148 30-38 nasnii busguitei taniltsay [4] zurhan 2009-04-23 1405
2147 2009 ОНЫ АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА [3] 김혜린 2009-04-23 1475
2146 shal demii [10] erhiin balai 2009-04-23 1311
2145 ЧАТ~~☆★☆~~~♥~БОЛЗЪЁ~♥~~~☆★☆~~ЧАТ VrGeLj 2009-04-22 9625
2144 sain uu zaluusaa [7] sehvvn 2009-04-22 2667
2143 1 bi zaluu [3] KIM .SAMSUNG 2009-04-22 1169
2142 hi busguichude [5] yasanch_yahuu 2009-04-22 1526
2141 Ерөнхийдөө хужаа нар “хүн харх“ [2] Дэлэтэ~ 2009-04-22 1662
2140 chunchon [9] bobo0606 2009-04-22 7486
2139 ZAVTAI YU [6] bolhuu 2009-04-22 1332
2138 ЧАТ____*НАЙЗУУДЫН*____ЧАТ eegii5 2009-04-22 8060
2137 seould taniltsah busgui bna u [4] yasanch_yahuu 2009-04-22 961
2136 taniltsah ohin bna uu [2] eanhaa 2009-04-21 1249
2135 ta bvhendee [6] haluun_nogoo 2009-04-21 1111
2134 aliv busguichuulee [2] 99840298 2009-04-21 1167
2133 BILGUUN HUUD AMIDRAL HAIRLAYA MGL-CHUUDAA [3] batsol061121 2009-04-21 1084
2132 hi busgui mini [8] batea 2009-04-21 1306
2131 TANILTSAY [2] bolhuu 2009-04-21 1164
2130 Танилцъя булангын зарим нэг коммэнтчидэд [45] ORANGE77 2009-04-21 3466
2129 taniltsax gej baigaa x umuus eniig neg unshixad gemgui surgamjtai l yum [2] DANTES 2009-04-20 1952
2128 busand sarnai karaoke..... [1] tersgelsaran 2009-04-20 1133
2127 bi bas taniltsii l daa.... [16] badlady 2009-04-20 1815
2126 ГАДААД ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВД УРЬЖ БАЙНА 김혜린 2009-04-20 1167
2125 DEFER-IDTAI CHONJUGIIN OHIND [4] anhni zahidal 2009-04-20 1187
2124 jeonju [1] anhni zahidal 2009-04-20 971
2123 ТАНЫ ХУВЬ ЗАЯА ТАНЫ ГАРТ [4] Мичидмаа 2009-04-20 1366
2122 CHAT**Zaluus-Oxidiin**CHAT [1] Itgelxvv 2009-04-20 13660
2121 ГАДААД ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВД УРЬЖ БАЙНА 김혜린 2009-04-20 1212
2120 taniltsay ohid busguichude [2] yasanch_yahuu 2009-04-19 1109
2119 ih oron [6] ih oron 2009-04-19 1565
2118 taniltsaya [3] multenk 2009-04-19 1347
2117 odoo zavtai yu seould [3] hiinee 2009-04-19 1525
2116 Би мэдэхгүй ээ jion 2009-04-19 1532
2115 hariin ajil bna uu [5] bayu 2009-04-18 1189
2114 bvsgvichvvld [3] thankyou 2009-04-18 1066
2113 hi [3] thankyou 2009-04-18 1009
2112 ГАДААД ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВД УРЬЖ БАЙНА 김혜린 2009-04-18 1169
2111 1 bi er [8] KIM .SAMSUNG 2009-04-17 1512
2110 oroin mend [5] copmyyc 2009-04-17 1969
2109   ... Itgelxvv 2009-04-17 1216
배너신청
자생병원

배너신청