Хайр гэдэг зүрхэнд
Хараацай шиг нисэн ирээд
Хаврын бороо шиг жиргэсээр
Хагдаршсан зүрхийг цэцэглүүлдэг гэнэм
Хайр гэдэг сэтгэлд
Хун шувуу шиг цуван ирээд
Зуны нар шиг гэрэл гийгүүлж
Зүдүү сэтгэлийг догдлуулдаг гэнэм
Хайр гэдэг хүнд
Хан бүргэд шиг дүүлэн ирээд
Бүгдийг чадах итгэлийг өгөөд
Бүгээн орчлон амьлуулдаг гэнэм