Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Нэг хэсэг хэвлэл мэдээллээр орц хонгил, гудамж, траншайнд амьдардаг хvvхдvvдийн талаар их гарсан. Харин сvvлдээ цєєрєв. Жил бvр хэвлэлийн хvрээлэнгээс гаргадаг "Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мониторнг"-ийн судалгаагаар хvvхдийн талаарх мэдээлэл ердєє нэгхэн хувийг эзэлдэг хэмээн гарчээ. Энэ судалгаанаас харахад тухайн vед яригддаг байсан єнєєх хараа хяналтгvй, бvтэн болон хагас єнчин, нэн ядуу айлын, сургууль завсардсан, тэнэмэл гэсэн "цол гуншинг" зvvсэн хvvхдvvд бvгд аз жаргалтай сайн сайхан амьдарч, нийгмээс халамж анхаарал шаардагдах хэрэггvй болчихсон гэсэн vг ч юм шиг.

ХАРАА ХЯНАЛТГVЙ ХVVХДVVД ХААЧСАН БЭ?
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож, манай улсыг зорих гадаадын иргэдийн тоо нэмэгдсэн билээ. Дэлхийн тавцанд нэрээ бодсондоо ч юм уу, эсвэл тэнэмэл хvvхдvvдийг єрєвдсєндєє ч юм уу, хотоос зайдуу газар нэгдсэн журмаар хуарангийн хэв маягт оруулан байлгадаг болсон гэх яриа гарч байсан. Vнэн, худлыг мэдэхгvй ч тэр цагаас хойш нийслэл хотод эдгээр хvvхдvvдийн ул мєр бvдгэрсэн. Хvvхэд нийгмийн халамжийн гол цэг байх ёстой атал онигоо, шог ярианы эзэн болчихсон байх нь олонтой. Єнгєрсєн жил FM сонсож байтал,
"-Энэ орц хонгилд амьдардаг тэнэмэл хvvхдvvдийн бараа харагдахаа болчихсон байна шvv?
-Аргагvй шvv дээ. Урагшаа сэлбэгэнд єгч байгаа юм чинь" гэсэн шторк сонсогдов. Цаанаа л нэг хоржоонтой энэ шторк тэнэмэл хvvхдvvдийн тухай яригдах бvрт бодогдож, сэтгэл эмзэглvvлдэг юм. Бас нэг нэвтрvvлгээр хvvхдvvдийг Хятадууд авч яваад байгаа тухай єгvvлж байсан. Траншейнд хоноглодог байсан нэгэн хvv сэтгvvлчид "Надтай хамт явдаг байсан хvvхдvvд нэг нэгээрээ алга болсон. Нэг гадаад хvн ирээд "хоол авч єгье" гэж хэлээд аваад явдаг. Тэгээд буцаж ирдэггvй" гэж байсан нь бvр хардмаар. Сvvлийн гурван жил хvний наймааны талаар бид хангалттай мэдээлэлтэй болсон. Гэсэн ч тэнэмэл хvvхдvvдээ одоо хэр нь бvртгэж, ор сураггvй болсных нь сургийг гаргаж чадаагvй л байгаа. Харин vvний оронд таван хошуу малаа жил бvр нэгд нэгэнгvй тоолж, хамаг анхаарлаа хандуулсаар ирсэн. Хvн бол улс орны хамгийн эрхэм баялаг гэдэг биш билvv.

ХАМГИЙН СVVЛД ХИЙСЭН СУДАЛГАА ЮУ ЄГVVЛЖ БАЙНА ВЭ?
Манай улсад сайн дурын, гадаад дотоодын, хэн нэг хvний нэрэмжит олон байгууллага байдаг. Хvvх¬дийн тєлєє гэсэн эдгээр байгууллагууд чухамдаа юу хийдгийг бид сайн мэдэхгvй. Энэ асуудал дээр тєрєєс ямар арга хэмжээ авч байсан талаар сонирхож vзлээ. 2007 онд НХХЯ-аас хvvхдийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад нэгдсэн журмаар хийсэн хяналт шалгалтын тайланг сонирхъё.
Энэхvv шалгалтанд нийт 48 байгууллага хамрагджээ. Эдгээр байгууллагад нэн ядуу єрхийн, хагас болон бvтэн єнчин, нийгмийн халамж шаардагдсан, эцэг эх нь тэжээх чадваргvй, хаягдсан, гээгдсэн, олдмол гэх нийт 1494 хvvхэд байсан байна. Статистикийн газраас гаргасан хvн амын судалгаагаар 2008 онд 5000 орчим бvтэн єнчин хvvхэд бий гэсэн дvн байдаг. Vvний дээрээс хагас єнчин, орон гэргvй, нэн ядуу, эцэг эх нь шоронд байгаа, сургууль завсардсан, хаягдсан хvvхдvvдийн тоог нэмэгдэхээр нэлээд хэдэн мянгад хvрэх байх. Харин энэ судалгаанд ердєє л 1494 гэсэн тоо гарсан. Нийгмийн халамж vйлчилгээ хvрэх ёстой хvндээ хvрч чадахгvй байгаагийн нэг илрэл нь энэ. Дээр дурдсан асрамж, халамжийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас Улаанбаатар хотын Хvvхэд асран хvмvvжvvлэх тєв, тус тєвийн цэцэрлэг, Хєдєлмєр хvмvvжил сургалтын тєв, Хvvхдийн халамж, шуурхай vйлчилгээний тєв, Нялхсын клиник сувилал, Дархан хотын "Энэрэл" цогцолбор гэсэн зургаан байгууллага тєсвєєс санхvvждэг аж. Хvvхдийн асрамж, халамжийн байгууллагууд нь дvрмийн дагуу хєдєлмєр, халамжийн vйлчилгээний газарт бvртгvvлж, хvvхдийн асрамж, халамжийн vйлчилгээ эрхлэх зєвшєєрлийн гэрчилгээ авсан байх ёстой ажээ. Харин эдгээрээс зєвшєєрєл дууссан 13, огт зєвшєєрєлгvй долоон байгууллага байсан байна.

Улсын тєсвєєс санхvvждэг тєвлєрсєн асрамжийн газруудад ажиглагдсан дутагдлуудад: Нялхсын клиник сувилал нийт 72 хvvхэдтэй атал 118 ажилтантай. Мєн Хvvхэд асран хvмvvжvvлэх тєв нь 237 хvvхэд, 100 гаруй ажилтан албан хаагчтай. Энд хvмvvжиж буй хvvхдvvдийн 70 гаруй нь эцэг, эхтэй ч энд амьдардаг аж. Мєн тус тєвийн цэцэрлэгт җилд дунджаар 100 орчим хvvхэд хvмvvждэг. Эдгээр хvvхдvvдийн эрvvл мэнд, эм тарианы мєнгє гэж тєсвєєс сард 50000 тєгрєг тусгадаг байна. Энэ бол ганц хоёрхон хvvхдийн эм тарианы мєнгє билээ. Гадаадын иргэн, байгууллагаас эрхлэн явуулдаг асрамж, халамжийн тєвvvдийн хувьд санхvvжилтийн талаар мэдээлэл авах боломжгvй, хєндлєнгийн хяналт байхгvй, нээлттэй бус байдаг аж. Тухайлбал, Беста киндерхэлф, Солонго, Цамхаг, Єгєємєр, Тэмvvжин андын номын єргєє, Дэгдээхэй, Намуун, Золбоо, Родем, Гэрэл, Єгєємєр, Гэрэлт єргєє, Бербист, Асралт анд, Териза эх, Савио гэх мэт хvvхдийн асрамж, халамжийн байгууллагын хувьд санхvvжилт хаанаас, ямар vндэслэлтэйгээр авдаг болон хэн хяналт тавьдаг талаарх мэдээлэл огт байдаггvй байна.

АСРАМЖИЙН ГАЗАР БАЙХЫН ТУЛД ШАШИН ШVТЭХ ЁСТОЙ ЮУ?
Хаанахын ямар байгууллага нь vл мэдэгдэх эдгээр тєрийн бус, сайн дурын байгууллагууд наанаа хvvхдийн тєлєє гэх боловч цаанаа чухам ямар vйл ажиллагаа явуулдаг болохыг хэн ч мэдэхгvй. Хvvхдийн эрхийн зєрчилтэй байж болзошгvй асуудлуудын нэг нь шашин шvтлэгээ сайн дураараа сонгох явдал байдаг. Vvний нэг жишээ нь яамнаас хийсэн тандалтын судалгаанд хамрагдсан нийт 186 хvvхдийн 75 хувь нь шашны байгууллагатай холбоотой байдаг гэсэн байна. Зєвхєн бэлэг єгєєд зогсохгvй, зарим тєвийн хvvхдvvд шашны хурал номлолд тогтмол явдаг, библийн ном байнга уншдаг, шашны сургуульд явдаг, хvvхдийн єдрийн цагийн хуваарьт шашны vйл ажиллагаагоруулсан, христийн нэр єгч тvvгээр нь дууддаг зэрэг зохимжгvй vйлдлvvд илэрсэн байна. Энэ нь хvvхдийн сул талыг ашиглаж, санаа бодлыг нь урвуулж буй хэрэг билээ. Мєн судалгаанд хамрагдсан байгууллагуудын 8.7 хувь нь шаардлага хангаагvй орчинд, стандартын бус сургалтыг явуулж байсан нь тогтоогдсон байна. Монголчууд бид хvvхдvvдээ єєрсдєє тэжээж, асарч хамгаалж чаддаггvй юм аа гэхэд тэднийгээ хаана, юу хийж байгаа, хэн гэгч нь асрамжилж байдгийг мэддэг байх хэрэгтэй юм.

БИ ГЭР ОРОНТОЙ ХVН
Энхтайвны єргєн чєлєє, Тєв шуудан, Цэцэг тєв, III,IV хороолол зэрэг олны хєлийн газруудад хvйтэн цементэн дээр суугаад дуулж буй хvvхдvvд тааралддаг. Эдний нэг Э.Тvмэнбаяртай уулзлаа. Тэрээр одоо 13 настай. Ээжтэйгээ амьдардаг ажээ.

-Миний дvv дуу дуулж єдєрт хэдэн тєгрєг олдог вэ?
-Хэдэн бутархай мєнгє л олно доо. Нийлvvлж байгаад оройдоо ганц талх л авдаг. Заримдаа хоосон єнжих ч тохиолдол байна шvv дээ. Даарахаас илvv єлсєх л хэцvv байдаг юм.

-Гэр чинь хаана байдаг вэ?
-Дэнжийн мянгад байдаг. Гадаа их хvйтэрсэн vед гэрээсээ гардаггvй. Єнєєдєр харин гайгvй дулаахан байна.

-Танайх хvvхдийн мєнгє гэж авдаг уу. Ээж чинь юу хийдэг вэ?
-Авдаггvй. Бичиг баримт нь байхгvй гэсэн. Ээж бид хоёр ихэвчлэн шил лааз, хуванцар сав цуглуулдаг. Яахав єглєє эртхэн гарвал оройдоо хоолтой л байна.

-Асрамжийн газарт очих бодол байдаг уу?
-Vгvй ээ. Би чинь гэр оронтой хvн шvv дээ.

Тvvнээс олон зvйл асууж зовоохыг хvссэнгvй. Гудамжинд алгаа тосон суугаа хvмvvсийг харахад эмээгийн маань хэлж байсан "гуйлга гуйж байгаа хvнд мєнгє єгвєл єєрєє гуйлгачин болдог юм" гэсэн vг санагддаг юм. Энэ vг vнэний ортой ч байж мэднэ. Ямартай ч ядууралд хvvхэд єртєж, хохирсоор л байна шvv дээ.
profile

Manaach01B

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1221284/83b/trackback

profile

jaalhuu

2009.02.02 11:02:33
*.148.169.113

Uragsh*aa selbegend ugch bgaa gej sonsohod evgui ch unenii ortoi ug shuu....Uuniig nuhatstai bodoj uzehiig husdeg turiin undurlug gej ch mongold bhgui bizdee...Orj irsen heden tugrugnuus ahiuhan ideh geed l ululzuj suudag biz......Hujaa bol erhten shiljuulen suulgah ajilbar hamgiin ih hiideg oron.....Manaihan eleg buur  shiljuuleh mes zasal hiilgene geed l ochdog.....Huurhii neg tenemel huuhdiin eleg buuriig suulguulchihaad l yavj baidag bhdaa....
profile

sarmisxan555

2009.02.02 13:57:26
*.131.230.130

malaa  sain  tooldog  murtluu  hunee  toolj  chaddagui  gej bgaa.tenemeluud  haachsaniig  hen ch  medehgui  bgaasht.
profile

.Sarnai.

2009.02.02 16:25:03
*.156.195.30

ter olon etseg ehgui huuhduudiig arai gadaadiinhand hudaldchihsiin bish bgaa...mgl-d hunii naimaa aimaar bgaa geez dee...mash nuutsaar yavagdaj bgaa gesen shuu emoticonemoticon
profile

tsastsagaan

2009.02.02 18:46:42
*.131.63.90

mgl mini  hun am baga   deerees ni  eldev muu yum  gazar avaal  yooh  emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63507
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186412
1526 taniltsie 40 orchim nasnii bvsgvitei 680601 2009-02-02 808
1525 Taniltsay bvsgvichvvdee............!!! [5] silence 2009-02-02 892
1524 Хэдэн бор тєгрєгєєр яах ч юм билээ дээ [3] id:mglclub 2009-02-02 9083
» Манай улсад xapaa хяналтгvй хvvхдийн тоо эрс цєєрч, нийслэл хотод бараг харагдахаа больсон гэж хэлж болно. [4] id:mglclub 2009-02-02 9762
1522 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов ?? id:mglclub 2009-02-02 9743
1521 Хямралын эсрэг хамтдаа тэмцье !!!!!!! id:mglclub 2009-02-02 9545
1520 Хятадууд Тавантолгойг 300 сая ам.доллартайгаа дүйцүүлж эхлэв id:mglclub 2009-02-02 8827
1519 ~~~~ЧААT~~~~ ДОТНО~~~~ЧААТ~~~~ ZuGeeRl 2009-02-02 2165
1518 OHIDOO TANILTSAY [2] hegi 2009-02-01 918
1517 er em omd,tsamtsnuud zarj bna eegii1997 2009-02-01 846
1516 dunguj 40 shurgehgej...... [3] sherka 2009-02-01 1011
1515 gantsaardliig..hamtdaa zaluu mini... [4] myhobby 2009-02-01 964
1514 chin setgeleesee shuu [11] zuuk_04 2009-02-01 935
1513 ★..Чаат...........ТАНИЛЦЪЯ...........Чаат..★ ♣♣...Lexus...♣♣ 2009-02-01 9832
1512 monbusguid. [4] dantes 2009-02-01 947
1511 Chin Setgeleesei Taniltsah Busgui bna yy [3] Levis~ 2009-02-01 964
1510 Асашёорюу аварга ерөнхийлөгч болно гэжээ [5] id:mglclub 2009-02-01 8702
1509 “Guys 666” амь оров id:mglclub 2009-02-01 4347
1508 Шатахууны үнэ буурчээ [1] id:mglclub 2009-02-01 3925
1507 2008 onii ZALUUCHUUD HUUHDUUDIIN TOGLOOMNII WEB SITE OCHIDOR NEEGDLEE id:mglclub 2009-02-01 12793
1506 daruuhan01 [5] ♣♣...Lexus...♣♣ 2009-02-01 854
1505 hi zaluusaa orood uzeerei 3310 2009-02-01 1418
1504 aimaar yumaaaa yana daaaa [3] dantes 2009-02-01 1129
1503 Hi 22-26 nasnii dajgui daruuxan busguitei taniltsna [3] Redcar 2009-02-01 921
1502 Nuuts Bichleg zowhon heregtei hund (virus hiij surah) id:mglclub 2009-02-01 13844
1501 CHAT CHINI TA BUHEND [1] id:mglclub 2009-02-01 13512
1500 Computer nees garluu ungui MSJ bicheh WEb site [1] [4] id:mglclub 2009-02-01 15983
1499 ZAAWAL VR HUUHDUUDTEI HUND UNSHIH ZUIL id:mglclub 2009-02-01 9038
1498 SHINI__HUNII__SANAL [1] id:mglclub 2009-02-01 8938
1497 Shine--hunii sanal-- [1] id:mglclub 2009-02-01 9234
1496 taniltsay ohidoo [2] rahel 2009-02-01 966
1495 zaluusiin amarltand ohid unsha rai aljaalaa tailaarai [5] bvhniig 2009-02-01 1298
1494 europoos-mongolruu lukas 2009-02-01 1347
1493 ...CHAT WELCOM TO CHAT... file [2] mgl zaluus 2009-02-01 1043
1492 saihan naizuud bolii orood ireerei [2] puka 2009-02-01 963
1491 taniltsax xuseltei zaluus xuuxnuuded ....suuld n ingej gemshixguin tuluu today zub shiideerei. dantes 2009-01-31 3090
1490 zugaatsay zaluusaa... [3] focks 2009-01-31 1027
1489 ~~~~ЧААT~~~~ ДОТНО~~~~ЧААТ~~~~ ZuGeeRl 2009-01-31 1127
1488 hi zaluusaa orood uzeerei [2] 3310 2009-01-31 1234
1487 zaluutai taniltsaya [10] eejiin_bumban 2009-01-31 1279
1486 taniltsii buland bui busguichuud,xuuxnuuddee zoriulay. [3] dantes 2009-01-30 1123
1485 ~~~чаат~~~butsaad ustagna........turshiltiin hatuu.togloom 2009-01-30 900
1484 gorimiin sanal bna naizuudaa!!!!!!!!!!!!!! [1] My mongol 2009-01-30 1408
1483 Hi, Sarimashan ogloonii mend [10] sodbat 2009-01-30 971
1482 saixan nzuud boloy [8] vxex 2009-01-30 1011
배너신청
자생병원

배너신청