Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Анод банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ
Өнөөдөр 8 цаг 25 минут

 Анод банк үүдээ хэрхэн нээх бол, арай дам­пуу­р­чихгүй байгаа, энэ бүхэн нийт банкны системд хэрхэн нөлөөлөх бол?

Айдастай энэ асуултын эхний тайвшрал болж Анод банк даваа гаригийн өг­лөөний 09.00 цагт үүдээ нээлээ. Бас ч гэж дам­пуур­лаас айсан хадгаламж эзэм­шигчид үүд хаалгыг нь өшиг­чин орж ирж хамаг хадга­ламжаа хуу хамаад аваад явчих вий гэсэн хард­лага ч хийсэн арилахаар тайв­наар... Мэдээж хэрэг, Мон­гол­банкнаас Бүрэн эрхт төлөөлөгч томилон гурав хоногийн хугацаатай банкны системээс үйл ажиллагааг нь тусгаарлан, онцгой бай­далд шилжүүлсэн учраас айдастай иргэд ч бас олон байсан. Гэхдээ тоо­цоолж байснаас харьцангуй бага хүн ирлээ гэж банк­ныхан нь олзуурхаж байлаа. Тус банк нийслэлийн 20 орчим салбар тооцооны төв ийнхүү хэвийн ажиллагаагаа эхлэв.

14.30 цаг. Хамгаалалтын албаныхан хийгээд банкны ажилтнууд хянамгай хар­цаар хүн болгоныг ажиглан хэрэг зоригийг нь нухацтай бөгөөд эелдгээр асууна. Энд тэнд хүмүүс бөөг­нөр­сөн эсвэл, залхаж ундууц­сан мэт харагдуулахгүй байхыг тэд ихэд хичээж байгаа янзтай. Айдас да­гуул­сан хүлээлт нэрмэснийг хэлэх үү, ихэнх хүмүүс дүрэлзэн уцаарлахад бэлэн “Яагаад удаад байгаа юм бэ, тэгээд хэнтэй уулзах ёстой гэж...” гэх үг чулуудна. Гэх­дээ эдний үйлчлүүлэгчид бас ам чанга бөгөөд итгэл бөх байна лээ. Сонины сур­валж­лагч гэсэн тодот­гол­тойгоор “Ямар асуудал хөө­цөлдөж явна вэ, хад­галам­жаа цуцлуулах гэж байгаа юм уу” гэж асуухад “Аа, зүгээр л, юм асуух гээд л...” гэсэн болгоомжлонгуй ха­риулт шиднэ. Хад­галам­жийн дэвтрээ барин суух эмээ “Үгүй, би хадгаламжаа авах гээгүй ш дээ” гэж шир­вэж байна. Тиллер бүсгүйн ха­жууд “Юу ч гэсэн арван саяыгаа авчихаад арвыг нь үлдээчихдэг юм билүү” гэж эргэлзэх хүн таарав.

Харин Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч болон түүний багийнхны буй өрөө­ний үүдэнд нэлээд хүн цуг­лаж. Бөөн цөөнөөрөө бүрэн эрхтийн өрөө рүү ороод л гараад л... Хаалганы завсар хааяа нэг өндөр дуу, онгойх хаагдахын зуур бүрэн эрхт нь бололтой “Юу гэж бид хүмүүсийг хохироо­чихье гэж бодох вэ дээ... Ер нь бол...” аргадалт сонсогд­сон. Хүлээж суух зуур сонс­сон сул яриагаар бол Орон сууц­­­ны санхүүжилтийн кор­порациас яваа гэх хоёр залуу Засгийн вондын та­лаар ярилцахаар, хадга­ламжийн дэвтрээ барьсан хоёр ч эмэгтэй блоклуулсан хадгаламжийн хариуг хэзээ авч болохыг, харин нэг бүс­гүй сургалтын тодорхойлолт авахаар яваа гэх мэтчилэн янз бүрийн л учир шалт­гаантай бололтой юм. Лав л хадгаламжийг маань өгсөн­гүй гэж цамнах хүн алга. Гэхдээ л хором бүр эргэж байдаг банкны эргэлт хэсэг тасалдсантай болохоор янз бүрийн л асуудал үүсдэг бололтой юм. Ингээд тус банкинд Монголбанкнаас томилогдон ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч С.Насанжаргалтай уулзаж ярилцлаа.


С.Насанжаргал: Санасныг бодоход байдал гайгүй байна

-Ямартаа ч банкны үйл ажиллагаа хэвийн явж  байна. Гэхдээ өнөөдөр  хүмүүс хэдий хэрийн хадгаламж татав гэж асуумаар байна л даа,  багцаа тоогоор...?  

-Олон хоног хүлээлт үүсчихсэн байгаа болохоор хүмүүс бие биеэ дагаж их ирсэн байна. Гэхдээ бидний бодож байснаас бас ч харьцан­­гуй гайгүй байлаа.  

-Үдээс өмнө очихгүй бол, нэг нээгдсэн дээр нь авчихгүй л бол гэсэн айдас байсан байх л даа. Хад­галамж эзэмшигчдийн хувьд цаг хугацааны асуу­дал гарахгүй бол эрсдэл алга. Гэхдээ хадгаламжаа татаад байхаар харил­цагч­дын мөнгөн гүйлгээ, их хэмжээгээр мөнгө байр­шуулсан албан байгуул­лагын хувьд нөлөөлөх болов уу?

-Өнөөдрийн хувьд бид хадгаламж эзэмшиг­чид­тэй голчлон ажиллалаа. Томилогдсон хугацаанд зо­хих арга хэмжээнүүдийг авч харилцагчдад хүндрэл гар­гах­гүйн төлөө ажиллаж байна. Хадгаламжаа татаж авч байгаа хэрэглэгчид  ха­рин хохирч магадгүй юм. Эндээс мөнгөө татлаа гэхэд өөр хаана хадгалуулах вэ гэдгээс эхлээд хугацаат хадгаламжийн хувьд хүү­гээрээ ч хохирч байгаа.      

-Хийх ажлынхаа тө­лөв­­лөгөөг гаргаж Мон­гол­банкинд гаргасан гэ­сэн. Яг ойрын хугацаанд тулгамдаж байгаа гол асуу­­­дал юу байна вэ, товч­хоноор?

-Ойрын хугацаанд зээл­дэгчидтэйгээ ярилцана. Зээ­­лийн төлөлтөд л хамгийн гол нь анхаарах ёстой. Хад­галамж эзэмшигчдийн хувьд, төрөөс эрсдлийг даах шийдвэр гарчихсан байгаа болохоор 100 хувь тайван байж болно. Тиймээс бие биесийнхээ үгэнд автаж хий хөөрлөөр хадгаламжаа та­тах­­гүй байгаасай гэж хэл­мээр байна.

-Зээл төлөлтийн бай­дал одоо мэдээж тулгамд­сан асуудал байгаа. Анод банкийг сүүлийн нэг улиралд их хэмжээний зээл гаргасан гэсэн бай­сан. Зээлийн эрсдэл хэр  байна. Тухайлбал “Мон уран”, “Монгол газар” гэх мэт компаниуд их хэм­жээний зээлтэй гээд бай­гаа. Энэ зээлүүд хэр эрс­дэлтэй вэ, хугацаа нь хэр хэтэрсэн байгаа юм бэ?

-Хугацаа бол болоогүй. Гэхдээ хугацааны график нэлээд их хэмжээгээр ал­дагд­сан байгаа. Үүнийг тод­руулж, ярилцаж арга хэмжээ авна.  

-Зээлээ төлүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Хугацаа заан хойшлуулах, хөрөнгийг нь барьцаалах гэх мэтээр...

-Тухайн зээлдэгчийн бай­­далтай уялдуулж бүх төрлийн арга хэмжээг авна. Тухайн зээлдэгч түр зуурын доголдолд орсон бол дахин санхүүжилт, хугацаа өгөх гэх мэт янз бүрийн арга хэмжээ байгаа.

-Хүмүүст нэлээд хү­лээлт үүсчихсэн байгаа болохоор их л тулгамдуу асуултууд гарч ирж байна л даа. Зээл төлбөрийг хэвийн хэмжээнд хүр­гэ­тэл хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?

-Хуулийн дагуу бол Бү­рэн эрхт төлөөлөг ч нэг жи­лийн хугацаатай ажиллана. Гэхдээ нэг жил гэлтгүй түргэн арга хэмжээ авах ёстой. Одоогоор хугацаа хэлэхэд хэцүү. Ойрын 2-3 сардаа байдал хэвийн болох байх гэж найдаж байна.

-Энд хадгаламжаа эргүүлэн авахаас гадна хадгаламж блоклогдсон, хүүхдийнхээ сургалтын зээлийн бичгийг авах гэ­сэн, нийгмийн даатгалд бичиг баримт бүрдүүлж өгөх гэсэн хүмүүс бас цөөнгүй байх шиг байна.

-Тухай бүрд нь хариугаа авч байгаа. Блоклогдсон зээл гэдэг маань хадгаламж эзэмшихийн зэрэгцээ зээл авчихсан байдаг. Хадга­ламжаа авахын тулд зээлээ төлөх ёстой.

-Анод банкны энэ асуу­­­дал нийт банкны систем­дээ ямар нөлөө үзүүлэх бол?

-Хадгаламж 100 хувь баталгаажсан болохоор сис­темд сүртэй нөлөө үзүү­лэхгүй байх.

-Нөгөөтэйгүүр Мон­гол­­банк хэтэрхий орой­тож Анод банкинд онцгой байдал зарласан юм биш биз гэсэн шүүмжлэл сон­согдож байсан?

-Монголбанк жил бүр банкуудад шалгалт хийдэг. Анод банкны хувьд нэлээд олон зөрчил илэрсэн. Арван­нэгдүгээр сард шалгалт хийж дуусангуутаа онцгой байдал тогтоосон нь харин ч цаг хугацаа алдаагүй гэж бодож байна.

Ноён С.Насанжаргал Монголбанкинд 20 гаруй жил ажил­ласан аж. Анод банкинд Монголбанкнаас дөрвөн хүн ажиллаж байгаа бөгөөд тэд лав л ойрын хэдэн өдөртөө нэлээд ачаа­лал ихтэй байх бололтой. Банкны гүйлгээ хаагдах үед хүмүү­сийн хөл хөдөлгөөн бүр багассан байв. Зарим нэг хадгаламж эзэм­шигчид үдээс өмнө хад­галамжаа авчихаад үдээс хойш  нь ер нь авдаггүй ч байж уу гэж эргэж ирсэн тохиолдол гарсан гэнэ гэж ноён С.Насанжаргал ярьж байлаа. Гэхдээ Мон­гол­банкны төлөөлөгчдийн сууж буй өрөөний хаалгыг ууртай  татан орж ирэх хүмү­ү­­­сийн хөл тасраагүй л байв.

Бүхэнд айдас төрүүлж хүлээлт үүсгэж байсан эх­ний өдөр ийнхүү харьцангуй амсхийлт төрүүлмээр өн­гөр­­лөө. Гэхдээ асуудал мэдээж үүгээр эцэслэхгүй. Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч зээлийн асуудлыг хэрхэн цэгцэлж чадахаас, банкны үйл ажиллагааг хэр­хэн тогтворжуулахаас бас их зүйл шалтгаална. Банкинд үүссэн асуудал мэс засал хийгээд эдгэдэг “өвчин” биш учраас. Хэт их хардлага хөөрөлд автахгүй байхыг хүсч гуйхын зэрэг­цээ анхаарал хяналтаа сул­руу­лахгүй байхыг сануу­лахад илүүдэхгүй биз ээ.

А.ТУЯА

<SCRIPT language=JavaScript type=text/javascript> PageBreak.init("PageBreak_DataTarget"); _changeTitle("Анод банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ "); </SCRIPT>
<SCRIPT language=JavaScript type=text/javascript> Comment={ currIndex:0, len:0, pageSize:8, pageCount:0, init:function(t){ this.len=t; if(t%this.pageSize==0){ this.pageCount=parseInt(t/this.pageSize); } else{ this.pageCount=parseInt(t/this.pageSize)+1; } //_handleRequest('comments','core','content=news&id=31980&action=listComment&view=listComment&pageNumber='+(this.currIndex+1)+'&pageSize='+this.pageSize,false); this.setStyle(0); }, onclick:function(cI){ this.currIndex=cI; _handleRequest('get','comments','/core/content=news/id=31980/action=listComment/view=listComment/pageNumber='+(this.currIndex+1)+'/pageSize='+this.pageSize,'',false); this.setStyle(cI); }, setStyle:function(cI){ var i=0; if(this.pageCount>1){ while(i
Сэтгэгдэл
Нийт 19
40 минутын өмнө
Төр 100% дааж чадах байх шүү. Угаасаа нийт хадгаламж эзэмшигчдийн ихэнх нь гадныхан гэдэг. Тэд нарын мөнгийг өгөлгүй Монгол иргэддээ баталгаа гаргаж байгаа болохоор айх аюул өнгөрөв гэнэ
Anod
42 минутын өмнө
Хэдэн хужаа нар монголын банкыг Анодоор далимдуулан хямдхан худалдаж авахаар цуу тарааж байгаа гэнэ шүү. Хадгаламжаа татах хэрэг ер байхгүй бололтой
Өнөөдөр 13 цаг 7 минут
bi dongoj saya anod orood irlee. humuus tiim ch ih bhgui. uil ajillagaa n hewiin yawagdaj bn le. herwee huswel hadgalamjaa awch bolno gej bn le. bi huwidaa hadgalamjaa awsanngui e. odoogoor chuhal shaardlagagui bolohoor tegeed ch uls ornoo bodoh heregtei shu. humuusee hadgalamjaa chuhal shaardlagagui bol bitgii tataarai.
Medleg muutai darga
Өнөөдөр 12 цаг 5 минут
Anod banknii zaxiral Enxtur gedeg chin unexeer medleg chadvar muutai xun baina lee. 12.06-nii Byamba garigiin ugluunii shuud nevtruulgeer oroltsoj baisan. Yarij baigaa um ni zugeer l engiin xumuus shig um yariad l, arga xemjee avaad l, tiimees mania bank zugeer baina geed l baisan. Tiim udirdlagatai bank yaj ch bodson oligtoi ajillaj chadaxgyi ni todorxoi shuu dee. Benzinii une yagaad buuxgyi baina ve gexed l “Bi ediin zasag sonirxdoggyi” gesen mayagtai xariult ugch baisan. Banknii salbar ediin zasgiin salbariin neg xeseg gedgiig l oilgoxgyi baigaa xun shuu dee ter ENXTUR gedeg chin.
ро
Өнөөдөр 11 цаг 45 минут
А. Батсүх гэгч оюуны хомсдолтой амьтанаар Монголбанкны Ерөнхийлөгч тавьсаны үр дүн. Хэрэв Чук Ерөнхийлөгч байсан бол ийм юм яасан ч болохгүй байсан. Одоо Монголын төрийн албанд хамгийн адгийн новшнууд дүүрчээ.
Anod ard tumnii bank
Өнөөдөр 11 цаг 39 минут
Anod ard tumnii bank shuu dee.3 mongol zaluu ard tumenteigee niilj tsever uursdiin huch hudulmuruur bguulsan bank.Ted gadni bohir mungu ugaaj bank bguulaagui esvel ulsin bankiig dampuuruulj bguulaagui.Ersdel ihtei eh orni buteen bguulaltand heregetei zam guur erchim huch gazar tarialangiin zeel olgoj bsan bank. Suuliin ued menejentiin aldaa gargasan ch unuug hurtel hiij irsen ni ih. Aldsan deer ni tulhehgui demjih heregtei bish uu. Hadgalamjaa avaad uur haana hadgaluulah ve busad bank adilhan hetsuu bdald bgaa nuugaad l bgaa bolohoos. Harin ch Anodin zahiral uuruu il tod zarlaj hamgiin turuund Mongol bankni hyanaltand orj turiin anhaarliig tatsanaar uila ajillagaagaa heviin yavuulah arga hemjee avahuulj bn. Busad bankuudad iim arga hemjee heregtei boloh ued tiim huch bololtsoo bgaa ch uu ugui yu. Tiim bolohoor harin ch Anod turiin medeld bgaa bolohoor naidvartai yum bish uu.
hehe
Өнөөдөр 10 цаг 30 минут
Ene humuusiin setgedgel bichseniig unshlaa, manai mongolchuud sain yavaa hun, sain amjilttai ajilladag baiguullaguuddaa mun ch ih ataarhah ymdaa ineedtei ym
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1002682/9c2/trackback

maasai

2008.12.17 20:23:16
*.163.126.7

Anod bankind ataarhaj ard tumniig bitgii hohiroogood baildaa zugeer ajillaj baigaa gazart  bitgii hundrel uchruulaad bai iim tsuurhal taraasanch Anod bank tun udahgui ard tumnii bank heveeree baih bolno gedgiig heleh b.na
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62915
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
1118 busgui mini taniltsaya [2] bold2008 2008-12-17 1493
1117 taniltsah oiroltsoo nasnii hvnee haij bna [2] zaluu_nas 2008-12-17 1557
1116 shivees hiilgenee YWUULIIN TUST 2008-12-17 1203
1115 Zayanii hania haij bna [8] [1] hatuu zurh 2008-12-17 2058
1114 Khatsar goo oxid mini. tuk18 2008-12-17 1223
1113 dajgui...? [6] porn 2008-12-16 1535
1112 chin setgeleesei taniltsah ohin bna yy [1] ChinZo1004 2008-12-16 1653
1111 taniltsya [15] sarmisxan555 2008-12-16 1719
1110 hi taniltsaya [2] 19840715 2008-12-16 1175
1109 ERHEM OHIDUUDAA J_Z 2008-12-16 955
» Анод банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ [1] katren 2008-12-16 1271
1107 Americ d neg udaa [1] katren 2008-12-16 1103
1106 sainuu ohid busguichuudee [3] noyon nohoi 2008-12-16 1181
1105 lexusd [5] minii buh yum ok 2008-12-16 1237
1104 TANILTSIY MINII NER BALJAA UTAS 010-5043-0189( NAS 55). [2] 383838 2008-12-16 1377
1103 ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ ХАМГИЙН ХЯМД КОМПЬЮТЕР kommedee 2008-12-16 1046
1102 taniltsval yajiina [1] yagaad bnaa 2008-12-16 1011
1101 Davaanaag xaij bna 42bair 43 toot bas 51toot uyangalag 2008-12-16 1004
1100 Lhagvatseren ovogtoi Enkhtsetseg xolboo barina yy uyangalag 2008-12-16 1267
1099 YAAAAAAAAAAA kangwondo 2008-12-15 947
1098 CHAT~~~~~~~~~~~~BATAK~~~~~~~~~CHAT chups 2008-12-15 869
1097 ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ ХАМГИЙН ХЯМД КОМПЬЮТЕР kommedee 2008-12-15 956
1096 MONGOLD TAARAH HAMGIIN HYAMD LCD-TV 32"-50" AAT C&C MGL гишүүн***** 2008-12-15 1369
1095 taniltsii hairuudaa 010-4695-9740 [1] oomoo 2008-12-15 1025
1094 26tai zaluu saihan taniltsii ikhee26 2008-12-15 1011
1093 hi zaluusaa [20] kokoo 2008-12-15 1548
1092 hi girls give me a call [1] bayu 2008-12-15 857
1091 bootsotoi billiard toglono bayu 2008-12-15 1081
1090 TANILTSII ER [1] step 2008-12-15 1376
1089 taniltsaya bysgyi min [2] shoowdor 2008-12-14 1462
1088 hvleej suuhaar hodolmorlood bgaarai 0730 2008-12-14 946
1087 veiin bvsguitei taniltsmaar bna [2] 984231 2008-12-14 1383
1086 gordokiin Naraag haij bna bugdeeree 2008-12-14 1077
1085 taniltsi bvsgvitei [2] 984231 2008-12-14 1215
1084 taniltsay haagii_mgl 2008-12-13 1057
1083 zaabal unshaarai bas sonirhooroi zaluusaa [6] bvhniig 2008-12-13 1454
1082 NADAD TUSLAACH ENHRII N BNAAA. [4] 88707023 2008-12-13 1401
1081 zugeerl setegleese jaahan yum avch haymaar bna a gantsaara uidaj bna [3] 001 2008-12-13 1538
1080 taniltsi [1] music9 2008-12-13 1324
1079 24 emegtei dajgvi ohin shvv hehehe [8] star_star 2008-12-13 1626
1078 hi zaluusaa taniltsay [12] shumuulxan 2008-12-13 1435
1077 hi [1] zian 2008-12-13 940
1076 ohidoo [1] gaaji 2008-12-13 1086
1075 taniltsay bi 21 zaluu vgllg7y8l 2008-12-13 1082
1074 Эрэн сурвалжилж байна [1] daruuhan01 2008-12-13 1479
배너신청
자생병원

배너신청