Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843

Americ d neg udaa

Уншсан 1103 vote 0 2008.12.16 17:11:27
Банкаар улстөрийн өс тайлах гэж гэж байна
Sunday, December 14 @ 22:48:16 GMT+8

/Л.МӨНХБАЯСГАЛАН/

Америкт нэг удаа

Америкт нэг удаа ийм явдал болжээ. 1929 онд гэсэн байх шүү. "Bank of USA" буюу Америкийн нэгд­сэн улсын банк нэртэй  жи­жигхэн банк байж л дээ. Түүний эзэн нь еврей үндэс­тэн байлаа. Тэр үед Америк болон Европод еврейчүү­дийг үзэн ядах үзэл газар авсан байж. Ингээд хувхай жүүдийн банкаар оролдох санаа сэдэж тухайн үеийн нэг сонинд өнөөх бан­кийг санхүүгийн чадваргүй болж байгаа тухай биччихжээ. Ингэтэл тэр  банкинд хадга­ламж эзэшиж байсан иргэд хадгаламжаа татаж эхлэх нь тэр. Өнөөх банк мэдээж зүв зүгээр ажиллаж байсан бо­ло­хоор иргэдэд хадгалам­жийг нь ч өгч эхлэж л дээ.  Тэгээд орой яг хаах цагтаа хаадаг бай­лаа.


electronic edition



Гэтэл урт дараалалд зогсоод мөнгөө авч чадаагүй иргэд хэл ам хийсээр тэр банкыг үнэхээр доголдуулж эхэлжээ. Том нэртэй жи­жигхэн банк бусад банкуу­даасаа тусламж хүссэн бо­ловч нөгөөдүүл нь "жүүдийн банк дампуурвал дампуураг" гэсэн санаагаар тусласан­гүй. Ингээд Амери­кын нэгд­сэн улсын банк дам­пуурах нь тэр.

Жижигхэн ч гэлээ том нэртэй бас өөдөс­хөн ч гэсэн банк байсан юм болохоор гадны хөрөнгө оруу­лагчид болон хадгаламж эзэм­шигчид эмээж бусад банкуудаас нь ч мөнгөө татаж зээлээ зогсоос­ноор  бусдыгаа  хөлдөө чирч ээлж дараалан дампуурсан түүхтэй гэсэн.

Монголд бас нэг удаа

Өнгөрсөн долоо хоногт Анод банкны үйл ажиллагаа доголдсоныг Монголбанк "ил­рүүлж" үйл ажиллагааг  нь түрж зогсоож "яс баригчид"-аа томилов. Үүнээс хоёрхон хоногийн дараа Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр,  ТУЗ-ын дарга  Э.Гүрранз, ТУЗ-ын гишүүн Н.Даваа на­рыг Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьжээ. Энэ дуулиан нь Анодыг ангал руу түлхэхэд улам ч нэрмээс болов. Анодын эзэд ямар гэмт хэрэг үйлдсэний улмаас  бөөнөөр нь хорих газар руу илгээх болсоны учир  тайлаг­дах хооронд иргэд ихэд бу­хим­даж хадгаламжаа авахаар яарч эхэллээ. Гэтэл Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын гишүүн Н.Даваа нар нь мөнөөхөн Ж.Батзандан, О.Магнай на­рын ИХ намын гишүүн байсан бөгөөд  өнгөрсөн УИХ-д  Н.Да­ваа нь нэр дэвшиж байжээ. Мөн Э.Гүрранз нь  бие  даан нэр дэвшиж МАХН-ын бодло­гыг эсэргүүцсэн юм байх. Ингээд эрх баригч намын үзэл бодол,  үйл хэргийг эсэргүүц­сэн намын гишүүд Анод бан­кыг толгойлж байсан учраас энэ банкыг түлхэн унагаах нь зүйтэй гэж үзэв.  Мөн долду­гаар сарын 1-нд МАХН-ын төв байрыг шатаахад энэ  банк санхүүжүүлсэн байж магад­гүй гэсэн хардлага давамгай­лав. Яг л өнөөх "хувхай жүү­дийн банкыг дампууруулъя" гэдэг шиг юм ингэж өрнөв.

Монголд хоЁр дахь удаагаа 

Анодын үйл ажиллагаа бага зэрэг доголдсон байхыг үгүйсгэхгүй. Их хэмжээний зээл олгосон байсан бөгөөд  Засгийн газар ч Анодод 40 тэрбум төгрөгийн өртэй байж. Үүнээс  20 тэрбум нь хугацаа нь хэтэрчихжээ. Иймийн тулд Анодын гүйцэтгэх захирал Д.Энхтөр Ерөнхий сайдад захидал бичсэн юм байж.   Монгол Улсын замын бүх мөнгө энэ банкаар дамждаг бөгөөд хувийн компаниуд Анодоос мөнгө зээлж зам тавьсан бөгөөд тэр зээлийг нь Засгийн газар төлөх ёстой байж. Өөрийн нөөц 170 тэр­бум төгрөгийнхөө 140 тэрбу­мыг зээлд өгчихсөн байж. Энэ бол аль ч банкинд байдаг л жирийн үзэгдэл. Өөрөөр хэл­бэл банк ингэж л ажиллах ёстой байдаг. Гэтэл яагаад Анодын үйл ажиллагаа догол­дож эхэлсэн юм бол. Зүв зүгээр ажиллаж байтал нь гар утсаар "Анод банк дампуурах гэж байгаа тул хадгаламжаа татна уу" гэсэн мессеж тар­жээ. Түүний дараа хэд хэдэн сонинд "Анод" дампуурч бай­гаа болохоор эздийг нь цаг­даад байцааж байна хэмээн мэдээлэв. Ингээд л хадга­ламж эзэм­шиг­чид нь бужиг­наж эхэлжээ. Байгаа мөнгөө хугацаатай зээлэнд гаргачих­сан банк­наас хадгаламж эзэм­шигчид нь мөнгөө нэхээд ирмэгц барьц алдах нь тэр. Тэгээд төрөөс тусламж хү­сэв. Харин нөгөөдүүл нь бушуухан яс баригч томилож эздийг нь барьж аваад хорь­чихов. Яг ийм явдал хэдхэн жилийн өмнө болсон биш үү. Хадга­ламж зээлийн хоршоод  дам­пуурах нь гэж ганцхан шуу­гиу­лаад л хадгаламж эзэм­шигчдийг нь сандруулж орхи­сон. Тэгээд юу юуны духанд хүрэлгүй эздийг нь барьж аваад хорьчихож би­лээ. За­рим нь "Намайг битгий хорь, би хадгаламж эзэм­шигч­дийн­хээ мөнгийг ба­риулж байгаа барилгаа дуус­гаад хүүтэй нь төлөөд өгье. Бас ийм ийм обьектуудаа зараад ингээд төлчихнө" хич­нээн гуйгаад дийлээгүй. Эц­сийн бүлэгт баахан ялтантай, мөнгөө алдсан иргэд нь тө­рийн ордны өмнө үсээ хай­чилсанаар төгссөн билээ. Үүнийг хоёр дахь удаагаа давтах хэрэг байна уу.    

Юун долдугаар

сарын 1

Хэрвээ Монголд банкууд ээлж дараалан дампуурч эхэлвэл долдугаар сарын 1 байтугай юм болохыг төсөөлж байна уу. Банкинд хадгаламж эзэмшдэг хүмүүс бол бизнес­мэнүүд байдагггүй. Бизнес­мэнүүд бол мөнгөө байнга зах зээл дээр эргэлтэнд оруулж хөдөлгөж байдаг хүмүүс. Ха­рин насаараа хөдөлмөрлөсөн мөнгөнөөсөө илүүчилж, эсвэл гадаад оронд ажиллаж байгаа үр хүүхдийнхээ мөнгийг хад­галж байгаа хүмүүс л банкинд хадгаламж нээдэг. Дэлхий­гээр нэг тарсан мянга мянган монголчууд хөлс цусаа урс­ган байж олсон мөнгөө хадга­луулж байгаа. Хэрвээ тэдний мөнгийг салхинд хийсгэчих­вэл юун долдугаар сарын 1. Тэрнээс ч нэт юм болно гэж сана. Тийм болохоор дам­пуур­лаас, улстөрийн явуул­гаас зайлсхийхийн тулд бан­куудын ил тод байдал бүх­нээс чухал. Нуух юм юу бай­на. Бүхнээ ил зарлах хэрэг­тэй. Байгаа мөнгөө, зээлээ бас тэгээд эздээ бүү нуу. Анод банкны захирлууд шиг боло­хоос сэрэмжил. Аль банкны цаана хэн байгаагаа л хэлчих. Тухайлбал, Голомт монгол эзэнтэй. ХХБ ч мөн адил. Хаан банк япон эзэнтэй бол Транс оросуудынх. Мон­гол шуудан банк, Үндэсний хөгжлийн банк, Улаанбаатар банк, Анод банк монгол эзэн­тэй бол Хад­галамжийн банк, Чингис хаан банк оросуудынх гэх жишээ­гээр зарлачих. Бан­­­кинд итгэл чухал гээ биз дээ.     

С.БаЯр Үнэхээр лайтай

С.Баяр үнэхээр лайтай Ерөнхий сайд юм. Сонгуу­лиас өмнөх Засгийн газраа тэр­гүүлж байхдаа түүний 100 дахь хоног нь Монголын ард түмэнд шатахууны үнийн өсөлтөөр бэлэг барьж байсан бол энэ Засгийн газрын 100 дахь хоног нь банкны систе­мийн хямрал байж мэдэх нь. Үүнийг хүсэн хү­лээж буй хүн байна. Мөнгөө төлчихөөд захиалсан хөгжмөө хүлээн суугаа хүнийг яах вэ.  С.Бая­рын засгийн газрын 100 хо­ногт аль нэг банкаар туг дахиж бэлэг бэлдсэн хэмээн учир мэдэх эх сурвалж хэлж бай­на. Тэгээд Анодын үйл ажил­лагааг түр зогсоосон өдрийн ердөө л маргааш нь тус банк­ны гүйцэтгэх захирал Ерөн­хий сайдад хандан бич­сэн гэх захидал Ерөнхийлөг­чийн мэд­лийн сонинд гарч байх нь зүгээр нэг тохиолдол биш. Яагаад банкны үйл ажил­лагаа доголдсон мэдээний галыг Засгийн газар руу хан­дуула­хыг зориод байна вэ. Засгийн газарт, С.Баярт дур­гүй хүн байлгүй л яахав. Анх­наасаа л хууль зөрчиж хуй­валдааны чанартай бий  бол­сон засаг учраас шүүмжлэл хардлагын төв цэг байх нь аргагүй. Гэх­дээ ард түмний­хээ хөрөнгөөр тоглож, банкуу­дыг зулын гол болгож байж С.Баяр болон түүний Засгийн газраас өс тайлна гэвэл арай л үнэтэй санагдана. Энэ Зас­гийн газ­рыг огцруулахын тулд, тэдэн­тэй тооцоо бодохын төлөө, С.Баяр гэдэг хүнийг Ерөнхий­лөгчийн сонгуульд нэр дэв­шүүзэй гэсэндээ  зүв зүгээр ажиллаж байсан бан­куу­дыг өшиглөж унагаана гэ­дэг үнэ­нийг хэлэ­хэд арай л ахдаад байна. Тоглоом чинь шоглоом болох нь. Тиймээс банкуу­даар орол­дох гэсэн увайгүй үйлдлээ зогсоогооч. Хэрвээ энэ Зас­гийн газар үнэхээр тийм үнэ­тэй юм бол та нөхөд ард түмнийхээ эрх ашгийг бодоод огцроод өгчихөөч. Салж бол­дог­гүй өгч бардаггүй тийм айхтар албан тушаал биш шүү дээ. Аавын хөвгүүд хашиж л байдаг, алдаж оноод огцорч л байдаг жирийн л нэг төрийн алба ш дээ.    

Эцэст нь хэлэхэд улстө­рийн өшөө авалт банкинд халдаж байгаа нь энэ. Ард түмнийхээ хөрөнгөөр өс тай­лах хэрэггүй л баймаар даа.



Л.Мөнхбаясгалан
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1002600/7b1/trackback

bayu

2008.12.16 22:44:08
*.17.38.1

ohidoo  uulziyaa suuy aljaalaa tailiii 01058136685
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62903
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185855
1118 busgui mini taniltsaya [2] bold2008 2008-12-17 1493
1117 taniltsah oiroltsoo nasnii hvnee haij bna [2] zaluu_nas 2008-12-17 1557
1116 shivees hiilgenee YWUULIIN TUST 2008-12-17 1203
1115 Zayanii hania haij bna [8] [1] hatuu zurh 2008-12-17 2058
1114 Khatsar goo oxid mini. tuk18 2008-12-17 1223
1113 dajgui...? [6] porn 2008-12-16 1535
1112 chin setgeleesei taniltsah ohin bna yy [1] ChinZo1004 2008-12-16 1653
1111 taniltsya [15] sarmisxan555 2008-12-16 1719
1110 hi taniltsaya [2] 19840715 2008-12-16 1175
1109 ERHEM OHIDUUDAA J_Z 2008-12-16 955
1108 Анод банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ [1] katren 2008-12-16 1271
» Americ d neg udaa [1] katren 2008-12-16 1103
1106 sainuu ohid busguichuudee [3] noyon nohoi 2008-12-16 1181
1105 lexusd [5] minii buh yum ok 2008-12-16 1237
1104 TANILTSIY MINII NER BALJAA UTAS 010-5043-0189( NAS 55). [2] 383838 2008-12-16 1377
1103 ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ ХАМГИЙН ХЯМД КОМПЬЮТЕР kommedee 2008-12-16 1046
1102 taniltsval yajiina [1] yagaad bnaa 2008-12-16 1011
1101 Davaanaag xaij bna 42bair 43 toot bas 51toot uyangalag 2008-12-16 1004
1100 Lhagvatseren ovogtoi Enkhtsetseg xolboo barina yy uyangalag 2008-12-16 1267
1099 YAAAAAAAAAAA kangwondo 2008-12-15 947
1098 CHAT~~~~~~~~~~~~BATAK~~~~~~~~~CHAT chups 2008-12-15 869
1097 ҮНЭГҮЙ ИНТЕРНЕТ ХАМГИЙН ХЯМД КОМПЬЮТЕР kommedee 2008-12-15 956
1096 MONGOLD TAARAH HAMGIIN HYAMD LCD-TV 32"-50" AAT C&C MGL гишүүн***** 2008-12-15 1369
1095 taniltsii hairuudaa 010-4695-9740 [1] oomoo 2008-12-15 1025
1094 26tai zaluu saihan taniltsii ikhee26 2008-12-15 1011
1093 hi zaluusaa [20] kokoo 2008-12-15 1548
1092 hi girls give me a call [1] bayu 2008-12-15 857
1091 bootsotoi billiard toglono bayu 2008-12-15 1081
1090 TANILTSII ER [1] step 2008-12-15 1376
1089 taniltsaya bysgyi min [2] shoowdor 2008-12-14 1462
1088 hvleej suuhaar hodolmorlood bgaarai 0730 2008-12-14 946
1087 veiin bvsguitei taniltsmaar bna [2] 984231 2008-12-14 1383
1086 gordokiin Naraag haij bna bugdeeree 2008-12-14 1077
1085 taniltsi bvsgvitei [2] 984231 2008-12-14 1215
1084 taniltsay haagii_mgl 2008-12-13 1057
1083 zaabal unshaarai bas sonirhooroi zaluusaa [6] bvhniig 2008-12-13 1454
1082 NADAD TUSLAACH ENHRII N BNAAA. [4] 88707023 2008-12-13 1401
1081 zugeerl setegleese jaahan yum avch haymaar bna a gantsaara uidaj bna [3] 001 2008-12-13 1538
1080 taniltsi [1] music9 2008-12-13 1324
1079 24 emegtei dajgvi ohin shvv hehehe [8] star_star 2008-12-13 1626
1078 hi zaluusaa taniltsay [12] shumuulxan 2008-12-13 1435
1077 hi [1] zian 2008-12-13 940
1076 ohidoo [1] gaaji 2008-12-13 1086
1075 taniltsay bi 21 zaluu vgllg7y8l 2008-12-13 1082
1074 Эрэн сурвалжилж байна [1] daruuhan01 2008-12-13 1479
배너신청
자생병원

배너신청