Бичлэгийн тоо 2,391

 

Стресс буюу бухимдлыг тоохгүй байх нь тийм ч аюултай биш гэцгээдэг.  Гэхдээ л тунгааж үзэцгээе.

Асуудалгүй амьдрал гэж хэнд ч байхгүй шүү дээ. Тиймээс бухимдлаас хаашаа ч зугтахын аргагүй. Гэвч мэдрэлийн дарамтын үр дагавартай тэмцэж сурах ганц л арга бий. Тэр дундаа байнгын бухимдал гэдэг эмэгтэйчүүдийн нүүр царайг гундааж, нойргүй болгож, уур уцаар болон бусад муу хор уршиг үйлдвэрлэдэг.


Стресс бол зөвхөн хор  биш юм. Ярвигтай нөхцөлд хүч чадлаа дайчилж хурдан, зөв шийдвэр гаргах бололцоог олгодгоороо бас үр өгөөжтэй. Багахан бухимдал сэтгэлзүйн тэвчээрийг хурцалж өгдөг. Хувь заяаны цохилт нь хүнийг илүү хатуужилтай болгодог аж.

 

Гэвч та өөртөө хэдий чинээ их хариуцлага хүлээнэ, бухимдалтай тэмцэж чадахгүй байх магадлал чинь төдий чинээ өндөр байх болно. Бүх юманд хэмжээ хязгаар гэж бий. Хүн бүхэнд өөрийн гэсэн тэвчээрийн хэмжээ байдаг.

Стресстэй тэмцэх хувилбарууд

1.              Хэрвээ ажлынхаа байранд бухимдвал сандал дээрээ тэгшхэн суугаад бага зэрэг сатаархыг хичээ. Хэрвээ та энэ үйлдлийг хийхгүй юм бол гарах гарцыг олох тухай ярих байтугай нөхцөл байдлыг зөв ухаарч ч чадахгүйд хүрнэ. Өөртөө, өөрийн дотоод  ертөнцдөө анхаарлаа төвлөрүүл. Амьсгалаа удаашруулж гэдсээрээ амьсгал. Тэгэхэд таны организм амьсгааны чинь байдалд зохицож зүрх чинь чичрэхээ  болино. Энэ үед учраад байгаа хүнд нөхцөл байдлаа бодохгүй,  хоромхон ч гэсэн оюун санаагаа түүнээс чөлөөлөх нь чухал. Бие организм чинь тайвшрахын хамт сэтгэл санаа чинь ч цэлмэх болно.

2.              Гарах  гарцгүй юм шиг санагддаг, яривагтай нөхцөл байдлаас үүссэн түгшүүр, бухимдал нь асуудлыг шийдэхэд тусалж чадахгүй. Хэрвээ таны шийдвэрлээгүй асуудал яаралтай хариу шаардааүй бол хотоос гарч явж сэтгэл санаагаа зөөлрүүлж тайвшрах хэрэгтэй. Тайван нөхцөл байдалд зөв шийдвэр өөрөө л гараад ирдэг юм. Түгшүүртэй, бухимдалтай сэтгэл санаанаас ухаалаг шийдвэр гардаггүй гэдгийг санаж яваарай.

3.              Хэрвээ та байнга стрессдээд, жишээ нь хамт ажилладаг эмэгтэй чинь үргэлж өдөж хатгаад байвал та бухимдлаа арилгах иж бүрэн /хэрвээ энэ асуудлыг даргатайгаа шийдвэрлэх аргагүй, эсвэл бүр ажлаасаа  халагдахад хүрвэл/ арга хэмжээ боловсруулах  хэрэгтэй. Оройн цагаар эфирийн тос, сарнай юм уу лаванда, жасминтай ваннд ороод үзээрэй.

4.              Найз нөхөдтэйгээ ярьж хөөрч сөрөг мэдээллийг няцаах сайн арга ч байдаг. Үр дүн нь шууд л мэдэгддэг. Өөрийнхөө асуудлыг ярьж эхлэнгүүт л тэр тийм ч хэцүү биш юм шиг болчихно. Гэхдээ байнга ингэж болохгүй. Хов живийг ойр дотныхоо хүмүүсийн анхааралд өртүүлээд байх нь онцгүй, найз нар чинь таниас дөлөх болно.

5.              Моддын дундуур паркаар зугаалах, гүйх, биеийн тамирын зааланд очих нь бүр ч илүү бухимдлыг арилгадаг, биеийн тамирын ачаалал бол уур хилэн, уцаар, ер нь бүх муу сэтгэл хөдлөлийг арилгадаг.

6.              Дуртай киногоо үзэж, далай дээр амарч байсан өөрийнхөө бичлэгийг сонирхож /сэтгэл санаагаа/ өөдрөг болгож болно. Сайн сайхан дурсамжиндаа умбах нь тайвшрахад их тус болдог. Харж байгаа биз дээ, стрессээс ангижрах гарцууд ийм олон байна? Ер нь бол гарах гарцгүй нөхцөл байдал гэж байдаггүй юм. Эцсийн эцэст “нөхцөл байдлыг өөрчилж чаддаггүй юм бол түүнд хандах өөрийн хандлагыг л өөрчлөөрэй”.

7.              Шүршүүр бол стрессээс аврах сайн хэрэгсэл юм. Өдрийн турш хуримтлагдсан муу муухай бүхнийгээ угаагаад арилгаж байна хэмээн төсөөлөөд л өдөр бүр сэрүүн шүршүүрт орж байгаарай. Эхний удаад жаахан мангардуу, хэрэггүй юм шиг бодогдож байвч ингэх нь заавал үр дүнтэй байдаг. Ус гэдэг бол өөрөө мэдээлэл хүлээн авах чадалтай шүү дээ. Ийм ч учраас бүх сөрөг мэдээллүүд устай хамт урсаад явчихдаг.

8.              Өөртөө тохирсон үр дүнтэй аргыг олохын тулд янз бүрийн хувилбаруудыг биеэрээ шалгаж ямар үр дүн үзүүлж байгааг дотроо тэмдэглэж байх хэрэгтэй. Ямар хувилбар нь танд тохирч байгааг мэдээд түүнийгээ долоо хоногийн турш хэд хэдэн удаа хэрэглээд үзэх хэрэгтэй.

9.               Стресстэй учрах бүрт та амьдралынхаа эрч хүчийг алдаж байдаг. Энергийн гэрлэн бүрхүүл чинь нимгэрч, сэмэрч тэр нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ядарч сульдаж толгой өвдөх гэх мэтийн зовиуриуд бий болно. Биеийнхээ эрч хүчийг сэргээхийн тулд жимс жимсгэнэ /алим, жүрж, лийр/ идээд үзээрэй. Ингэснээр та нарны эрч хүчийг биедээ шингээж гэрлэн бүрхүүлээ сэргээх болно. Магадгүй та стрессын үед ямар нэгэн амттан /шоколад ч юмуу, алим ч юмуу/ идмээр болж байсныгаа анзаарч байсан байж болох юм. Тэгвэл организм чинь өөрөө алдсан эрч хүчээ сэргээхийг чармайж байна гэсэн үг.

Ийм л учраас бухимдлын үед өөрийн бие организмаа анзаарч, анхаарч байх нь нэн чухал. Таны бие чинь эргэн төлжихөд юу хэрэгтэй байгаагаа мэддэг юм. Хэнд юу ч тохирч болно. Ерөнхийдөө хүний биологийн бүхэл бүтэн систем өөрөө эргэн төлжих чадвартай байдаг учир таны зорилго бол түүнд нь туслах эсвэл ядаж л үйл явцыг гүнзгийрүүлэхгүй байх явдал юм. Өөрийгөө хайрладаг л юм бол бухимдах, стрессдэх шалтаг бүү гаргаж бай. Ерөнхийдөө амьдрал бол тоглоом бөгөөд та юу хүсдэг вэ, түүнийгээ л авдаг юм. 

 

Altanbolomj.com

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6652132/b97/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2030 2012 онд галав юүлэхгүй monh-monk 2012-11-28 1484
2029 Xарцаар удирдах технологийг танилцуулав monh-monk 2012-11-28 1309
2028 "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1476
2027 Хүүдээ бичсэн захидал monh-monk 2012-11-20 1820
2026 bugd uunruu anhaarlaa handuulna u huyagaa2012 2012-11-18 1338
2025 Алдсан утсаа олох арга эди хугда 2012-10-30 1866
2024 Баабарын дөрөвний нэг... monh-monk 2012-10-28 2022
2023 Ганц бие хүмүүст эди хугда 2012-10-15 1853
2022 Соёмбо үсэг & соёмбо хэмээх архи [3] monh-monk 2012-10-14 3369
2021 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1623
» Стресстэй тэмцэх хувилбарууд эди хугда 2012-10-10 1352
2019 korea.d suugaa elchin [8] hwan 2012-10-05 1412
2018 Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг [2] эди хугда 2012-09-15 1548
2017 Цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан монгол залуугийн гэрийнхэн хоёр хүүхдийг нь насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжлэхээр болов [1] edi hugda 2012-09-10 1722
2016 Солонгост амиа алдсан залуугийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандлаа [1] edi hugda 2012-09-10 1581
2015 mongol jolooni unemlehiig yaj solongos jolooni unemleheer solih we? [1] anhaa_ts 2012-08-03 1564
2014 yaraltai asuult asuuya [1] moot 2012-08-03 1726
2013 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
2012 --Yaraltai-- Tuslaach zolushinka 2012-07-28 1548
2011 meddeg hyn b.val tuslaarai [1] Itachi uchiha 2012-06-13 1999
2010 zaluusaa neg tus bolooch meddegui ee hehe [8] bubaaa 2012-05-17 3604
2009 무신 tuuhiig mushgian guibuulsan kino gargahaa bolioyo [2] ALEKS 2012-05-13 2202
2008 Хавар ба бүсгүй хүн [15] эди хугда 2012-05-02 2380
2007 elchin Gerelt [8] ok200 2012-04-20 2988
2006 asuult asuuy [1] moot 2012-04-16 1746
2005 Хэрэв таны эхнэр жирэмсэн бол үүнийг уншаарай [1] эди хугда 2012-04-12 2798
2004 Би их азтай эр хүн. [10] эди хугда 2012-04-03 3414
2003 tuslaach [2] batdelger 2012-03-29 2263
2002 asuuh zuil baina [3] batdelger 2012-03-28 2687
2001 yaraltai asuuh zuil baina [2] batdelger 2012-03-28 2065
2000 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9409
1999 Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахад ямар материал бүрдүүлэх вэ [2] Ээж минь 2012-03-13 2938
1998 Зураач Omar Ortiz - эротик бүтээлүүдээс Ээж минь 2012-03-13 4494
1997 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3638
1996 hariult heleech [1] bbl 2012-02-24 1879
1995 hej uguuch bataa 2012-02-24 1656
1994 ХҮН ТӨРЛӨХТНИЙ ХИШИГ ХҮРТЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУД АА [9] monh-monk 2012-02-19 2761
1993 KOxrtFMykQc [1] monh-monk 2012-02-19 1649
1992 Монголчуудаа эх оронд ирцгээ!! [10] Mongolia 2012-02-19 3767
1991 Tuslaarai Ganaa 2012-02-17 2218
1990 Сайхан гэж юуг хэлэх вэ? [4] Ээж минь 2012-02-11 2765
1989 yamar chigleleer hamtarah um be [7] eros1 2012-02-10 2517
1988 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8058
1987 КАРГО ЮУ ЭСВЭЛ...? monh-monk 2012-01-28 4459
배너신청
자생병원

배너신청