Бичлэгийн тоо 2,391



Эмэгтэй хүний хувьд “сайхан” гэсэн тодотгол өндөр хамар, алаг нүд, зузаан уруул, тэгшхэн хөлийг хэлнэ гэж үү? Зөвхөн тийм байсан бол тэр нь “сайхан” гэдэг өөрөө их “сайхан” үгний хувьд хэтэрхий явцуу тодорхойлолт болохсон.

Бүхий л зүйл өөртөө ямар нэг талаараа сайхан чанарыг агуулж байдаг. Бидний хааяа дургүйлхэдэг юманд ч өнөөх “сайхан” байж л байгаа. Гоолингоо сайхан гэдэг үгний 35 өөр хэлбэрийг жагсаалаа.
1. Урт үс, богино үс, хар, шар, ягаан, цагаан бүх үс өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй сайхан харагддаг. Халзан байх ч бас сайхан.
2. Асуулт асууж байгаа бүсгүй бүр сайхан. Ялангуяа “Яагаад?” гэдэг асуулт өөрөө сайхны илэрхийлэл. Яагаад вэ гэж үү? Учир нь сониуч зантай байна гэдэг сайхан.
3. Ямар нэг зүйл хийхээс хичнээн айж байсан ч түүнийгээ хийж л орхих сайхан.
4. Хавтгай гэдэс сайхан л даа. Гэхдээ зөөлөн, том гэдэс ч бас сайхан.
5. Нүдээ аниатай бүжиглэхдээ, хайртай хүндээ зориулж хоол хийхдээ та ямар сайхан харагддагаа мэдэх үү?
6. Өглөө хөнжилдөө сэрсний дараах таны ямар ч будаггүй царай сайхан. Нээрээ шүү. Итгэхгүй бол та өөртөө хайртай хүнээс нэг асуугаад үз?
7. 6-р ангидаа дуртай байсан дуунынхаа үгийг одоо хүртэл бүтнээр нь санах сайхан.
8. Таны сайн найз тань руу яриад уйлж байсан үеийг санаж байна уу? Зөвхөн таны хоолой л түүнийг тайвшруулж чадах байсан болоод л тэр. Энэ бол сайхан зүйл.
9. Ямар нэг хөгжилтэй юм сонсоод, нулимсаа гартал, гэдэснийхээ булчинг өвдтөл инээгээд “Боль л доо, би бүр амьсгалж чадахгүй нь” гэж хэлэх бол сайхан.
10. Өсвөр насны хэн нэг охинд “Бүх юм зүгээр болно” гэж хэлэх нь сайхан.
11. Хэн нэгнийг бүдүүлэг үг хэлснийх нь төлөө буруутгах зориг зүрхтэй байна гэдэг сайхан.
12. Таныг зовоож байсан харилцаанаас ангижирч чадсан гэв үү? Ямар сайхан юм бэ!
13. Дуртай дуучныхаа тоглолтон дээр хэтэрхий их савснаас болоод маргааш өглөө нь хүзүүгээр хөших өвдөлт нэг л сайхан.
14. Ухаантай байх сайхан.
15. Хааяа эмх замбараагүй байх ч хүртэл сайхан.
16. Энэрэнгүй сэтгэл бол маш, бүр маш сайхан зүйл.
17. Хэн нэгэн таныг гайхалтай харагдаж байна гэж магтахад “Баярлалаа” гэж хариулах сайхан.
18. Эх орон, таны төрсөн нутаг сайхан. Та үүнд дуртай ч, дургүй ч бай хамаагүй. Тэр газар таныг хүн болоход тусалсан.
19. Ямар нэг шалтгаанаар нүүрээ буддаггүй эмэгтэйчүүд сайхан.
20. Ямар нэг шалтгаанаар нүүрээ их буддаг эмэгтэйчүүд мөн адил сайхан.
21. Усанд хөвөх бол сайхан мэдрэмж.
22. Таны нүд маш сайхан. Өөр хэнд ч таных шиг нүд байхгүй. Тэд таны сэтгэлийг харуулдаг.
23. Хэн нэгэнд татагдахад бидний хацар ягаардаг нь, хааяа гэмгүйхэн худлаа хэлэхэд бид нүдээ ойр ойрхон цавчилдаг нь сайхан.
24. Дур тавилт бол сайхан зүйл.
25. Өсгийтэй гутлан дээр гунхалзан алхах сайхан.
26. Нүцгэн хөлөө элсэнд дүрэх сайхан.
27. Үсэндээ шинэхэн цэцэг зүүх сайхан.
28. Бидний өдий хүртэл амьдарч ирсний гэрч-үрчлээ, сэвх, толбонууд бүгд сэтгэл татам, бас сайхан зүйлс.
29. Хөлсөө гартал дасгал хийсний дараа төрөх мэдрэмж сайхан.
30. Хэн нэгэнд итгэж, нууцаа хэлнэ гэдэг сайхан.
31. Амьдралынхаа хамгийн аймшигтай шөнийг дараа нь хөгжилтэй дурсамж болгож ярина гэдэг сайхан.
32. Идэж байгаа хоолноосоо жинхэнээсээ таашаал авах сайхан.
33. Хүүхэд төрүүлэх мөчид хичнээн их гоо үзэсгэлэн, сайхан нуугдаж байдаг билээ дээ?
34. Эрх чөлөөтэй байна гэдэг сайхан. Та амьдралаа өөрийгөө аз жаргалтай болгодог зүйлсээр дүүргэх эрх чөлөөтэй хүн.
35. Аз жаргалтай байна гэдэг сайхан.

Та “сайхан” гэдэг үгийг хэрхэн тодорхойлох вэ? Та хэзээ хамгийн сайхан гэдгээ мэдэрдэг вэ?


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5790085/747/trackback

profile

***САРНАЙ***

2012.02.13 20:20:52
*.176.178.222

goyo ugnuudbna.bayrlala

**MGL гишүүн*

2014.04.14 15:51:09
*.144.45.87

SADEFDSFDSFDS

**MGL гишүүн*

2014.04.14 16:05:15
*.144.45.87

GFJFGJFGJ

**MGL гишүүн*

2014.04.14 16:07:21
*.144.45.87

L;JM;PLJM;LONM;KLN'LK

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24468
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27985
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115747
2030 2012 онд галав юүлэхгүй monh-monk 2012-11-28 1502
2029 Xарцаар удирдах технологийг танилцуулав monh-monk 2012-11-28 1332
2028 "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1495
2027 Хүүдээ бичсэн захидал monh-monk 2012-11-20 1841
2026 bugd uunruu anhaarlaa handuulna u huyagaa2012 2012-11-18 1359
2025 Алдсан утсаа олох арга эди хугда 2012-10-30 1891
2024 Баабарын дөрөвний нэг... monh-monk 2012-10-28 2040
2023 Ганц бие хүмүүст эди хугда 2012-10-15 1878
2022 Соёмбо үсэг & соёмбо хэмээх архи [3] monh-monk 2012-10-14 3403
2021 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1640
2020 Стресстэй тэмцэх хувилбарууд эди хугда 2012-10-10 1374
2019 korea.d suugaa elchin [8] hwan 2012-10-05 1433
2018 Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг [2] эди хугда 2012-09-15 1559
2017 Цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан монгол залуугийн гэрийнхэн хоёр хүүхдийг нь насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжлэхээр болов [1] edi hugda 2012-09-10 1745
2016 Солонгост амиа алдсан залуугийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандлаа [1] edi hugda 2012-09-10 1598
2015 mongol jolooni unemlehiig yaj solongos jolooni unemleheer solih we? [1] anhaa_ts 2012-08-03 1582
2014 yaraltai asuult asuuya [1] moot 2012-08-03 1739
2013 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1500
2012 --Yaraltai-- Tuslaach zolushinka 2012-07-28 1573
2011 meddeg hyn b.val tuslaarai [1] Itachi uchiha 2012-06-13 2028
2010 zaluusaa neg tus bolooch meddegui ee hehe [8] bubaaa 2012-05-17 3620
2009 무신 tuuhiig mushgian guibuulsan kino gargahaa bolioyo [2] ALEKS 2012-05-13 2220
2008 Хавар ба бүсгүй хүн [15] эди хугда 2012-05-02 2394
2007 elchin Gerelt [8] ok200 2012-04-20 2999
2006 asuult asuuy [1] moot 2012-04-16 1757
2005 Хэрэв таны эхнэр жирэмсэн бол үүнийг уншаарай [1] эди хугда 2012-04-12 2820
2004 Би их азтай эр хүн. [10] эди хугда 2012-04-03 3450
2003 tuslaach [2] batdelger 2012-03-29 2286
2002 asuuh zuil baina [3] batdelger 2012-03-28 2709
2001 yaraltai asuuh zuil baina [2] batdelger 2012-03-28 2094
2000 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9441
1999 Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахад ямар материал бүрдүүлэх вэ [2] Ээж минь 2012-03-13 2955
1998 Зураач Omar Ortiz - эротик бүтээлүүдээс Ээж минь 2012-03-13 4520
1997 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3666
1996 hariult heleech [1] bbl 2012-02-24 1902
1995 hej uguuch bataa 2012-02-24 1671
1994 ХҮН ТӨРЛӨХТНИЙ ХИШИГ ХҮРТЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУД АА [9] monh-monk 2012-02-19 2786
1993 KOxrtFMykQc [1] monh-monk 2012-02-19 1673
1992 Монголчуудаа эх оронд ирцгээ!! [10] Mongolia 2012-02-19 3814
1991 Tuslaarai Ganaa 2012-02-17 2244
» Сайхан гэж юуг хэлэх вэ? [4] Ээж минь 2012-02-11 2792
1989 yamar chigleleer hamtarah um be [7] eros1 2012-02-10 2543
1988 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8086
1987 КАРГО ЮУ ЭСВЭЛ...? monh-monk 2012-01-28 4494
배너신청
자생병원

배너신청