Гар утас - таны амьдралыг устгана
Хэдхэн жилийн өмнө Улаанбаатарт суугаа хүүхдүүдтэйгээ ярих гэсэн хүмүүс сумын төвийн холбооны газрын үүдэнд бөөн оочир дараалал үүсгэдэг байлаа. Харамсалтай нь удаж удаж нэг юм ярихаар юу ч сонсогдохгүй. "Байна уу? Сонсож байна уу?” гээд л зал дүүрэн цуурайтуулна. Тэгээд ч цаадах нь сонсохгүй.

  Харин одоо бүх зүйл өөр болжээ. Улаанбаатар бүү хэл улсын хил даван тэдний яриа саадгүй хүрнэ. Шивнэсэн ч хажууд нь байгаа юм шиг сонсогдоно. Бүр хаа ч явсан хамт байдаг халаасны утастай болчихлоо. Найман настай нялхсаас наян настай өтгөс хүртэл халаасандаа утастай. Ёстой л нөгөө "Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” гэдэг болжээ. Би хүртэл утасны цэнэг дуусаад ганц цаг болоход хамаг ажил бүтэхгүй бүх юм зуун задгай болчихно. Гэтэл бидний хамгийн үнэнч анд, салшгүй сайн найзыг минь нэгэн эрдэмтэн "ОСОЛТОЙ ТОГЛООМ” гээд нэрлэчхэж. Гайхсан хэдий ч гурван жилийн өмнө нэг эмэгтэй аянга цахилгаантай өдөр утсаар ярьж яваад аянгад ниргүүлэн нас барсан, бас нэг хүний утас халаасан дотор нь дэлбэрсэн гээд олон баримттай мэдээ сонсож байсан болохоор нээрээ л осолтой эд байх нь гэж бодлоо. Өдөрт дөрвөөс илүү цаг гар утас хэрэглэдэг эрчүүдэд Саяхан АНУ-д хийсэн судалгааны үр дүн хүмүүсийг тэр дундаа эрчүүдийг ихээхэн цочроожээ. Энэхүү судалгааны дүнгээс үзэхэд гар утас хэт их хэрэглэдэг эрчүүд үргүй болох магадлал өндөртэй байдаг гэнэ. АНУ-ын Кливленд, Нью-Орлеан болон Энэтхэгийн Мумбай хотын судлаачид өдөрт дөрвөөс дээш цаг гар утсаар ярьдаг эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо цөөн байдаг бөгөөд бэлгийн чадавхын хувьд ч сул болдог гэдгийг тогтоожээ.

  Эмч нар үүнийг гар утаснаас ялгардаг цахилгаан соронзон цацраг, илч дулаантай холбон тайлбарлаад зогсохгүй энэ нь мянга мянган эрчүүдийг "Аав” болоход нь саад болохуйц асуудал үүсгэж болзошгүй юм гэжээ. Энэ судалгааны эцсийн шат гар утасны хэрэглээ болон эр бэлгийн эсийн хоорондын холбоо хамаарлыг харуулахыг гол зорилтоо болгожээ. Эрдэмтэд судалгаандаа 361 эрэгтэйг хамруулсан байна. Улмаар тэднийг дөрвөн бүлэгт ангилан хувааж эр бэлгийн эсийн тоо болон эсийн чадавхыг харьцуулсан ажиглалт хийжээ. Судалгааны үр дүнд өдөрт дөрвөөс дээш цаг гар утсаар ярьдаг эрчүүдийн эр эсийн тоо огт утас хэрэглэдэггүй хүмүүсийнхээс 20 хувь бага байсан бөгөөд эсийн чадавх нь хүртэл тэднийхээс сул байжээ. Мөн тэдний эр бэлгийн эс байх ёстой хэмжээнээсээ 50 хувь багассан байсан бөгөөд микроскопоор харахад эсийн зөвхөн тавны нэг нь хэвийн байгаа нь харагджээ. Уг судалгааны ахлагчаар ажилласан Охио мужийн "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны төв”-ийн профессор Aшок Агарвал "Ойрын таван жилийн дотор гар утас хэрэглэгчдийн тоо хоёр дахин өсөх бөгөөд зарим улсад нийт гар утас эзэмшигчдийнх нь тоо жил бүр 20-30 хувиар өсөж байгаа” гэж хэлжээ.   Дээрх судалгаанд хамрагдсан 361 эрэгтэйн 40 нь огт гар утас хэрэглэдэггүй гэсэн бол 107 нь өдөрт хоёр цагаас бага, 100 нь дөрвөн цаг хүртэлх, 114 нь дөрвөн цагаас илүү хугацаагаар гар утсаар ярьдаг гэж хариулсан байна.

 

Таны тархи цус эд эсээс бүтсэн байх нь ойлгомжтой. Тэрхүү чухал толгойг 2 Ваттаар шарж өгнө, Түүнчлэн ихэнх эрэгтэй хүн гар утсаа өмднийхөө халаасандаа хийгээд нөгөөдөхөө шараад явна шүү дээ. Таны нөгөө зүйл өндөгтэй л ижил болно гээд бод. За тэгээд гар утсаа цамцныхаа халаасанд хийвэл зүрхний эсрэг туйлтай соронз болно. Тэгээд зүрхний ажиллагаа, цохилт чинь гацаж эхлээд сонин болно

Гар утас ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

   - Зүрхний үйл ажиллагааг тогтворгүйжүүлдэг

 - Оюун ухаанд муугаар нөлөөлж, тархины үйл ажиллагааг удаашруулдаг

 - Гүнзгий стресс, оюун санааны хямралд оруулдаг

 - Сонсголд аажмаар муугаар нөлөөлдөг

 - Анхаарлын системийг сулруулдаг

 - Үр хөврөлийн хөгжилд муугаар нөлөөлдөг

 - Эмэгтэйчүүдийн үр зулбалтыг ихэсгэдэг

 - Цусны эргэлтийг удаашруулдаг

 - Тархи толгойг мансууруулдаг

 -Дархлахын системийг сулруулдаг

 - Цусны даралтыг өндөрсгөдөг

 - Генетикийн зохион байгуулалтыг өөрчилдөг

 - Эр бэлгийн эсийн тоог эрс багасгадаг

 - Үргүйдэлд хүргэх магадлалыг өндөрсгөдөг гээд бидэнд мэдэгдэлгүйгээр нууцхан сөргөөр нөлөөлсөөр л байдаг гэнэ. Мэдээж урт удаан хугацааны дараа тодруулбал нас ахих тусам сөрөг үр дагавар нь илэрдэг. Чичиргээтэй гар утас цахилгаан соронзон долгио ихээр ялгаруулж байдаг бөгөөд хүний зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мөн унтахдаа дэрэн доогуураа утсаа хийх нь амарч буй тархины үйл ажиллагааг цочроодог юм байна.

  Түүнчлэн гадаадын орнуудад цахилгаан соронзон тоормосны системтэй тээврийн хэрэгсэл, шатахуун түгээх газар, эмнэлэгт гар утас хэрэглэхийг хориглодог гэнэ. Гэтэл манайд "Утсаар тоглож, ярьж, мессэж бичихгүй л бол эмнэлэгт өдөр өнгөрөхгүй юм гэж” ярих өвчтөнүүд цөөнгүй байдаг шүү дээ.

Гар утасны хор уршгаас эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн аргууд

 - Шаардлагагүй тохиолдолд гар утас хэрэглэхээс зайлсхийх, үр ашиггүй дэмий яриа өрнүүлэхээр шийдсэн бол суурин утас ашиглах

 - Гар утсаа зүрх, тархи, бэлэг эрхтэндээ ойр байлгахгүй байх. Өөрөөр хэлбэл өмд, энгэрийн халаасанд хийхгүй байх

 - Нялх хүүхдийн дэргэд гар утсаар ярихгүй байх

 - Чихэвч хэрэглэн ярих (Учир нь чихэвч утаснаас гарах цацрагийн хэмжээг багасгадаг)

 - Товчхон мэдээлэл илгээх болбол мессэж бичих

 - Гар утсаар ярихаас гадна нэмэлт үйлдлүүд хийхээс татгалзах (Тухайлбал сэрүүлэг тавих, FM радио сонсох, тоглоом тоглох гэх мэт)

 - Орой унтахдаа утсаа унтрааж, унтлагын өрөөнөөс өөр газар тавих

 - Гар утасны хамгийн их цацраг ялгаруулдаг үе бол утас дуугарах, эсрэг хүн лүүгээ залгах үе юм. Иймээс утас дуугарах, гадагшаа залгах дуудлага хийснийхээ дараа дор хаяж таван секундийн дараа утсаа чихэндээ ойртуулах хэрэгтэй

 - Гар утсаа биеэсээ хол цүнхэндээ, эсвэл хамгийн гадна талын халаасанд хийх

 - Жирэмсэн үедээ гар утас хэрэглэхгүй байх нь чухал (Хүүхдүүд, настай хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүдэд цацрагийн нөлөөлөл их тусдаг)

 - Цахилгаан шат гэх мэт давчуу, хаалттай орчинд гар утас хэрэглэхгүй байх (Ийм орчинд гар утас илүү их цахилгаан соронзон гүйдэл дамжуулж байдаг)



OBM

2012.01.26 14:41:42
*.134.17.238

qwd

profile

notorious

2013.09.02 13:59:41
*.144.45.87

......................

profile

notorious

2013.09.02 13:59:56
*.144.45.87

,,,,,,,,,,,,,,,,,

List of Articles
No. Subject Author Date Views
Notice ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk Mar 31, 2013 24563
Notice богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk Oct 23, 2012 28077
Notice Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin Jun 27, 2008 115839
1986 Бард төрөл буюу Үхлийн дараахь 49 хоног Tsetsen99 Jan 25, 2012 4155
1985 sain baitsgaanuu? [2] sfs Jan 20, 2012 2554
1984 Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай [3] monh-monk Jan 17, 2012 3083
1983 Бидний амьдралд ч гэсэн энэ зарчим адилхан. [3] Education2010 Jan 14, 2012 2548
» Гар утас - таны амьдралыг устгана [3] Ээж минь Jan 10, 2012 3523
1981 Тэнгэрийн тамгатай ахан дүүс минь хөх монгол Jan 09, 2012 2134
1980 nadad tuslamj heregtei bn [4] jargal Jan 06, 2012 4226
1979 Sonsohod sonsgoltoi ners [5] Gartaamaa Jan 05, 2012 3993
1978 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье [1] Ээж минь Dec 31, 2011 2516
1977 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ДАА ДЭМ ТӨВӨӨС МЭНДЧИЛЖ БАЙНА [1] monh-monk Dec 31, 2011 2368
1976 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ monh-monk Dec 31, 2011 2602
1975 Луу жилд таныг юу хүлээж байна? [14] Ээж минь Dec 30, 2011 4742
1974 arai ch dee,.. [9] Galilus Dec 29, 2011 4025
1973 Мөрөөдлийн эгч /өгүүллэг/ (jagaanaad) [3] erhun88 Dec 27, 2011 2733
1972 Zavtai bol sanaa onoogoo bicheerei [1] erdeniigerel Dec 27, 2011 2334
1971 Кимvра Аяако - "Тархины тураал" monh-monk Dec 25, 2011 2488
1970 minii mongoliin zaluus haana bn? [5] daruuhan... Dec 05, 2011 2852
1969 Шал утгагүй санагдаж байна hellen Dec 05, 2011 2596
1968 Төгрөгийн ханш унахгүй [1] sinbi Nov 26, 2011 2708
1967 hi zaluusaabusinessd hamtarwal yamarwe [2] GALZUU GANTS Nov 24, 2011 2544
1966 1 jiliin viz talaar zobolgooogooch Duya Nov 23, 2011 2801
1965 mp3 haanaas tatah be heleed ogooch [2] BAT1111 Nov 18, 2011 2370
1964 Tov iamagiin haryat ''B...Bolormaag naiz Badamgarav Dalai nar haij bn uram.01 Nov 17, 2011 1833
1963 Эцэг эхийг хайрлах ёсны талаарх Эмозын үзэл бодол Coolio_12 Nov 17, 2011 2005
1962 obor mongoliin ordost malqinii aslsan nig harsalt hereg garlaa ! [7] nominhuar Oct 24, 2011 3110
1961 Монгол хүн Би- гээ хэрхэн таних вэ? [4] Tsetsen99 Oct 24, 2011 3386
1960 Амьдралаа, ирээдүйн монголыг бодож л байгаа бол битгий буц. Монгол улс өнөөдөр онц аюултай байдалд байна. [9] monh-monk Oct 23, 2011 3555
1959 тусламж [6] tumur Oct 21, 2011 2401
1958 Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Их баярлалаа” гэж Стив Жобс [5] monh-monk Oct 19, 2011 5712
1957 zuwlogoo ogooch [3] gegeen_mgl Oct 16, 2011 2301
1956 Анхаар!!! Төрөл бүрийн газар [3] advance Oct 16, 2011 2884
1955 Дээд ястангууд [6] Tsetsen99 Oct 14, 2011 2499
1954 Иргэний бүртгэл мэдээлэл [1] mgIcIub Oct 10, 2011 4963
1953 2012 onii Namuudiin muriin hutulbur [7] Sk9911 Oct 09, 2011 3066
1952 AMIDRALD OIR SANAA [3] Sk9911 Oct 09, 2011 2558
1951 UNALTIN ZARCHIM [2] Sk9911 Oct 09, 2011 1970
1950 ZUBHUN CHANARTAI VILCHILEE L CHUHAL [15] Sk9911 Oct 09, 2011 2214
1949 Ус руу шүлс хаяж болохгүй! [2] amanda12 Oct 05, 2011 2635
1948 ШАР СУДАРТ ГЭГЭЭРЭЛ гэдгийг хэрхэн бичив. amanda12 Oct 04, 2011 2202
1947 Эхийн сэтгэл [3] amanda12 Sep 28, 2011 4402
1946 MONGOL HUN BUHEN UNSH [3] amanda12 Sep 24, 2011 2681
1945 MONGOL ORNOO AVRAHAD MINI TUSLAACH [1] amanda12 Sep 24, 2011 2029
1944 Tuslaach humuusee ?? [10] shinejil_22 Sep 19, 2011 1917
1943 Mongoloo gesen hun buhen unshina uu?! [6] amanda12 Sep 18, 2011 1936
1942 hi tuslaarai [2] tulga Sep 08, 2011 1865
배너신청
자생병원

배너신청