Бичлэгийн тоо 2,391
 

Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье

Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин бол гэмт хэргийг өдөөгчид

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу «Архинаас аюул, сархадаас самуун» болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.

Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архйнд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харахгүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ? Ард түмнээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт бөловч, маргааш элэг дотрын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зарцуулахыг наад зах нь тооцмоор юм даа.

Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэгсэн. «Азийн чоно» гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед цээр хорио тогтоож, долоо хоног хэр амар амгалан байсан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хандаж, буруу зүйлд «төмөр нүүр»-ээ харуулах ёстой бус уу. «Хүн ахтай, дээл захтай» хэмээх эртний монгол ёсоо эрхэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориулав.

Хүн бүхний мэдэж байгаагаар, өнөөдөр «архины аюул, сархадын самуун»-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж байна. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэмцэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шалтаг өгүүлбэр нь архи л юм.

Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сайхан авьяас билигт хүнийг орчлонгоос авч одсоныг байнга сургамж болгон санах учиртай. «Олон үг улиг, цөөн үг билиг» хэмээдэг. Архиньг шоулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөнгө, цаг зав, ажил явдал, мэргэжил мэдлэг шаардахгүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цутгахгүй шүү дээ.

Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Зөвхөн тэвчээр! Аяндаа найз нөхөд чинь ойлгож, харин ч таны сайн үлгэр дуурайл газар авах болно. Хүн бүр архи уухаа больчихвол, архитай холбогдсон олон зүйлийн хуулъ бус үйл явдал ч аяндаа унтарна. Хамгийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол зүтгэл тэвчээрээс шалтгаална.Удахгүй шинэ жил болох нь. Шинэ жилийн дараа төчнөөн хүн согтуу явж осгож үхжээ, хөлдөж хөрч эрэмдэг зэрэмдэг болжээ гэх муу ёрын мэдээ энэ жил бүү сонсогдох болтугай хэмээн захидлын үгээ төгсгөе.

Ш.Чоймаа


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5622112/c49/trackback

sarodaz

2012.01.15 19:00:02
*.161.181.43

harin tiimee ene unen shuu 1sariin 10nd tsagiin hurd uzsen chin on garaad 10honogiin dotor hichneen olon hun amia aldsan talaar medee garch bn lee arhitai holbogdoltoi gemt hereg suuliin ued bainga nemegdej bga gesen bn lee hun bur bodoh tsag n bolson bodohgui bol bolhoo bj bn shuu manaihaan !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1986 Бард төрөл буюу Үхлийн дараахь 49 хоног Tsetsen99 2012-01-25 4155
1985 sain baitsgaanuu? [2] sfs 2012-01-20 2554
1984 Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай [3] monh-monk 2012-01-17 3083
1983 Бидний амьдралд ч гэсэн энэ зарчим адилхан. [3] Education2010 2012-01-14 2548
1982 Гар утас - таны амьдралыг устгана [3] Ээж минь 2012-01-10 3523
1981 Тэнгэрийн тамгатай ахан дүүс минь хөх монгол 2012-01-09 2134
1980 nadad tuslamj heregtei bn [4] jargal 2012-01-06 4226
1979 Sonsohod sonsgoltoi ners [5] Gartaamaa 2012-01-05 3993
» Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье [1] Ээж минь 2011-12-31 2516
1977 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ДАА ДЭМ ТӨВӨӨС МЭНДЧИЛЖ БАЙНА [1] monh-monk 2011-12-31 2368
1976 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ monh-monk 2011-12-31 2602
1975 Луу жилд таныг юу хүлээж байна? [14] Ээж минь 2011-12-30 4742
1974 arai ch dee,.. [9] Galilus 2011-12-29 4025
1973 Мөрөөдлийн эгч /өгүүллэг/ (jagaanaad) [3] erhun88 2011-12-27 2733
1972 Zavtai bol sanaa onoogoo bicheerei [1] erdeniigerel 2011-12-27 2334
1971 Кимvра Аяако - "Тархины тураал" monh-monk 2011-12-25 2488
1970 minii mongoliin zaluus haana bn? [5] daruuhan... 2011-12-05 2852
1969 Шал утгагүй санагдаж байна hellen 2011-12-05 2596
1968 Төгрөгийн ханш унахгүй [1] sinbi 2011-11-26 2708
1967 hi zaluusaabusinessd hamtarwal yamarwe [2] GALZUU GANTS 2011-11-24 2544
1966 1 jiliin viz talaar zobolgooogooch Duya 2011-11-23 2801
1965 mp3 haanaas tatah be heleed ogooch [2] BAT1111 2011-11-18 2370
1964 Tov iamagiin haryat ''B...Bolormaag naiz Badamgarav Dalai nar haij bn uram.01 2011-11-17 1833
1963 Эцэг эхийг хайрлах ёсны талаарх Эмозын үзэл бодол Coolio_12 2011-11-17 2005
1962 obor mongoliin ordost malqinii aslsan nig harsalt hereg garlaa ! [7] nominhuar 2011-10-24 3110
1961 Монгол хүн Би- гээ хэрхэн таних вэ? [4] Tsetsen99 2011-10-24 3386
1960 Амьдралаа, ирээдүйн монголыг бодож л байгаа бол битгий буц. Монгол улс өнөөдөр онц аюултай байдалд байна. [9] monh-monk 2011-10-23 3555
1959 тусламж [6] tumur 2011-10-21 2401
1958 Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Их баярлалаа” гэж Стив Жобс [5] monh-monk 2011-10-19 5712
1957 zuwlogoo ogooch [3] gegeen_mgl 2011-10-16 2301
1956 Анхаар!!! Төрөл бүрийн газар [3] advance 2011-10-16 2884
1955 Дээд ястангууд [6] Tsetsen99 2011-10-14 2499
1954 Иргэний бүртгэл мэдээлэл [1] mgIcIub 2011-10-10 4963
1953 2012 onii Namuudiin muriin hutulbur [7] Sk9911 2011-10-09 3066
1952 AMIDRALD OIR SANAA [3] Sk9911 2011-10-09 2558
1951 UNALTIN ZARCHIM [2] Sk9911 2011-10-09 1970
1950 ZUBHUN CHANARTAI VILCHILEE L CHUHAL [15] Sk9911 2011-10-09 2214
1949 Ус руу шүлс хаяж болохгүй! [2] amanda12 2011-10-05 2635
1948 ШАР СУДАРТ ГЭГЭЭРЭЛ гэдгийг хэрхэн бичив. amanda12 2011-10-04 2202
1947 Эхийн сэтгэл [3] amanda12 2011-09-28 4402
1946 MONGOL HUN BUHEN UNSH [3] amanda12 2011-09-24 2681
1945 MONGOL ORNOO AVRAHAD MINI TUSLAACH [1] amanda12 2011-09-24 2029
1944 Tuslaach humuusee ?? [10] shinejil_22 2011-09-19 1917
1943 Mongoloo gesen hun buhen unshina uu?! [6] amanda12 2011-09-18 1936
1942 hi tuslaarai [2] tulga 2011-09-08 1865
배너신청
자생병원

배너신청