배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

登录

  • 新会员注册
  • 查找用户名/密码

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

帖子数 2,391
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

“Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ”

查看 2380 推荐 0 2010.06.11 15:17:55
Маралгоо *.254.49.51 http://www.mglclub.com/forum7/3252806
Хоёр хүүхэд вагонд дайруулж 15 настай нь газар дээрээ нас барж, хоёр настай хүүгийн гар нь  тасарчээ” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Уг мэдээлэл  хоёр хүүхдийг  хот хөдөөг хэрэн чихэр,  жимс, тамхи зарж борлуулдаг бараг л тэнэмэл хүүхэд байсан гэх аястай байсан нь худал байжээ.Талийгаач  Э.Мөнхтэнгэр хүү дүүгийнхээ вакциныг хийлгэх гэж  гараад гэрийнхээ урд төмөр замын гарам дээр  осолд орсон аж. Тэдний ярьснаар Төмөр замынхны буруутай үйл ажиллагаанаас болж  хоёр хүүхдийн нь нэг хорвоогоос хальж, нөгөө нь насаараа эрхтэн дутуу болжээ. Хорвоог орхисон хүүгийн нь зурагны өмнөх зул жаргаж амжаагүй, өрөөсөн гаргүй нялх үрийнх нь шарх эдгэж сорвижоогүй байхад ээж Г.Энхжаргал, аав Б.Энхтөр нар нь манай сонинд хандсан юм.

 

-Уучлаарай. Энэ эмгэ­нэлт явдал хэдийд болов. Ямар нэгэн учир шалтгаан байгаа болоод  хоног ху­рааж ч амжаагүй байхдаа хэв­лэл мэдээлэлд  хандаж байгаа болов уу? (Ээж  нь эхэр татан уйлж  хэсэг суув.)

-Осол өнгөрсөн сарын 21-ний 15 цагийн үед болсон. Тэр үед бид хоёр ажилдаа явсан байсан юм. Манайх төмөр замтай ойрхон байдаг. Гэхдээ миний хүү мэдээ орсон цагаасаа л энэ замаар явсан болохоор хэзээ ч вагон явж бай­хад гарахгүй. Ачааны 12 залгаа вагоны сүүлчийнхэд нь дайруулан 130 метрт чирэгд­сэн байсан. Газраар нэг цус, хув­цас­ных нь тасархай гээд  ямар аймаар  байсан гэж санана.

-Явж байгаа вагоны араар гэхээр маневар хийж бай­сан юм уу. Тэнд дохио­чин байгаагүй хэрэг үү?

-Харин тийм. Хамгийн гол асуудал наадах чинь бай­гаа юм. Хүмүүсийн ярих нь дохиочин байхгүй хот руу тэмцээнд явсан байсан гэсэн. Бас  тэр найруулагч нь  осол гарах магадлалтай талдаа биш эзгүй, хүн амьтангүй талдаа зогсож байсан байгаа  юм. Дохиочин нь туг бариад дохио өгдөг. Харин найруулагч нь ваго­ны толгойг салгадаг, ивээс хийдэг тийм үүрэгтэй хүмүүс  шүү дээ. Тэд ажлаа зохих журмынх нь дагуу хий­­сэн бол өдийд бид ийм байдалд хүрчихгүй л байхгүй юу. 

-Төмөр замтай ойрхон бай­даг гэхээр оршин сууж байгаа газар чинь зөв­шөө­рөлгүй болж  таарах нь ээ?

-Зөвшөөрөлтэй. Тэнд бид 20 жил болж байна. Гэтэл бид­нийг хориотой бүсэд байсан гээд байгаа юм. Албан ёсны зөвшөөрлийг нь Д.Хаянхярваа гишүүн 2008 оны сонгуулийн үеэр бидэнд гардуулж өгсөн. Тэр хүн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан болохоор хич­нээн өрх оршин суудаг, төмөр замаас хэдэн метр хол байгааг мэдэж  байгаа.  (Ээж нь толгойгоо базлан сэгсэрч дахин уйлав)

-Талийгаач хүүгийнхээ тухай дурсахад  хэцүү байх нь мэдээж. Гэхдээ та хүү­гийн­хээ тухай жаахан ч гэсэн ярихгүй юу?

-Миний хүү манай гэр бүлийн нар нь байсан. Ухаа­­лаг, дөлгөөн, аливаа зүй­­лийг хийхдээ няхуур ням­бай. Саяхан л "Ээжээ хашаан­даа сайхан мод тарьж цэцэр­лэг­жүүлнэ ээ. Ирэх зун их гоё бол­но” гээд инээж явсан. Хавь ойрынхон маань ч гэсэн  "Энэ Энхтөрийн Мөнхтэнгэр их сайн хүү шүү” гэдэг байсан. Ээж, аав, ах, дүүдээ ямар их халамжтай байсан гээч. Ийм богинохон нас­лах  болохоороо л тийм зөө­лөн, сайхан сэтгэлтэй бай­­сан юм  байх даа.(Хоёул уйлав)

-Дүүг нь хүн аварсан гэж сонссон?

-Манайхаас хойно байдаг нэг залуу  төмөр замын гарам дээр ирээд нэг нэг вагоны доогуур шургаж  ташуулдаж  явсаар хүүхдүүдийг дайрдаг тэр вагоныг өнгөрөөх гээд зогсож байтал хүүхэд чар­лахаар нь шагайгаад хартал дайруулсан байсан гэсэн. "Хүүхэд дайруулсан байна” гэж орилоод багыг тэврээд автал баруун ханцуй нь хоосон цус урсч байсан гэсэн.  Боох юм хайж вагоны жолоочийг "Аптекаа аваад ир, маарал гаргаж ирээд боо” гэхэд боолт хийх маарал ч үгүй хоосон  хайрцаг  байсан гэсэн. Тэгээд нэг юм аргалж боогоод л эм­нэлэгт хүргэсэн  байсан. Өдөр болсон ослыг бидэнд 19.00 цагт хэлж байгаа юм даа. Хариуцлагын тогтолцоо үнэ­хээр хаа хаанаа  алга. 15 настай эрэгтэй хүүхэд байхад  осол дээр очсон цагдаа 23-24 насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй дай­руул­сан гэж таамаглаад гар утсан дээрээ зургийг нь авчихаад ийм хувцастай хүнийг таних уу гээд цус нөж болсон хувцасных нь зургийг үзүүлээд явсан байсан. Манай арын дэлгүүрийн худалдагч таньж тэгээд л бид хоёрт хэлсэн юм байна лээ.

-Төмөр замынхнаас та нар­тай ирж уулзсан уу?

-Монгол хүнд чинь  хүн хүнээс илүү жудаг гэж нэг юм  байдаг даа. Гэтэл тэднийхэн үнэхээр муухай зан гаргасан. Бүр сүүлдээ  биднийг дарам­талж загнасан.

-Юу гэж?

 

-Төмөр замын төлөөлөгч Булгантамир гэж хүнд "Ийм юм болчихоод байхад та нар дуугүй байлаа” гэсэн чинь "Мэдэхгүй ээ. Осол болох нь болсон байна” гэсэн. Тэгээд та нар арай ч дээ энэ цус нөжийг нь арилгаад үүнийг цэвэрлэчихгүй” гэхэд  хөлөөрөө үрээд байсан нь тун муухай харагдсан. Бас  өртөөний дарга Батмөнх "Юун сүртэй юм чи. Хүн дайруулж л байдаг” гэж загнасан. Биднийг хэлэх ярих хүнгүй  гэж бодсон уу ингэсхийгээд зүгээр өнгөрчих санаатай байх шиг байна. Бид Дархандаа Л.Гансүх сайдын  гэх ТV-12 телевизэд  ярилцлага өгсөн боловч гар­гаагүй. Бас Лха телевизэд өгсөн. Бас л гаргаагүй дарсан. Удирдлагууд нь ийн хандахаар тэр вагоныг жолоодож байсан Мөнхжаргал гэдэг залуу одоо хүртэл бидэнтэй ирж уулзахгүй зугтаад  байгаа.

-Өмнө нь ийм осол олон гарч байсан уу?

-Зам дээр хүн дайруулсан байна  гэж сонсогддог л бай­сан. Согтуу хүн байсан гэнэ гэж ярьцгаадаг. Тэгэхлээр нь "Нээрээ л согтуу болоод л дайруулсан  байлгүй дээ, эрүүл ухаантай хүн юу гэж дайруулах билээ” гэж боддог байсан. Одоо бодоход иймэрхүү ос­лыг согтуу  хөлчүү  байсан гээд  өнгөрөөдөг  юм байна гэж бодох боллоо.

-Ослыг Төмөр замын буруу­тай үйл ажиллагаанаас болсон гэж үзэж байгаа юм байна. Тэгэхлээр Төмөр замынх­наас хүлцэл өчсөн үг ч юм уу ямар нэгэн зүйл  хүлээж  байна гэж ойл­голоо?

-Монголчууд үр хүүхдээ  ямар ч алт эрдэнэсээс илүүд үзэж ирсэн. Гэтэл Төмөр замынхан өнөөдөр миний нэг хүүгийн амийг, нөгөө хүүгийн минь өрөөсөн гарыг авчихаад байна. Үр хүүхдээ өмнөө оруулсан эцэг эхийн зовлонг тэд мэдмээр юм. Бид талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай  Төмөр замаас нэхнэ. Үлдэж хоцорсон хүүг маань Энхтө­рийн  Энхмөнх гэхгүй  на­саар нь л гаргүй Энхмөнх гэж дуудна шүү дээ. Одоо шинж­лэх ухаан хөгжсөн эрин үе. Хү­ний жинхэнэ гар шиг гар бүтээхийг үгүйсгэхгүй. Тийм болохоор  эд нар ухамсартай л хүмүүс  юм бол нялх хүүхдийг минь гартай болгож өгөх байх. Хүүхэд л юм болохоороо тоглох наадах гэх юм. Тулах хоёр гарынх нь нэг үгүй болохоор духаараа мөргөөд л ойччихно. Тэр  бүхнийг харахаас зүрх зүсэгдэж  байна. Наашаа ирэх гээд автобусанд суух гэсэн чинь  тийм бяцхан амьтанд айдас хургачихаад  гэдийж орилоод суухгүй байсан. Даанч дээ, хайран хүүхдүүд минь.

Аав, ээжийгээ уйлахаар Энхмөнх хүү дагаад өмөлзөж байсан. Шархтай гараа өглөө бүр боолгосоор бүр хаширчихсан болохоор зураг авахуулахаар хувцсаа тайлуулахдаа нэлээд уйлсан. Гэсэн ч хүүхэд л болсон хойно төдхөн  л хоёр хуруугаа амандаа хийчихсэн инээж  байсан юм. Харин тэрбээр манай редакциас гарахдаа үлдсэн ганц гараараа биднийг баяртай гэсээр явсан. Тэгэхэд  ээж  Г.Энхжаргал нь "Уг нь баруун гараараа баяртай гэдэг байсан юм. Одоо энэ гараа­раа ингэдэг болсон” гээд бас л уйлсан.

Энэ удаагийн дугаартаа хага­цал зовлон амсаад буй уг гэр бүлийнхний яриаг  нийтэллээ. Харин дараагийн дугаартаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс хэргийн газраас  нэхэн сурвалжилж нийтлэх болно.

 

 

С.ТУУЛ

将把此主题..
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

引用 :
http://www.mglclub.com/3252806/312/trackback
目录

ikhree

2010.06.20 00:44:33
*.143.33.149

darhanii tomor zaiin tend baidag ailuud ch osoltoildo jijighen gazar bolohoor bie bienee sain tanidag humuus tegeedl hergee huleehgui ongorchih gej baihgui yu baliar yumnuud hunii ami awchaad yadaj ganst uuchilla guihgui ergej irehgui baina gesen chin yu gesen ugiin hariutslalagiig ni huleelgeh l yostoi

  • 回复

Sarah3

2010.07.09 11:34:44
*.238.68.69

Арай дэндүү юмаа...Ядаж үлдсэн эх,эцэг,гаргүй охины.... сэтгэл санаа, эдийн засгийн хувьд харж хандаасай...Ээж нь ямар өрөвдмөөр юм бэ?????

  • 回复

DARHAN

2011.05.26 13:54:48
*.169.51.174

BALIAR ZAVAAN NOVSHNUUD VE

ENE MUUSAIN TUMUR ZAMIIHAN DAVARSAN YUMNUUD BH YUMA

BI TER MUUGIIG MEDNEE TER

  • 回复
  • 修改
  • 删除
profile

notorious

2013.08.13 19:44:27
*.144.45.87

aimariiim

  • 回复
List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1761 хэн нь садар самуун бэ/ [1] эмүгэ 2010-08-01 2688
1760 Ганхуягын МАНДАЛБАЯР-Т [3] yoshy 2010-07-30 2389
1759 Нэг ертөнц хоёр өнгө- /Бүх гэр бүл залхууралгүй уншаарай/ [3] Маралгоо 2010-07-26 2561
1758 Монгол Эрчүүддээ Хэлэх Үг Маралгоо 2010-07-26 2146
1757 medeh hun baival helj uguuch [2] dmbl 2010-07-26 1825
1756 gadaadiin irgenii unemleh [3] hulguush 2010-07-18 2502
1755 Монгол хүүхнүүдээ өмөөрмөөр байна [13] Маралгоо 2010-07-12 6607
1754 Сайхан наадаарай [1] batsy1 2010-07-09 1675
1753 САЙХАН НААДААРАЙ [1] monh-monk 2010-07-08 2586
1752 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [3] korea_school 2010-07-06 2774
1751 helj ogch tusalan uu [1] janet 2010-07-04 1596
1750 mgl chuud bid bosoh tsag boljee... [1] saakaaa 2010-07-03 1826
1749 Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав monh-monk 2010-07-01 1908
1748 Цагаач иргэдийн хүүхдэд зориулсан олон улсын олон соёлт сургууль emeraldsh 2010-06-27 1875
1747 Цэрэгт явсан залуу нэг хоноод ийм болоод ирэх ч гэж [3] dolgoonherlen31 2010-06-25 2378
1746 Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчныг улсын зардлаар сурах сургалтанд хамруулж байна. [1] korea_school 2010-06-24 2111
1745 이태원 Itevon-d Mongol restoranii tuxai~~ [8] eegiinaa 2010-06-21 2553
1744 НЭГ УЛС НЭГ НААДАМ monh-monk 2010-06-20 1610
1743 Гадаадад амьдарч буй Монголчуудын анхдугаар Хуралдай monh-monk 2010-06-17 5730
1742 Эзэнгүйдэл: Таны охин хаана явна? [1] daruuhan01 2010-06-16 2576
1741 YAAHIIN BOL MEDEH HVN BN UU?? [3] lemon_gr 2010-06-15 2427
1740 ene hujaa nariig [3] snoopdogg 2010-06-14 2097
1739 omhii sanaat solongoschuud [2] pizdachini 2010-06-14 4043
1738 БНСУ-д ХӨДӨЛМӨР ЭРХЛЭÝÄ ÝÕ ÎÐÎÍÄÎÎ ÈÐÝÃÑÄÈÉÍ АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО monh-monk 2010-06-13 1879
» “Талийгаач хүүгийнхээ амийг дүүгийнх нь гартай Төмөр замынхнаас нэхнэ” [4] Маралгоо 2010-06-11 2380
1736 Тавантолгойгоос нэг Монгол хvн 13000 долларын хувьцаа эзэмших боломжтой [2] Маралгоо 2010-06-11 2049
1735 ТЭЖЭЭВЭР АМЬТДЫГ БИД ХООЛЛОЖ, УНДЛААД ЯАХ ЮМ Маралгоо 2010-06-11 1909
1734 Хоолны мөнгөний төлөө 66 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлдэг bayarmaa_korea 2010-06-10 2506
1733 gereeniihnees asuuh zuil bna [12] dmbl 2010-06-08 1989
1732 Инээж өсөөрэи сан bayarmaa_korea 2010-06-05 3171
1731 몽골 출신 당선자~Mongol emegtei songuulid ylj chadlaa~~ [7] eegiinaa 2010-06-03 2824
1730 Hi5, Facebook – ээр нь тухайн эрийг тодорхойлвол [2] Levi`s 2010-05-31 2380
1729 Хөөмий Монголын өв мөн эсэхийг шийднэ. [2] 현아 2010-05-31 2293
1728 Инээж өсөөрэи Сангийн танилцуулга bayarmaa_korea 2010-05-29 2050
1727 Сөүлийн Сичон,Итовоны гудамжинд МОНГОЛ ресторан нээгдэнэ. monh-monk 2010-05-27 2326
1726 МОНГОЛД СОЛОНГОС ДАХь ЦАЛИН АВАХ БОЛОМЖ БИЙ [2] monh-monk 2010-05-27 2723
1725 МИАТ ХК-Д ЮУ БОЛООД БАЙНА ВЭ [1] ☆∽zarko∽☆ 2010-05-26 2581
1724 6·2 Oron nutgiin songuulid Mongol emegtei xvchee sorij baina eegiinaa 2010-05-26 6929
1723 Нутаг буцах үедээ Самсунг даатгалын байгууллагаас нутаг буцах даатгал(чүлгүг манги бухом)-ын мөнгөө нэхэмжлээгүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2118
1722 БНСУлсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцах үедээ нутаг буцах зардлын даатгалын мөнгөө аваагүй иргэдийн нэрс ӨДРИЙН МЭНД 2010-05-26 2389
1721 Аав, ээж хоёр нь визийн зєрчилтэй амьдарч байсны хариуцлагыг тєрєєд дєнгєж гурван cap болж байгаа бяцхан охинд нь солонгосууд давхар vvрvvлжээ. [4] ӨДРИЙН МЭНД 2010-05-25 2342
1720 БНСУ-д АЖИЛЛАЖ БАЙСАН МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР УУЛЗАЛТ [1] monh-monk 2010-05-23 3805
1719 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь [4] daruuhan01 2010-05-22 7681
1718 ... АНХААР МОНГОЛЧУУДАА БИТГИЙ СОЛОНГОСТ ИР... file [1] maksimus 2010-05-21 5353
1717 Hye Mongolchudinha gund sortiin naadam zohioyo. Ch.Nyamka 2010-05-20 1566
目录
发表新帖
第一页 10 11 12 13 14 15 16 17 18 19 最后一页
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청