Бичлэгийн тоо 2,391



Он жилүүд урсан өнгөрөхийн цагт сайн хүний сайхан амжилтын дурсамж юу юунаас ч илүү үнэ цэнтэй болох нь бий. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж, амжилтын буухиаг өөрийнхөөрөө овоглож буй залуус Монголд олон. Зөвхөн элээсэн он жил хийгээд насан туршийн амжилтыг тодотгох бус, энэ цагийн эзэд болсон залуусын амжилтыг ч цаг тухайд нь олонд таниулж, тэдний гэгээн туухийг хөтлөх нь гайхалтай сайхан. Ороо бусгаа цагийн хүнд хэцүү, хар бараан мэдээлэлд тархиа туйлдуулж, сэтгэл оюунаа чилээж буй мянга мянган уншигчдад өнөөдөр сайн бүхний тухай, сайхан бүхний тухай мэдээлэл юу юунаас ч илүү хэрэгтэй болсон санагдана.
Иймд уншигч танд Монгол залуусын бахархам амжилтын тухай цуврал болгон хүргэхээр шийдлээ. Ядаж л энэ тухай мэдээллийг үр хүүхэддээ уншуулж танилцуулбал тэд ч ирээдүйдээ итгэх итгэлээр бялхаж, сайн хүн, сайн мэргэжилтэн, сайхан амжилтын эзэн болох гэгээн мөр руу өөрөө өөрийгөө хөтлөх хүсэл тэмүүлэлтэй болох биз ээ.

ЧИНБАТЫН НАРАНЧАГАА

Түүнийг дэлхийн хамгийн алдартай телевизийн сэтгүүлч, хөтлөгч Опра Уинфри өөрийн шоундаа 2004 онд урьж оролцуулан Монголын тал нутгаас ирсэн “Мөсөн дээрх гүнж” хэмээн нэрийдсэн нь америкуудын гайхшрал, бахархалыг хамтад нь төрүүлсэн түүхтэй. Тэрээр 2002 оноос уран гулгалтаар хичээллэж, өдгөө 2010 оны Канадын Ванкувер хотноо болох өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож, төрийн дуулал эгшиглүүлэхийн төлөө амжилтаа бататгасаар яваа нэгэн. Өдгөө 15 настай Наранчагаа охиныг америкууд Ониука гэдгээр нь сайн мэдэх бөгөөд жилийн дөрвөн улиралтай ч ганц ч уран гулгагчгүй Монголын хөдөө нутгийг АНУ-ын Үндэсний газар зүйн сувгаар 2003 онд сурталчилсан юм. Түүнчлэн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний тусгай шагнал, Америкийн ирээдүйн аваргуудын цуврал тэмцээнээс алт, мөнгө, Америкийн мужуудын аварга шалгаруулах үндэсний тэмцээний мөнгөн медаль гээд олон шагналын эзэн болоод байгаа. Гэхдээ энэ бол түүний хувьд мөсний дээрх театрт үзүүлсэн амжилтын ердөө л түрүүч нь бөгөөд ирэх он жилүүдэд Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах их амжилтын салхийг хагалж, нисэн дүүлж буй жаахан охин юм. Мөн Хонконг, Тайваньд болсон дэлхийн сайн санааны тоглолтод дэлхийн одуудтой хамт Монголыг төлөөлж оролцсон гээд Наранчагаа охины амжилтын тухай сайн мэдээ ирэх он жилүүдэд та биднийг улам бүр гайхшруулж, улам бүр баярлуулах нь тодорхой ажээ. Энэ бол наймхан наснаасаа Монголын нэрийг гаргахын тулд ихийг хийж амжуулсан түүх бөгөөд түүнийг 2004 онд Монголын спортын сэтгүүлчид тухайн оны дөрөвдүгээр сарын хамгийн алдартай, нэр хүндтэй тамирчнаар тодруулж байсан юм.

ДУГАРААГИЙН АЛТАНХУЯГ

Монгол залуу Нью-Йорк хотын сонгодог урлагийн төв театр болох “Бостон балет”-д гол дүр бүтээж байна. Энэ мэдээллийн эзэн бол Дугараагийн Алтанхуяг. Тэрээр Монголын сонгодог урлаг, тэр дундаа бүжгэн жүжигчдийн авъяас чадварын нэрийн хуудас болж буй нэгэн юм. Анх оюутан ахуйдаа гурван найзтаигаа хамтарч, модерн бүжгийн хамтлаг байгуулан улмаар Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин болсон тэр цаг үеэс эхлэн дэлхийн олон орны сонгодог урлагийн театрт өөрийн дүрийг бүтээж ирсэн түүхтэй.
Хамгийн сүүлд гэхэд сонгодог урлагийн төв болох Итали улсын Милан хотын “Ла Скала” театрт, орчин цагийн балетийн урлагийн загалмайлсан эцэг хэмээн үнэлэгддэг Роланд Пүтигийн урилгаар “Pink Floyd” рок балетийн гол дүрийг бүтээсэн юм. Мөн тэрээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, дэлхийн нэр хүндтэй театрын тайзнаа урилгаар тоглох болсоор олон жилийг үдсэн. Зөвхөн Японы сонгодог урлагийн тоглолтын зарлал дунд Алтанхуягийн оролцсон бүжгэн жүжиг хамгийн их үзэгчтэй, хамгийн үнэтэй тоглолтод тооцогдож буй.
Ингэхдээ тэрээр дэлхийн балетын урлагг Монгол ардын тэр дундаа баруун Ойрдын биелгээний уран нарийн хөдөлгөөн, ер бусын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон бүжгийн дүрслэлийг оруулж өгсөнийг онцлох нь зүйн хэрэг. Энэ бол түүний аавын насан туршдаа бүжиглэж ирсэн биелгээ бөгөөд баруун Ойрдын биелгээг Монголын урлагт мөнхөлж үлдээсэн гавъяа түүний ааваар овоглож явдаг гэдгийг онцлоход таатай байна.

ХАНДСҮРЭНГИЙН ХАТАНБААТАР

Тэрээр энэ сард болсон Турк улсын Ой тогтоолт, түргэн уншлагын аварга шалгаруулах тэмцээнд оролцож нэг алт, гурван мөнгөн медалийн эзэн болсон залуу. Нийт найман төрлөөр зохиосон уг тэмцээний зургаан төрөлд нь оролцож, дөрвөн төрлөөс нь дээрх медалийг хүртсэн түүний амжилт Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв нь болж өгсөн юм.
Анх өнгөрсөн онд оролцохдоо мөнгөн медаль хүртэж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд наймдугаар байрт орж байсан. Харин энэ удаагийн тэмцээнээс түүний амжилтын буухиа улам бүр зузаарч, медалийн чанар нь тооны чанартай хамт өссөн түүнийг ирэх арваннэгдүгээр сард Англи улсад болох дэлхийн аваргын тэмцээн хүлээж байгаа.
Турк улсын Анкара хотод болсон “Memoriam-2009″ тэмцээний тухай мэдээллийг дэлгэрүүлэхэд 01-ээс бүрдсэн 1000 гаруй тоог 30 минутын хугацаанд дэс дараагаар нь цээжилж, ганц ч алдахгүй хэлж чадсанаараа алтан медалийн эзэн болсон юм.
Харин гурван мөнгөн медалийн тухайд хөзөр цээжлэх, тооны марафон, он тоолол гэсэн төрөлд хүртжээ. Энэ бол түүний гурван жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд цаашид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргах оюуны спортын тамирчдыг бэлтгэхээр боломж бололцоогоо дайчилж байгаа. Ингэхдээ тэрээр өөрийнхөө гаргасан амжилтыг хүн бүрт байдаг чадавхи хэмээн зааварчлах бөгөөд “Би онцгой биш ээ” гэж даруухан тайлбарласаар буй. Иймээс ч өөрийн байгуулсан “Монголын ой тогтоолт, оюун ухааны төв”-өөр дамжуулан олон олон хүүхдийг онцгой чадвараа нээхэд нь туслахаар ажиллаж эхэлсэн байна.

ГОМБОЖАВЫН ДАРИА & ЧУЛУУНБАТЫН ГАНБОЛД

Дэлхийн таван тивээс шалгарч, ур ухаанаа уралдуулсан дэлхийн дизайны урлагийн мастеруудын цугларсан тэмцээнд монгол залуус тэргүүллээ.
Уг тэмцээнийг компьютер график, дизайны ихэнх шилдгийн шилдэг программ хангамжийг зах зээлд нийлүүлдэг “Адобе” компаниас жил бүр зарлаж, фотошопын гайхамшгийг нээн таниулахыг зорьдог түүхтэй. Анх 15 жилийн өмнөөс эхлэн зохион байгуулж, дэлхийн шилдэг дизайнеруудыг Америк тивд урин залдаг уг тэмцээн энэ удаа Лас Вегас хотын “Мандалай Бэй Ресорт” хэмээх алдарт зрчид буудалд энэ сарын 1-3-ны хооронд болж өнгөрсөн юм. Уг тэмцээнд Охай мужийн Акрон хотноо ажиллаж амьдардаг зураач, график дизайны мэргэжилтэн Чулуунбатын Ганболд оролцож, мянга гаруй өрсөлдөгчөөсөө фото зургийн эвлүүлгийн төрөлд тэргүүн байр эзэлсэн нь түүний анх удаа үзүүлж буй амжилт биш бөгөөд дэлхийн шилдэг дизайнерийн тоонд орж, тусгайлсан уралдааны урилгын эзэн болж буй залуу юм.
Мөн түүний эхнэр Гомбожавын Дариа өнгөрсөн бямба гаригт болж өнгөрсөн “Istokcbhoto” компанийн нэрэмжит фото эвлүүлгийн урлан дизайны тэмцээнд оролцож, 200 гаруй мэргэжилтнээс шалгаран “Photoshop artist” төрөлд тэргүүн байр эзэлжээ.
Ийнхүү “Yahoo” группын салбар компанид мэргэжлээрээ ажилладаг энэхүү гэр бүлийн хоёр уран бүтээлч залуус Монголын нэрийг дэлхийд гаргаж, салбарынхаа тэргүүлч болохоо баталлаа.

БАТМӨНХИЙН ЧИНБАТ

Бидний хамгийн сайн мэдэх “Никитон” хамтлагийн даралтад хөгжимчин асан Батмөнхийн Чинбатын тухай сайхан мэдээ сүүлийн үед олонтаа сонсогдох болсон. Тэрээр АНУ-д очсон цагаасаа хойш дэлхийн урлагийн хөгжлөөс суралцаж, өнөөдөр дэлхийн жааз хөгжмийн хамгийн том төлөөлөл болох, Artekha Franklin-ны 20 хүнтэй хөгжмийн хамтлагийн даралтад хөгжимчнөөр ажиллаж байгаа юм. Энэ нь түүний амжилт ямар өндөрлөгт хүргэснийг илтгэх бөгөөд Artekha Franklin “Lincholn center”-т хийсэн тоглолтынхоо үеэр “Манай хамтлагийн шинэ даралтад хөгжимчин” хэмээн танилцуулсан нь жааз урлагт дурлагчид хийгээд хөгжмийн түүх судлаачдын хувьд Монголын урлагийн түүхэнд гарсан томоохон амжилтын нэг болж өгсөн юм.
Мөн тэрээр дэлхийн урлагийн төв болох Холливудын хөгжмийн зохиолчдын ертөнцөд саяхнаас орсон бөгөөд ирэх он жилүүдэд ямар киноны хөгжмийг бичиж, биднийг баярлуулахыг хүлээх хэрэгтэй ажээ. Мэдээж үүнтэйгээ зэрэгцээд сайн сайхныг нь хүсэн ерөөх хэрэгтэй биз ээ.

ЛУВСАНДОРЖИЙН ОЮУНГЭРЭЛ

Монгол бүсгүй уран нугаралтын Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 50 секундын амжилт үзүүлж, Гиннесийн номонд бүртгүүллээ. “Тэрээр анхлан “Авъяаслаг Британичууд” шоунд оролцож, британчуудыг гайхуулаад зогсохгүй амжилтаа Гиннесийн бүртгэлээр баталгаажуулсан нь монголчуудын хувьд хамгийн сайхан мэдээ болж өгсөн юм.
Нийтдээ 100 гаруй мянган хүнээс шалгарч, сүүлчийн шалгаруулалтад үлдсэн түүний хувьд есөн настайгаасаа эхэлж уран нугаралтаар хичээллэж, улмаар 17 наснаасаа Англид өөрийн үзүүлбэрийг олны хүртээл болгож ирсэн гэдэг. Саяхан эх орондоо ирээд буцсан тэрээр Лондонгийн их сургуульд хуульч мэргэжлээр суралцаж байгаа. Монголд уран нугаралтаар хичээллэж, дэлхийд алдартай “Нарны цирк”-т ажиллаж буй авъяаслаг залуус олон ч Л.Оюунгэрэлтэй дүйцэх амжилт үзүүлсэн нь өнөөдөртөө байхгүй юм.

Энэ мэтээр Монгол залуус дэлхийг бишрүүлж, дэлхийн улс оронд өөр өөрийн алдрыг мөнхөлсөн амжилтуудаа улам бүр баяжуулж байна. Нэг нэгээр нь мэдээллийг нь бичихээс илүүтэй нийлүүлээд бичихэд улам их бахархах сэтгэл төрөх агаад тэдний амжилтын буухиа ирэх он жилүүдэд улам олон, арвинаас арвин болно.
Бас энэ сэдвийг үргэлжлүүлэх амжилтын эзэд ч дэлхийн өнцөг булан бүрт олноос олон байх бөгөөд хэзээ ч дуусахгүй мэт санагдах аж. Ямартай ч энэ цагийн эзэд болсон залуусын амжилтаар бахархаж, тэднийг урмаар тэтгэцгээе. Тэд бол Монголд төрсөн Монголын бахархалууд юм.
Хэрэв энэ сэдвийг үргэлжлүүлж болох сайхан мэдээний эзэд таны дэргэд байгаа бол бас та энэ тухай дуулж мэдээд сэтгэлд тань бахархалтай санагдаж олон нийтэд мэдээлэхийг хүссэн бол бидэнтэй холбогдоорой. Учир нь, сайн мэдээ хүн бүрт урам өгөөд зогсохгүй сайхан үйлсийн өрнөлийг зузаатгах ач тустай гэдэг итгэнэ.

Г.Отгонжаргал

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2308487/82d/trackback

ji he

2009.10.14 07:28:55
*.32.84.86

baharhmaar yum aaemoticon

oomygaad

2009.10.14 11:27:24
*.108.12.26

daryyxan01 ynshuushtai gerel gegeetei zuil oryylj baidagt bayrlalaa. ene sarmisxan gej dandaal bolox butexgui zuil oryylj baixiim. ooroo bolj butdeggui bolxoor dandaa bolj butexgui yumtai taarch yavdag baix
profile

sarmisxan

2009.10.15 02:10:37
*.158.122.139

chamd  yamar  hamaatai  yum.....yum  unshij  yavsan  chini  ner  oruultsan  bhiin....duugail  duralsanaa  heleechdee  mangaraa.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1401 ene odoo yu ve 카라. 2009-10-22 929
1400 БИД ШИНЭ ЦАГЫН ЭХЛЭЛ MMongol 2009-10-22 1516
1399 Ээжээ, би амьд явж болох уу? urin_a 2009-10-20 1446
1398 Хэрхэн стрессдэхгүй байх вэ? urin_a 2009-10-18 1453
1397 Унааны мөнгө -240,000вон ӨДРИЙН МЭНД 2009-10-18 1217
1396 Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг ихсэж байна … ӨДРИЙН МЭНД 2009-10-18 1431
1395 iim negen aab [1] uuls_uuls 2009-10-16 1585
» Шинэ цагийн Монголын бахархалт залуус [3] daruuhan01 2009-10-13 2354
1393 99999999 [4] 999999999_ 2009-10-13 1279
1392 unuugiin ulaanbaatar sarmis..... 2009-10-11 1441
1391 solongosiin irgen bolox [2] mananbudan 2009-10-10 1963
1390 Маш сонирхоlтой судалгаанууд Маралгоо 2009-10-10 1494
1389 Дэлхийн аваргаас медаль хүртсэн боксын тамирчдад 53 сая төгрөг олгоно lollipop976 2009-10-10 1026
1388 Ажилд орохын тулд МӨНГӨ төлөх ёстой юу? lollipop976 2009-10-10 1086
1387 HUUYEE ADMIN MODERATORUUDAA [1] Âîâêà. 2009-10-09 1138
1386 Солонгос хэлний төлбөргүй сургалтанд урьж байна. BATNEGDEL 2009-10-08 1364
1385 Би ер нь хэзээ Монголдоо очих юм бол ? [2] saakaaa 2009-10-08 1589
1384 Хонгорыг хордуулсан Хятадын иргэн хориотой өвс түүж байгаад баригджээ daruuhan01 2009-10-07 1620
1383 18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь УИХ-ын гишvvн Д.Батбаяр тусалжээ daruuhan01 2009-10-06 2111
1382 Монголын хос дэлхийн шилдэг график дизайнерчид боллоо daruuhan01 2009-10-06 1712
1381 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН [3] Monh-monh 2009-09-28 2529
1380 Элчин сайдын дипломат эрхэнд бүдүүлгээр халджээ power23 2009-09-26 1839
1379 Караоке парламент байгуулъя, мөн үү power23 2009-09-26 2066
1378 Аймаг, нийслэлийн засаг дарга нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ [3] power23 2009-09-26 2273
1377 999999999 999999999_ 2009-09-25 1548
1376 eh orondo eznen baya humuuse uuls_uuls 2009-09-23 2125
1375 ХАРИЙН ХүНИЙ ӨВӨР ТҮШИЖ САЙХАН АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН УХАМСАР ДОРОЙ ЭМС ОХИД ИЧИХ ЁСТОЙ [19] ***Энxзaяa*** 2009-09-23 3398
1374 ЦАГААН ХООЛНЫ АШИГ ТУС [2] Мичидмаа 2009-09-23 2498
1373 Чингис хааны амжилтийн үндэс [2] Levi`s 2009-09-22 3509
1372 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН ( оршил ) [5] Monh-monh 2009-09-21 2194
1371 Гамшиг гурван хүний аминд хүрч, үр тарианы 60 гаруй хувийг цас дарлаа lollipop976 2009-09-21 1729
1370 Хамгийн тачаангуй Монгол бүсгүй Д.Пүрэвсүрэн [1] lollipop976 2009-09-21 2709
1369 ЭР ЭМ ХҮН ЭРХ ТЭГШ ГЭДЭГ ГҮЙСЭН БИШ БИЛ ҮҮ???ЮУГААРАА ЯЛГААТАЙ ЮМ БЭ??? [3] maksimus 2009-09-20 1606
1368 Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Ардын багш, дасгалжуулагч Д.Банди нарт дөрвөн өрөө байрны батламжийг Засгийн газар гардуулан өглөө [1] lollipop976 2009-09-19 1827
1367 МУИС-ийн сургалтын төлбөр 890.000 төгрөг [3] Monh-monh 2009-09-18 4179
1366 МОНГОЛ ҮГИЙН ТАЙЛБАР ТОЛь ЗОХИОЖ БАЙНА. оролцоорой [1] Monh-monh 2009-09-18 4122
1365 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
1364 МУУ МУУХАЙГААС САЛЪЯ [1] Мичидмаа 2009-09-18 2168
1363 meddeg neg n helj ogooch [2] noirmoghon 2009-09-18 1800
1362 ~~~~Баяртай мэдээ~~~~~ [2] .Sarnai. 2009-09-18 2013
1361 Гавъяат П.Сэрдамба өнөөдөр Хөдөлмөрийн баатар болох нь [1] lollipop976 2009-09-18 1510
1360 Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2] surenchimeg 2009-09-16 1466
1359 Цагдаа Таныг хүндэтгэн харьцана [3] lollipop976 2009-09-16 1481
1358 Д.Банди: Одоо П.Сэрдамба бараг Хөдөлмөрийн баатар авах байх аа [2] lollipop976 2009-09-16 1644
1357 Бохир, аюултай сайтаас болгоомжлоорой daruuhan01 2009-09-15 1379
배너신청
자생병원

배너신청