Бичлэгийн тоо 2,391

Сая нэг андтайгаа мессенжердэж суусан чинь анд маань "чи хө хэдийгээр ирэх санаатай байна?" хэмээн энгийн хэрнээ, ярвигтай асуулт нэгийг тавив аа. Тэгсэн би "Харин л дээ, бодоод л байна" гэж хэлснээ "Сургуулиа төгсчөөд, хэдэн төгрөг цааш нь хийчээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажиллaчиxаад очдог юм билүү!?" гэж нэлээн бодлогшронгуй бас нэг бодлын эргэлзэнгүй хариулж байх юм. Урьд нь чинь бол нэг жилийн дараа эсвэл сургуулиа төгсөөд л шууд чавхдаад очино гэж ам бардам хэлдэг байлаа. Тэгэхээр яалт ч үгүй миний энэ хариултанд эволюци явагдсан байгаа биз? Тэгээд яахав угийн юм хумны үзүүр, үндсийг олох гэж ухаж төнхдөг зангаа гаргаж ер нь яагаад би ингэж хариулах болсон шалтгаанаа өөрөөсөө хайж эхлэв ээ. Хараад байхад миний энд туулж өнгөрүүлж байгаа амьдрал, сурж мэдэж, үзэж харж байгаа зүйлсээс шалтгаалаад энэ хариултанд нэлээн өөрчлөлт орсон шинжтэй харагдаж байна. Жишээ болгож миний түүхийн хэдэн хуудсыг сөхөж үзэцгээе л дээ.

Ажилчин анги болсон түүх буюу дайны өмнөх он жилүүд
Хэхэ. Энэ Цэгмээ одоо юун дайны он жилүүд болоод явчихав гэж уншигчид маань ангайж магад. Яахавдээ цаад чинь сургуульд сураад, хажуугаар нь ажил хийж байх үеээ хүнд цаг үе хэмээн үзэж дайнтай зүйрлэсэн болой. Үнэндээ хар ажил хийж байсан ч гэсэн дайны өмнөх он жилүүд (үсрээд л нэг жил байх шүү хэхэ) бол үнэхээр бодож санах зүйлгүй, урсгалаараа явсан дүнхүү цаг үе гэж хэлж болох юм. Энэ түүхэн үед амьдарч байхад андууд маань Чи хэзээ ирэх вэ нөхөөр ? гэж асуухаар хэдэн ногоон цааш нь хийж, санхүүгийн эрх чөлөөтэй болчоод л шууд нутаг буцна даа хэмээн эргэлзэх зүйлгүй шууд хариулдаг байлаа. Яахавдээ тэр үед юм үзээгүй, улаан нялзрай амьтан байсан болохоор хэдэн ногоон хийх нь л хамгийн чухал зүйл байлаа шүү дээ. Гэхдээ энэ сонирхол маань нэг их удаан үргэлжилсэнгүй ээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нөгөө нүд нь нээгдэж, чих нь онгойно гэгчээр ингэж хэдэн ногооны төлөө амьдралынхаа хэдэн жилийг үр ашиггүй зарцуулмааргүй санагдаж ямар ч л байсан хажуугаар нь өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг ойр дотныхоо анд найзууд, ах эгч, аав ээжийнхээ дэмжлэгтэйгээр хальт мульт ойлгож авлаа.

Ажилчин-Оюутан ба Дайны он жилүүд
Ээ дээ мөн ч ширүүн цаг үе дээ. Тэнд ч бөмбөг дэлбэрээд энд л ч сум шунгинаад л.Оюутан болсон эхний жил бол үнэхээр буугаад өгчиxмөөр хүнд жил байсааан нуугаад юукэв. Гадаад оронд, гадаад хүмүүсийн дунд, гадаад хэл дээр хичээл заалгана дээрээс нь амьдрах орон байр, амандаа хийх үмх талхныхаа мөнгийг олох гэж зайлшгүй ажил хийх хэрэгтэй болно гээд л. Бэрхшээлүүд (бөмбөг) тал талаас дарамтлана (бөмбөгдөнө) шүү дээ. Энэ үед андууд маань Чи Хэзээ ирэх вэ ? гэж асууухад бараг л үгийн зөрөөгүй Сургуулиа төгсөөд л шууд хариx минь өөр яриа байхгүй гэдэг байлаа. хэхэ.

Aрхаг оюутан ба Дайны сүүлийн он жилүүд

Сургуулийн маань эхний жил үнэхээр хэцүү байсан ч хал үзэж халуун чулуу долоосон аав, ээж, ах эгч нарынхаа алтан зөвлөгөөгөөр тэр дайны шуурганыг давж чадсан гэж боддог шүү. Үнэндээ дайн ч дуусаагүй л байгаа л даа. Гэхдээ яахав нэг үеээ бодвол ахын (миний) цочроо нь гараад ч тэр үү бэрхшээл тулгархад гөлийчөөд унуул унаад, давуул даваад л ер тоосон шинжгүй цааш алхдаг болчихсон байна билээ. Энэ үед буюу өнөөдөр анд маань асууж байна аа. Миний найз хэзээ ирэх санаа байна аа ? гэхэд Сургуулиа төгсчөөд, тодорхой хэмжээний санхүүгийн хуримтлал үүсгэчихээд, тэгээд боломж байвал мэргэжлээрээ ажил хийчээд очдог юм билүү гэж хариуллаа. Та анзаарсан бол Чи хэзээ ирэх вэ гэдэг асуултанд үе болгон өөр өөр хариулт өгсөн байгаа биз. Эхлээд бол мөнгөтэй л болчихвол явлаа гэдэг байж. Дараа нь Сургуулиа төгсчихвөл явлаа гэдэг байж. Харин одоо бол сургуулиа төгсчөөд, мэргэжлээрээ хэсэг хугацаанд ажилчаад очдог юм билүү гэж хариулжээ. Уул нь бол хэн ч гэсэн намайг зөв л хариулж байна гэж хэлэх байх л даа.

Гэхдээ өнөөдрийнхөө энэ бичлэгээр би ямар санааг хамгийн гол нь гаргах гэсэн гэхээр Ер нь хүний хүсэл барагддаггүй юм чинь ингээд л цаашаа энэ орчиндоо улам дасан зохицоод амьдраад ирэхлээр хүсэл зорилго нь улам нэмэгдээд, нөгөө нутагруугаа буцах хугацаа маань улам хойшлогдоод байх болов уу яах бол гэж бодох боллоо. Би хэзээ Монгол явах юм болоо гэсэн асуултын хариулт маань улам л олон шалтаг шалтгаантай болоод, улам л бүрхэг болоод байгаа юм шиг санагдаад байх юм. Aягүй бол сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ нэг сайхан ажилтай болоод авдаг, тэр үед энэ асуултыг дахин асуухад бас л шинэ хүсэл, шинэ зорилго нэмэгдчихсэн явж байх юм биш биздээ. Уул нь бол бие минь энд ч, сэтгэл минь Монголдоо л доо гэхдээ л ахиад ийм боломж олдоо ч билүү гэж бодохоор л нутаг явах хүсэл маань хазаарлагдчихаад байх юм. Ер нь бодоод байхад манай зарим Монголчуудын нутаг буцахгүй байгаа гол шалтгаан энэ л байх аа даа.

Ингэхэд Та ер нь хэзээ Монгол явах гэж байна ?

www.tsegmee.com

<script src="http://service.dragsearch.com/iess/bho/dragsearch_mediaweb.js" type="text/javascript"></script>
profile

emoticonamidralaa gej saihan shuu...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2291501/e6c/trackback

janibek

2009.10.17 20:51:51
*.122.98.211

yag uneniig helehd bid yagaad yabahgui bgaan boloo geed bodohoor mgliig saihan goyo bolohiig l huleegeed bgaa bhgui yu.herbee mgl shn bolchihloo geh um bol bugd shuuraal niseh geed bgaa bhgui yu.getel hamag chadaltai bolobsroltoi zaluu haluun humuus ni  ter huch chadal bolobsorloo hunii gazar zoriulaad bgaa bhgui yu.mgld hen bna gebel emee ubuu heden hyalh huuhed l bgaa.ted nar maani yaj ch mgliig goyo shn bolgoh um zaluus min ter husel zorilgoo tendee ochij..........

janibek

2009.10.17 21:12:01
*.122.98.211

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1401 ene odoo yu ve 카라. 2009-10-22 929
1400 БИД ШИНЭ ЦАГЫН ЭХЛЭЛ MMongol 2009-10-22 1516
1399 Ээжээ, би амьд явж болох уу? urin_a 2009-10-20 1446
1398 Хэрхэн стрессдэхгүй байх вэ? urin_a 2009-10-18 1453
1397 Унааны мөнгө -240,000вон ӨДРИЙН МЭНД 2009-10-18 1217
1396 Гадаадын иргэдтэй холбоотой гэмт хэрэг ихсэж байна … ӨДРИЙН МЭНД 2009-10-18 1431
1395 iim negen aab [1] uuls_uuls 2009-10-16 1585
1394 Шинэ цагийн Монголын бахархалт залуус [3] daruuhan01 2009-10-13 2354
1393 99999999 [4] 999999999_ 2009-10-13 1279
1392 unuugiin ulaanbaatar sarmis..... 2009-10-11 1441
1391 solongosiin irgen bolox [2] mananbudan 2009-10-10 1963
1390 Маш сонирхоlтой судалгаанууд Маралгоо 2009-10-10 1494
1389 Дэлхийн аваргаас медаль хүртсэн боксын тамирчдад 53 сая төгрөг олгоно lollipop976 2009-10-10 1026
1388 Ажилд орохын тулд МӨНГӨ төлөх ёстой юу? lollipop976 2009-10-10 1086
1387 HUUYEE ADMIN MODERATORUUDAA [1] Âîâêà. 2009-10-09 1138
1386 Солонгос хэлний төлбөргүй сургалтанд урьж байна. BATNEGDEL 2009-10-08 1364
» Би ер нь хэзээ Монголдоо очих юм бол ? [2] saakaaa 2009-10-08 1589
1384 Хонгорыг хордуулсан Хятадын иргэн хориотой өвс түүж байгаад баригджээ daruuhan01 2009-10-07 1620
1383 18 настай охиныг суумгай болгосон солонгос эрийг нутаг буцахад нь УИХ-ын гишvvн Д.Батбаяр тусалжээ daruuhan01 2009-10-06 2111
1382 Монголын хос дэлхийн шилдэг график дизайнерчид боллоо daruuhan01 2009-10-06 1712
1381 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН [3] Monh-monh 2009-09-28 2529
1380 Элчин сайдын дипломат эрхэнд бүдүүлгээр халджээ power23 2009-09-26 1839
1379 Караоке парламент байгуулъя, мөн үү power23 2009-09-26 2066
1378 Аймаг, нийслэлийн засаг дарга нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ [3] power23 2009-09-26 2273
1377 999999999 999999999_ 2009-09-25 1548
1376 eh orondo eznen baya humuuse uuls_uuls 2009-09-23 2125
1375 ХАРИЙН ХүНИЙ ӨВӨР ТҮШИЖ САЙХАН АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН УХАМСАР ДОРОЙ ЭМС ОХИД ИЧИХ ЁСТОЙ [19] ***Энxзaяa*** 2009-09-23 3398
1374 ЦАГААН ХООЛНЫ АШИГ ТУС [2] Мичидмаа 2009-09-23 2498
1373 Чингис хааны амжилтийн үндэс [2] Levi`s 2009-09-22 3509
1372 СОЛОНГОСООС ИРСЭН МОНГОЛ ХҮН ( оршил ) [5] Monh-monh 2009-09-21 2194
1371 Гамшиг гурван хүний аминд хүрч, үр тарианы 60 гаруй хувийг цас дарлаа lollipop976 2009-09-21 1729
1370 Хамгийн тачаангуй Монгол бүсгүй Д.Пүрэвсүрэн [1] lollipop976 2009-09-21 2709
1369 ЭР ЭМ ХҮН ЭРХ ТЭГШ ГЭДЭГ ГҮЙСЭН БИШ БИЛ ҮҮ???ЮУГААРАА ЯЛГААТАЙ ЮМ БЭ??? [3] maksimus 2009-09-20 1606
1368 Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Ардын багш, дасгалжуулагч Д.Банди нарт дөрвөн өрөө байрны батламжийг Засгийн газар гардуулан өглөө [1] lollipop976 2009-09-19 1827
1367 МУИС-ийн сургалтын төлбөр 890.000 төгрөг [3] Monh-monh 2009-09-18 4179
1366 МОНГОЛ ҮГИЙН ТАЙЛБАР ТОЛь ЗОХИОЖ БАЙНА. оролцоорой [1] Monh-monh 2009-09-18 4122
1365 Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл monh-monk 2009-09-18 26184
1364 МУУ МУУХАЙГААС САЛЪЯ [1] Мичидмаа 2009-09-18 2168
1363 meddeg neg n helj ogooch [2] noirmoghon 2009-09-18 1800
1362 ~~~~Баяртай мэдээ~~~~~ [2] .Sarnai. 2009-09-18 2013
1361 Гавъяат П.Сэрдамба өнөөдөр Хөдөлмөрийн баатар болох нь [1] lollipop976 2009-09-18 1510
1360 Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2] surenchimeg 2009-09-16 1466
1359 Цагдаа Таныг хүндэтгэн харьцана [3] lollipop976 2009-09-16 1481
1358 Д.Банди: Одоо П.Сэрдамба бараг Хөдөлмөрийн баатар авах байх аа [2] lollipop976 2009-09-16 1644
1357 Бохир, аюултай сайтаас болгоомжлоорой daruuhan01 2009-09-15 1379
배너신청
자생병원

배너신청