Бичлэгийн тоо 2,391

Монгол Төсөл буюу С. Баярыг арван сая доллараар шагная! 

Сүүлийн үед Оюутолгойн гэрээний төсөл болон Тавантолгой нь олон хүний сонирхолыг татаж байгаа билээ. Энд хамгийн гол нь монголчууд өөрсдөө хийж чадахгүй, мөнгөгүй учраас энэ төслийг гадныханд хямралын үед яаж ийж байгаад өгөөд өөрсдөө зүгээр суугаад хямралаас гарчих юм шиг үлгэр, домгийг ам дамжуулан хуучлах болжээ.  

Баруунд боловсрол эзэмшиж, ажиллаж байгаа, мөн Nokia зэрэг үндэстэн дамнасан компаний төслийн тоосонд булуулж явсан хүний хувьд энэ үлгэр домгийг няцаахыг оролдоё. 

Гэхдээ уншигч та намайг эдийн засгийн хүнд, хүнд залхуутай нуршуу онол энэ тэр ярих гэж байна гэж бүү эмээгээрэй! Алив наашаа дөхөөд суугаараа! Би зүгээр л амьдрал ярья 

Энд нөгөө алдарт Оюутолгой болон Тавантолгой мөн Rio Tinto-гийн үйл ажиллагаан дээр жишээ болгон өөрийн ажиглалт, туршлагаа дүгнэн нэгтгэж өгүүлэх болно. 

1. Rio Tinto зэрэг гадаад компаниуд юу хийдэг вэ? — 2. Монголчууд юу хийж чадах вэ? 

Нэгдүгээр хэсэг: Rio Pinto 

A.     Мөнгө яаж босгодог вэ? Хаанаас түүнийг олдог вэ?                                                                                                

Бидний олон Монголчууд ойлгодог шиг Rio Tinto бүх мөнгийг өөрсдөө гаргаад, бүх үйл ажиллагааг ганцаараа хийдэг гэж ойлгож болохгүй ээ таминь ээ. 

Тэд мөнгөтэй бол санхүүжилтээ өөрсдөө хийчихэж болох юм. Харин өнөөдөр тэд үнэн хэрэгтээ маш ядуу биднээс илүү ядуу байгаа (маш их өртэй). Гэхдээ тэдэнд мөнгө босгоод гаргаад ирэх арга, туршлага, ухаан, уран панаал бас байдаг юм.

Тэд мөнгөгүй бол зарим төсөл, бизнессээ зараад юм уу, банкнаас зээл авах, хувьцаагаа зарах зэргээр л мөнгө босгоно. Бүр тодорхой яривал манай Оюутолгойг барьцаанд тавиад зээл авах юм уу? Эс бөгөөс манай засгийн газартай хийсэн гэрээ хэлэлцээрээ баталгаа болгоод хувьцаагаа өсгөж зарах, зээл авах зэрэг үйл ажиллагаагаар  санхүүжээд мөнгө босгохгүй гэх газаргүй л дээ. Сүүлийн үеийн мэдээг харж байхад энэ компани зарим уул уурхайгаа зарж байгаа юм билээ. Жишээ нь, (2009-03-07: http://www.azom.com/news.asp?newsID=15419 ) 

B.     Хүний нөөцөө яаж бүрдүүлдэг вэ? 

Rio Tinto бол олон жилийн туршлагатай компани болохоороо хүн хүч ихтэй л дээ.

Гэхдээ тэд бүгдийг чаддаг мэддэг гэж байхгүй ш дээ. Тэд шаардлагатай мэргэжлийн хүмүүсээ өөрийн вэбсайт болон сонин дээр зарлал тавих, ажил зуучилдаг компаниудад хандах зэргээр боловсон хүчнээ бүрдүүлдэг. Жишээ нь, дараахи сайт-аас харна уу.

(2009-03-07: http://www.riotinto.com/careers/vacancies.asp),

(2009-03-07: http://searchjobs.careerone.com.au/search/search.cgi?collection=careerone_xml&s_src=Home+Page&query=Rio+Tinto&meta_N_phrase_sand=&=&=&=&=&search.x=0&search.y=0),

 C.     Бүтээн байгуулалт

Эцэст нь бүтээн байгуулалтаа хийх болоход бас л бүгдийг хийхгүй. Дараахи барилга байгууламжын компаниудад хандана шүү дээ!

Вэбсайт- ууд нь:

http://www.skmconsulting.com/

http://www.laingorourke.com.au/

http://www.thiess.com.au/

 Хоёрдугаар хэсэг: Монголчууд юу хийж чадах вэ?                                                            

A.    Мөнгө яаж босгох вэ? Хаанаас түүнийг олох вэ? 

Энэ санаа бол Тавантолгойн нөхцөлд зориулагдсан бөгөөд Оюутолгойн нөхцөлд бүтээгдхүүн хуваах гэрээ л хамгийн сайн хувилбар байсан болов уу. 

Тавантолгой гэх мэтийн ордууд нь өөрсдөө мөнгөний барьцаа, зээлийн баталгаа болох ба энэ ордынхоо судалгаа шинжилгээ болон тайлан, илтгэл, тооцоог мэдээжээр олон улсын түвшинд хийлгэсэн байх шаардлагатай л даа.

-        Ийм том хэмжээний төсөлд Монгол улс маань олон улсын банк (Worldbank гэх мэт), санхүүгийн компаниуд, эсвэл  зарим хөрөнгө мөнгөтэй орнуудаас зээл авах хэмжээний чадвартай юу?

-        Хөрөнгийн бирж дээр гаргах энэ тал дээр хамтарч ажиллах санхүүгийн компани олж чадах уу?

Гэх мэтийн асуултууд гарж ирэх юм. 

Бидэнд баялаг байвал байна. Олон улсын нэр хүндтэй байгууллагын гишүүн мөн үү мөн! ...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1973048/5d4/trackback

profile

Munkh-munkh

2009.07.22 20:28:28
*.56.27.125

B.     Хүний нөөцөө яаж бүрдүүлэх вэ? 

Яагаад бид чаддаггүй юм бэ? гэхээр бидэнд хангалттай мэргэжлийн хүн хүчний нөөц байдаггүй. Олон улсын түвшиний хэмжээнд зохион байгуулаад явчих менежерүүд байхгүй юмаа. Манай энэ сайд, дарга гээд байгаа хүмүүс чинь гадны үндэстэн дамнасан компаний менежерүүдийн дэргэд сахалтай хүүхдүүд гэдэг нь Оюутолгойн гэрээ, хэлэлцээр дээр харагдаж байгаа билээ.   

Тэдний маань туршлагатай гэх ахмад улс төрчид нь орчин үеийн шаардлага хангахаар мэдлэг боловсролгүй, боловсролтой гэх залуучууд нь баруунд сайндаа л 1-2 жилийн MBA  эсвэл MPA–гийн мастер хамгаалсан байдаг юм.  MBA гэдэг чинь Master Business Administration – бизнэсийн захиргаа, MPA - Master Public Administration олон нийт эсвэл төрийн захиргааны магистр хамгаалсан гэдэг чинь шоглоод хэлэхэд барууныхан гадаадад бизнэс болон бусад үйл ажиллагаа явуулахад нь хамтарч ажиллах түвшинтэй, тэдэнд зориулагдаж бэлдсэн хүмүүс юм.  Тэд ирээд л манайдаа “од” болоод ажил амьдралын туршлагагүй шахам байж сайд, дарга болоод өгнө шүү дээ!

Тийм учраас барууныхан MBA  эсвэл MPA  магистрэд тэтгэлэг өгөх дуртай байдаг. Хэрэв тэд нарийн мэргэжлээр тэтгэлэг өгчих юм бол манай мэтийн улс “дээр ажиллаад байх” амаргүй болох ба  тэдний “тоглоомд” хөгжиж байгаа орны хүмүүс тийм амархан хууртаад байхгүй л дээ.  

Ямарч болсон бид энэ асуудлыг баруунаас туршлагатай менежерүүдийг хөлсөлж авах замаар (ажилд зуучилдаг барууны агентууд хандаж олж авч болно), эсвэл төсөл энэ тэр хийдэг компаниудаар дамжуулан шийдэж болох юм шиг санагддаг юм.  

C.    Бүтээн байгуулалт 

Өнөө үед төслөө хийж өгөөд заримдаа бүр санхүүжилтын хүртэл олоод өгдөг бизнесс эрхэлдэг компаниуд байдаг бөгөөд тэд уул уурхайн барилгын ажил хийх гүйцэтгэгч компани  олох зэрэг бүх асуудлаа шийдэж чадна.

Энэ тохиолдолд бид түлхүүрээ хүлээж аваад ажиллуулах л үлдээ. Эхний үед гадаадаас энэ уул уурхайгаа ажиллуулах менежер, нарийн мэргэжлийн боловсон хүчнээ аваад Монголчуудаа ажиллаж суртал зүтгүүлэх л байх тэгээд олсон ашгаараа зээлээ төллөө. Монгол улс уул уурхайнхаа 100% эзэн боллоо! Төсөл дууслаа! Зах зээлээ оллоо! Ашигаасаа зээлээ төллөө!

Бид жаран жил найрлалаа! Нөөц дууслаа!? 

Аанхаа миний хэлэх үг дуусаагүй юм байна. Дууслаа гэхээсээ өмнө Монгол улс өөрийн орчин үеийн дэлхийн шаардлага хангасан геологи, хайгуулын ( өрмийн) компани байгуулах хэрэгтэй юм. Бас л гадны мэргэжилийн боловсон хүчнийг урьж өөрсдийн хүнээ сургаж аваад өөрийн болгох замаар л даа.

Энэ арга замыг би гэнэт бодоод олчихсон юм биш л дээ. Манай хөрш зэргэлдээх Орос орны Их Петр хааны Европт тодруулбал Голландад төмрийн дархан зэрэг ажил нууцаар хийж байхдаа олсон санаа байх. Сүүлд  Сталин Зөвлөлт гүрнийг гучаад онд аж үйлдвэржүүлэхдээ энэ санааг давтсан юм. Аврага том Дниеприйн усан цахилгаан станц босгохдоо гаднаас маш олон инженерүүдийг авчирч, автомашиний ГАЗ үйлдвэрийг байгуулахдаа Ford motors –ийн тусламж авжээ.         

Эцэст нь хэлэхэд Орост элэгтэй, дууриах дуртай С.Баяр сайдыг иймэрхүү Монгол төсөл хэрэгжүүлж чадах юм бол $10,000,000 –оор шагнахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байна. Ийм санал гаргасан надад хишиг хүртээх юм байгаа биз дээ сайд аа?   

 Ёндонгийн Гантулга 

gntga@yahoo.com

2009 оны 3 дугаар сар 7

Австрали

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1221 ҮЕРИЙН УСНААС АЙХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ? [1] Monh-monh 2009-07-31 1826
1220 ЮНЕСКО-н ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТЫН БОЛЗОЛ Monh-monh 2009-07-30 1279
1219 ЦАГ АГААРЫН МЭДЭЭГ ЭНДЭЭС ХАРЖ БОЛНО [2] Monh-monh 2009-07-30 1937
1218 Солонгосчууд монгол хvvхдэд дахиад ингэж хандахгvй гэх баталгаа алга Monh-monh 2009-07-30 4303
1217 ta bid mongol hun ,bas negiig bodoh tsag bolson um bish uu [5] uuls_uuls 2009-07-30 3673
1216 Наадмын маргааш... Tsenddoo Monh-monh 2009-07-30 2561
1215 Парк минь баяртай /фото сурвалжлага/ [6] Monh-monh 2009-07-30 3123
1214 ГОЁ ЮМ БАЙНА ЛЭЭ, ГАДААД ОРОН (Монгол цэрэг) Monh-monh 2009-07-29 2217
1213 “Монголоос сексийн төлөөнөө хулгайлагдагсад” [5] daruuhan01 2009-07-28 2488
1212 Sain sanaanii demjleg uzuulne uu? kharu 2009-07-28 1608
1211 СОЛОНГОСЫН ХОЙГТ МОНГОЛ УЛС ЭНХ ТАЙВНЫ ЗУУЧ БОЛОХ УУ? Monh-monh 2009-07-28 1739
1210 Чи найздаа мөнгө зээлүүлдэг үү? [5] jooyo 2009-07-27 2709
1209 ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ Monh-monh 2009-07-27 1736
1208 몽골국 ГЭДЭГ ДЭЭР САНАЛ АВЧ БАЙНА [20] monh-monk 2009-07-27 17186
1207 Сөүл Метроны 9дүгээр шугам ашиглалтанд орлоо [2] mgldevochka 2009-07-27 2329
1206 ҮҮРГЭВЧТЭЙ АМьДРАЛ [1] Monh-monh 2009-07-27 1911
1205 Жүдочид Тайландын татамид дөрвөн медаль хүртлээ lollipop976 2009-07-27 1674
1204 MOD : daruuhan01 ,Munkh_munh Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан... [6] Monh-monh 2009-07-27 2481
1203 Хүүхдийн паркийг Хятадын хэдхэн тоглоомоор чимэх гэнэ [1] lollipop976 2009-07-26 2330
1202 $ Shiljuuleg 1256won, Dollar-1260wontoi baina banker 2009-07-26 1947
1201 uuniig unshad bi uilj bas mongolooroo baharhaj suuna ta ch gesen amtlaarai [2] tska 2009-07-25 1810
1200 УЛААНБААТАР ХОТЫН ДАРГЫН РИТЕНГИЙГ ҮЗЭХ ҮҮ? [1] Munkh-munkh 2009-07-24 1733
1199 더위에 힘 내시고 항상 용기 잃지 맙시다. [1] 바이런 2009-07-24 1634
1198 ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт(ОЛДЛОО!!!) [4] Monh-monh 2009-07-23 8307
1197 Эйнштэйний хэлсэн хєгжилтэй 10 сургамж [1] nikes 2009-07-23 1683
1196 Anhaaruulga-temtsetsgeeuye sarmisxan555 2009-07-23 1413
1195 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ШИГ [1] Munkh-munkh 2009-07-23 2409
1194 ЮНЕСКО-н тэтгэлэгт сургалтын болзол Munkh-munkh 2009-07-22 1625
1193 ҮЕР ЭХЛЭЭД ХОТЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНД БОЛЖ [1] Munkh-munkh 2009-07-22 2248
» Монгол Төсөл буюу С. Баярыг арван сая доллараар шагная! [1] Munkh-munkh 2009-07-22 2397
1191 Үерт урсаж байсан 57 хүний амь насыг аварчээ [1] lollipop976 2009-07-22 1701
1190 Үерт амиа алдсан гурван хүүгийн аав С.Батсайхан: Зургаан настай хүүгээ бид "Хаалганы дарга" гэж өхөөрддөг байсан [3] mgldevochka 2009-07-22 1785
1189 АДМИНд ЭНЭ ПОЙНТЫН ТАЛААР ОЙЛГОХГҮЙ БАЙНА. Munkh-munkh 2009-07-22 1579
1188 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нисдэг тэргээр аялж, уул овоо тахив mgldevochka 2009-07-22 2030
1187 Өнөөдөр азийг хамарсан Нар хиртэлт болно [2] lollipop976 2009-07-22 2064
1186 Улс төрч гадаад эмэгтэй гишүүн бэлтгэх сургалт явагдаж байна [1] mgldevochka 2009-07-21 1960
1185 Олон улсын ярианы картнаас болгоомжил [1] Sarah3 2009-07-21 1853
1184 Р.Фрийдланд С.Баяр хоёрын өрөг [1] finepix 2009-07-21 1682
1183 Баавар архи хэтрүүлэн хэрэглэж "шартсанаас" 7-р сарын 10-нд болох байсан Монгол туургатны хип хоп их наадам хойшлогджээ [1] lollipop976 2009-07-21 1818
1182 А.Ганбаатар: Хитмений өчил /үргэлжлэл/ [3] Munkh-munkh 2009-07-21 3193
1181 ХЭЛТЭЙ ХҮНЭЭС АСУУХ ЮМ БАЙНА [4] Munkh-munkh 2009-07-21 2139
1180 СОЁЛ 02 video [1] Munkh-munkh 2009-07-21 1689
1179 СОЁЛ 01 [2] Munkh-munkh 2009-07-21 1908
1178 Хоёр настай хүүг дайрчээ [1] lollipop976 2009-07-20 1637
1177 Шонхрыг алаг даахайгаар хооллодог Өнөөдөр 17 цаг 15 минут [1] lollipop976 2009-07-20 3983
배너신청
자생병원

배너신청