Бичлэгийн тоо 2,391

САРНАЙ

Уншсан 1965 vote 0 2009.06.15 19:31:42

Аливаа юм бүхэн сайн муу хоёр талтай байдаг. Хамгийн сайхан зүйл ч хамгийн мууг байнга хажуудаа дагуулдаг. Төрөл бүрийн үзэсгэлэнт цэцэгнүүдээс бараг хүн бүрийн дуртай цэцэг гэвэл  сарнай цэцэг яах аргагүй мөн. Гэвч сарнай цэцгийг өөрийнхөө байнга байх өрөөнд байрлуулж огтхон ч болохгүй. Учир нь сарнай цэцэг хүний эрч хүчийг байнга сорж, эрт хөгшрөлт явагдуулдаг муу талтай аж. Тэр тусмаа Европчууд сарнайг бие биедээ тэр болгон бэлэглээд байдаггүй, бэлэглэсэн ч өөрийнхөө байнга байх өрөөнд огт тавьдаггүй гэнэ.
За тэгээд сарнай цэцгийн талаар гэвэл:
Сарнай цэцэг хэдэн зууны тэртэй зэрлэг ургамал буюу бидний мэддэгээр хогийн ургамал байсанг хүлэмжинд хэдийгээр тарьж эхэлсэн ч өргөсгүй сарнай одоогоор гараагүй л байна. Тэгээд ч өргөс нь байхгуй бол сарнай биш болох биз ээ.
Сарнайг ерөнхийд нь 2 ангилдаг. Францийн иргэн Жэан-Баптистэ Гуйллот "La France" -ийг нээлт хийсэн 1867 оноор зааглаж, 1867 оноос өмнөх сарнайг Old Rose, 1867 оноос хойно нээгдсэн сарнайг Modern Rose гэж ангилдаг.
La France нь жилийн 4 улирал цэцэгэдэг, 45 ширхэг цэцгийн дэлбээнээс бүрддэг цэцэг юм байна. Энэ цэцэг нь Modern Rose-н эхний төрөл болжээ.
Улаан сарнай
Улаан сарнай бол эрт дээр үеэс хайр дурлалын бэлэгдэл болж ирсэн. Эрт үед хүмүүс хайртай хүндээ улаан сарнай өгдөг байсан нь “ Би чамд хайртай” гэсэн үгийг илтгэдэг байсан байна. Тэгвэл одоо ч гэсэн хүмүүсийн дунд энэ хандлага үйлчилдэг. Мөн улаан сарнай нь үзэсгэлэн гоо байдлын бэлэг тэмдэг болдог ба ер нь бүх төрлийн бэлэг тэмдэгүүдийг өөртөө багтаасан байдаг. Улаан сарнай бүх үеүүдэд бэлэг тэмдэг болсоор ирсэн ба хурим найрыг дандаа улаан сарнайгаар чимдэг байснаас хайр дурдалын бэлэг тэмдэг болсон байна.  Тэгэхээр та хайртай хүндээ баглаа улаан сарнай бэлэглэх аваас зүрх сэтгэлээ илчилж болох гайхалтай арга байх болно.

 Яагаан сарнай
Эрт дээр үеэс ягаан сарнайг урлаг мэтээр шүтэж ирсэн бөгөөд хамгийн анхны сарнайн төрөл гэж үздэг байна.  Ягаан сарнай бол сүр жавхлан, хээнцэр тансаг байдлын бэлэг тэмдэг болдог. Шагшин гайхах, бахдах сэтгэлээ ягаан сарнайгаар илэрхийлдэг байна. Ягаан сарнай нь мөн баяр баясгалан, хүндэтгэлийг илтгэдэг байна.Гэхдээ улаан сайрнайг бодвол арай эелдэг зөөлөн утга илэрхийлдэг.
Гэхдээ ягаан сарнай нь дотроо маш олон төрөл байдаг ба мөн өөр өөрийн гэсэн утга учир агуулдаг. Жишээ нь:
Тод яагаан сарнай нь талархал, хүндэтгэлийн утга санааг агуулах ба баярласан сэтгэлээ илэрхийлэх уламжлалт арга гэж болно.
Гэгээтэй, бүдэг ягаан сарнай нь зөөлөн даруу байдал, бахдал болон хайр энэрэлийг илэрхийлдэг байна.

  Шар санай
Нарны өнгөлөг, гэгээн өнгөтэй шар цэцэг нь дулаан уур амьсгал, болон аз жаргалыг илтгэдэг. Шар цэцгийг ихэнхдээ сайн найз нөхдөдөө өгдөг байна. Яагаад гэвэл шар сарнай нь баяр баясгалан болон сайн нөхдийн бэлэг тэмдэг болдог.
Шар сарнайг хамгийн сүүлд нээн илрүүлсэн байна. Тэгсэн хэдий ч түүний нэр хүнд маш хурдан дэлгэрсэн гэдэг. Мөн шар цэцэгний нэр хүндтэй болох болсон нэг шалтгаан нь түүний сайхан үнэртэй холбоотой. Сарнайнууд дотроос шар сарнай хамгийн гоё үнэртэй байдаг.
Гэсэн хэдий ч нэг хэсэг шар сарнайг сөрөг байдлаар бодож байсан үе бий. Шар сарнайг атаа хорсол, бүтэлгүй хайрыг өгүүлдэг гэсэн бодолтой хүмүүс их байсан ч, одоо харин найз нөхөд, баяр баясгалангийн бэлэг тэмдэг болсон юм.
Та хэрвээ сэтгэл санаа нь гундангүй байгаа хэн нэгэнд шар сарнай бэлэглэх тухай бодож байгаа бол та үнэхээр зөв шийдвэр гаргасан гэж хэлмээр байна. Шар сарнайнаас өөр ямар ч цэцэг хүнийг хөгжөөж эрч хүч өгдөгөөрөө гүйцэхгүй гэж хэлмээр байна.

  Цагаан сарнай
Цагаан сарнай нь гэнэн цайлган байдал, болон цэвэр ариун байдлыг илтгэдэг ба ихэнхдээ хурим болон шинэ зүйл эхлэх бэлэг тэмдэг болдог байна. Мөн цагаан сарнай нь нэр алдар, хүндэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Гэсэн хэдий ч цагаан сарнай бас маш нууцлагдмал цэцэг юм.
Цагаан сарнай нь сүйт бүсгүйн гарт байдгаараа эв нэгдэл, ёс суртахуунт байдал, шинэхэн хайрыг илтгэдэг.
Мөн танд гэж зөвлөхөд та хэрвээ хайртай хүнтэйгээ суух тухай бодож байгаа бол хайрт хүндээ цагаан сарнайг бэлэглээрэй. Энэ нь ирээдүйд хуримыг авчирдаг гэж эртнээс бэлэгшээж ирсэн байна.

  Улбар шар сарнай
Улбар шар өнгийн сарнай нь хүсэл тачаал болон урам зоригын нэгдэл болсон байдаг. Тиймээс улбар шар сарнай нь хүсэл тачаал болон сэтгэл хөдлөл, дүрэлзсэн романтик байдлын бэлэг тэмдэг болдог. Тэгэхээр улбар шар өнгийн сарнай нь маш их утга илгээнэ гэсэн үг.
Мөн улбар шар сарнай нь “ би чамаар бахархаж байна” гэсэн утгатай байдаг.

  Лаванда буюу чирнээлэн ягаан сарнай
Энэ сарнай нь маш их зүрх сэтгэл, төсөөллийг агуулсан байдаг. Түүний гоё ганган үзэмж нь ид шидийн, сэтгэл татам байдлын бэлэг тэмдэг болдог. Лаванда сарнайг хүмүүс анхны харцаар дуралсан сэтгэлээ илчлэхдээ хэрэглэдэг. Мөн түүний гоё өнгө нь эрх ямба болон сүр жавхлант байдлыг илтгэдэг.
Мөн лаванда сарнайг авсан хүн тухайн мөчийг хэзээ ч мартадгүй гэж ярих нь байдаг.

Та одоо сарнайн утга ба түүний өнгөний утга учрыг ойлгосон тул одоо та хэнд , хэзээ ямар цэцэг өгөхөө мэдлээ гэсэн үг юм.

Цэцгийн баглааг хvнд бэлэглэхэд мэдэхэд илvvдэхгvй олон зvйлvvд байдаг аж.
Цэцгийн хатан хаан гэгддэг сарнай цэцэг єєрийн гэсэн хэлтэй юм байна. Жишээ нь танд бэлэглэсэн цэцгийн баглаанд цагаан, хар єнгийн сарнай цэцэг байвал бэлэглэгч этгээд тун хэрсvv бодолтой нэгэн болохыг анхааруулж байна гэсэн vг.

Харин улаан, шар єнгийн сарнай цэцгийн хослол нь “Би чамтай тvр хугацаанд болзож байгаа шvv” гэдгийг, улаан, хар сарнайн хослол нь “Би чамд ухаангvй дурлаж байна” хэмээн хэлж байдаг гэнэ.
Мєн дан цагаан цэцгийн баглаа нь ариун сайхан сэтгэлийн бэлгэдэл болдог байна.
Хүн нэрнийхээ утга агуулгаар зан ааштай байдаг гэсэн ойлголт ч бий бөгөөд Сарнай нэртэй сайхан хүүхнүүдэд ч өргөс мэт саар зүйл бий гэдгийг анхаарч байгаарай. Сарнай бол сарнай л байдаг юм шүү

хэн нэгэнд нэр заан зориулаагүй болно.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1816983/c32/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
996 МЭДЭЭ Munkh-munkh 2009-06-16 1064
995 News Russian [3] Munkh-munkh 2009-06-16 1061
994 БАЙРНЫ ҮНЭЭ БУУЛГААД АРААТАНГУУД АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ Munkh-munkh 2009-06-16 1054
993 ...Азийн орнууд шиг л битгий хөгжөөрэй гэж хэлмээр байна... [2] Munkh-munkh 2009-06-16 933
992 Anduural [2] FR4Y 2009-06-16 691
991 ЭЛЧИН САЙД ГЭРЭЛ ТАНАА [3] Munkh-munkh 2009-06-16 1606
990 СОЛОНГОСЫН ХОЙГ ДЭЭР ДАЙНЫ БАЙДАЛД БОДИТООР ОРВОЛ МОНГОЛЧУУД ЯАХ ВЭ? [6] Munkh-munkh 2009-06-15 1596
» САРНАЙ Munkh-munkh 2009-06-15 1965
988 Эрчvvд хайртаа алдахаас vргэлж тvгшдэг mgldevochka 2009-06-15 808
987 УУЛ УУРХАЙГААС ОЛСОН МӨНГӨӨР БИД ЖАРГАЛТАЙ АМьДАРЧ ЧАДАХ УУ? [1] Munkh-munkh 2009-06-14 2174
986 Солонгост гэр бvлээрээ амьдарч эхлэж буй ээж аавуудын анхааралд Sarah3 2009-06-12 1191
985 Munkh-munkh-s asuuy [1] Mensu 2009-06-12 1380
984 Чи хийгээгүй алхам болгоноо 100% алддаг [1] finepix 2009-06-12 1008
983 Удахгүй хятадын эрлийзүүдээр Улаанбаатар минь дүүрэх нээ [2] mgldevochka 2009-06-12 1280
982 МИНАМАТА”-ГИЙН СҮҮДЭР ӨМНӨГОВЬД ХҮҮШЛЭВ ҮҮ [1] Мичидмаа 2009-06-12 1265
981 Латин Америк орнуудын нэг Монгол Munkh-munkh 2009-06-12 2498
980 Томуугийн А (H1N1) вирусээр үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө Munkh-munkh 2009-06-12 1007
979 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [9] Munkh-munkh 2009-06-11 1671
978 Умард Солонгосын асуудалд Монголыг оролцуулахыг санал болгожээ [3] jooyo 2009-06-11 1176
977 Монгол удмыг солонгос залгах уу? [2] jooyo 2009-06-11 1349
976 Хойд Солонгос гомдоогчдодоо цөмийн цохилт өгөхөөр сүрдүүлэв [1] Munkh-munkh 2009-06-11 1439
975 Дор бүрнээ сайтар эргэцүүлнэ үү! [1] Munkh-munkh 2009-06-11 1377
974 TANILTSAARAI [1] Munkh-munkh 2009-06-11 1036
973 Чөлөөлөгдсөний баяр /Баабар ингэж өгүүлэв/ hairtaaa 2009-06-10 939
972 ARMI'S CHINA [2] hairtaaa 2009-06-10 1111
971 gei zaluusiin zodoon [1] saakaaa 2009-06-10 2529
970 Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй Munkh-munkh 2009-06-10 2002
969 Гадаадад байгаа иргэдээсээ тодорхой санал авч, судлах зайлшгүй шаардлагатай. Munkh-munkh 2009-06-10 1097
968 ЯЛАГЧЫГ ШҮҮДЭГГҮЙ..01.Монгол Наадам - Халхын гол 70 Munkh-munkh 2009-06-10 1019
967 Пи Ар зєвлєгєє: Mэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднe [1] Маралгоо 2009-06-10 1908
966 “Ийм” бvсгvйчvvдийг энгэртээ бvv тэвэр Маралгоо 2009-06-10 1337
965 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан [1] javkhlan_s 2009-06-09 1004
964 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 940
963 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 924
962 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 950
961 turd oirtuulaagui udirdagch [1] hairtaaa 2009-06-09 1705
960 Титмээ өгөөд Н.Энхбаяр минь титэм үгээ бичиж суугаарай Munkh-munkh 2009-06-09 1142
959 IRGEDEES TORSON TERBUMTAN [3] zurgaa 2009-06-08 2280
958 Нээх гоё мөрөөдөх үү хэдүүлээ? Аан? ( Б.Болдсайхан эмч) [1] Munkh-munkh 2009-06-08 2321
957 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [4] Munkh-munkh 2009-06-08 2471
956 Та анхны харцаар дурладаг уу? [1] mgldevuchika 2009-06-08 1311
955 Таны сэтгэлгээ хэдэн настай вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1528
954 Та хүн танихдаа хэр вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1381
953 Сонирхолтой мэдээллүүд [1] mgldevuchika 2009-06-08 3253
952 Та ямар үед дотно харьцаанд орчдог вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1202
배너신청
자생병원

배너신청