Бичлэгийн тоо 2,391

Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй

Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй
 
Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Сангийн яам, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтран "Уул уурхай ба байгаль орчин" хэлэлцүүлгийг өчигдөр төрийн ордонд зохион байгууллаа. Тодруулбал, өмнөд говийн уул уурхайн салбар дахь байгаль орчны бодлого стратеги, эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, санал авах, зөвлөмж гаргах зорилготой аж.

Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Д.Идэвхтэн "Уул уурхайн салбар дахь байгаль орчны бодлого" сэдвээр илтгэл тавьсан юм. Харин дараа нь Өмнөд говийн жишээнд тулгуурлан уул уурхайн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх нөхцөлийн талаар хэлэлцүүлэг хийв.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдсан цагаас хойш ойролцоогоор 14 мянга 565 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүнээс гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд 1000 гаруй га газар өртсөн тойм судалгааг яамнаас гаргажээ. Түүнчлэн өнгөрөгч он хүртэл 3386.6 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн байна. Харин 10 мянган га-д нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа аж. Үүнээс улбаалан "Нөхөн сэргээлт яагаад хийгдэхгүй байгаа" талаар хэлэлцүүлэг явуулахад танхимд цугласан мэргэжилтнүүдийн ихэнх нь гар аргаар буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчид байгаль орчинд хохирол учруулснаас нөхөн сэргээгдээгүй газрын талбайн хэмжээ нэмэгдсээр байгааг дуу нэгтэй хэлж байв. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан заалтуудын хэрэгжилт хангалтгүй байгаа тухай ч дуулгасан юм.

Энэ үеэр хамгийн анхаарал татсан асуудал бол Өмнөд говийн ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хомсдол болон цөлжилтийн асуудал байв. Гадаргуугийн урсацгүй, агаарын хур тунадас бага унадаг энэ бүс нутгийн ус хангамжийн ганц эх үүсвэр нь газрын хэвлий дэх ус юм. Гэтэл сүүлийн хэдэн жил хур тунадас бага орж нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг байгаа аж.

Энд нэгэн тоо баримт дэлгэхэд, өнгөрөгч онд 852 гол горхи, 2277 булаг шанд, 1181 нуур тойром ширгэсэн байна. Мөн худгийн усны түвшин доошилж байгаа нь судалгаа хийх явцад ажиглагджээ. Түүнчлэн сүүлийн 40 орчим жилд бэлчээрийн ургац 20-30 хувиар буурсан болох нь нотлогдов. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр тус салбарын ажилтнууд говийн бүсэд газар доорх усны нөөц баялаг тодорхой хэмжээгээр байгаа ч чадамжийг нь бүрэн тогтоогоогүй гэдгийг онцолж байсан. Тэгэхээр газар доорх усны нөөц, тэжээлийн горим, авч ашиглах зохистой хэмжээ зэргийг нарийвчилсан хайгуул ажлыг гүйцэтгэж тогтоохгүйгээр Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй хэмээн мэдэгдэв.

Мөн говийн бүсэд тулгараад буй "аюулын хэнгэрэг" нь тоосжилт нэмэгдэж, шар шороон шуурганы давтамж ихэссэн явдал юм. Энэ нь ганцхан манай орон төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн байгаль орчны тулгамдсан асуудал болоод буй. Тиймээс БОАЖЯ-ны хэлтсийн дарга А.Энхбат илтгэлдээ уг асуудлыг нэлээд хөндсөн юм. Тэрбээр "Бэлчээрийн талхлагдал, уул уурхайн үйл ажиллагаа болон хүний нөлөөгөөр үүсч байгаа хөрсний эвдрэл, элэгдэл эрчимжсэний улмаас тоосжилт нэмэгдэж, шар шороон шуургатай өдрийн тоо жилээс жилд нэмэгдэж байна" гэдгийг онцлон хэллээ. Тэр ч бүү хэл Өмнөговь аймгийн баруун таван сумын 3066 өрхийн 11 мянга 702 хүн ам, 132 мянга гаруй малтай хулан нэгэн бэлчээрт идээшилж, задгай уснаас зэрэгцэн ундлах болсныг жишээ татан ярив. Мөн Дорноговь аймгийн хулангийн нөөц 2004 онтой харьцуулахад 27.6 хувиар өссөн байхад хар сүүлт 28.6, аргаль 8.8, янгир 11.9 хувиар тус тус буурчээ. Харин энэ тоон баримтад тулгуурлан мэргэжилтнүүд "Өмнөд говийн бүсүүдэд дэд бүтэц бий болсноор зэрлэг амьтан, ургамлын орчин доройтож, тархац нутаг хумигдан, эзэмшил нутгаасаа дайжих зэргээр биологийн олон янзын гачигдал төдийгүй тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч байна" хэмээн үзэж БОАЖ-ын яамнаас уг асуудалтай холбоотой зөвлөмж гаргахаар болов.

О.Сэлэнгэ
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1797087/dec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
996 МЭДЭЭ Munkh-munkh 2009-06-16 1064
995 News Russian [3] Munkh-munkh 2009-06-16 1061
994 БАЙРНЫ ҮНЭЭ БУУЛГААД АРААТАНГУУД АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ЁСТОЙ Munkh-munkh 2009-06-16 1054
993 ...Азийн орнууд шиг л битгий хөгжөөрэй гэж хэлмээр байна... [2] Munkh-munkh 2009-06-16 933
992 Anduural [2] FR4Y 2009-06-16 691
991 ЭЛЧИН САЙД ГЭРЭЛ ТАНАА [3] Munkh-munkh 2009-06-16 1606
990 СОЛОНГОСЫН ХОЙГ ДЭЭР ДАЙНЫ БАЙДАЛД БОДИТООР ОРВОЛ МОНГОЛЧУУД ЯАХ ВЭ? [6] Munkh-munkh 2009-06-15 1596
989 САРНАЙ Munkh-munkh 2009-06-15 1965
988 Эрчvvд хайртаа алдахаас vргэлж тvгшдэг mgldevochka 2009-06-15 808
987 УУЛ УУРХАЙГААС ОЛСОН МӨНГӨӨР БИД ЖАРГАЛТАЙ АМьДАРЧ ЧАДАХ УУ? [1] Munkh-munkh 2009-06-14 2174
986 Солонгост гэр бvлээрээ амьдарч эхлэж буй ээж аавуудын анхааралд Sarah3 2009-06-12 1191
985 Munkh-munkh-s asuuy [1] Mensu 2009-06-12 1380
984 Чи хийгээгүй алхам болгоноо 100% алддаг [1] finepix 2009-06-12 1008
983 Удахгүй хятадын эрлийзүүдээр Улаанбаатар минь дүүрэх нээ [2] mgldevochka 2009-06-12 1280
982 МИНАМАТА”-ГИЙН СҮҮДЭР ӨМНӨГОВЬД ХҮҮШЛЭВ ҮҮ [1] Мичидмаа 2009-06-12 1265
981 Латин Америк орнуудын нэг Монгол Munkh-munkh 2009-06-12 2498
980 Томуугийн А (H1N1) вирусээр үүсгэгдсэн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө Munkh-munkh 2009-06-12 1007
979 СОЛОНГОС ДАХь АНХНЫ ЗУН... [9] Munkh-munkh 2009-06-11 1671
978 Умард Солонгосын асуудалд Монголыг оролцуулахыг санал болгожээ [3] jooyo 2009-06-11 1176
977 Монгол удмыг солонгос залгах уу? [2] jooyo 2009-06-11 1349
976 Хойд Солонгос гомдоогчдодоо цөмийн цохилт өгөхөөр сүрдүүлэв [1] Munkh-munkh 2009-06-11 1439
975 Дор бүрнээ сайтар эргэцүүлнэ үү! [1] Munkh-munkh 2009-06-11 1377
974 TANILTSAARAI [1] Munkh-munkh 2009-06-11 1036
973 Чөлөөлөгдсөний баяр /Баабар ингэж өгүүлэв/ hairtaaa 2009-06-10 939
972 ARMI'S CHINA [2] hairtaaa 2009-06-10 1111
971 gei zaluusiin zodoon [1] saakaaa 2009-06-10 2529
» Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй Munkh-munkh 2009-06-10 2002
969 Гадаадад байгаа иргэдээсээ тодорхой санал авч, судлах зайлшгүй шаардлагатай. Munkh-munkh 2009-06-10 1097
968 ЯЛАГЧЫГ ШҮҮДЭГГҮЙ..01.Монгол Наадам - Халхын гол 70 Munkh-munkh 2009-06-10 1019
967 Пи Ар зєвлєгєє: Mэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднe [1] Маралгоо 2009-06-10 1908
966 “Ийм” бvсгvйчvvдийг энгэртээ бvv тэвэр Маралгоо 2009-06-10 1337
965 Түмнийгээ бишрүүлсэн төгөлдөр арслан [1] javkhlan_s 2009-06-09 1004
964 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 940
963 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 924
962 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [1] riam 2009-06-09 950
961 turd oirtuulaagui udirdagch [1] hairtaaa 2009-06-09 1705
960 Титмээ өгөөд Н.Энхбаяр минь титэм үгээ бичиж суугаарай Munkh-munkh 2009-06-09 1142
959 IRGEDEES TORSON TERBUMTAN [3] zurgaa 2009-06-08 2280
958 Нээх гоё мөрөөдөх үү хэдүүлээ? Аан? ( Б.Болдсайхан эмч) [1] Munkh-munkh 2009-06-08 2321
957 МОНГОЛ НААДАМ-ХАЛХЫН ГОЛ 70 [4] Munkh-munkh 2009-06-08 2471
956 Та анхны харцаар дурладаг уу? [1] mgldevuchika 2009-06-08 1311
955 Таны сэтгэлгээ хэдэн настай вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1528
954 Та хүн танихдаа хэр вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1381
953 Сонирхолтой мэдээллүүд [1] mgldevuchika 2009-06-08 3253
952 Та ямар үед дотно харьцаанд орчдог вэ? [1] mgldevuchika 2009-06-08 1202
배너신청
자생병원

배너신청