Бичлэгийн тоо 2,391
Хоёр намаас өгсөн мэдээллээр бол Монгол Улс хоёр Ерөнхийлөгчтэй болчих гээд байх шиг-

Өчигдөр монголчууд улс Монголынхоо Төрийн тэргүүнийг сонгох тав дахь удаагийн сонгуульд саналаа өглөө.
Хуулийн дагуу санал авах ажиллагаа оройн 22.00 цагт өндөрлөж, санал тоолж эхлэв.
Хоёр нэр дэвшигчтэй сонгуулийн дүнгийн эхний мэдээ цаг хагас орчмын дараа гарч, 3-4 цагийн дотор ямар нэг хэмжээгээр ерөнхий дүр төрх тодорно хэмээн бид найдаж байсан ч шөнийн 00.30 цагт эхний мэдээ ирэв.

Хүүхэд залуучуудын хөгжлийн төв дэх МАХН-ын төв байранд 22.00 цагаас хойш намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, УИХ-ын гишүүд цуглаж, шөнийн 24 цагийн үед намын дарга С.Баяр хүрэлцэн ирэв. Үүний дараа Сонгуулийн штабаас анхны мэдээллээ хийж, Н.Энхбаяр 20 гаруй аймгийн 100 орчим багт ялсан мэдээ ирлээ гэв. Уг албан бус мэдээлэлд нэр дэвшигч Н.Энхбаяр Архангай аймгийн Булган, Цэнхэр, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Говь-Алтайн Цогт, Шарга, Халиун, Дэлгэр, Бугат, Тонхил, Дарви, Жаргалан, Гуулин, Тайшир, Завханы Сонгино, Төв аймгийн Угтаал, Цээл, Хэнтий аймгийн Баянхутаг сумдад олонхийн санал авч, Баян-Өлгий аймгийн 14 багт, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Манлай, Номгон, Булган, Гурвантэс сумдын зарим багт ялсан бол Ховдын Манхан сумын нэг багт 52 хувиар, Дарви сумын хоёр ч багт 80 хувиар МАХН-аас нэр дэвшигч илүү санал авсан байна. Харин Орхон аймгийн Хүрэнбулаг, Оюут, Хүрмэн багуудад 105, 200, 500 хүнээр,  АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төрсөн нутаг Ховд аймгийн Зэрэг сумын гурван ч багт Н.Энхбаяр илэрхий ялагд­сан байна гэсэн мэдээлэл өглөө.

Гэтэл тэдний дараа мэдээлэл хийсэн АН-ынхан “Манай нэр дэвшигч одоогоор мэдээ ирээд байгаа 236 багийн 158-д нь ялаад байна” хэмээн мэдээлэв.
Сонгуулийн штабын төв байранд АН-ын удирдлага, гишүүдээс гадна НН, ИЗН-ын дарга Д.Энхбат, С.Оюун нар хүрэлцэн ирсэн байв. Ц.Элбэгдорж 23.50 цагийн үед намынхаа байранд ирсэн. Орхон аймгаас авсан эхний мэдээгээр тэндхийн гурван хэсгийн хорооны дүнгээр АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 70 гаруй хувийн саналаар ялалт байгуулаад байв. Тэдэнд ирсэн эхний баярт мэдээ энэ байсан бололтой.

 Түүнчлэн Ховд аймгийн Зэрэг буюу нэр дэвшигчийн төрсөн суманд Ц.Элбэгдорж 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан мэдээ ирснийг танилцуулсан юм.

Сонгуулийн штабуудаас 01.30-ийн үед дараагийн мэдээ ирэв.
Нийслэлийн сонгуулийн хэсгүүдийн эхний дүн гарсан байв. Сүхбаатар дүүргийн I хэсгийн хороонд Ц.Элбэгдорж 54.6, Н.Энхбаяр 45.4 хувийн санал авч, Чингэлтэйн нэг хэсгийн хорооны 2000 орчим сонгогчоос 1200 нь Ц.Элбэгдоржид саналаа өгсөн. Нийслэлийн 162 хэсгийн хорооны 15-аас ирсэн урьдчилсан мэдээгээр АН-ын нэр дэвшигч яллаа хэмээн АН-аас мэдээлсэн бол Сүхбаатар аймгийн бүх суманд Н.Энхбаяр 53-65 хувийн саналаар ялалт байгуулсан. Завханы гурав, Өмнөговийн дөрвөн суманд ялж, Хөвсгөлд хойно өмнөө орж явна. Харин Орхон аймаг, Архангайн олонх багуудад ялагдаж байна. Дархан-Уулд Ц.Элбэгдорж 57 хувьтай байгаа бололтой гэсэн мэдээ МАХН-аас ирлээ.
Ийнхүү хоёр намын Сонгуулийн штабын мэдээ хоорондоо зөрүүтэй болж эхлэв. Аль аль нь манай нэр дэвшигч ялж байна гэсэн мэдээлэл өгч эхэлсэн нь эргэлзэхэд хүргэв.

Тухайлбал 02.20 цагийн үед өгсөн мэдээндээ МАХН улсын хэмжээний 1600 багаас 650 багт нь манай нэр дэвшигч ялж байгаа бөгөөд Баян-Өлгийн нийт сумдын 90 хувьд, Булганы 16 сумын 13-д, Говь-Алтайн 18 сумын 15-д, Сүхбаатарын 13 сумын 12-т, Төв аймгийн 2-оос бусад, Хэнтийн ихэнхэд олонхийн санал авсан гэлээ.

Гэтэл АН-ын Сонгуулийн штабаас өгсөн мэдээлэлд хөдөө аймгуудын 50-иас илүү хувьд АН-аас нэр дэвшигч илүү саналтай, Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймагт хавтгайдаа бу­юу илт давуу ялж байна гэ­лээ. Тэдний мэдээлснээр бол Сон­гинохайрхан дүүргийн зур­гаан хэсгийн хорооны тавд, Баянзүрх дүүргийн 20 хэсгийн хорооны 18-д, Хан-Уул дүүргийн до­лоо, Чингэлтэй дүүргийн тав, Сүх­баа­тар дүүргийн 13, Баянгол дүүр­гийн дөрвөн хэсгийн хороонд ялж, Баянзүрх дүүргийн 36 хэсгийн хорооны 35-д нь 4000-5000, Өвөрхангай аймгийн  Уянга суманд Ц.Элбэгдорж 900 гаруй хүний саналаар илүү байна гэв.
Ц.Элбэгдорж Архангай аймгийн 85 багийн 44-д, Завханы 60 багийн 40-д, Орхон аймгийн 22 багийн 21-т, Дорноговийн 29 багийн 16-д, Хөвсгөл аймгийн 14 сумын 12-т яллаа хэмээн тэд мэдээлэв.

Шөнийн 04 цагийн үед хийсэн мэдээлэлдээ
МАХН-ын Сонгуулийн төв штабын ажилтан Я.Төмөрбаатар:
-21 аймгийн 20-д нь манай нэр дэвшигч ялах магадлалтай байна. Улаанбаатар хотын дүн мэдээ хараахан гараагүй байна гэсэн бол

АН-ын штабаас 04.30 цагийн үед
УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг:
- Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Архангай, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Дархан-Уул, Ховд, Орхон гэсэн есөн аймагт манай нэр дэвшигч ялаад байна хэмээн мэдээлэв.
Ийнхүү чухам хэн нь ялж байгааг таамаглахад улам бэрх болсон учраас бид сониноо хэвлэлтэд шилжүүлэхээр шийдвэрлэв.

Сонгуулийн ажлыг улс орон даяар зохион байгуулж байгаа Сонгуулийн ерөнхий хорооныхон 22.00 цагаас хойш юу ч дуугарсангүй. Тэд хуулиар бол бид маргааш өглөө мэдээгээ өгөх ёстой гэсэн байр суурьтай байсан. Уг нь бүх мэдээ эднийд нэгтгэгдэж байх учиртай. Хэсэг бусаг ч гэсэн мэдээг өгсөн бол хоёр намын албан бус мэдээнд иргэд, хэвлэлийнхэн төөрөлдөхгүй байсан биз ээ.
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1730462/1c4/trackback

buyanhur

2009.05.25 11:06:19
*.129.16.173

enh bayar gyai budiluulah geed bna uu
profile

sarmisxan555

2009.05.25 11:42:26
*.131.230.130

elbegdorj  garna  aa..
profile

.Sarnai.

2009.05.25 21:28:09
*.153.107.181

Enhbayariig yamar amitad ni demjsen bol kkkkkkkkkkkkk, tolgoi ni erguutsen humuuis demjdeg bhaa kkkk mgl-iin ard tumen jagslaa geed buuduulahiig husehgui shuu dee kkkk
Elbegdorj yalalt baiguulsand tuiliin ih bayartai bna shuu! Mongoliin ard tumen zuv songolt hiilee
emoticonemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
906 Нас хайрлаач хүмүүс минь ээ [1] daruuhan01 2009-05-27 1342
905 Solongosiin hoigt yu bolood baina. [1] Munkh-munkh 2009-05-27 1278
904 АТГ-ынхан ч халагдаж, солигдоно гээд эхнээсээ сураг ажиг гараад эхэллээ. Баабарыг болгоно гэсэн сураг байна. Munkh-munkh 2009-05-27 1486
903 Боломж ( BAABAR ) [4] Munkh-munkh 2009-05-26 1365
902 5 сарын 24-нд [1] 999999999_ 2009-05-25 1438
901 ADMIN aa shine yrunhiilugchiin tuhai tolgoi deer tavihgui ym uu? Munkh-munkh 2009-05-25 1309
900 Н.Энхбаяр ялагдлаа хүлээн зөвшөөрлөө [2] Munkh-munkh 2009-05-25 1644
899 PRESIDENT OF MONGOLIA TS. ELBEGDORJ [1] Munkh-munkh 2009-05-25 1664
» Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3] daruuhan01 2009-05-25 1478
897 Ардчилсан залуучуудын холбооны гишүүд 335 иргэний үнэмлэх худалдаж авчээ [3] daruuhan01 2009-05-25 1551
896 MONGOLIIN TSAGAAR [7] ELGEMSUU 2009-05-25 1303
895 АН, МАХН ууд хоорондоо эрс зөрөөтэй агуулга бүхий мэдээлэл хийлээ [3] Munkh-munkh 2009-05-25 1564
894 www.songuuli.mn Munkh-munkh 2009-05-25 8079
893 delhiid songuuliin tuhai Munkh-munkh 2009-05-25 1107
892 Нийслэлийн зарим дүүргээс санал хураалтын мэдээ ирлээ Munkh-munkh 2009-05-25 1203
891 Б. Баабар хэсгийн хороонд ажиглагч хийж байна [1] Munkh-munkh 2009-05-25 1252
890 БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1] Munkh-munkh 2009-05-25 1460
889 SONGUULI [1] ELGEMSUU 2009-05-25 1047
888 Санал тооллогын дүн гарч эхэллээ [23] daruuhan01 2009-05-25 1849
887 Харумафүжи баяр хүргэхээр залгасан гэрийнхнээсээ “Ерөнхийлөгчийн сонгууль юу болж байна ?” гэж асуужээ Munkh-munkh 2009-05-24 1321
886 ULS tur bye bye.kkkk [2] Munkh-munkh 2009-05-24 1291
885 10 USD$-r BOOTSOO TAVIH UU? [6] Munkh-munkh 2009-05-24 1530
884 С.Баяр: Энэ удаагийн сонгууль хөгжлийн онцлог цаг үед таарч байна Munkh-munkh 2009-05-24 1138
883 Д.Дэмбэрэл: Гадаад дахь монголчуудыг санал өгөх боломжоор хангах нь чухал Munkh-munkh 2009-05-24 1006
882 Сонгогчид саналаа өгөхөөр дугаарлаж эхэллээ Munkh-munkh 2009-05-24 903
881 MONH-MONH ... [2] ELGEMSUU 2009-05-24 988
880 УТСДААРАЙ! [1] Munkh-munkh 2009-05-24 983
879 "Х" имижтэнүүд [1] finepix 2009-05-24 1184
878 МӨНХ ХӨХ ТЭНГЭР ҮҮ ЭСВЭЛ НОГООН ЗЭСЭН ТЭНГЭР ҮҮ [2] Munkh-munkh 2009-05-24 1328
877 ЭМГЭНЭЛ Munkh-munkh 2009-05-23 1310
876 Солонгост худалдагдсан Монгол бүсгүйн үнэн байдал [6] tiiren 2009-05-23 1585
875 ТЭРГVVН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ [1] Munkh-munkh 2009-05-22 1777
874 Хятад иргэд бvлэг сvлжээ, мафи байгуулж эхэллээ [4] Munkh-munkh 2009-05-22 1931
873 Бархирмаар байсан хором [2] borgil_sak 2009-05-22 1542
872 CMOX-iin neriig barij baiga ene avgai nar boliochee!!!! [2] ulemjee 2009-05-22 1281
871 Үүнд үндэслээд том өөрчлөлт болох нь гарцаагүй. Munkh-munkh 2009-05-22 1623
870 Монгол үндэстний дунд хагаралын муу ёрын үүд бүү нээгдэхтүн. [1] Munkh-munkh 2009-05-22 1496
869 Гурван намын дарга хаалт дээр үг хэлэв. Munkh-munkh 2009-05-22 1576
868 БНСУ-ын Цагдаагийн байгууллагынхан Ц.Элбэгдоржийг гүтгэсэн гэх гурван солонгос [1] Munkh-munkh 2009-05-22 1294
867 Нэг литр усыг нэг литр сүүний үнээр худалдаж авдаг болох уу . . . [1] Munkh-munkh 2009-05-22 3349
866 munkh-munkh-d [6] sarmisxan... 2009-05-22 2417
865 ГОВь [2] Munkh-munkh 2009-05-22 2074
864 Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн [3] Levi`s 2009-05-22 1980
863 hi [1] madahbadrah 2009-05-22 1219
862 АН ялчихвал нээрээ маргаашнаас нь юу болох бол? [5] Munkh-munkh 2009-05-21 1648
배너신청
자생병원

배너신청