Ардчилсан намынхан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хаалтаа даруухан хийлээ. Нээлтээ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, даруухан эхэлсэн тэд хаалтаа ч мөн сэтгүүлчидтэй уулзаж, хэвлэлийн бага хурал хийснээр өндөрлөв. Хаалтын ажиллагаанд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж, сонгуульд хамтран оролцсон Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ИЗН-ын дарга С.Оюун, Ногоон намын дарга Д.Энхбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцсон юм. Гурван намын дарга хаалт дээр үг хэлэв.

 

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг:

-Түүхэнд анх удаа ардчиллын төлөөх гурван нам нийлж, нэг нэр дэвшигчийг дэвшүүлсэн түүхэн үйл явдал боллоо. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болбол юу хийх вэ, болохгүй байгаа юуг яаж өөрчлөх вэ гэдгээр хөтөлбөр гаргаж сурталчиллаа. Өөрчлөх шаардлагатай нэг зүйл бий. Энэ бол шударга ёсыг тогтоох явдал. Шударга байдлыг бий болгохын төлөө ажиллахаа илэрхийлж, улс орноо тойрч, ард иргэдийн дэмжлэгийг олж чадлаа. Ард түмэндээ баярлалаа. Тавдугаар сарын 24 бол Монголд байхгүй зүйлийг өөрчлөх өдөр. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгох өдөр юм. Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж саналаа өгөхийг хүсье. Ардчилсан нам, ИЗН, Ногоон намын гишүүд, дэмжигчид, нийт ард иргэддээ баярлалаа. Ардчилсан Ерөнхийлөгчтэй болохын ерөөл дэвшүүлье.

 

ИЗН-ын дарга С.Оюун:  

-Монголд ардчилсан сонголт хийх үе ирлээ. Энэ сонголтоос Монгол Улсын хөгжил дэвшил, бидний ирээдүйн хувь заяа шалтгаална. Ардчилсан хувьсгалыг 1990 онд Ц.Элбэгдорж, миний ах С.Зориг нарын олон залуус их зориг, эх орноо гэсэн сэтгэлээр эхлүүлж, түүнээс хойш 20 жил болж байна. Цаашдаа ч Монгол Улсын төлөө, улс орныхоо хөгжлийн төлөө, шударга ёсны төлөө цохилох зүрхтэй байж, сонгуульд идэвх снаачлагатай оролцож, 20 жилийн өмнө хийсэн ардчиллаа баталгаажуулъя. Ирээдүй энэ сонгуулиас хамаарна.

 

НН-ын дарга Д.Энхбат:

-Бид чухал зүйлийг шийдэх гэж байна. Авлига байх уу, шүүх шударга болох уу гээд олон зүйлийг шийднэ. Монголд олон зүйлийг өөрчлөх цаг болсон. Зөв сонголт хийвэл Монгол Улс зөв чиглэлд хөгжиж эхэлнэ. Бид Ц.Элбэгдоржийн нэрийг зүгээр дэвшүүлээгүй. Олон мянган хүний хүсэл эрмэлзлээр тэтгэгдэж гарсны хувьд үнэлж дэвшүүлсэн. Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.

 

Үүний дараа Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Ц.Элбэгдорж:

-Даруухнаар сонгуулийн сурталчилгаагаа хийсэн Ардчилсан нам мөн даруухнаар өндөрлөж байна. Хэвлэлгүйгээр сонгууль явах боломжгүй. Сэтгүүлчдэд баярласнаа илэрхийлье. Ардчилсан намын шийдвэрийг ИЗН, НН дэмжиж цулаараа нэг чиглэлд сонголт хийхэд их ач холбогдол өгсөн. ИЗН, НН-ын гишүүд, дэжигчид, ард түмэндээ баярлалаа. Залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууддаа баярлалаа. Монголчуудын сонголтын үр дүн зөв гарна. Итгэсний итгэлийг авч, итгэж чадаагүйн хүлээснийг гүйцээж ажиллана. Сурталчилгааны туршид гурван гол зүйлийг анхаарч ирсэн. Нэгд, шударга ёс. Шударга ёс алдагдсанаас хямрал үүсч байна. Авлигад автсан төр хүчгүй, ард түмэн ядуу байна.

Хоёрт, ард иргэдээ эзэн болгоё. Ард түмэн баялгийнхаа эзэн болбол ардчилал ялна. Эх орны хишиг 1,5 сая төгрөг дээр Эрдэнийн хувь нэг сая төгрөг, нийт 2,5 сая төгрөг олгох боломжтой.

Гуравт, ажилгүйдэл байна. Хүмүүсээ ажилтай, мэргэжилтэй болгож, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж хөл дээр нь босгоё, Хүүхдийн мөнгийг нэмнэ. Оюутныг дэмжиж, эхчүүдийн одонгийн болзлыг хөнгөлье. Ахмад үеэ халамжилъя. Хойч үе нь сайхан амьдарна гэсэн итгэлийг тэдэнд өгье.

Сонгуулийн үеэр олон гүтгэлэг гарсан. Миний өвөг дээдсийн гарал үүсэлтэй холбоотой нь ч байсан. Миний өвөө улаа нэхэж өртөөнд ажиллаж байсан. Хамгийн шударга хүн улаач хийдэг байсан. Миний аав Халх голын дайнд явж цэргийн албыг таван жил хаасан. Миний долоон ах бүгд цэргийн алба хаасан. Ээжийн хоёр ах цэрэгт явж Халх голд амиа алдсан. Би Баатархайрханы өвөрт төрсөн хүн. Тэнд баатарлаг хүмүүс амьдрахаас биш будааны соёлтой хүн амьдрах аргагүй газар. Тавдугаар сарын 25-ны үүр цайхад 24-ний шөнө шиг энэ гүтгэлэг замхарна. Би Н.Энхбаярын хийж чаддагийг хийж чадна. Бас хийж чадахгүйг хийнэ.

Би амьдралдаа гурван удаа тангараг өргөсөн. Цэрэгт очоод, ардчилсан хувьсгал хийхдээ, мөн Улсын Бага хурлын гишүүн болоод тангараг өргөсөн. Сая сурталчилгаагаа эхлэхдээ Бурхан халдун ууланд гарч тангараг өргөсөн. Ээж маань төрдөө шударга, түмэндээ ээлтэй яваарай гэсэн. Энэ бол миний зүрхний тарни. Цэргийн хүний ёсоор шинэ манаа, ажилчин хүний ёсоор шинэ ээлж хүлээж авах гэж байна. Төрийн ачаа үүрэхэд бэлэн байна гэв. Үүгээр хаалтын ажиллагаа өндөрлөлөө.

Д.ОЮУН

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Trackback :
http://www.mglclub.com/1722415/5d9/trackback
List of Articles
No. Subject Author Date Views
Notice ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk Mar 31, 2013 24541
Notice богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk Oct 23, 2012 28065
Notice Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin Jun 27, 2008 115818
906 Нас хайрлаач хүмүүс минь ээ [1] daruuhan01 May 27, 2009 1351
905 Solongosiin hoigt yu bolood baina. [1] Munkh-munkh May 27, 2009 1289
904 АТГ-ынхан ч халагдаж, солигдоно гээд эхнээсээ сураг ажиг гараад эхэллээ. Баабарыг болгоно гэсэн сураг байна. Munkh-munkh May 27, 2009 1503
903 Боломж ( BAABAR ) [4] Munkh-munkh May 26, 2009 1377
902 5 сарын 24-нд [1] 999999999_ May 25, 2009 1446
901 ADMIN aa shine yrunhiilugchiin tuhai tolgoi deer tavihgui ym uu? Munkh-munkh May 25, 2009 1316
900 Н.Энхбаяр ялагдлаа хүлээн зөвшөөрлөө [2] Munkh-munkh May 25, 2009 1653
899 PRESIDENT OF MONGOLIA TS. ELBEGDORJ [1] Munkh-munkh May 25, 2009 1675
898 Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3] daruuhan01 May 25, 2009 1493
897 Ардчилсан залуучуудын холбооны гишүүд 335 иргэний үнэмлэх худалдаж авчээ [3] daruuhan01 May 25, 2009 1568
896 MONGOLIIN TSAGAAR [7] ELGEMSUU May 25, 2009 1310
895 АН, МАХН ууд хоорондоо эрс зөрөөтэй агуулга бүхий мэдээлэл хийлээ [3] Munkh-munkh May 25, 2009 1576
894 www.songuuli.mn Munkh-munkh May 25, 2009 8095
893 delhiid songuuliin tuhai Munkh-munkh May 25, 2009 1121
892 Нийслэлийн зарим дүүргээс санал хураалтын мэдээ ирлээ Munkh-munkh May 25, 2009 1216
891 Б. Баабар хэсгийн хороонд ажиглагч хийж байна [1] Munkh-munkh May 25, 2009 1265
890 БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1] Munkh-munkh May 25, 2009 1468
889 SONGUULI [1] ELGEMSUU May 25, 2009 1064
888 Санал тооллогын дүн гарч эхэллээ [23] daruuhan01 May 25, 2009 1867
887 Харумафүжи баяр хүргэхээр залгасан гэрийнхнээсээ “Ерөнхийлөгчийн сонгууль юу болж байна ?” гэж асуужээ Munkh-munkh May 24, 2009 1332
886 ULS tur bye bye.kkkk [2] Munkh-munkh May 24, 2009 1297
885 10 USD$-r BOOTSOO TAVIH UU? [6] Munkh-munkh May 24, 2009 1545
884 С.Баяр: Энэ удаагийн сонгууль хөгжлийн онцлог цаг үед таарч байна Munkh-munkh May 24, 2009 1152
883 Д.Дэмбэрэл: Гадаад дахь монголчуудыг санал өгөх боломжоор хангах нь чухал Munkh-munkh May 24, 2009 1016
882 Сонгогчид саналаа өгөхөөр дугаарлаж эхэллээ Munkh-munkh May 24, 2009 919
881 MONH-MONH ... [2] ELGEMSUU May 24, 2009 1005
880 УТСДААРАЙ! [1] Munkh-munkh May 24, 2009 1004
879 "Х" имижтэнүүд [1] finepix May 24, 2009 1208
878 МӨНХ ХӨХ ТЭНГЭР ҮҮ ЭСВЭЛ НОГООН ЗЭСЭН ТЭНГЭР ҮҮ [2] Munkh-munkh May 24, 2009 1346
877 ЭМГЭНЭЛ Munkh-munkh May 23, 2009 1322
876 Солонгост худалдагдсан Монгол бүсгүйн үнэн байдал [6] tiiren May 23, 2009 1592
875 ТЭРГVVН ХАТАГТАЙН ШИНЭ АЛБАН ТУШААЛ [1] Munkh-munkh May 22, 2009 1783
874 Хятад иргэд бvлэг сvлжээ, мафи байгуулж эхэллээ [4] Munkh-munkh May 22, 2009 1940
873 Бархирмаар байсан хором [2] borgil_sak May 22, 2009 1553
872 CMOX-iin neriig barij baiga ene avgai nar boliochee!!!! [2] ulemjee May 22, 2009 1289
871 Үүнд үндэслээд том өөрчлөлт болох нь гарцаагүй. Munkh-munkh May 22, 2009 1631
870 Монгол үндэстний дунд хагаралын муу ёрын үүд бүү нээгдэхтүн. [1] Munkh-munkh May 22, 2009 1501
» Гурван намын дарга хаалт дээр үг хэлэв. Munkh-munkh May 22, 2009 1586
868 БНСУ-ын Цагдаагийн байгууллагынхан Ц.Элбэгдоржийг гүтгэсэн гэх гурван солонгос [1] Munkh-munkh May 22, 2009 1306
867 Нэг литр усыг нэг литр сүүний үнээр худалдаж авдаг болох уу . . . [1] Munkh-munkh May 22, 2009 3366
866 munkh-munkh-d [6] sarmisxan... May 22, 2009 2433
865 ГОВь [2] Munkh-munkh May 22, 2009 2088
864 Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн [3] Levi`s May 22, 2009 1990
863 hi [1] madahbadrah May 22, 2009 1234
862 АН ялчихвал нээрээ маргаашнаас нь юу болох бол? [5] Munkh-munkh May 21, 2009 1670
배너신청
자생병원

배너신청