Бичлэгийн тоо 2,391

Монгол Улсын Засгийн газрын вэб сайт

Гадаадад байгаа монголчууддаа хандаж захидал явууллаа

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ

Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та

нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та

нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн

дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн

одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр

байгаа билээ.

Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн

ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр

Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь

нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ

зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж,

нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн

билээ, бид.

Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “түүчээ” нь Та нар

маань мөн. Олж авсан боловсрол мэдлэгтээ итгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон

Та нарыгаа манай үндэстний хамгийн зоримог, өөртөөитгэлтэй, юуг ч бүтээх увидастай тэр хэсгийн

төлөөлөл хэмээн бид гүнээ хүндэлдэг.

Харийн нутаг, гадаад орчныг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж нээсэн өнөөцагийн

монголчуудын нүд Та нарынх л байсан. Хүмүүс урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа

зорчдог байсан, эсвэл монгол хүн огт хүрч чадаагүй газар орон руу Та нар одсон. Хүний газар, гүний

нутаг дахь монгол үндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар

маань билээ. Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан түүхийн бурангуй

ойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар

явсан Та нарын эр зориг, аж амьдралын төлөөх гайхамшигт эрмэлзэл монгол хүний үр хойчдоо хэлэх

Хуудас 1 / 4

Монгол Улсын Засгийн газрын вэб сайт

Гадаадад байгаа монголчууддаа хандаж захидал явууллаа

үлгэр сургаал болон үлдэх учиртай.

“Харь халуун хоёрт зүтгэж яваа аав ээжийнхээ, ах эгчийнхээ хөлс шингэсэн мөнгийг чихэр, бурамнаас

өгөхгүй, эрдэм мэдлэгт зориулна” хэмээн өхөөрдөм гартаа ном тэвэрч суугаа хүүхдийг харахад хэний ч

нүдэнд нулимс хурна аа.

Та нар маань хүний газар хөлөөолж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийг

тэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байна. Та нарын хөлс шингэсэн

мөнгөөр олон арван орон сууц ашиглалтад орж, зуу зуун гэр бүлийн амьжиргаа өөдлөн дэгжиж байдаг аа.

Эзэн Чингисийн тал нутагт түгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыг нийслэлтэй нь холбон тэлж

байгаа орчин үеийн холбоо мэдээллийн технологийн шинэчлэлийн үр дүн та нарт минь ч ач тусаа өгч,

Монголынхоо тухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа гэдэгт итгэж байна.

Манай эх орон өөрийн гэсэн нүдээр харвал өндийж, өөдөлж явна. Арван найман жилийн өмнөдундаж

цалин 5 ам.доллар байсан бол өдгөөдоод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чанга

атгах” хэмжээний л мөнгө Ерөөс өнгөрсөн жилүүдэд бид бэрхшээл хүндрэл багагүй амссан ч, цөөнгүй

амжилт олж бас чадсан. Үүнийгээ бид чамлах биш харин бататгах хэрэгтэй. Мөн даяаршин нягтарч

байгаа хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой.

Хүн төрөлхтний гадаад бодлогын түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын их энх амгалан байдал”

гэсэн хэллэг хүртэл бий. Түүх сөхвөөс, бид дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн эвслийн бодитой

гишүүний нэг байлаа. Өдгөөманай хөвгүүд Ирак болоод дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах их

үйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна. Бидний монголчууд

хөгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараа тэргүүлэгч болж хараахан чадаагүй хэдий ч ертөнц

дахины үйл хэрэгт хэр чинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал.

Хэдхэн хоногийн өмнө“Бээжин-2008” олимпоос манай тамирчид бидний мөрөөддөг байсан баяр хөөрийг

бэлэглэж, энгэртээ хос алт, хос мөнгө дөрвийн дөрвөн медальтай ирлээ. Энэ гайхамшигт цаг мөчүүдэд та

нар минь эх орноороо хэчнээн их бахархаж “Би монгол хүн шүү” хэмээн хүний нутгийг цочтол

хашгирмаар, цээжээ дэлдэн гүймээр байсныг би сэтгэлзүрхээрээ мэдэрсэн. Би ч гэсэн та нараасаа

ялгаагүй л байв даа.

Ердөөгуравхан хоногийн өмнөПаралимпийн байт сурын төрөлд Баатаржав маань бас дахин алтан

медаль зүүлээ.

Олимп хэмээх хүн төрөлхтний спортын их наадам алив улс үндэстний цог хийморь, золбоо жавхлангийн

хэмжүүр байдаг. Та бидний эх орны хийморь лундаа өөдөөбайгааг цөмөөрөөхарж урамшлаа.

Та бидний эх орон Монгол Улс маань хөгжлийнхөөнэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаар

нь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалын аугаа их нөөц баялаг,

Евро-азийн ирээдүйн авто болон өнөөгийн агаарын замын уулзварт оршсон байрлал, ардчиллын үрээр

бүрэлдсэн нээлттэй гадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хүчин зүйлс биднийг богино хугацаанд огцом

өөдлөх, хөгжлийн дээд эрэмбэ рүүхөтлөх үүд хаалгыг нээж байна.

Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагүй байна.

Энэ алтан босгоор эвээ нийлүүлж, эрхэм хүслээ нийтгэн алхаж орох зорилгыг эш болгон МАХН, АН-ын

хамтарсан Засгийн газар байгуулахаар бид зөвшилцөн шийдвэрлээд байна. Үүсэн ужгирсан бэрхшээлийг

гэтэлж, өөдлөн дэвжихийн саруул замаар замнахынтулд бид нэгдсэн бодлого, нийлэн нягтарсан хүсэл

зоригтой байх нь монгол түмэнд тохиосон түүхэн сонголтын өгөөжийг үр ашигтай амсан хүртэх гол

Хуудас 2 / 4

Монгол Улсын Засгийн газрын вэб сайт

Гадаадад байгаа монголчууддаа хандаж захидал явууллаа

нөхцөл мөн гэж үзсэний учир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан ард түмэн.

Чухам тийм ч учраас монголчууд эв нөхөрлөлийг эрхмийн дээд гэж үзсээр ирсэн зон олон. Бие биеийн

эрдэм ухаан, боломж нөөцөд түшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийн

нутагт аж төрөн суугаа Та бүхэнд ч хамаатай гэдгийг хэлүүлэх юун. Монголын үр сад эх орондоо ч, хүний

нутагт ч дэм дэмэндээ амьдрах чин сэтгэлтэй байгаасай гэж миний бие хүсэж байна.

Өнөөдөр Монголын иргэд дэлхийн өнцөг булан бүхэнд хүрчээ. Казахстан, Солонгос, АНУ-д хэдэн арван

мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээр гардаг сайтуудаар орж байгаа хандалтыг

ажиглавал дэлхийн 188 орноос өдөр болгон сэтгэлийн үгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман,

Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хүртэл өдөрт зуугаас дээш хандалт бүртгэгдэж байх

юм. Хүний газар зүтгэж, зовж олж байгаа олз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илүүбайгаа

учраас л та нар маань хүлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгүй байгаа билээ.

Хүний нутагт дуссан хөлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиу үнэлэгдэж байгаа болохоор

л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугааг

тань бид ойлгодог.

Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж

суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн

хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан.

Та нар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад “арай дээр” амьдарч

байгаа болохоор эргэн харьж чадахгүй байгааг чинь бид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь үдэж,

Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана. Учир нь,

талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, үүдээ нээж өгч, цайгаа даргилуулдаггүй

ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггүй

оньсхатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүүзовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугааг

чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг тань

монгол нутгийн тэнгэр Чингис хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн

эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хүчинд болж, бүтэж яваагаа мартахын учиргүй биз ээ.

Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол төрийн

бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны нэгэн чухал зорилт

байх болно. Та нартаа эдийн засгийн хийгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тусгаар Монголын иргэний тань

хувьд эрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөөэдлэхэд тань

туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан

батлуулахын төлөөби ажиллах болно.

Улсын хийгээд өрх бүлийн орлого ундарч эхлэх сайхан ирээдүй бидэнд байна. Таны тэнд олдог мөнгийг

энд адил хэмжээтэй авч чадахгүй ч ядаж талыг нь тоолон өвөртөлж болох боломж бүрдэж байна. Өнөөдөр

авч чадахгүй гэлээч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв. Хэдийгээр бэрхшээл, хүндрэл чамгүй

байгаа ч манангийн цаана мандах нар байгаа нь ойлгомжтой. Монголчууд мэдрэмжтэй, зөнтэй ард

түмэн. Найман зууны тэртээ Онон голын хөвөөнд өнчин өрөөсний зовлон дунд загас, мангирханаар

Тэмүүжин хүүгээ тэжээж суусан Өүлэн эх түүнийг хожмоо дэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа.

Аавын бийд хүн таньсан, агтын бийд газар үзсэн та нарын тус эх оронд чинь өдгөөхэрэгтэй байна. Та

нар хөгжингүй улс үндэстний дотоодод хөндлөнгөөс орсон хүмүүс учраас тэдний хөгжлийн нууц, дэвшлийн

гогцоог хэвшил, дэвшилдээ дассан өөрсдөөс нь илүүтод харж байгаа биз. Та бүхэн эх нутагтаа байгаа

бидэнтэйгээ харьцуулахад хөгжлийн дээд эрэмбэ рүүшилжин, нүд тайлсан шинэ цагийнхан тул энд бидний

юу нь болохгүй, ямар юман дээр буруутах гээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггүй.

Хуудас 3 / 4

Монгол Улсын Засгийн газрын вэб сайт

Гадаадад байгаа монголчууддаа хандаж захидал явууллаа

Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар

бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн

үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ.

Тэр цагт та бүхний сурсан, мэдсэн бүхэн Монголын минь хөгжил дэвшилд алттай жишимгүй үнэтэй

болохын учир энэ захидлыг илгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн диплом

санаанд буудаг нь өрөөсгөл ойлголт биз ээ. Хүний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бүхэн,

байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил

оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаа бидэнд хэрэгтэй

болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь

бидэндээ үлгэрлэх жишээ болох нь байна.

Нарны эрт, насны залууд газар үзэж нүд тайлсан хэсэг нь улс үндэстнийхээ хөгжлийн түүчээ болдог нь

уламжлал. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс болон Зүүн Европын орнуудад

боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л өнөөгийн тусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол

орны хөгжлийн “түүчээ” болсон. Тэд боловсрол мэдлэгээр үлгэрлээд зогсоогүй боловсон амьдралын хэв

маяг, эс ширхэг бүрийг биеэр дэлгэрүүлэгчид байлаа. Үе тэнгийнхэн нь тэднийг хүндэтгэн бахархаж, даган

дуурайсаар соёлжиж, иргэншсэн билээ. Харин өдгөөта нарын ээлж ирж байна.

Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн хөгжингүй ардчилал, Англи саксоны

ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний

аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл “монголчлоод” буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн

тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна.

Та нар ар гэр, ах дүүсийнхээ амь зуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ өдгөөэх орноо мэдсэн сурсан,

харсан үзсэнээрээ гийгүүлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Тал нутагтаа өөрийн бизнесээ цэцэглүүлж, хүний газар хүйтэн халуунд зүдэн олдгоосоо илүүих баялгийг

бүтээж, хишиг буяныг нь хүртэх, хурдан хөлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэт дураараа

давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энүүхэн гүвээний цаана байгаа тэр цагийг авчрах их үйл хэрэгт та

нарын минь оролцоо, зүтгэл үнэхээр хэрэгтэй байна.

Иймд Та бүхэн өөрсдийн санаж бодсон, ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо

хөгжүүлэхэдяахын аргагүй нэмэр болно гэж үзсэн мэдлэгээ, тэр ч бүүхэл давтагдаж мэдэх алдаа

завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгүй бизнес хийх арга хөтөлбөр, бүтэн төслөөс эхлээд

ганц өгүүлбэрт багтах саналаа хүртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны

n

Хаяг:

Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба

Төрийн ордон

Улaaнбaaтap-12

Монгол Улс


 

Утас:

Утас: 976-(51)-260311

Факс:

Факс: 976-(51)-266230


 

Мэдээлэл:

E-mail: info@open-government.mn

. хаягаар ирүүлнэ үү

Та нарыгаа санан хүлээх элгэн садан, эх орон, улс үндэстнийг тань төлөөлж хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Хуудас 4 / 4

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1617798/11f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
771 Солонгост худалдагдсан Монгол бүсгүйн үнэн байдал [13] daruuhan01 2009-04-28 3929
770 Есөн орны 32 иргэнийг албадан гаргажээ [1] oron_zai 2009-04-28 1667
769 ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ ГАРНА [1] Мичидмаа 2009-04-27 1984
768 ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛ МИНЬ СЭРЭГТҮН [1] Munkh-munkh 2009-04-27 2030
767 Нийслэлээ Хархорумд нүүлгэе Munkh-munkh 2009-04-27 1602
» ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ Munkh-munkh 2009-04-26 1951
765 АМЕРИКИЙН МОНГОЛЧУУДААС МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ Munkh-munkh 2009-04-26 2349
764 ENE KHEREGTEI SHUU Munkh-munkh 2009-04-26 1621
763 ТЭНГЭР ШИГ БАЙ [7] Мичидмаа 2009-04-24 2452
762 ADMIN-D [6] bujinhen08 2009-04-24 1783
761 ErunhiiLugch shudraga baisanuu ? [1] omogshlol 2009-04-24 1735
760 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20892
759 Монголд хайртай хүн байдаг юм уу? [10] Redhorse 2009-04-23 2696
758 Хятадууд 1,5 тэрбум ам.долларын хариуд биднээс юу нэхэх бол? [3] oron_zai 2009-04-23 2755
757 BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA batsol061121 2009-04-21 1442
756 АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА [1] 김혜린 2009-04-21 1958
755 hujaa naruudiig uu!!!!! [8] MUZZ 2009-04-20 2890
754 ЭРҮҮЛ БАЙХ НЬ ТАНААС ШАЛТГААЛНА [1] Мичидмаа 2009-04-20 1989
753 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [1] daruuhan01 2009-04-20 2060
752 Tuslaach [4] bujigchin 2009-04-19 2791
751 С.Эрдэнэ удахгүй “наранд” гарахаар боллоо [1] jion 2009-04-19 2298
750 50 сая ам.долларын төлөө Оюутолгойг барьцаанд тавьжээ [1] jion 2009-04-19 2629
749 Элэг нь муудаж, эмчийн хяналтанд байгаа УГЖ С.Жавхлан гадаадад эмчлүүлэхээр зэхэж байна [1] jion 2009-04-19 2571
748 Vi_sagui naash tsaash yavahad tusalna [1] surguuli_d 2009-04-18 1737
747 баривчилгаа [3] Sarah3 2009-04-18 2918
746 YADAG BOLOO??? [9] mongolchuudbid 2009-04-16 2374
745 Гэгээрсэн Их Багш Чин Хайн "Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ" номноос [1] sergeg suns 2009-04-15 3347
744 so. ertei suusan gadaad busguichuud [1] haar 2009-04-14 2494
743 dansandaa hamgiin ih mungutei gishuud [2] haar 2009-04-14 2275
742 Эх орноо хайрлая [1] Redhorse 2009-04-13 2482
741 Богд уул дархан цаазат газар мөн үү [1] daruuhan01 2009-04-11 2741
740 Ардчилсан намд шургалсан албан тушаалын наймаачдыг шахан зайлуулъя [2] daruuhan01 2009-04-11 2321
739 ♣♣..**Дэлхийн түүхийн суут 100 хүн**..♣♣ [4] daruuhan01 2009-04-11 4654
738 ajiL-n zar -g guitsed baiLgamaar bna omogshlol 2009-04-11 2034
737 mongoloo haisan mongol [1] huld 2009-04-11 3884
736 BOLGOOMJIL BARIVCHILGAA IX BAINSHVV [25] center 2009-04-10 3973
735 B.Baabar-n unuudriin sonind ugsun yariltsLagiin heseghenees .. omogshlol 2009-04-10 1408
734 **З.Бат-Отгон докторын товч намтар** [8] daruuhan01 2009-04-09 8333
733 С.Энхболд: Солонгосын талаас 100 орчим хүний ажлын санал ирсэн [3] Smaro 2009-04-09 2317
732 Бэкхам эхнэрээ араар нь тавьсан уу [2] Smaro 2009-04-09 1798
731 Монгол Улсын “ТОР-100 аж ахуйн нэгж”-ийг найм дахь удаагаа шалгарууллаа [3] Smaro 2009-04-09 4249
730 Монголд өглөөний 07.00 цагийн байдлаар улсын хэмжээнд долоон газарт түймэр асч байна [1] Smaro 2009-04-09 2814
729 songuuLid songogdoh yostoi hunch garna, bas songogdoh yosgui huniig ch songochihdog omogshlol 2009-04-08 1328
728 АРХИНЫ ҮНЭЛЭМЖИЙГ.......... [2] Мичидмаа 2009-04-08 2113
727 БНХАУ-ын бүх төрлийн мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглолоо [1] daruuhan01 2009-04-08 1868
배너신청
자생병원

배너신청