Бичлэгийн тоо 2,391

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөх тусам АН-д шургалсан, арчаагүй этгээдүүд хувийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдөн, 20 жилийн түүхтэй ардчилсан хүчний нэр хүндийг хөсөр хаяж байна. Авлигын гэмт хэргээс мултарч, арьсаа хамгаалахын тулд алиалан салбаганасан, архи спиртээр ардаа хордуулсан ахиж дэвждэггүй  улстөрийн рейтингээ  өсгөх гэсэн, далимдуулж байгаад давхар мэх хийх гэсэн арчаагүй үйлдэл бүрийг АН-ын гишүүд бид эрс буруушааж байна.

Өөрийгөө бараг л ардчилалын эцэг гэх нь холгүй байгаа уран хөхөө, түмнийг хошгируулагч Ц.Элбэгдорж УИХ-ын 65-р тойргийн нөхөн сонгуулиар МАХН-ын газрын наймаачин М.Энхболдтой наймаа хийж УИХ-ын суудлаа найр тавин өгч байлаа. Үүнийхээ хариуд 2 дахь удаагаа ерөнхий сайд болж 2005 оны 3-р сард Дуурь бүжгийн академик театрын   урд  барьсан байсан Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний монгол гэрийг цагдаагийн хучээр буулгах тушаал өгч байлаа. Ардчилалын 19 жилд хүзүүгүй болтлоо таргалж бүдүүрсэн  хөхөө шувууны түрийвч бас л зузаарсан юм.

Оллоо.мн сайт дээр тавигдсан мэдээлэл болон сэтгэгдлүүд алга болдогийг бүгд мэднэ. Яагаад гэвэл анх 800 сая төгрөгөөр анх үнэлэгдэж байсан Оллоо.мн-ийн хувьцааны ихэнхийг Ц.Элбэгдорж  эзэмшдэг.Ц.Элбэгдорж нь маш богино хугацаанд өөрийн ах цэрэгт ч явж үзээгүй Ц.Нямдоржийг батлан хамгаалах яаманд хурандаа болгож, нөгөө ах Ц.Арсландоржоо баазын дарга болгож таргалуулж байлаа.

Эврээ ургахаар эхийгээ мөргөж, АН-ыг сайдын сандал суудлын төлөө арилжиж, МАХН-ын заавраар  доромжлон гутааж явсан Л.Гүндалай УИХ-ын гишүүний бүрэн эрхээр арьсаа хамгаалах болохоороо манай намыг хоргодох байр болгосон. АН-ын нэр хүнд, гишүүдийнх нь итгэл үнэмшил рүү үсэргэсэн шүлс, шивсэн хараалыг нь харсан нүд сохроогүй, сонссон чих бөглөрөөгүй, ой ухаан мартаагүй байна. Ууж идэх болохоороо унасан морио хаяж, цай өгсөн айлынхаа аяганых нь ёроол руу  нулимж явсан урваач одоо бүр даварч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж ичих ч үгүй шарваж  байна.

Үлгэр домог, уран зохиолын баатруудыг агуу их Чингис хаан, ардчиллын өлгий хүчирхэг Америкийн Ерөнхийлөгчтэй адилтган, нэгэн зэрэг өөрийгөө зүйрлэсэн нь улс төрийн гүн балайрал төдийгүй гажигтай үг бүхэн нь ухаант түмний элэг доог болж байна. Төрийн тэргүүний сонгууль хэргээс мултрах заль мэх биш гэж “Юун гуя” хэмээн шоглон ярьдаг монголчууд мэдэхийн дээдээр мэднэ.

Ардчилсан хувьсгалын туг нь болж дэрвэсэн МҮАН, МоАХ-ны араар нь тавьж хор хутгасан,  албан тушаалын шуналаар дүүрсэн соцдекүүд, ард түмнийхээ өөдөөс буу шагайсан этгээдүүдийн өвөрт сүнсээ худалдсан “Алтан гадас”-ынхан үнэнч шударга эгэл жирийн гишүүдийн итгэл үнэмшлээр тоглодгоороо тоглох гэж байна. Ардчилсан хувьсгал давалгаалж байхад ор сураггүй байсан, албан тушаал, арилжаа наймааны панзчин Г.Батхүүд АН-аас нэр дэвших түүх намтар, эр зориг, зангараг чансаа огтхон ч байхгүй. Тоглоомын засгийн газрын утсан хүүхэлдэйнүүд, МАХН-ын дагавар магнайнуудыг АН-аас шахан зайлуулаагүй цагт бид хүчирхэгжиж бэхжихгүй, бид ялан дийлэхгүй. Улсын наадамд морь уях, уудаг иддэг наймаа хийхээс улс төрийн тэмцэл тэнгэр газар шиг ялгаатай.

“Алтан гадас”-ын албан тушаалын наймаачид АН-ын нэр хүндээр ард түмнээс саасан мөнгөөрөө түрий барих юм бол Ерөнхийлөгчийн сонгууль башир жүжиг, ардчилал хүртэл хуурамч үзүүлэн болно. 2001 онд зохион байгуулсан их сунгаа их хагарал, их хэрүүл болж, МАХН-ыг Социнтернд элсүүлэн долигоносон Р.Гончигдоржийн найруулсан хор намыг хордуулан шившигт ялагдалд хүргэсэн. Урвагч, салан тусгаарлагч, ардчилсан хувьсгалын анхдагчдыг үзэн ядагч М.Энхсайхан ч өөдөө шидсэн чулуу өөрийн толгойн дээр гэгчээр 2005 онд шившигтэйгээр ялагдсан. Энэ ялагдалд УИХ дахь МАХН-ын бүлгийн орлогч Р.Гончигдорж тэргүүтэй хор найруулагчдын хувь нэмэр онцгой их байсан. АН-ыг албан тушаал, ардчиллыг авлига, ардын сонголтыг алт болгож хардаг “Алтан гадас”-ын загалмайлсан эцэг Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар ч арчаагүй нэрээ завсарт нь хавчуулж, тандан туршиж байна.

Ардчилсан хувьсгалын алтан хараацай, ардчиллыг өмгөөлөн хамгаалагч  ардчилалын анхдагч нар цор ганцаараа дотроо нэр цэвэр, түрийвч нимгэн яваа Э.Бат-Үүлийг улс төрийн алиа салбадай, улс төрийн янхнууд ганцаардуулан хавчиж байна.Э.Бат-Үүл нарын ардчилсан хувьсгалыг удирдсан нэг өдөр ард түмний сонголтыг албан тушаалаа хадгалах, арчаагүй сонирхлоо хамгаалах хэрэг болгосон урваачдын 10 жилээс илүү үнэ цэнэтэй. Ард түмний улс төрч, ардчиллын үнэнч зарц Э.Бат-Үүлийг тууштай дэмжиж, ардчилсан хувьсгалын ойгоо Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтаар тэмдэглэе. 
Ардчилсан тэмцлийн туг С.Эрдэнэ, журмын нөхдийгөө бид улс төрийн зорилгоор шорон гянданд суулгах гэж МАХН-д дагаар ороогүй. Ардчиллаа худалдах гэж, анд нөхдөө барьж өгөх гэж АН байгуулагдаагүй.

Эрхэм журмын нөхөд өө. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох Их хурал, ҮЗХ-ны хурлаас ардчиллыг худалдагчдад хариуцлага тооцох түүхэн шийдвэр гаргацгаая. Ардчилсан хувьсгал эхэлсний 20 жилийн ойгоор хонхны дуундаа түрлэг нэмж, Ардчилсан намаа авран хамгаалж, ардчиллын тугийг ахин мандуулцгаая. Журмын нөхөд Та бүхнийгээ улс төрийн шударга тэмцэл, ардчиллаа сэргээн мандуулах их үйлсэд уриалж байна. Бид түрхрэн босвол коммунизмыг нурааж, тусгаар тогнолыг тунхаглаж, ардчилал, эрх чөлөөг авчирч чаддагаа нотлон харуулсан. Бидний зүрх сэтгэл, үзэл баримтлал  авлигачдынхаас цэвэр шударга, бид олуулаа, бид хүчирхэг билээ

Ардчилсан намын хэсэг гишүүд

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1558055/93c/trackback

profile

Munkh-munkh

2009.04.11 17:09:47
*.185.30.18

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гээч болж байна. Одоо нэгэнт галт тэрэг хөдөлсөн нэр дэвшигч нар бүртгүүлсэн,иймд Бат-Үүлийг гэдэг энэ бичлэгүүд АН-н эсрэг зүйлс мөн. АН-н АНУ-н загвараар дотроо нэр дэвшигч өрсөлдүүлдэг энэ байдлыг ашиглаж байгаа байдал юм шиг байна. Нэгэнт АН олонхоороо шийдсэн асуудлыг одоо задлан шинжлэх гэдэг тэнэг хэрэг. Эсвэл МАХН-н хувь зөв арга билээ.

omogshlol

2009.04.11 21:32:03
*.254.149.201

AN-n  heseg   nuhud   GaLt   tereg   negent   huduLsun  baihad    yahnav  dee.  Nuguu   heLeed   baigaa   Gonchigdorj  ,  Enhsaihan    nartai   L   adiLhan   yum   setgej   baigaa   yum   bishuu-dee.   TSagaa   oLj   duugarahgui   ungursun   hoino   ni:   duugarch     bainaa  gedeg    neg  L    bish  dee.  Arai   MAXN-nhanaas   ih   mungu   avaad    Namiin   nuhuduu    ....arai     ugui   baiLgui   dee.  TSagaa    oLson    yum   buhen   TUSTAi  ,  TSagaa   oLoogui    SAIN   yum   hurteL   HOR    boLdog !!!  Namiin   Jurmiin   nuhudduu  buu   HOR   boLoo ?
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
771 Солонгост худалдагдсан Монгол бүсгүйн үнэн байдал [13] daruuhan01 2009-04-28 3900
770 Есөн орны 32 иргэнийг албадан гаргажээ [1] oron_zai 2009-04-28 1656
769 ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ ГАРНА [1] Мичидмаа 2009-04-27 1977
768 ЭХ ОРНОО ХАЙРЛАХ СЭТГЭЛ МИНЬ СЭРЭГТҮН [1] Munkh-munkh 2009-04-27 2027
767 Нийслэлээ Хархорумд нүүлгэе Munkh-munkh 2009-04-27 1600
766 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ Munkh-munkh 2009-04-26 1946
765 АМЕРИКИЙН МОНГОЛЧУУДААС МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ Munkh-munkh 2009-04-26 2339
764 ENE KHEREGTEI SHUU Munkh-munkh 2009-04-26 1615
763 ТЭНГЭР ШИГ БАЙ [7] Мичидмаа 2009-04-24 2432
762 ADMIN-D [6] bujinhen08 2009-04-24 1772
761 ErunhiiLugch shudraga baisanuu ? [1] omogshlol 2009-04-24 1726
760 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [3] Itgelxvv 2009-04-24 20823
759 Монголд хайртай хүн байдаг юм уу? [10] Redhorse 2009-04-23 2681
758 Хятадууд 1,5 тэрбум ам.долларын хариуд биднээс юу нэхэх бол? [3] oron_zai 2009-04-23 2745
757 BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA batsol061121 2009-04-21 1438
756 АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА [1] 김혜린 2009-04-21 1947
755 hujaa naruudiig uu!!!!! [8] MUZZ 2009-04-20 2881
754 ЭРҮҮЛ БАЙХ НЬ ТАНААС ШАЛТГААЛНА [1] Мичидмаа 2009-04-20 1985
753 Таны зүг урсах ард түмний мөр балрахгүй [1] daruuhan01 2009-04-20 2053
752 Tuslaach [4] bujigchin 2009-04-19 2783
751 С.Эрдэнэ удахгүй “наранд” гарахаар боллоо [1] jion 2009-04-19 2289
750 50 сая ам.долларын төлөө Оюутолгойг барьцаанд тавьжээ [1] jion 2009-04-19 2620
749 Элэг нь муудаж, эмчийн хяналтанд байгаа УГЖ С.Жавхлан гадаадад эмчлүүлэхээр зэхэж байна [1] jion 2009-04-19 2557
748 Vi_sagui naash tsaash yavahad tusalna [1] surguuli_d 2009-04-18 1730
747 баривчилгаа [3] Sarah3 2009-04-18 2896
746 YADAG BOLOO??? [9] mongolchuudbid 2009-04-16 2362
745 Гэгээрсэн Их Багш Чин Хайн "Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ" номноос [1] sergeg suns 2009-04-15 3319
744 so. ertei suusan gadaad busguichuud [1] haar 2009-04-14 2481
743 dansandaa hamgiin ih mungutei gishuud [2] haar 2009-04-14 2269
742 Эх орноо хайрлая [1] Redhorse 2009-04-13 2472
741 Богд уул дархан цаазат газар мөн үү [1] daruuhan01 2009-04-11 2725
» Ардчилсан намд шургалсан албан тушаалын наймаачдыг шахан зайлуулъя [2] daruuhan01 2009-04-11 2316
739 ♣♣..**Дэлхийн түүхийн суут 100 хүн**..♣♣ [4] daruuhan01 2009-04-11 4638
738 ajiL-n zar -g guitsed baiLgamaar bna omogshlol 2009-04-11 2023
737 mongoloo haisan mongol [1] huld 2009-04-11 3857
736 BOLGOOMJIL BARIVCHILGAA IX BAINSHVV [25] center 2009-04-10 3951
735 B.Baabar-n unuudriin sonind ugsun yariltsLagiin heseghenees .. omogshlol 2009-04-10 1400
734 **З.Бат-Отгон докторын товч намтар** [8] daruuhan01 2009-04-09 8315
733 С.Энхболд: Солонгосын талаас 100 орчим хүний ажлын санал ирсэн [3] Smaro 2009-04-09 2307
732 Бэкхам эхнэрээ араар нь тавьсан уу [2] Smaro 2009-04-09 1791
731 Монгол Улсын “ТОР-100 аж ахуйн нэгж”-ийг найм дахь удаагаа шалгарууллаа [3] Smaro 2009-04-09 4222
730 Монголд өглөөний 07.00 цагийн байдлаар улсын хэмжээнд долоон газарт түймэр асч байна [1] Smaro 2009-04-09 2800
729 songuuLid songogdoh yostoi hunch garna, bas songogdoh yosgui huniig ch songochihdog omogshlol 2009-04-08 1320
728 АРХИНЫ ҮНЭЛЭМЖИЙГ.......... [2] Мичидмаа 2009-04-08 2108
727 БНХАУ-ын бүх төрлийн мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглолоо [1] daruuhan01 2009-04-08 1849
배너신청
자생병원

배너신청