1.Ярилцаж буй хvндээ хvсэл эрмэлзэл, итгэл найдварыг төрvvл. Бусдыг сэргээж зоригжуулж чаддаг хvн ертөнцийг байлдан дагуулна, харин чадахгvй бол ганцаараа vлдэнэ.
2.Бусдад чин сэтгэлээсээ санаа тавьж сур.
3.Аливаад инээмсэглэж ялдам хандаж бай
4.Сайн сонсогч байж сур, өөрийнхөө тухай ярих гэсэн бусдын сонирхлыг дэмж.
5.Ярилцаж байгаа хvндээ өөрийг нь их чухалчлан vзэж байгаагаа ойлгуул. Гэхдээ чин сэтгэлээсээ хандаарай.
6.Маргаанд ялан дийлэх ганц арга бол маргаанаас зайлсхийх явдал.
7.Бусдын vзэл бодлыг хvндэтгэж сур. Ямарч хvнд та буруу ярьж байна, буруу бодож байна гэж бvv хэл.
8.Хэрвээ та өөрийн буруудсаныг мэдвэл vvнийгээ хурдан шийдэмгий хэлж буруугаа хvлээж сур.
9. Анхнаасаа л нөхөрсөг, найрсаг уур амьсгал орчныг бvрдvvлээрэй.
10.Харилцан ярилцаж буй хvнээрээ «за» гэж хэлvvлж сур.
11. Ихэнхдээ та биш нөгөө хvн ярих ёстой. Хэрвээ хамтран ярилцаад оновчтой шийдэлд хvрвэл энэ нь гавьяа, ухааны vр гэдгийг хvлээн зөвшөөр.
12.Бусдын хvсэл, vзэл бодлыг аль болох ойлгохыг хичээ.
13.Өөрийн саналыг хамгийн сонирхолтой хэлбэрээр илэрхийлж сур
14.Уулзаж буй хvнээ чин сэтгэлээсээ магтаж, давуу талыг нь биширдэгээ илэрхийлж уулзалтаа эхэлж сур.
15.Бусдад тушаан зааварлахын оронд асууж зөвлөсөн маягтайгаар хандаж ажлаа хийлгэж занш.
16.Тvvний алдааг илvv тод хэлэхээс зайлсхий. Тохиромжтой vедээ зөөлрvvлэн хөнгөн маягаар хэлж сур.