ЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ-аас “Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх” тендер зарласан аж. Уг төслийн гүйцэтгэгчээр “Инлингуа” олон улсын хэлний төвийн Монгол дахь салбар шалгарсан байна. Тус төвийн ерөнхийлөгч Юрг Хайнеггер ЕБС-ийн англи хэлний сургалтын өнөөгийн байдал болон төслийн хэрэгжилттэй танилцахаар Монголд ирсэн байна.
“Илингуа” олон улсын хэлний төв нь байгуулагдаад 40-өөд жил болсон дэлхийн 40 гаруй оронд 380 салбартай юм байна. Сүүлийн жилүүдэд Азид үйл ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сараас манай оронд салбараа нээжээ. Энэ хугацаанд ЕБС-ийн багш нарт зориулсан онлайн сургалт зохион байгуулж нийслэл, хөдөө орон нутагт 1500 гаруй багшид онлайн сургалтын эрх олгосон аж