Бичлэгийн тоо 11,685

Цагаан баавгайн нутгаар

Уншсан 723 vote 0 2010.12.03 16:43:59

Цагаан баавгайн нутгаар
Зах хязгаар нь үл харагдах цас мөсөөр хучмал хад хясаа, нуур намгаас өөр юмгүй Канадын хойд хэсэгт зөвхөн нутгийн үе залгамжилсан хэдэн цаатнууд л тэсэж амьдардаг. Мөсөн тивд ирж суурьшсан анхны үндэстнүүд нь Инуитууд буюу ах нарын хошигнон нэрлэдгээр чукчанууд. Тэндхийн чукча нартай нь мөр зэрэгцээд цаа буганы махаар хооллоод амьдраад үзье гэж зориглох юм бол Канадын засгийн газар таныг иргэнээрээ дуртайяа бүртгэж хүлээн аваад зогсох­гүй эхний ээлжинд 20 мянган ногоон тэтгэлэг болгож өгдөг гэнэ лээ.
Хилийн дээсийг нь аргалаад “шургаж” чадвал Америк шиг харлана энээ тэрээ гэж айлтгүй учир, хулгай хийж хэрэг төвөгт л орооцолдчихгүй бол гурав дөрвөн жилийн дараа байнгын оршин сууг­чийн үнэмлэхийг нь гардаад авчихдаг юм билээ. Элчин сайд Готов гуайн ярианаас үзэхэд өнөөдөр тэнд 600 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа ба ихэнх нь хамгийн их хүн амтай /6 сая/ том хот Торонтод суурьшсан юм байна.
Ногоон хүрмэн хучлагатай нутаг
Өмнөд хэсэгтээ бол уур амьсгал хойтохоосоо эрс өөрчлөгдөж амьд­ралын хэв­шил, ёс заншил нь ч тэс өөр. Кюбик, Онтариа мужуудад тархсан метрийн зузаантай хар-шороон хөрс нь нөгөө манайхны хэлдгээр шар тос л гэсэн үг. Их эрдэмтэн Докучаев гуайн нээсэн гэх Оросын хар шороот хөрсний хэд дахин сайжруулсан хувилбар нь тэнд байна. Цаг уурын нөхцөл сайн, өвөл нь цас их унадагаас биш тасхийтэл хүйтэрдэггүй, хаврын хавсаргагүй, зун нь шаттал халдаггүй, хур бороо элбэгтэй тул чухам тарьсан бүх нь л ургадаг аж.
Канад улс өнөөдөр үр тариа, рапс, усан үзмийнхээ тариалалтаар дэлхийд эхний аравт цохиж явна. Газрын тос, шатдаг хийн асар их нөөцөөрөө Саудын Арабын дараа, ган үйлдвэрлэлт, уран олборлолт болоод цөмийн эрчим хүч ашиглалтаараа дэлхийд эхний гуравт ордог аж. Урьд өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж байж байгаад нөхөн сэргээлт хийгдсэн гэх битүү модтой бөндгөр ногоон толгодыг хараад эрт урьдын нэгэн цагт Заамарын хөндий шиг газар байсан гэж итгэхэд бэрх. Баруун эргээс нь зүүн эрэг рүү нь зургаан цаг гаруй нисэж явахдаа онгоцноос хараад их шугуй онгон байгалаа хүний хөлд талхлуулалгүй өдий хүртэл аваад үлдсэн сүүлчийн орон бол Канад л болов уу гэж бодогдсон шүү. Канад өнөөдөр гуалин мод үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг мөртлөө мод ургуулах технологиороо мөн л манийгаа хошуучилдаг. Өөрөөр хэлбэл тэнд нэг мод огтолсон л бол хоёрыг ургуулдаг хуультайгаа хэнээр ч заалгахгүй биелүүлдэг зарчимтай. Нуур усны орон бол бас Канад. Дэлхийн гадаргын цэвэр усны нөөцийн ихэнх нь энд байна. Дэлхийн бүх оронд байгаа цэнгэг нууруудыг талбайгаар нь ч, эзлэхүүнээр нь ч нэмээд үзэхээр хоёр сая гаруй нууртай эднийхийг яагаад ч гүйцдэггүй юм билээ.
Олон үндэстний нутаг
Канад нь үндсэн хуульт хаант засагтай бөгөөд Канадын төрийн тэргүүн нь Английн хатан хаан II Элизабет гэдгийг хүн болгон мэддэггүй ч байж болох. Канадын оршин суугчдын 80 хувь нь АНУ-ын хилээс 200 км хүрэхгүй зурвас дагуу амьдардаг нь тэд сэм авхай нарт хайртайдаа биш энэ орчмын уур амьсгал нь хүн амьдрахад хамгийн зохимжтой байдагт бөлгөө. Нутаг дэвсгэрээрээ ОХУ-ын дараа ордог энэ том гүрний эрх баригчид 9.9 сая хавтгай дөрвөлжин км нутагтаа мөртлөө 30-хан сая хүнтэй тэгээд хилээ хааж хашчихаад хэнбугайд ч сурч, ажиллаж, амьдрах боломж өгөхгүй визээр чангалаад байгаа нь арай онцгүйг төр засгийнхан нь ойлгосон бололтой. 2000 оноос эхлэн жилд ирэн суурьших хүнийхээ тоог АНУ-аас даруй 5-6 дахин нэмэгдүүлж, зөвхөн энэ жил 300-гаад мянган хүн гаднаас авахаар зарлаад байна. Угаасаа Канад гэдэг нь нутгийн иргэдийн хэлээр хүн суурьших газар гэсэн үг аж. Тэгэхээр хүссэн хүсээгүй тэнд хүн суурьшуулахаас аргагүй шүү дээ.
Эндхийн хүн амын бараг тал нь Канадад төрөөгүй, гаднаас ирж суурьшсан 40 гаруй үндэстэн ястны төлөөллүүд гээд бодохоор арга байхгүй олон үндэстний нутаг гэхээс өөр аргагүй. Гэхдээ төрийн албан ёсны хэл нь англи, франц учир үйлчилгээний байгууллагаас өгсүүлээд төрийн бүх үйл ажиллагаа энэ хоёр хэлээр явагдах ёстой юм байна. Энэ нь шүүх цагдаагийн ажилтнуудад жаахан төвөгтэй байдаг болов уу гэмээр. Гаднаас ирж суурь­шигчдийг дотор нь хэд хэдэн ангиллаар авч үздэг бололтой. Аль нэг оронд шүтдэг шашнаараа ч юм уу эсвэл ястан үндэстнээрээ бусад аль нэгэн хэлбэрээр гадуурхагдан хүчирхийлэлд өртсөн бол энэ орон ямар ч татгалзалгүйгээр хүлээн авах хуультай. Яг ийм шалтгаанаар сүүлийн хэдхэн жилийн дотор хэдэн зуун мянган тамильчүүд дайнаас дүрвэн тийшээ гарчээ. 1997 онд Хонконгийг хятадууд нэгтгэж авахын өмнөхөн 150 мянган доллар Канадын засгийн газрын дансанд тушаачихвал иргэн нь болж болно гэж зарласнаар тэндээс хэдэн зуун мянган чинээлэг иргэд Канад руу дүрвэн гарсан байна. Эдийн засгийн суурьшигчид гэсэн шинэ зүйл хуулиндаа оруулж байгаад ийм замаар Канад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татаж чаджээ. Доор хаяж 200 мянган хүн тэр үед нүүж очсон гээд тооцоход л 30 тэрбум ногоон болж байгаа юм даа. Канадчууд өөрсдийгөө хамгийн баян орны азтай иргэд, америкчуудаас олон талаараа давуу амьдралтай гэж ярих дуртай юм билээ. Манай төр засгийнхан ухаалаг бодлого явуулж байгаагийнх ачаар бид энэ их эдийн засгийн хямралыг харьцангуй хохирол багатай даван туулж байгаа хэмээн хүмүүс нь магтан сайшааж байх юм. Тэнд даатгал нь харьцангуй өндөр боловч, даатгалтай л бол хүн бүрт эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол бараг үнэгүй, дээр нь тэтгэврийнхэн улсаас маш их хөнгөлөлт эдлэнэ.
НҮБ-ээс жил бүр гаргадаг хүний хөгжлийн индекс гэдэг үзүүлэлтээр дэлхийн 180 орныг байр эзлүүлэхэд эднийх эхний гуравт байнга жагсаж байдаг. Хүний хөгжлийн индекс гэдэг нь хүн амын дундаж наслалт, боловсрол, амьжиргааны түвшин гээд хамгийн чухал гурван үзүүлэлтээр нь нэгтгэж дүгнэдэг нарийн систем. /Нээрээ л АНУ, Герман, Франц гээд бидний сайн мэдэх өндөр хөгжилтэй орнууд эхний аравт ч ордоггүй л дээ/.
Тэнгэр баганадсан барилгууд ба “канад ухаан”
Өнгөрсөн зууны наяад оны үед улс орны хөгжлийн түвшинг хир өндөр барилга сүндэрлүүлснээр нь хэмждэг моод гарч баруун, зүүний их гүрнүүд хоорондоо уралддаг байлаа шүү дээ. Энэ үед ах нар Москвагийн алдарт Останкины цам­хагаа босгож хөрөнгөтнүүдийг “цохихоор” аахилж байх зуур хэдхэн сарын өмнөхөн нь канадууд “CN” хэмээх 553 метр өндөртэй цамхагаа бярдан дуусгаж оросуудын хандыг дарсан тухай биднийг оюутан байхад дуулддаг байлаа. “CN” цамхагийн орой дээрээс Торонто хот алган дээр тавьсан юм шиг л харагдана. Нэг сонирхолтой зүйл дурьдахад цамхаг дээр жилд дунджаар 70-80 удаа аянга буудаг, цамхаг нь аянганд онцгой тэсвэртэй тул Торонто хотын хамгийн сайн аянга зайлуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Тэнгэр баганад­сан өндөр барилгууд дотроос бусдаас онцгой ялгаран нарны туяанд алтан өнгөөр гялалзах нэгэн байшин байгаа нь “СВС” буюу /Canadian Bank Corporation/ Канадын Банкны Холбооны оффис гэнэ. Коммунизмын задралын дараа буюу 90-ээд оноос хойш Торонто хотын удирдлага хотын төвд дахин ийм тэнгэр баганадсан барилгууд барихгүй байх шийдвэр гаргаж л дээ. Яг энэ үед “СВС” оффисын барилгаа барьж дуусгахад ердөө хоёрхон давхар дутуу болчихоод байж. “СВС” хотын захиргааг шийдвэрээ харж үзэхийг ахин дахин гуйгаад нэмэр болсонгүй. Эцэст нь нэгэн мэргэн арга хэн нэг нь бодож олжээ. Торонтогийн өндөр барилгууд ихэнх нь хар бараан, хөх өнгөтэй. “СВС”-ийн барилга алтадмал шар өнгөтэй байна, тэгээд гүйцээж барих хоёр давхрын дотор тал нь таазнаасаа авахуулаад тавилга хэрэглэл бүгд алт байх учраас хотын өнгө үзэмжид онцгой нөлөөлнө гэдгийг дарга нарт тайлбарлаж, тийм хэмжээний алтны нөөц байгаа гэдгээ ч баталж байж хотын удирдлагаас онцгой зөвшөөрөл авчээ. “СВС” барилгаа гүйцээж бариад амласан бүх зүйлээ алтдахад мэдээж багагүй юм орсон байж таараа. Тэр үед унци алтны үнэ 250 доллар байсан, гэтэл 2000 он гараад алтны үнэ 1000 хүрээд ирэнгүүт аваргууд дээд талынхаа хоёр давхрын дотор тавилганд орсон бүх алтаа хуулж авч зараад бүх барилгынхаа үнийг олоод авчээ.
Ертөнцийн гайхамшгуудын нэг “Наигра хүрхрээ”
Америк, Канада хоёр улс Наигра хэмээх нэгээхэн том мөрнөөр хиллэдэг, энэ их мөрнөөсөө ч чамгүй ашиг хүртдэг орнууд юм байна. Эрчлэн урсах их мөрний ус жижиг арлыг мөргөж салаалаад хоёр том хүрхрээ болж жар жараад метр өндрөөс бууна, Канадын талынх нь “Морины тах”, нөгөөх нь “Америкийн хүрхрээ” гэсэн нэртэй. Үнэхээр морины тах хэлбэртэй энэ хүрхрээ рүү голын усны дийлэнх нь очдог, 800-гаад метр өргөнтэй, усны буулт нь ч маш хүчтэй. Монголчууд бид хүрхрэн буух усыг сонсоод хүрхрээ гэж нэрлэсэн бол Ниагра мөрний их усны дуу архирах мэт санагдсан шүү. Зөвхөн байгалийн энэ гайхамшигийг үзэхээр ирдэг жуулчдын тоо жилд 10 сая хол давдаг нь тэд хоёр тэрбум доллараас багагүй мөнгөө энд “хандивлачихаад” буцаж байна л гэсэн үг. Ганцхан агшинд 6000 тонн ус хаядаг энэ их мөрөнд суурилуулсан 4.4 гегаватт хүчин чадалтай усан цахилгаан станц энэ хоёр орны иргэдэд багагүй буян болдог нь бас тодорхой. Манай улсын жилийн нийт цахилгааны хэрэглээ 0.8 гега гээд бодохоор мөн ч их нөөц байгаа биз?
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3940516/409/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Визний шинэ журамд шилжлээ [8] [1] Levi`s 2010-04-22 96788
Зарлал Солонгосоос АНУ-ын визэнд орох В1, В2 [33] Levi`s 2009-08-25 115515
Зарлал МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ [22] Levi`s 2009-04-28 135313
Зарлал International Telephone Code [13] [1] TLG13 2008-08-31 71132
Зарлал Аялал жуулчлалын талаар сонирхсон бүх зүйлээ эндээс олж болохоор хэрэгтэй булан болгоцгооё! [64] admin 2008-06-27 150628
6015 БАРИЛГЫН БҮХ ТӨРЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ сайна 2010-12-05 377
6014 Монгол хоолны газар зарна odnoo55 2010-12-05 483
6013 12-r sariin 1nd garah kontineirt avto mashin bolon gazriin achaa hyamd avch teeverlene carmaster 2010-12-05 387
6012 ggeregeer ajlin sanal hiilguulie korea_ulsan 2010-12-05 363
6011 ШИВЭЭС ХМЙНЭ jagaa74 2010-12-05 340
6010 elchind tanidag huntei bol yariltsiy aviator 2010-12-05 402
6009 mgl-s songolt hiilguulie korea_pusan 2010-12-05 372
6008 songolt hiilguulie korea_pusan 2010-12-05 389
6007 ЭНЕРГИЙН ХҮЧ ба РЕЙКИЙН БАРИА ЗАСАЛ & ГОО САЙХАН tsasaahai 2010-12-05 377
6006 ^^^***AMAN BOLON BICHGIIN ORCHUULGA URILGA BICHIJ OGNO***^^^GEREENIIHEND AJIL DEEREI OILGOLTSOHGUI TOHIOLDOL GARVAL UTSAAR UNEGUI ORCHUULGA HIIJ OGCH TUSLANA. darling 2010-12-04 456
6005 БНСУ-ын төрийн өмчит улсын их сургуульд суралцацгаая. tira1 2010-12-04 438
6004 gereegeer songolt hiilguulie 01057860403 2010-12-04 376
6003 songolt hiilguulie 01057860403 2010-12-04 395
6002 АНГЛИ, ОРОС ХЭЛ ЗААНА jagaa74 2010-12-04 456
6001 ШИВЭЭС ХМЙНЭ jagaa74 2010-12-04 385
6000 ШҮДНИЙ ЭМНЭЛЭГИЙН ШИНЭ ,ХУУЧИН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭМ МАТЕРИАЛ АВНА jagaa74 2010-12-04 466
5999 humsnii manikur,bolon goyoliin zasalt,,budalt,,mgl taun604toot,..., mgltaun604 2010-12-04 728
5998 МОНГОЛД шууд таардаг ?? Multi sestemtei FULL HD LED TV 42 inch, 2 cm nimgen, 10 kg jintei 1.500.000 w niiluulj bna. 010-5810-5503 khukh 2010-12-04 394
5997 Барилгын бүх төpлийн зөвлөгөө өгнө maaraa_map 2010-12-03 480
5996 gereegeer songolt hiilguulie korea_ulsan 2010-12-03 401
5995 Mongoloos undur nastai hun oruulj ugnu . [1] kargomaster 2010-12-03 756
5994 gereegeer songolt hiilguulj tatuulna south_korea 2010-12-03 380
5993 Дэлхийн хамгийн их бохирдолтой найман газар toto_9696 2010-12-03 887
» Цагаан баавгайн нутгаар toto_9696 2010-12-03 723
5991 songolt hiilguulie 01057860403 2010-12-03 371
5990 songolt hiilguulie 01057860403 2010-12-03 346
5989 HUMUUSEE TUSLAARAI MR ESUDER 2010-12-03 530
5988 СОЛОНГОС УЛСАД ХАЙРТАЙ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ УУЛЗАХ ХОВОРХОН БОЛОМЖ. ТА ЯАРАХТУН. ХҮҮХДИЙН ТОО ХЯЗГААРТАЙ. [2] monbiz_11 2010-12-03 785
5987 Shini Notebook 499000w shineer xudaldaand garlaa 10.1 inch LED zagvar .Utasgui NET tulvurgui.. 010-5810-5503 khukh 2010-12-03 433
5986 LOVE MONGOLIA kargo 12-r sariin 8nd garah kontineirt avto mashin bolon gazriin achaa hyamd avch teeverlene carmaster 2010-12-02 491
5985 Баталгаатай урилга гаргуулж батлан даалгуулна xunxur 2010-12-02 810
5984 gereegeer ajlin songolt hiilguulie 91897429 2010-12-02 416
5983 songolt hiilguulie korea_ulsan 2010-12-02 399
5982 *БАНКНЫ БАТАЛГАА НАЙДВАРТАЙ ГАРГАЖ ӨГНӨ SAMSUNG NOTEBOOK 2010-12-02 367
5981 buh turliin banknii batalgaa bainga gargana taviur 2010-12-02 441
5980 gereegeer songolt hiilguulie south-korea 2010-12-01 455
5979 mgl-s songolt hiilguulie [8] south_korea 2010-12-01 729
5978 songolt hiilguulie [1] south_korea 2010-12-01 436
5977 АВТОМАШИНЫ ДААТГАЛ ХИЙЖ ӨГНӨ Shirley 2010-12-01 412
5976 VНЭГҮЙ ИНТЕРНЕТ,VНЭГҮЙ KAPT ИРГЭНИЙ УТАС,МОНГОЛД ТААРДАГ LCD-TV,COMPUTER,NOTEBOOK,G-MOBILE ДУГААР *СОЛОНГОСЫН НОМЕР НЭГ ИНТЕРНЕТИЙГ ЭНДЭЭС. ORIGINAL SHOES SAMSUNG NOTEBOOK 2010-12-01 300
5975 Shini Notebook 499000w shineer xudaldaand garlaa 10.1 inch LED zagvar .Utasgui NET tulvurgui.. 010-5810-5503 khukh 2010-12-01 474
5974 gereegeer songolt hiilguulie korea_pusan 2010-11-30 363
5973 shine jiliin hyamdraltai,,,mgltaun604toot ,,010-9821-3721..belegtei,,, mgltaun604 2010-11-30 483
5972 bolomj erkaa26 2010-11-30 605
5971 хямд машин авна manaaa 2010-11-30 570
배너신청
자생병원

배너신청