Бичлэгийн тоо 11,648

ВИЗ ОЛГОХ ЖУРАМ

 

 1. ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ХҮЛЭЭН АВАХ

-        Визний мэдүүлэг хүлээн авах: Даваа-Баасан гаригт 09:30-12:30 цагийн хооронд

n        12:30 цагт бүртгэл хаагдах тул 11:00 цагаас өмнө ирэхийг хүсье.

-        Виз мэдүүлэгч нь визний материалаа визний хураамж төлсөн баримтын хамт мэдүүлэг хүлээн авах газарт хүлээлгэн өгнө.

-        Визний материалыг бүрдүүлэх материалын дарааллын дагуу цэгцэлж өгнө.

-        Мэдүүлэг хүлээн авах газраас материал, хураамж төлсөн баримтыг шалган хүлээн авсны дараа бүртгэлийн дугаарыг виз мэдүүлэгчид өгнө.

-        Бүртгэлийн дугаарыг визний ярилцлаганд орох болон визний хариу авахад шалгуулах шаардлагатай тул гээж үрэгдүүлж болохгүй.

-        БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дугаартай иргэн визний мэдүүлэг дээр үнэн зөв дугаарыг бичихийг хүсье.

-        БНСУ-д анх удаа зорчих гэж буй иргэн Цагдаагийн Ерөнхий Газрын тодорхойлолтыг хавсаргана.

-        Сүүлийн 2 жилийн хугацаанд 4-ээс дээш удаа эсвэл нийт 10-аас дээш удаа ямар нэг асуудалгүй БНСУ-д зорчсон иргэн 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй тул виз авах шаардлагагүй.

-        АНУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, Канад улсын визтэй иргэд тус улсуудад зорчихдоо БНСУ-аар дамжин өнгөрөхөд ирэх, очих хоёр талдаа 30 хоногийн дотор визгүй зорчих эрхтэй.

-        Виз мэдүүлэхэд хавсарган өгсөн материалыг буцаан олгохгүй тул шаардлагатай материалын хуулбарыг өгөх ба эх хувийг ярилцлаганд ирэхдээ шалгуулна.

-        Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн гадаад паспортын арын хуудсанд дарсан өдрөөс хойш мөн хилээр нэвтрүүлэхээс татгалзан БНСУ-ын хилээс буцаж ирсэн иргэн буцсан тухайн өдрөөс хойш 3 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.

 

 

 

2. ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ШАЛГАХ ХУРААМЖ

-        2007.9.3-аас эхлэн визний хураамжийг Хаан банкны бүх салбаруудаар хүлээн авч байгаа ба тус банкинд хураамжийг тушаасны дараа зөвхөн шар өнгийн баримтыг ЭСЯ-д өгнө.

-        90 хоног хүртэлх нэг удаагийн виз : 30 ам доллар

-        90 хоногоос дээш хугацаатай нэг удаагийн виз : 50 ам доллар

-        Олон удаагийн виз : 80 ам доллар

-        Дээрх хураамж нь виз олгох хураамж биш ба зөвхөн визний мэдүүлэг шалгах хураамж тул татгалзсан хариу авсан тохиолдолд буцаан олгохгүй.

-        Дагалдан явах хүүхэд ч адил тусдаа визний хураамж төлнө.

-        Шаардлагатай тохиолдолд БНСУ-ын Засгийн Газрын холбогдох байгууллагаас визтэй холбоотой зөвшөөрөл авах болсон үед 10 ам долларын хураамж нэмэгдэнэ.

 

3. ВИЗНИЙ ЯРИЛЦЛАГА

-        Ярилцлаганд зөвхөн шаардлагатай тохиолдолд дуудна.

-        Ярилцлаганд ирэхдээ бүртгэлийн дугаар, биеийн байцаалт, бусад нэмэлтээр авчрахыг шаардсан материалыг авчирна.

-        Визний ярилцлаганд оролцох хүнд ЭСЯ-аас ярилцлагын цаг өдрийг утсаар мэдэгдэнэ.

-        Ярилцлаганд орохдоо тухайн хүн өөрөө шаардлагатай гэж үзвэл компанийн бичиг баримт, санхүүгийн чадвараа тодорхойлох бусад бичгийг авчирч болно.

 

4. ВИЗНИЙ ХАРИУ ОЛГОХ

-        Визний хариуг виз мэдүүлсэн гаригаас 9 хоногийн дараа 16:30-18:00 цагийн хооронд олгоно.

-        Визний хариуг группээс бусад тохиолдолд тухайн виз мэдүүлэгч заавал өөрийн биеэр ирж авна.

-        Визний хариуг тухайн хүнд утсаар мэдэгдэхгүй.

-        Виз олгогдсон иргэн хариу олгох цагт визээ аваагүй тохиолдолд визийг хүчингүй болгоно.

-        Визний хариу олгох өдрийн виз олгогдсон хүмүүсийн жагсаалтанд тухайн иргэний бүртгэлийн дугаар байхгүй бол виз олгохоос татгалзсан гэж ойлгох ба уг иргэн энэ өдрөөс хойш 3 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.

5. ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Ажлын газрын тодорхойлолт

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-  Өөрийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

 

ГРУППЭЭР АЯЛАХ

 

СОЛОНГОСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН ТАЛААС БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Аялал жуулчлалын компанийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

-        Жуулчдын аялалын хөтөлбөр

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИЙН ТАЛААС БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: (Солонгос талын урилгагүй дангаараа явах тохиолдолд)

-        Аялал жуулчлалын компанийн виз хүссэн өргөдөл

-        Компанийн гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрлийн бичгийн хуулбарууд

-        Жуулчдын аялалын хөтөлбөр

-        Өмнө нь аялаад ирсэн жуулчдын буцаж ирснийг батлах баримтууд (солонгос визний хуулбар)

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-  Өөрийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

 

БИЗНЕС АЯЛАЛ

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Ажлын газрын тодорхойлолт (компанийн захирал бол өгөхгүй байж болно)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өөрийн эсвэл тухайн компанийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

-        Хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичгийн эх хувь - B/L, төлбөрийн баримт гэх мэт. (Дээрх бичгийн хуулбарыг авчирсан тохиолдолд шаардсан бичиг баримтыг өгөөгүйд тооцох ба визний хариу татгалзах магадлалтай тул анхаарна уу.)

-        Шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэр, үндэсний татварын албаны тодорхойлолт, гадаад худалдаа борлуулалтын тухай бичиг баримтыг өгөхийг шаардана.

 

СОЛОНГОСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН АЖИЛТНЫГ УРИХ

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Компанийн захирал(солонгос иргэн)-ын виз хүссэн өргөдөл, ажилтны ажлын газрын тодорхойлолт

-        Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, гадаадын хөрөнгө оруулагчийн гэрчилгээний хуулбар (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь (хуулбарын хамт)

-        Өөрийн эсвэл компанийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Уригчийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог),(사업자등록증명원)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

[Анхаарах зүйл]

-        Байгууллагын шагнал урамшууллаар явах тохиолдолд 6 сараас дээш хугацаагаар ажилласан ажилтан боломжтой ба ажилласан хугацаагаа  нийгмийн даатгалын дэвтрээр батална.

-        Бизнесийн ажлаар явах тохиолдолд ажилласан хугацаа хамаарахгүй ба бизнесийн зорилгыг тодорхойлсон нотариатаар баталгаажуулсан солонгос талын урилга байх шаардлагатай.

-        Үйлдвэрлэлийн дадлага хийхээр явах тохиолдолд тус яамнаас 90 хоногийн нэг удаагийн виз олгох боломжгүй ба уг визийг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дагуу олгоно. (БНСУ-ын Хууль Зүйн Яамны журмын дагуу)

-        Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд солонгос хөрөнгө оруулагчийн картны хуулбар, гадаад худалдаа, борлуулалтын тухай бичиг баримт өгөхийг шаардана.

 

СОЛОНГОС ТАЛЫН ХАМААТАН САДНЫД ЗОЧЛОХ (ХУРИМД ОРОЛЦОХ)

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Уригчтай холбоотой материал (уригч тус бүр)

n        Солонгосын иргэнтэй гэр бүл болсон хүн: солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь

n        Хөрөнгө оруулагч: аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татвар төлсөн бичиг

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

n        Бусад эрхийн дагуу оршин суугч: ажлын газрын тодорхойлолт болон татвар төлсөн бичиг

n        E9 буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс гэр бүлээ урихыг зөвшөөрөхгүй.

-        Уригч (солонгос иргэнтэй гэр бүл болсон хүн)-ийн гадаадын иргэний үнэмлэхний хуулбар (урд хойд 2 талын нүүрийг хамт өгөх)

n        Уригч нь солонгосын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын иргэн байх тохиолдолд солонгос эхнэр, нөхрийнх нь төрөл саднаа урихыг зөвшөөрсөн өргөдөл

n        Солонгосын иргэншилтэй иргэн бол солонгос иргэний оршин суух үнэмлэх ба өмнө нь гадаадын иргэний бүртгэлд бүртгүүлж байсныг нотлох бичиг

n        Хуримд оролцох тохиолдолд хуримын ордонтой хийсэн гэрээ, урилга нэмж өгнө.

 

 

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Уригч талтай төрөл садан болох тухай иргэний бүртгэл мэдээллийн төвийн архивын лавлагаа (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Өөрийн нэр дээрхи банкны баталгааны бичиг

 

ХУРАЛ СЕМИНАР, СУРГАЛТАНД ОРОЛЦОХ

 

УРИГЧ ТАЛААС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга (төрийн байгууллага бол виз хүссэн албан бичиг)

-        Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (энэхүү бичгийг тухайн харъяа дүүргийн татварын албанаас олгодог)(사업자등록증명원)

-        Татвар төлсөн бичиг(납세사실증명서)

-        Бүрэлдэхүүнээр урих тохиолдолд урьж буй тухай өргөдөл

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Бүрэлдэхүүнээр урьсан тохиолдолд харъяа байгууллага түүний даргын виз хүсэгчдийн нэрсийн жагсаалт болон виз хүссэн өргөдөл

-        Өөрийн нэр дээрхи эсвэл харъяа байгууллагын банкны баталгааны бичиг (төрийн албан хаагчдын хувьд банкны баталгааны бичиг шаардахгүй)

-        Шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын дэвтэр, экспорт(импорт) хилээр бараа оруулж ирсэн тээврийн бичиг, бусад батлах бичиг баримтуудыг шаардана.

 

ЭМЧИЛГЭЭ

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Монгол эмнэлгийн магадлагаа, өнгөрсөн хугацаанд үзүүлж байсан өвчний түүх (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Солонгос талын эмнэлгийн эмчийн бичиг ба эмнэлэгт үзүүлэх цаг авсан захиалгын хуудасны эх хувь

-        Өөрийн буюу гэр бүл эсвэл ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгааны бичиг (5000 доллараас дээш) болон солонгост эмчилгээ хийлгэх санхүүгийн чадавхийг нотлох бусад бичиг баримт

(Өөрийн буюу гэр бүл эсвэл ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгаа өгсөн тохиолдолд төрөл садангийн лавлагааг шаардлагатай тохиолдолд нэмж шаардаж болно).

АСРАН ХАМГААЛАГЧААР ЯВАХ ХҮНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг : (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч : түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өвчтөнтэй төрөл садан болохыг нотлох төрөл садангийн лавлагааг (иргэний бүртгэл мэдээллийн төвөөс олгосон) англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх

-        Өвчтөнд асран хамгаалагч хэрэгтэй болохыг нотолсон эмнэлгийн бичиг (энэхүү бичгийг монгол, солонгос хоёр талын эмнэлгээс авсан байх шаардлагатай)

-        Банкны баталгааны бичиг (5000 доллараас дээш)

 

ХЭЛНИЙ КУРСТ ЯВАХ

 

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Солонгосын их дээд сургуулийн хэлний курсээс олгосон элсэн суралцах зөвшөөрөл (Certificate of Admission)

-        Нэг жилийн сургалтын төлбөр төлсөн бичиг

-        Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом дүнгийн жагсаалтын хуулбар (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч: түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын ерөнхий газраас олгосон лавлагаа

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өөрийн буюу гэр бүл, ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгааны бичиг эсвэл солонгост суралцах санхүүгийн чадавхийг нотлох баримт бичиг

n        Солонгос хэлний курст суралцахаар виз мэдүүлэгчид нь тухайн хэлний курстээ 1 жил (4 семистр)-ийн төлбөр төлсөн тохиолдолд визний мэдүүлэг хүлээж авна. Харин монголд солонгос хэлний мэргэжил эзэмшсэн бол виз мэдүүлэгчийн хэлний түвшингээс нь хамааран 1 семистрийн төлбөр төлсөн тохиолдолд ч визний мэдүүлэг хүлээж авах боломжтой бөгөөд дээрхи бүрдүүлэх материалуудаас зөвхөн элсэн суралцах зөвшөөрлийн бичиг, солонгос хэлний мэргэжлээр төгссөн диплом, дүнгийн хуулбарын хамт өгөхөд болно.

 

ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ

 

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        Их дээд сургуулийн захирлын элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат (Certificate of Admission) (англи хэл дээр суралцах тохиолдолд элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат дээр заавал тэмдэглэнэ).

-        Сургалтын төлбөр төлсөн бичиг

-        Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом, дүнгийн хуулбар (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

-        Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг (англи эсвэл солонгос орчуулгын хамт өгөх)

n        Хувиараа бизнес эрхлэгч: түрээсийн бичиг, түрээслүүлэгч компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

n        Ажилтан : ажлын газрын тодорхойлолт, ажиллаж байгаа компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын ерөнхий газраас олгосон лавлагаа

n        Оюутан : сургуулийн тодорхойлолт

-        Өөрийн буюу гэр бүл, ойрын хамаатны нэр дээрхи банкны баталгааны бичиг эсвэл солонгост суралцах санхүүгийн чадавхийг нотлох баримт бичиг

-        Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн бол хуулбарыг хавсаргах

n        Солонгос хэл судлалаар их дээд сургууль төгссөн бол дээрхи бүрдүүлэх материалуудаас зөвхөн элсэн суралцах зөвшөөрлийн бичиг, солонгос хэлний мэргэжлээр төгссөн диплом, дүнгийн хуулбарын хамт мэдүүлнэ.

 

СОЛОНГОС ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛОХ

 

ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

-        Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг наах)

-        Гадаад паспортын хуулбар 1 хувь

-        МУ-ын Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвөөс олгосон гэрлэлтийн баталгаа, гэр бүлийн лавлагаа

-        Гэр бүл болж буй солонгос иргэнтэй авахуулсан фото зураг

ГЭР БҮЛ БОЛЖ БУЙ СОЛОНГОС ИРГЭНЭЭС ХҮЛЭЭЖ АВАХ МАТЕРИАЛ:

-        Нотариатаар баталгаажуулсан урилга

-        Солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь (уг бичгийг сүүлийн 1 сарын дотор авсан байх), төрөл садангийн лавлагааны эх хувь

-        Ажлын газрын тодорхойлолт эсвэл аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

-        Гадаад паспортын хуулбар (зурагтай болон Монгол Улсын визтэй хэсэг тус бүр 1 хувь)

-        Анх хэрхэн танилцсан тухай тодорхойлолт

n        Гэр бүл болж буй талууд тус бүр гараар бичсэн тодорхойлолт

n        Гэр бүл зуучлалын компаниар дамжуулан танилцсан тохиолдолд уг компанийн тодорхойлолт бичиг

n        Таньдаг хүнээр дамжуулан танилцсан тохиолдолд уг хүний тодорхойлолт бичиг (хэрэв гэрлэлт зуучилсан хүн нь БНСУ-д оршин суудаг Монгол Улсын иргэн байх тохиолдолд тус иргэний гадаадын иргэний оршин суух үнэмлэхний хуулбарыг хавсаргах)

 

БУСАД НЭМЭЛТ МАТЕРИАЛ

-        Паспорт гээгдүүлсэн иргэний хувьд цагдаагийн газраас олгосон паспорт гээгдүүлсэн тухай тодорхойлолт өгөх (хуучин паспортоо гээгдүүлсэн иргэн)

-        Ямарваа нэгэн эрхийн үнэмлэх гэрчилгээтэй тохиолдолд түүний хуулбар бичиг 9191(эмч, сувилагч, нягтлан бодогч, өмгөөлөгч зэрэг)-ийг хавсаргах

 

 

 

НЭМЭЛТ ЗҮЙЛ

-        Дээрх шаардаж буй материал нь тухайн байдлаасаа шалтгаалаад нэмэгдэх ба хасагдаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд хуулбараар нь орлуулж болно.

-        Визний асуудал хариуцсан консул шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах бөгөөд шаардсан материалыг өгөөгүй тохиолдолд татгалзсан хариу авах магадлалтайг анхаарна уу.

 

6. ВИЗНИЙ МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС

-        Визний анкет нь виз мэдүүлэгч өөрөө бөглөж, гарын үсгээ зурсан эх хувь байх ёстой бөгөөд бусад холбогдох материалыг англи эсвэл солонгос хэлээр орчуулан, хавсарган өгнө.

-        Холбоо барих утасны дугаар буруу тэмдэглэсний улмаас ямар нэгэн байдлаар хохирох асуудал гаргахгүй байх талаар анхаарна уу.

-        Визний хариу олгох хугацаа

n        Аялал жуулчлал, зочлох визний мэдүүлгийн хариу 1 долоо хоног

n        Солонгос иргэнтэй гэр бүл болж буй иргэдийн визний хариу 1-3 сарын дараа олгогдоно.

-        Бүрдүүлэх бичиг баримтыг визний мэдүүлэг өгөхөөс өмнө бэлдэж, мэдүүлэгтэй хамт өгөх ёстой бөгөөд бүрдүүлэх материалыг дутуу бүрдүүлвэл виз олгогдохгүй болохыг анхаарна уу.

-        Хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн тохиолдолд виз олгохгүй бөгөөд Цагдаагийн Ерөнхий Газар зэрэг холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

-        Солонгос талын урилга нь уригч тал, урьсан байгууллагын албан хаяг, утас, факс, компани болон байгууллагын нэртэй албан бланкыг ашиглахыг хүсэхийн зэрэгцээ заавал нотариатаар баталгаажуулсан байхыг шаардана.

-        Солонгост хэлний курс болон их дээд сургуульд суралцах тохиолдолд Солонгос хэлний мэдлэгийн түвшин ба санхүүгийн чадавхийг эхний ээлжинд шалгана.

-        Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэн хэлний түвшингийн гэрчилгээний хуулбарыг хавсарган өгөхийг хүсье.

-        Нэг албан байгууллага, компаниас бүрэлдэхүүнээрээ виз мэдүүлэх тохиолдолд бизнесийн зорилго, агуулгаас хамааран виз олгох эсэхийг шийдэх ба үүн дунд нэг л хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгсөн байвал нийт бүрэлдэхүүнд виз олгохоос татгалзаж болохыг анхаарна уу.

-        Бүрэлдэхүүнээр виз мэдүүлэхэд зөвхөн албан ажлаар явах тохиолдолд зөвшөөрөх ба холбогдох материал (урьж буй байгууллагын албан ёсны урилга, Монгол талын байгууллагын даргын виз хүссэн албан бичиг, батлан даалтын бичиг)-ыг сайтар бэлтгэн виз мэдүүлэхийг хүсье.

-        БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанд хилээр нэвтрэх эрх нь хаагдсан болон виз олгохоос татгалзсан гэж бүртгэгдсэн иргэнд зөвхөн Солонгосын Хууль Зүйн Яамны сайдын зөвшөөрөл гарснаар виз олгогдоно.

 

7. БУСАД ЗҮЙЛС

-        БНСУ-д зорчих визийг ЭСЯ-аас олгодог ба виз гаргаж өгнө эсвэл виз авахад зуучилж өгнө гэсэн аливаа хүн байвал даруй Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ямар нэгэн байдлаар хохирохгүй байхыг талаар анхаарахыг хүсье.

-        ЭСЯ-аас олгосон виз нь БНСУ-д нэвтрэн орох баталгаа бус зөвхөн тус улсад нэвтрэхийг санал дэвшүүлж байгаа бөгөөд хилээр нэвтрэх эцсийн шийдвэрийг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас гаргана. Паспортын зөрчилтэй (зураг солих), худал мэдүүлэг өгсөн, зорчих зорилго тодорхой бус зэрэг шалтгаанаар хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой ба хилээр нэвтрүүлэхээс татгалзсан талаар ямар нэгэн нөхөн төлбөр, гомдлыг хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

 

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1623047/896/trackback

hanl

2009.08.08 14:15:55
*.237.168.14

viz garaagvi  bol huraam butsaaj olgoj baimaar yumaa 1hvnees 30$,50$ geed shulchih yumaa

 

 

 

Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө

 

 

1.Энд солонгосын  иргэнтэй суух гэж байгаа,суугаад хууль ёсны гэр бүл болоогүй хүмүүст бичиг баримт,авахад туслалцаа үзүүлнэ.  

2.Гэрлэлт(F-6)– Виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг өгөх

Гэрлэлт(F-6)–визний талаарх мэдээлл өгөх

Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд)

bilgvn.bayaraab@yahoo.com 01046379091

http://gerbul.blog.banjig.net/  daraad or

zarzarlal

2010.02.08 22:54:39
*.179.20.202

баригдаж явсан хүн хэр хугацааны дараа Солонгос явж болох вэ

enkh-amar

2010.02.18 00:18:23
*.151.220.204

4deh udaagiinh ni biziig gargaj ogdoggui im bna lee shal hudlaa shaltag haigaad l tegeed humuus 2 imuu 3dahi orolton deeree harlaj baigaa imdaa  solongosiin elchin mongolchuudad maani biz chiregdelgui gargadag  bolharlah asuudal baga baih bolobuu irged iin  tsag hugatsaa bolon mon mongo togrognii  hubid mash ih hohirch baigaa bolohiig anhaarch uznuu biz gargaj ogoogui tohioldold mongo togrogiig ni butsaaj ogbol hohirol arai baga uzeh taltai eron biz olgohdoo asuudalguigeer gargaad ogchihbol hen hendee heregtei ediin zasgiin hubid ch ololttoi im bolobuu gej bi bodoj bnaa

Levi`s

2010.02.23 11:14:06
*.117.203.189

Доорх журам нь 2010.01.01  өдрөөс хэргэжиж эхлэнэ. 

 

ВИЗ ОЛГОХ ЖУРАМ

 

 

 

I. ВИЗНИЙ МАТЕРИАЛ ӨГӨХ

1. Материал хүлээн авах цаг : Даваа-Баасан гаригуудад 09:00-12:00 цагийн хооронд хүлээн авна.

   ※ 12:00-д бүртгэл хаагдах тул виз мэдүүлэгч нь 11:00 цагаас өмнө ирнэ үү.

 

2. Виз мэдүүлэгчийн бүрдүүлэх материал

1)  Визний анкет

2)  Визний хураамж төлсөн баримт

3)  Аялалын зорилгын дагуу бүрдүүлсэн материал

 

3. Визний материал мэдүүлэхэд анхаарах зүйлс

 Монгол хэл дээрх бүх материалыг англи буюу солонгос хэлээр орчуулж эх хувьтай нь хамт өгнө. Овог нэрийг заавал англи хэлээр бөглөж өгөхийг хүсье.

 Бүрдүүлсэн материалаа аялалын зорилгын дагуу дэс дарааллаар цэгцэлж өгөхийг хүсье.

 БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дугаартай иргэн визний мэдүүлгийн баруун дээд хэсэгт тухайн дугаарыг тэмдэглэхийг хүсье.

 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг мэдүүлж байгаа бичиг баримт дээрх хуучин утас өөрчлөгдсөн бол засаж өөрчлөхийг хүсье.

 Материал дутуу бүрдүүлж өгсөн тохиолдолд нэмэлт материал  шаардахгүйгээр виз олгохоос татгалзсан хариу өгөх болно.

 Виз мэдүүлэхэд хавсарган өгсөн материалыг буцаан олгохгүй тул шаардлагатай материалыг хуулбартай нь хавсарган өгч эх хувиа шалгуулахыг хүсье.

  Уригчийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа,

татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас

олгодог), ам бүлийн тодорхойлолт гэх мэт төрийн байгууллагын бичиг

нь авсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд хүчинтэй. 3 сарын хүчинтэй

хугацаа дууссан бичиг өгсөн тохиолдолд виз олгогдохгүй байх магадлалтай тул анхаарна уу.

 Хуурамч материал бүрдүүлж өгсөн тохиолдолд виз олгохгүй бөгөөд визэнд орох эрхийг хэсэг хугацаагаар хааж Цагдаагийн газар болон холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

 Нэг албан байгууллага, компаниас багаараа виз мэдүүлэх тохиолдолд

бизнесийн зорилго, агуулгаас хамааран виз олгох эсэхийг шийдэх ба

багийн бүрэлдэхүүний дунд нэг л хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэн

өгсөн байвал нийт бүрэлдэхүүнд виз олгохоос татгалзаж болохыг

анхаарна уу.

  Шаардаж буй визний материал нь тухайн байдлаасаа шалтгаалаад

нэмэгдэх ба хасагдаж болох бөгөөд бүх материалыг бүрдүүлж өгсөн ч

гэсэн солонгосын талаас шалтгаалан виз олгогдохгүй байж  болно.

 Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн(гадаад паспортын арын хуудсанд он сар өдөр бүхий тамга дарсан байна), виз олгогдсоны дараа БНСУ-ын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан иргэн тухайн өдрөөс хойш тодорхой хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд 3 сар хүртэлх хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.

 Бүртгэлийн дугаарыг визний ярилцлаганд орох болон визний хариу олгоход шалгуулах шаардлагатай тул гээж үрэгдүүлэхгүй байхыг

хүсье.

 

■ Нэмэлт зүйл

 ♣ Визгүйгээр БНСУ-д зорчих боломж

      - Сүүлийн 2 жилийн хугацаанд 4-ээс дээш удаа эсвэл нийт 10-аас дээш удаа ямар нэгэн асуудалгүйгээр БНСУ-д 

        зорчсон иргэн 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчих эрхтэй тул виз авах шаардлагагүй.

     - АНУ, Япон, Австрали, Шинэ Зеланд, Канад улсын визтэй Монгол Улсын иргэн дээрх оронд зорчихын тулд

       БНСУ-аар дамжин өнгөрөх эсвэл дээрх орноос БНСУ-аар дамжин Монгол Улсад буцаж ирэх тохиолдолд 30

       хоног хүртэл БНСУ-д визгүй зорчих эрхтэй.

 

II. ВИЗНИЙ МЭДҮҮЛЭГ ШАЛГАХ ХУРААМЖ

1. Визний хураамж

   1) 90 хоног хүртэлх хугацаатай нэг удаагийн визний хураамж : 30 ам

доллар

   2) 90 хоногоос дээш хугацаатай нэг удаагийн визний хураамж : 50 ам

доллар

   3) Олон удаагийн визний хураамж : 80 ам доллар

2. Визний хураамжийг төлөх газар: (ХААН банкны бүх салбар)

*Визний хураамжийг ХААН банкинд төлж шар өнгийн баримтыг ЭСЯ-нд өгнө. (2007.9.3ны өдрөөс хэрэгжсэн)

 Визний хураамж нь виз олголтын хураамж биш зөвхөн визний мэдүүлэг шалгах хураамж тул татгалзсан хариу авсан тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 Дагалдан явах хүүхэд байгаа тохиолдолд хүн тус бүр визний хураамж төлнө.

 БНСУ-ын Засгийн Газрын холбогдох байгууллагаас визтэй холбоотой зөвшөөрөл авах шаардлагатай тохиолдолд 10 ам долларын хураамж нэмэгдэнэ.

 

III. ВИЗНИЙ ЯРИЛЦЛАГА

1. Ярилцлаганд дуудах: Визний ярилцлаганд оролцогчдод ярилцлаганы   цагийг утсаар мэдэгдэнэ.

  2. Ярилцлаганы үед шаардлагатай зүйлс :

  Бүртгэлийн дугаар, биеийн байцаалт, хэлний курс болон их дээд

сургуульд явж буй тохиолдолд хамгийн сүүлд төгссөн сургуулийн

диплом буюу аттестатын эх хувь, хадгаламжийн дэвтрийн эх хувь, бусад

нэмэлтээр шаардсан материал.

 ⊙ Виз мэдүүлэгч өөрөө шаардлагатай гэж үзвэл компанийн бичиг баримтын эх хувь (аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн татвар төлөгчийн гэрчилгээ) болон санхүүгийн чадварыг тодорхойлох баримт зэргийг авчирч болно.

 

IV. ВИЗНИЙ ХАРИУ ОЛГОХ

1. Визний хариу олгох :

 Виз мэдүүлсэн өдрөөс хойш 2 долоо хоногийн дараа 16:30-18:00 цагийн хооронд олгоно.

2. Визний хариу олгоход шаардагдах хугацаа

 Аялал, төрөл садныдаа зорчих зэрэг нэг удаагийн виз нь 2 долоо хоног, солонгос иргэнтэй гэр бүл болж буй иргэдийн виз 1-3 сарын хугацаа орно.

3. Виз олгохоос татгалзсан хариуг мэдэгдэх

 Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэдэд паспортыг буцаан олгохдоо

БНСУ-ын хууль журмын дагуу виз олгохоос татгалзсан шалтгааныг бичгээр мэдэгдэнэ.

 Виз олгохоос татгалзсан шалтгааныг бичгээр мэдэгдэж байгаа тул утсаар ямар нэгэн тайлбар олгохгүй.

 Виз олгохоос татгалзсан хариу авсан иргэн тодорхой хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд хариу авсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй.

 

4Нэмэлт зүйл

 Визний хариуг авахдаа группээс бусад тохиолдолд тухайн виз мэдүүлэгч заавал өөрийн биеэр ирж авна.

 Виз олгогдсон иргэн хариу олгох цагт визээ аваагүй тохиолдолд визийг хүчингүй болгоно.

 Визний хариу олгох өдрийн виз олгогдсон хүмүүсийн жагсаалтанд тухайн иргэний бүртгэлийн дугаар байхгүй бол виз олгохоос татгалзсан гэж ойлгож болно.

 

V. ВИЗ МЭДҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Үндсэн бүрдүүлэх материал [Виз мэдүүлэгч]

1)  Визний анкет 1 хувь

(сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг)

2)  Гадаад паспортын хуулбар 1 хувь (паспортын нүүрэн тал болон

хүчинтэй хугацааны сунгалт хийгдсэн тал)

3)  Оршин суугаа хорооны тодорхойлолт

4)  Цагдаагийн газрын тодорхойлолт

 

■ Урилга зэрэг бичиг баримтыг бүрдүүлэхэд тавигдах шаардлага

1. Нотариатаар баталгаажуулсан урилганд хамрагдах материалууд

[Солонгос талаас авах материал : Орчуулах шаардлаггүй]

1)      Урих болсон шалтгаан (Урьж буй зорилгоуригч уригдагч талын хувийн мэдээлэл (овог нэртөрсөн он сар өдөр гэх мэт) болон хоорондын харилцаа холбоог тусгах)

2)      Батлан даалтын бичиг (Хавсралтын 129-р маягт)

3)      Эх оронд нь буцаах баталгаа (Визний хугацаанд нь буцаана гэсэн амлалт )

4)      Уригч талын аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог) болон ажлын газрын тодорхойлолт ( Компаний захирал биш тохиолдолд )

5)      Уригч талын татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

   ※ Бусад урих шалтгааныг нотлох бичиг баримт байвал хавсарган өгч болно.

 

 

2. ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 [Монгол талаас бэлдэх материал : Англи эсвэл солонгос орчуулгын хамт ]

1)      Визний анкет 1 хувь (сүүлийн 6 сарын дотор авахуулсан өнгөт цээж зураг)

  Овог нэрийг заавал гадаад паспортан дээр бичсэнээр бөглөнө.

  Анкетны асуултыг үнэн зөвөөр бөглөнө.

  ※ Худал бөглөсөн тохиолдолд 1 жилийн хугацаанд виз олгогдохгүй болно.

2)  Ажлын газрын тодорхойлолт (Компаний захирлын хийж өгсөн

тодорхойлолт)

 Ажлын газрын тодорхойлолтыг авах боломжгүй бол виз мэдүүлэгч нь шалтгаанаа бичиж ямар ажил эрхэлдэг, ажилласан хугацаа, сарын дундаж орлого зэргийг оруулсах байх ёстой.

 3)  Банкны баталгааны бичигВиз мэдүүлэгч нь харилцагч банкнаас авна.

4) Харилцагч банкны дэвтрийн хуулбар: Банкны дансны үлдэгдлийг харуулсан дэвтрийн эх хувийг материал өгөхдөө авч ирж шалгуулна.

       Гэр бүл эсвэл ойрын төрөл садан (эцэг эх, үр хүүхэд, өвөө эмээ) –гийн

нэр дээрх банкны баталгаа өгсөн тохиолдолд төрөл садангийн

лавлагааг зайлшгүй хамт өгнө.

 5)  Бизнесийн зорилгыг нотлох баримт

 Анх удаа зорчиж байгаа тохиолдолд: Бараа худалдаж авах төлөвлөгөө, барааны үнийн жагсаалт гэх мэт бизнес эрхэлж буйг нотлох баримт.

⊙ Хоёроос дээш удаа зорчиж байгаа тохиолдолд: Урьд нь явж ирэхдээ хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичгийн эх хувь B/L, хилээр бараа оруулж ирэх зөвшөөрөл болон бараа оруулж ирсэн тухай тодорхойлолт.

    ※ Дээрх бичгийн хуулбарыг авчирсан тохиолдолд шаардсан бичиг

   баримтыг өгөөгүйд тооцох ба визний хариу татгалзах магадлалтай тул анхаарна уу.

 

2. АЯЛАЛЫН ЗОРИЛГЫН ДАГУУ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

1)  БИЗНЕС [C-2]

 Виз олгох шалгуур: Уригч ба уригдагч талын ажлын талаарх уялдаа холбоо, хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичиг, нотлох баримт, санхүүг

 

 

ийн чадавхи гэх мэт

 

 

1. ХУВИАРАА БИЗНЕС ЭРХЛЭГЧ

 Үндсэн материал (Визний анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

  Виз хүссэн өргөдөл (Эрхэлж буй ажлын тухай танилцуулга)

  Нотариатаар баталгаажуулсан урилга (Уригч, уригдагч талын эрхэлж буй үйл ажиллагаа ижил байх ёстой)

  Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон

татварын албанаас олгосон татвар төлсөн тодорхойлолт

⑤ Түрээсийн тодорхойлолт болон түрээслэгч компаний аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 Түрээсийн хугацаа, сарын түрээсийн төлбөр, түрээсийн зорилго зэргийг тусгах ёстой.

⑥ Банкны баталгааны бичиг (5,000 ам доллараас дээш)

⑦ Харилцагч банкны дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

⑧ Хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичиг (B/L-н эх хувь зэрэг)

 Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

 

2. АЖИЛТАН (Компанийн томилолтын бичигтэй байх)

 Үндсэн материал (Визний анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн байгууллагын тодорхойлолт)

 Нотариатаар баталгаажуулсан урилга (Уригч, уригдагч талын эрхэлж буй үйл ажиллагаа ижил байх ёстой)

 Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх, ажилласан хугацаа, албан тушаал зэргийг тодорхой бичих)

④ Компаний захирлын томилолтын бичиг (Компаний танилцуулга, эрхэлж буй үйл ажиллагааны тухай, томилолтын бичиг)

 Захирлын гадаад паспортын хуулбар хавсаргана.

 Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон татварын албанаас олгосон татвар төлсөн тодорхойлолт

⑥ Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

  Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ

шалгуулна)

⑧ Хилээр бараа материал оруулж ирсэн тээврийн бичиг

(B/L-н эх хувь зэрэг)

⑨ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ

шалгуулна)

 

2)  АЯЛАЛ  ЖУУЛЧЛАЛ [C-3]

 

 Үндсэн материал (Визний анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

  Нотариатаар баталгаажуулсан урилга

 Санхүүгийн өндөр чадавхитай иргэн болон түүний гэр бүлийн хүн эсвэл ойрын төрөл садны (эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө) хувьд урилганы оронд виз хүсэх өргөдөл бичиж өгч болно.

③ Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх)

④ Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, татварын албанаас олгосон татвар төлсөн тодорхойлолт

⑤ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ

шалгуулна)

  Банкны баталгаа бичиг (3,000 ам доллараас дээш)

 Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

※ Гэр бүлийн хүн эсвэл ойрын төрөл садан (эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө)-гийн нэр дээр банкны баталгаа, хадгаламжийн дэвтрийн хуулбараа өгөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг хавсарган өгөх шаардлагатай.

 

 

3) ГРУППЭЭР АЯЛАХ [C-3]

 

[ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]

    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

    Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх)

    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

    Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

⑤ Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

[Солонгосын аялал жуулчлалын компаниас бүрдүүлэх материал]

 Нотариатаар баталгаажуулсан урилга

 Аялал жуулчлалын компанийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа, татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

 Жуулчдын аялалын хөтөлбөр

[Монголын аялал жуулчлалын компаниас бүрдүүлэх материал]

 Аялал жуулчлалын компанийн танилцуулга

Аялал жуулчлалын компанийн гадаадын хөрөнгө оруулалтын

гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар болон

аялал жуулчлал эрхлэх зөвшөөрлийн хуулбар

⑪ Жуулчдын аялалын хөтөлбөр

⑫ Өмнө нь аялаад ирсэн жуулчдын буцаж ирснийг батлах баримтууд (Солонгос визний хуулбар, хилийн дардас тамгатай хэсэг)

⑬ 2 талын онгоцны билетын захиалгын хуулбар

 

4) СОЛОНГОСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИЙН  АЖИЛТАНЫГ  УРИХ  [C-2, C-3]

 

[ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]

    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

    Компанийн захирал (Солонгос иргэн)-ын виз хүссэн өргөдөл, ажилтны ажлын газрын тодорхойлолт (үүнд 6 сараас дээш хугацаагаар ажилласан ажилтан хамрагдана)

    Компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээний хуулбар

    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

    Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

    Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

 

[УРИГЧ ТАЛЫН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]

 

    Нотариатаар баталгаажуулсан урилга

    Уригч талын компанийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа, татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

 Урилга авах боломжгүй тохиолдолд солонгос захиралтайгаа хамт зорчих нөхцөлтэйгээр урилга шаардахгүй байж болно.

 Үйлдвэрлэлийн дадлага хийхээр зорчих тохиолдолд тус яамнаас 90 хоногийн нэг удаагийн виз олгох боломжгүй ба уг визийг БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон виз олгох зөвшөөрлийн дагуу олгоно. (БНСУ-ын Хууль Зүйн Яамны журмын дагуу)

 Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд солонгос захирлын хөрөнгө оруулагчийн үнэмлэхний хуулбар мөн виз мэдүүлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, гадаад худалдаа, борлуулалтын тухай бичиг баримтыг  шаардана.

 

5)  СОЛОНГОС ТАЛЫН ТӨРӨЛ САДНЫД ЗОЧЛОХ ,

ХУРИМАНД ОРОЛЦОХ  [C-3]

 

 Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

② Нотариатаар баталгаажуулсан урилга

③ Уригчтай холбоотойг батлах бичиг баримт (дараахын дагуу)

    Төрөл садангийн лавлагаа (Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас олгосон), (шаардлагатай гэж үзвэл төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбарыг орчуулж хавсаргах)

    Ажлын газрын тодорхойлолт (1 жилээс дээш хугацаанд ажилласан байх)        

    Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

    Банкны баталгаа бичиг (3,000 ам доллараас дээш)

    Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)  

 Ойрын төрөл садан (гэр бүлийн хүн, эцэг эх, үр хүүхэд, эмээ, өвөө) бол шаардлагагүй.

 

 Уригчтай холбоотойг батлах бичиг

- Солонгос иргэнтэй гэр бүл болсон хүн: Солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь, гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал, солонгос нөхрийн урьж буйг хүлээн зөвшөөрсөн өргөдөл

Хөрөнгө оруулагч: аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа, татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог), гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал

- Оюутан: Сургуулийн тодорхойлолт, гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал

- Бусад эрхийн дагуу оршин суугч: Ажлын газрын тодорхойлолт болон татвар төлсөн баримт, гадаадын иргэний үнэмлэхний хуулбарын ар өвөр тал

 Хуриманд оролцох тохиолдолд хуримын ордонтой хийсэн гэрээ, хуримын урилга нэмж өгнө.

 E9 буюу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс гэр бүлээ урихыг зөвшөөрөхгүй.

 

6) ХУРАЛ, СЕМИНАР, СУРГАЛТАНД ОРОЛЦОХ [C-3]

 

 Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

② Нотариатаар баталгаажуулсан урилга, төрийн болон олон нийтийн байгууллагаас урих тохиолдолд урьж буй албан бичиг

 Уригч болон урьж байгаа байгууллагын үйл ажиллагаа эрхэлж буйг нотлох лавлагаа (Аж ахуйн нэгжийн гэрчилгээний бүртгэлийн дугаар) , татвар төлсөн бичиг (тухайн харьяа дүүргийн татварын албанаас олгодог)

 Ажлын газрын тодорхойлолт (Ажилласан жилийг заавал бичих)

⑤ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ

шалгуулна)

⑥ Томилолтын бичиг (Байгууллагын танилцуулга болон томилолтын зорилго, томилолтоор явж буй ажилтны албан тушаал)  

 Банкны баталгаа бичиг (3,000 ам доллараас дээш)

 Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

 Солонгосын Засгийн Газрын харьяа байгууллагуудаас уригдаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагчдын хувьд банкны баталгааны бичиг шаардлагагүй.

 

7)  ЭМЧИЛГЭЭ [С-3-М]

 

 

 Виз олгох шалгуур: Эмчилгээний зорилгод нийцсэн эсэх, материал үнэн зөв эсэх, эмчилгээний зардлаа бүрэн хариуцах төлбөрийн чадвартай эсэх

 

1. ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

① Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

  Эмчлүүлэх шаардлагатайг батлах бичиг

※ Монгол эмнэлгийн магадлагаа болон эмнэлгийн дүгнэлт бичиг (Солонгос зэрэг өндөр хөгжилтэй оронд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бичиг)

 Солонгосын эмнэлэгт үзүүлэх цаг авсан захиалгын хуудасны эх хувь

 Банкны баталгаа бичиг (5,000 ам доллараас дээш)

 Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

※ Эмчилгээ болон жуулчлалаар зорчих тохиолдолд эмчилгээний болон аялалын зардлаа бүрэн хариуцах төлбөрийн чадвартай байхыг анхааруулж байна.

※ Гэр бүлийн хүн эсвэл ойрын төрөл садан (эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө)-гийн нэр дээр банкны баталгаа өгөх тохиолдолд төрөл садангийн лавлагааг хавсарган өгөх шаардлагатай.

 

2. АСРАН ХАМГААЛАГЧААР ЯВАХ ХҮНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

① Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

② Ажлын газрын тодорхойлолт

③ Ажилладаг байгууллагын аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар болон татварын албанаас олгодог татвар төлсөн тодорхойлолт

④ Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар(Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

 Өвчтөнтэй хамт явах болсон тухай тайлбар өргөдөл, өвчтөнд асран хамгаалагч хэрэгтэй болохыг нотолсон эмнэлгийн бичиг (энэхүү бичгийг монгол, солонгос хоёр талын эмнэлгээс авсан байх шаардлагатай)

 Өвчтөнтэй төрөл садан болохыг нотлох бичиг(Төрөл садангийн лавлагаа)

 Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

 Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ шалгуулна)

 

 

8) ИХ ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ [D-2]

 

       Виз олгох шалгуур: Сурлагын дүн, солонгос хэлний чадвар, санхүүгийн чадвар гэх мэт

 

    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

    Их дээд сургуулийн Захирлын элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат (Certificate of Admission)

    Сургалтын төлбөр төлсөн баримтын эх хувь

    Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом, дүнгийн хуулбар

    Банкны баталгааны бичиг (10,000 ам доллараас дээш)

    Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Материалаа өгөхдөө эх хувийг нь авч ирж шалгуулна)

    Эрхэлж буй ажилтай холбоотой бичиг

※ Санхүүгийн чадварыг батлах баримт ,, нь өөрийн буюу гэр бүл, ойрын хамаатан саданд хамаарагдана.

※ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн бол сертификатны хуулбарыг хавсаргах

 

9ХЭЛНИЙ КУРСТ ЯВАХ [D-4]

 

 Виз олгох шалгуур: Сурлагын дүн, санхүүгийн чадварсуралцах зорилгод нийцэж буй эсэх  

 

      Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа

хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

      Их дээд сургуулийн Захиралын элсэн суралцахыг зөвшөөрсөн

сертификат (Certificate of Admission)

      1 жилийн хэлний сургалтын төлбөр төлсөн баримтын эх хувь

      Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль төгссөн диплом,

дүнгийн хуулбар

      Банкны баталгааны бичиг (3,000 ам доллараас дээш)

      Хадгаламжийн дэвтрийн хуулбар (Эх хувийг материал мэдүүлэхдээ

      шалгуулна.

      Ажил байдлын тодорхойлолт (англи эсвэл солонгос орчуулгын хамт)

※ Санхүүгийн чадварыг батлах баримт ,, нь өөрийн буюу гэр бүлийн хүн, ойрын хамаатан саданд хамаарагдана.

※ Оюутан солилцоогоор явж буй оюутан монгол болон солонгос 2 сургуулийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хуулбарыг хавсаргах

※ Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцсэн бол сертификатны хуулбарыг хавсаргах

※ Солонгос хэлний бэлтгэл нь хамгийн багадаа 1 жил (4 улирал)-ээс дээш хугацаагаар бүртгүүлэн төлбөрөө төлж байж виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгчийн хэлний түвшингээс нь хамааран 1 улирлаас дээш хугацаагаар бүртгүүлэн төлбөрөө төлсөн тохиолдолд ч визний материалаа мэдүүлэх боломжтой бөгөөд үүнд  90 хоног хүртэл хугацааны аялалын виз болох С-3 виз олгогдох болно.

 БНСУ-ын Олон Улсын Боловсролын Төвөөс уригдаж байгаа "Засгийн Газрын Тэтгэлэгт Оюутны хувьд Их дээд сургуулийн Захиралын Элсэн суралцахыг зөвшөөрсөн сертификат (Certificate of Admission) шаардахгүй.

 

10)  СОЛОНГОС ИРГЭНТЭЙ ГЭР БҮЛ БОЛОХ [F-2]

 

[ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]

 

    Үндсэн материал (Анкет, гадаад паспортын хуулбар, оршин суугаа хорооны тодорхойлолт, цагдаагийн газрын тодорхойлолт)

    Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас олгосон гэрлэлтийн баталгаа, гэр бүлийн лавлагаа

    Гэрлэж буй солонгос иргэнтэй хамт авахуулсан фото зураг

    Виз мэдүүлэгч өөрийн гараар бичсэн хэрхэн танилцсан тухай өргөдөл

    Гэр бүлийнхний гэрлэхийг зөвшөөрч буйг батлах өргөдөл

 Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр жирэмсэн болохыг тодорхойлсон эмнэлэгийн магадлагаа болон өмнөх нөхөртэйгөө гэрлэлтээ салгуулсан гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргах

 

[ГЭРЛЭЖ БУЙ СОЛОНГОС ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ]

 

     Нотариатаар баталгаажуулсан урилга

    Солонгос талын гэрлэлтийн баталгааны эх хувь (уг бичгийг сүүлийн 1 сарын дотор авсан байх)

    Ам бүлийн тодорхойлолтын эх хувь (Солонгос талын)

    Амьжиргааны чадварыг батлах бичиг (Ажлын газрын тодорхойлолт болон аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, банкны баталгаа бичиг зэрэг)

    Гадаад паспортын хуулбар (зурагтай хэсэг болон Монгол Улсын визтэй хэсэг)

    Анх хэрхэн танилцсан талаарх өргөдөл (Утасны жагсаалтыг хавсаргах)

○ Гэрлэж буй солонгос иргэн өөрийн гараар бичих

○ Гэр бүл зуучлалын компаниар дамжуулан танилцсан тохиолдолд уг компанийн танилцуулга болон аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

○ Таньдаг хүнээр дамжуулан танилцсан тохиолдолд уг хүний тодорхойлолт бичиг (Хэрэв гэрлэлт зуучилсан хүн нь БНСУ-д оршин суудаг Монгол Улсын иргэн байх тохиолдолд тус иргэний гадаадын иргэний оршин суух үнэмлэхний хуулбарыг хавсаргах)

 

. БУСАД ТАНИЛЦУУЛГА

 

-        БНСУ-д зорчих визийг ЭСЯ-аас олгодог ба виз гаргаж өгнө эсвэл виз авахад зуучилж өгнө гэсэн аливаа хүн байвал даруй Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, ямар нэгэн байдлаар хохирохгүй байх талаар анхаарахыг хүсье.

-        Визний зуучлагч нар хуурамчаар бичиг баримт бүрдүүлж өгнө гэсэнд хууртаж хуурамчаар материал бүрдүүлэлгүйгээр, материалаа үнэн зөвөөр бүрдүүлэн, бүрдүүлэх боломжгүй материалын оронд тайлбар бичиг, өргөдөл бичиж өгөхийг хүсье.

-        ЭСЯ-аас олгосон виз нь БНСУ-д зорчих баталгаа болж чадахгүй бөгөөд хилээр нэвтрүүлэх эсэх эцсийн шийдвэрийг тус улсын Инчон дахь Олон Улсын Нисэх Онгоцны Буудлын Хилийн Шалган Нэвтрүүлэх Алба шийдэхийг анхаарна уу.

-         

-        Тус Улсын Хилийн Шалган Нэвтрүүлэх Алба хуурамч паспорт, хуурамч виз, худал мэдүүлэг, зорчих зорилго тодорхойгүй болон бусад шалтгаанаар тус улсад нэвтрүүлэхийг татгалзах боломжтой бөгөөд үүнтэй холбогдон гарсан аливаа нөхөн төлбөр, санал гомдлыг манай ЭСЯ хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

 

 

             2009.12.

 

МОНГОЛ УЛСАД СУУГАА БНСУ-ЫН ЭСЯ

ОЛОН УДААГИЙН ЗОРЧИХ ВИЗ ОЛГОХ ТУХАЙ

 

 

ОЛОН УДААГИЙН ВИЗЭНД ХАМРАГДАХ ХҮМҮҮС :

 

1.       Төрийн албан хаагч эсвэл төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж буй хэлтсийн дарга ба түүнээс дээш албан тушаалтан

2.       БНСУ-д тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн компанийн үйлчлэгч мөн хэлтсийн дарга ба түүнээс дээш албан тушаалтан

3.       БНСУ-д сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа эсвэл нийт таваас дээш удаа зорчсон хүн

4.       БНСУ-тай хамтран эрдэс баялагэрчим хүч олборлохборлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах мөн БНСУ-ын улсын аж ахуйн нэгж,байгууллагын урилгаар солонгост зорчингэрээ хэлэлцээр хийх гэж буй хүн

5.       БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон МУ-ын иргэн ба түүний үр хүүхэд

6.       OECD (Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага)-ын гишүүн оронд оршин суух зөвшөөрөлтэй иргэн мөн OECD-ын гишүүн оронд(БНСУ-аас бусад) сүүлийн хоёр жилд хоёроос дээш удаа зорчсон хүн

7.       Олон улсын төлбөрийн кредит карт эзэмшигчид дотроос VIP хэрэглэгч (“Gold”, “Platinum” карт эзэмшигч)

8.       Төр засгийн тусгай болон өндөр албан тушаалтны хувьд Дипломат төлөөлөгчийн газрын даргын хүлээн зөвшөөрч буй хүн (Үүнд: Томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагатай ажилтан хамрагдана)

9.       Бизнес(C-2), нийтлэг (C-3) статусын олон удаагийн зорчих визтэй хүний эхнэрнөхөрнасанд хүрээгүй хүүхэд

10.   Эмчилгээамралт сувилалд эмчлүүлэх зорилгоор солонгост хэвтэж эмчлүүлэх гэж буй өвчтөн болон тухайн өвчтөнийг асрах зорилготойөвчтөний эхнэрнөхөрүр хүүхэд болон эцэгэхэмээөвөө

 

ВИЗНИЙ ТӨРӨЛ :

 

1-9 : Хүчинтэй хугацаа 1 жилсолонгост байх хугацаа 30 хоногийн олон удаагийн зорчих виз

10 :  Хүчинтэй хугацаа 1 жил, солонгост байх хугацаа 90 хоногийн олон удаагийн зорчих виз

 

ВИЗ МЭДҮҮЛЭХ БА ХАРИУ АВАХ :

 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ : Даваа-Баасан гаригуудад 09:30-12:00 цаг

ХУРААМЖ : 80 ам доллар (Нэг удаагийн визний хураамжтай адил Хаан банкны салбаруудад тушаана.)

ХАРИУ ОЛГОХ : Виз мэдүүлсэн өдрөөс хойш хоёр долоо хоногийн дараа тухайн гаригийн 16:30-д олгоно

 

ОЛОН УДААГИЙН ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС :

- Виз мэдүүлэгч нь олон удаагийн виз мэдүүлж байгаа тухай өргөдлөө өгөхөөс гадна аль ангилалд хамаарах, зорчих зорилгоо тодорхой бичнэ.

- Виз мэдүүлэгч нь БНСУ-д өмнө нь зорчиж байхдаа БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас анхааруулга авч байсан (Хууль дүрэм зөрчин торгууль төлж байсан гэх мэт) болон түүнээс дээш хэмжээний шийтгэл хүлээж байсан тохиолдолд олон удаагийн зорчих виз олгох боломжгүй.

- БНСУ-д хууль бусаар оршин суух магадлалтай эсвэл БНСУ болон МУ-ын эрх ашигт саад учруулах үйлдэл хийж болзошгүй этгээдэд олон удаагийн зорчих виз олгохоос татгалзана.

- Олон удаагийн зорчих визийг мэдүүлэхдээ бүрдүүлэх ёстой материалуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж өгнө.

 

ОЛОН УДААГИЙН ЗОРЧИХ ВИЗ МЭДҮҮЛЭГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ :

 

Олон удаагийн виз мэдүүлэгч

Бүрдүүлэх материал

Төрийн албан хаагч, төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллаж буй хэлтсийн дарга ба түүнээс дээш албан тушаалтан

- Төрийн албан хаагч: Ажлын газрын тодорхойлолт, төрийн албан хаагчийн үнэмлэхний хуулбар

- Төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтан: Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ажлын газрын тодорхойлолт, төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтны үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

БНСУ-д тогтмол нислэг үйлддэг агаарын тээврийн хувьцаат компани (МИАТ)-ийн үйлчлэгч ба хэлтсийн дарга түүнээс дээш албан тушаалтан

- Ажлын газрын тодорхойлолт

- МИАТ-ын ажлын газрын  үнэмлэхний хуулбар

- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Сүүлийн хоёр жилд БНСУ-д дөрвөөс дээш удаа, эсвэл нийт таваас дээш удаа зорчсон хүн

- БНСУ-ын Хилийн Шалган Нэвтрүүлэх Албанаас олгосон хилээр орж гарсан тухай тодорхойлолт эсвэл хилээр орж гарсныг нотлох баримт (Виз болон Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тамганы дардастай гадаад паспорт, хуулбарын хамт мэдүүлэх)

БНСУ-ын талтай хамтран эрдэс баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын улсын аж ахуйн нэгж, байгууллагын урилгаар зорчин, гэрээ хэлэлцээр хийх гэж буй хүн

БНСУ-д ашигт малтмал, эрчим хүч олборлох, борлуулахтай холбоотой гэрээ эсвэл БНСУ-ын холбогдох компанийн урилга болон эрдэс баялаг, эрчим хүчний үйл ажиллагаа явуулж буй тухай компанийн нотлох бичиг баримт

БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон МУ-ын иргэн ба түүний хүүхэд  

Гэрлэлтийн гэрчилгээ ба гэр бүлийн холбоог нотлох бичиг

- Гэрлэлтийн баталгаа (солонгос)

- МУ-ын гэрлэлтийн баталгаа (УБЕГ)

- Эцэг/эх/ нь БНСУ-ын иргэн болохыг батлах бичиг (солонгос талын гэр бүлийн холбоог нотлох баримт)

OECD-ын гишүүн оронд байнга оршин суугч, эсвэл OECD-ын гишүүн оронд (БНСУ-аас бусад) сүүлийн хоёр жилд хоёроос дээш удаа зорчсон хүн

- Тухайн улсад байнга оршин суугч, цагаач иргэн болохыг нотлох бичиг

- Тухайн орны хилээр орж гарсныг нотлох баримт (Виз болон Хилийн Шалган Нэвтрүүлэх Албаны тамганы дардастай гадаад паспорт, хуулбарын хамт)

Олон улсын төлбөрийн кредит карт эзэмшигчид дотроос VIP хэрэглэгч (“Gold”, “Platinum” карт эзэмшигч)

Картын компанийн YIP хэрэглэгч болох тухай нотлох бичиг

- “Gold” , “Platinum” карт ашигласан нэг жилийн доторх гүйлгээний дансны хуулга

- Төлбөрөө цаг тухайд нь төлж байсан хэрэглэгч гэдгийг нотлох бичиг

Төр засгийн тусгай болон өндөр албан тушаалтны хувьд Дипломат төлөөлөгчийн газрын даргын хүлээн зөвшөөрч буй хүн (Үүнд: Томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагатай ажилтан хамрагдана)

Ажлын газрын тодорхойлолт эсвэл албан тушаалыг нотлох бичиг

Бизнес(C-2), нийтлэг (C-3) статусын олон удаагийн зорчих визтэй хүний эхнэр, нөхөр, түүний насанд хүрээгүй хүүхэд

Эхнэр, нөхөр, хүүхэд гэдгийг нотлох бичиг

- Төрөл садангийн лавлагаа бичиг (УБЕГ)

- Олон удаагийн виз эзэмшигчийн визний хуулбар

Эмчилгээ хийлгэх болон амралт сувилалд эмчлүүлэх зорилгоор солонгосын эмнэлэг, амралт сувиллын газарт хэвтэж эмчлүүлэх гэж буй өвчтөн, өвчтөнийг асрахаар солонгос улсад зорчиж буй өвчтөний эхнэр, нөхөр, үр хүүхэд болон ойрын төрөл садан

Эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатайг нотлох эмчийн тодорхойлолт, эмнэлгийн онош зэрэг нотлох материал

- Солонгосын эмнэлэг болон амралт сувиллын эмчийн эмчилгээ хийлгэх тухай тодорхойлолт

- МУ-ын аль нэг нэгдсэн эмнэлгийн онош, орчуулгын хамт (урт хугацааны эмчилгээ хийлгэхийг шаардсан агуулгатай байна)

- Эмчилгээ, сувилгаа хийлгэхэд болон, Солонгост байх хугацаанд шаардагдах зардал гэх мэт санхүүгийн чадварыг нотлох материал (Эрүүл мэндийн даатгал төлдөг эсэх, банкны баталгаа болон орлого тодорхойлох бичиг зэргийг нийтэд нь харгалзан эмчилгээний төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тодорхойлно)

Эхнэр, нөхөр, үр хүүхэд, төрөл саданг нотлох баримт

- Төрөл садангийн лавлагаа (УБЕГ)

 

 Нэмэлт зүйл:

Бизнес(C-2) ангилалын олон удаагийн виз мэдүүлэгч нь дээр дурьдсан бичгээс гадна бизнес эрхэлж буйг нотлох бичиг баримт өгнө.

-          Бизнес эрхэлж буйг нотлох бичиг: Ажлын газрын тодорхойлолт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, татварын албаны тодорхойлолт, бараа таваар оруулж ирснийг нотлох гаалийн бичгийн эх хувь (B/L эх хувь ) гэх мэт.

 

OECD-ийн гишүүн орон ( нийт 30 улс)

Европ : Австри, Бельги, Чех, Дани, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Ирланд, Итали, Люксимбург, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Польш, Португал, Словак, Испани, Швед, Швейцари, Турк, Англи

Ази : Япон, БНСУ

Хойд Америк : АНУ, Канад, Мексик, Австрали

987654321123456

2010.10.03 12:49:57
*.152.32.87

"This is a secret article."

:

s2006

2010.10.11 13:06:29
*.5.194.88

http://news.gogo.mn/r/77267

bnd

2011.04.03 01:35:18
*.155.216.201

arai l davartsan yum aa yamar sansart nisehgej bga bish dee Piz gej

unen99

2014.10.31 12:38:23
*.129.141.204

Heleed yahaw muusain nowshnuud

erka77737

2011.06.14