Сайн байна уу? “Солонгосын Олон Улсын Эрүүл Мэндийн Холбоо”-ноос мэндчилж байна.
Өнгөрсөн 2009 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн Солонгосын засгийн газар гадаадын өвчтөнд туслах үүднээс Эрүүл мэндийн хууль дүрэмд шинэчлэл оруулснаар “Гадаад иргэдэд туслах эрүүл мэндийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн юм.
Манай холбоо нь одоогоор Монгол улсаас өвчтөн авч байгаа боловч цаашдаа харилцаагаа улам өргөжүүлж Эрүүл мэндийн олон салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа юм.
Монголоос манай холбоонд хандан ирж буй өвчтөний дийлэнх хувь нь өвчин эмгэгээ эрт үед нь оношлуулж эмчлүүлээгүйн улмаас хүндэрч бусад эрхтэндээ халдварласан хүнд хэлбэрийн өвчтөнүүд байдаг билээ. Тухайлбал: хамгийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Солонгосд эмчлүүлж буй нийт гадаадын өвчтөний 34%-ийг Америкчууд эзэлдэг боловч нэг хүнд ноогдох дундаж эмчилгээний зардал нь 13 сая 800 мянга байгаа бол 6%-ийг эзэлдэг Монголчуудын хувьд дундаж эмчилгээний зардал нь 18 сая 500 мянга байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр бид өвчнөө эрт үед нь оношлуулж эмчлүүлээгүй, өөрийгөө өвчтэй эсэхийг ч мэдэхгүй явсаар эцэст нь хэдэн саяар нь өгөөд эмчлүүлэх гэж зүдэрч байгааг харуулж буй хэрэг юм.
Тиймээс юун түрүүнд зохион байгуулах сонирхолтой байгаа ажил нь Монголоос Солонгос улсад нэгдсэн үзлэг оношлогооны чиглэлийн аялалыг зохион байгуулах юм. Аялагч нь ирсэн өдрийнхөө маргааш өглөө шинжилгээ, оношлогоондоо ороод хариу гарах хооронд 2-3 хоног Солонгосын үзэсгэлэнт газрууд болон Сөүл хотоор аялах боломжтой юм.
Бид мэргэжлийн орчуулагчаар хангах ба оношлогооны хариуг орчуулж хүн тус бүрчилэн ярьж танилцуулан цаашдын эмчилгээ, анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө өгөх болно.
Эхний ээлжинд 55-аас дээш насны хүмүүсийг хамруулах ба Солонгос улсад ажиллаж сурч байгаа та бүхэн аав ээжтэйгээ Солонгос улсад хамт аялан ба эрүүл мэндийн үзлэгт оруулах хүсэлтэй бол манайд хандаарай.
Та өөр сонирхох зүйл байвал бидэнд доорх хаягаар хандана уу
Утас: 82-2-518-8018 Фах: 82-2-518-1882
82-10-7702-8906 Сайнтуяа
82-10-8013-0920 Гэрэлтуяа
www.kimaworld.net е-майл хаяг: kima_mon@yahoo.com