Бичлэгийн тоо 11,685
Монголын жолооны үнэмлэхээ солонгосын жолооны үнэмлэхээр солих тухай
Уншсан 1925 vote 0 2009.10.07 16:01:34① Монголын элчин сайдын яаман дээр очин жолооны үнэмлэхээ баталгаажуулан, орчуулгын нотариатын тамга даруулна. (Солонгос юм уу англи хэлээр орчуулах.)
② Жолооны шалгалт авах байгууллагад үйлчилгээний хураамж болох 11.000 вон болон бусад шаардлагатай бичиг баримтыг хавсаргаж өгнө.
※Шаардлагатай бичиг баримт: Монголын жолооны үнэмлэх (солонгосын жолооны үнэмлэх авахдаа монголын жолооны үнэмлэхээ хураалган нутаг буцахдаа буцаан авна.), ЭСЯ-ны тодорхойлолт, үнэмлэхний орчуулгын нотариатын тамга (үнэмлэхний агуулга англи хэлээр бичигдсэн бол шаардлагагүй), паспорт, гадаад иргэний үнэмлэх, цээж зураг 3%, (өнгөт зураг байх бөгөөд халзан толгойтой бол зурагны дэвсгэрийг өөрчлөөгүй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан зураг байна.)