
Хойд солонгосын ерөнхийлөгч Ким Чен Ир 69 насандаа таалал төгслөө
Уншсан 2478 vote 0 2011.12.19 17:44:51Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир 69 насандаа таалал төгссөн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Пхеньяны албаны эх сурвалжин дээр тулгуурлан мэдээлж байна. Хойд Солонгосын удирдагч таалал төгссөн талаарх мэдээллийг энэ улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Ард түмэн нь “хүндэт нөхөр” гэж хүндэтгэн дууддаг байсан Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир энэ сарын 17-нд зүрхний шигдээсний улмаас таалал төгссөн байна. Тэрээр амьсгал хураах үедээ ажил албаар орон нутгаараа галт тэргээр явж байсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хойд Солонгосын төв телевизийн нэвтрүүлэгч улсынхаа төрийн тэргүүнийг таалал төгссөн талаар ихэд сэтгэл хөдлөлтэйгээр, нүдэндээ нулимстайгаар, гашуудлын хар өнгийн хувцас өмсөн мэдээлсэн байна. Хойд Солонгосын албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ким Чен Ир нийслэл Пхеньян хотоос алслагдмал дүүргүүдээрээ ажлын айлчлал хийж явахдаа, замдаа, галт тэргэн дотор таалал төгссөн бололтой. Ким Чен Ир нь 1994 онд өөрийн эцэг- аугаа удирдагч Ким Ир Сеныг залгамжлан улсынхаа тэргүүний суудалд суусан юм. Гадны эх сурвалжууд Хойд Солонгосын тэргүүний биеийн байдал сул дорой байгаа талаар өмнө нь мэдээлж байсан ч Пхеньяны эрх баригчид энэхүү баримтыг төдийлөн баталдаггүй байсан юм. 2008 онд Ким Чен Ир зүрхний шигдээс тусч, өвчин шаналлынхаа улмаас хэдэн сарын туршид олны нүднээ ил гарахгүй, эмчилгээ сувилгаа хийлгэж байсан. Түүний нас барсан шалтгааныг эрүүл мэндийн доройтлоос гэж тайлбарлаж байна. Хойд Солонгосын ард түмний хувьд аугаа удирдагчийнх нь гэнэтийн үхэл хүндээр тусч, ард түмэн нь энэхүү мэдээг нартай өдөр аянга цахилж байгаа аятай хүлээн авч байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд Ким Чен Ирыг түүний бага хүү Ким Чен Уныг залгамжлан, улсынхаа төрийн эрхэнд сууна гэж яригдаж байсан. Гэхдээ Ким Чен Ир хүүдээ чухам хэзээ төрийн эрх үүргээ шилжүүлэн өгөх нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан юм. Хойд Солонгосын удирдагч таалал төгссөн талаарх мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллүүдийн хэрэгслээр цацагдсан даруйд Өмнөд Солонгосын тал хойд хөрштэйгээ залгаа хилийн бүс дэх аюулгүй байдлаа чангатган, энэ улсын Аюулгүйн зөвлөлийнхөн яаралтай хуралдаан хийж байна.
Ким Чен Ир таалал төгссөн талаарх мэдээлэл цацагдсаны дараа Өмнөд Солонгосын тал энэ улстай залгаа хилийн бүсдээ аюулгүй байдлыг чангатгах шийдвэр гаргасан. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хоёр улсын хил дээр одоогоор нөхцөл байдал тайван, ямарваа сөрөг зүйл ажиглагдаагүй байна. Хоёр улсын хил дээр нөхцөл байдал тайван байгаа хэдий ч Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак албаны бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээ, айлчлалаа хойшлуулан Сөүлд үлджээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын төрийн албан хаагчид бүгд ажил албандаа дуудагдан, уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.
АНУ, Япон, Өмнөд Солонгосын талууд Хойд Солонгосын удирдагч таалал төгссөнтэй холбоотойгоор энэ улсад өрнөж байгаа үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосын удирдагч таалал төгссөн талаарх мэдээллийг авч, Токио болон Сөүлийн талтай байнгын харилцаатай байгаа юм. Цагаан ордноос гаргасан албаны мэдэгдэлд, АНУ- Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдал тогтоохын төлөө байр суурьтай байгаагаа мэдэгджээ.
Би л лав орчуулаагүй шүү, ккккк.....нэгэн сонин дээрээс авсан юм.
Нүгэл нүдээрээ гэж энэ дээ, энэ хүний үхэлд хэн ч буруугүй.
Энэ хүнээс болж саяхан солонгост үнэт цаасны арилжаан дээр үнэт цаас навс унасан, хүмүүс дайн гарч магадгүй байх гээд айгаад үнэт цасаа зараад.......
Дэвэн дэлхийн хүмүүсийг амар амгалан байлгадаггүй аймшигийн хүн алга болж дээ, гэхдээ л энэ хүний үр үндэс гээд залгамжлаад л байсаар л байх байх даа....
saihan uiltsgaaj bn. saihan baildaasai odoo
ёооё,,, энэ одоо хэн орчуулсан юм болдоо
унших гэсэн бүр залхуу хүргэчлээ. Нэг үгийг хэд дахин давтаж бичдэг юм бэ
Ямар ч байсан хоёр солонгос дайтаж магадгүй л юм шиг байна шүү 김정일 ~
ын суудал залгах хүү нь Аавынхаа гэнэтийн үхлийг өмнөд солонгостой холбож
тайлбарлаж ярьж байна лээ Цаашид юу болохыг хэн мэдлээ гэж.....
Юмыг яаж мэдэхэв Илсан пажүд байдаг монголчууд
наашаа сөүл рүү дөхсөн нь дээрдээ гэнэт бөмбөгдвөл хамгийн
түрүүнд өртөнө шүү кккк за за муу ёр тоглосон юм