Домогт гардгаар Шотландын нэгэн харшид Дункан хааныг Макбет 1040 онд алсан хэмээдэг. Шекспир ч энэхүү харшийг өөрийнхөө алдарт зохиолуудад бичиж мөнхжүүлсэн байдаг. Эдгээрээс гадна Кавдер Кастл хэмээх эртний харш өөр нэгэн гайхамшигт нууцаараа алдартай юм. Уг харшийн их танхимын ил зуухны хажууд тамхи татаад сууж буй үнэг сийлсэн байдаг аж. Тэр сийлбэрийг сайн ажиглавал хүн гэдэг нь харагддаг бөгөөд 1510 онд сийлсэн гэж үздэг. Гэтэл 1585 онд тамхийг анх Англид нээсэн хэмээдэг. Харин дээрх сийлбэр нь тамхи хэрэглэж эхлэхээс даруй 85 жилийн өмнө бүтээгдсэн нь тамхи Англид үүссэн нь үү, Шотландад үүссэн үү гэдэг асуултыг судлаачдын дунд үүсгэжээ.