Үе мултарсан дүүмэд залуутай дэр нэгтгэн олны анхааралд өртөж, хэсэгтээ хэл аманд ээрэгдсэн ч түүний энэ амьдрал таны харж байгаачлан алаг нүдэн бүсгүйд хайр гэрэлтсэн нүдээр ханиа бахдалтай харахын жаргалыг бэлэглэсэн.
Сайн жүжигчнээс гадна шаггүй найруулагч Одноо "Сэргээш 3" дэлгэцийн хошин шогоос эхлэн "Миний хөрш чөтгөр" зэрэг кино жүжгүүдийг найруулаад амжсан. Үүнээс болоод ч тэр үү Бархүүг эгчмэд бүсгүйн эрх мэдлийг ашиглаж олонд танигдах гэсэн хэмээн хардах хүмүүс ч гарч байсан.
Гэсэн ч тэднийг жинхэнэ хайр сэтгэлээрээ учирсан хос гэж ойр тойрныхон нь ам бардам хэлдэг юм билээ. Жүжигчин бүсгүй нялх амрагаа "Бараа миний хүү" гэж дуудан гэртээ хүртэл жүжиг найруулан хөгжилдөн суудаг гэнэ лээ.
Саяхны нэг єдєр дурлалт хосууд маань монголын номер нэг гэж хэлж болох эмэгтэйчvvдийн эмнэлгээс бєєн баяр хєєр бололцон гарч явсныг харсан хvн тэд vртэй болох нь дээ гэж ємнєєс нь баярласан гэсэн шvv. Хэдийгээр насны зєрvv инээ тэрээ гээд тэднийг олон асуудал тойрсон ч гэлээ, бид жинхэнэ хайраараа учирсан хосууд гэж хэлэх дуртай. Жvжигчин Бархvvгийн хувьд ємнє амьдралын хатуу хvтvvгээс амсаагvй биш, атгаад л тавьсан. Оюутан ахуй насандаа учирсан бvжигчин бvсгvй нь тvvнд хєєрхєн шар охин тєрvvлж єгснийг сургуулийнхан нь хvртэл андахгvй мэднэ. Гэлээ гээд амьдрал юм хойно. Бархvv алаг нvдэнг амьдралынхаа ханиар сонгож, урлагийн алтан тайзан дээрээс монголын хамгийн сайхан бvсгvй гээд гэргийгээ нийтэд хvртэл авсан. Хэсэгтээ хvмvvс хосуудын тухай дуулиан vvсгэж, аль болох чих амар байлгалгvй зовоож байсан бол одоо харин ч тэдэнд ерєєл тавьж, сайн сайхныг хvсдэг болсон байна лээ. Vнэхээр ч олны яриа ортой байж, хосууд vрийн зулай vнэрлэх гэж байгаа бол тэдэндээ сайн сайхныг хvсье |