Эрт урьд цагт биш өдгөө энэ цагт Чалчаа Намжил гэдэг хочтой нэг тэнэг залуу амьдардаг. Чалчаа Намжил Англид арван жил ажиллаж, амьдраад нэг л өдөр Монгол буцах болжээ. Тэгээд тэр найзуудаа цуглуулаад:
—За би олигтой мөнгө ч хийсэнгүй. Та нартай нийлж архидсаар байгаад нэг мэдэхэд арван жил болчихлоо. Ээжийн бие муу байгаа тул буцахаас… Муу аавыгаа үхэхэд хажууд нь байж чадаагүй, харин одоо ээжийгээ очиж асрахгүй бол болохгүй. Та нар яах вэ? Энд гэр бүлтэй, бүгд цагаачилсан хүмүүс. Би л баларлаа! Арван жил Англид амьдарсан гэхэд арван мянган паунд ч үгүй. Аа гэх англи ч үгүй буцах даанч ичгэвтэр байна. Та нар надад дундаасаа ганцхан мянган паунд босгоод өгчих. Тэгвэл би Монголд арвижуулаад та нарт буцаагаад өгье гэжээ. Тэгтэл найзууд нь бултах нь бултаж, зугтах нь зугтжээ.
Харин хамгийн их толгой нь ажилладаг нэг найз нь гэв гэнэт түүнийг өрөвдөн, булталгүй ганцаараа үлдээд:
—Би чамд одоо ганцхан юм хэлье. Хэн ч чамд мөнгө өгөхгүй. Харин чи буцахаасаа өмнө хэдэн оргинал фермийн хувцас хулхидаад, хуурамч диплом хийлгээд яв. Харин орсон дэлгүүр болгоныхоо нэрийг сайн тогтоодог юм шүү. Тэгэхгүй бол Жавхлан шиг юм болно шүү... Англид чамд тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод байвал Монголд очоод доошоо орохгүй гэжээ.
Тэгээд Чалчаа Намжил хамгийн мундаг толгой ажилладаг найзынхаа үгэнд орж, Armani, All Saints, Burberry, Calvin Klein Jeans, Diesel, Dior, Dolce&Gabbana, Hugo Boss, Gucci, Levi’s, Paul Smith, Ted Baker, Timberland, Versace, Valentino гээд л баахан дэлгүүр хоршооны нэрийг багахан шиг маягтай цэвэрлэгч монгол хүүхнүүдээс дутахааргүй цээжлээд (BBC-ыг ббц гэж уншдаг Чалчаа Намжилд эдгээр нэрсийг зөв уншиж дуудах бэрх байсан ч хашир хуулж бичиж аваад найзаараа дуудуулж баараагүй бүгдийг сураад) Англид их сургууль төгссөн хуурамч диплом хүнээр хийлгэж аваад нутаг буцахаар сэтгэл шулууджээ.
Тэгээд Чалчаа Намжил дийзел жинсээ өмсөөд, тимбэрлаанд гутлаа углаад, хүүгээ боосоо түрхээд халаасандаа сохор зоосгүй Хийтроигийн онгоцны буудал руу явжээ. Метронд суугаад явж байтал хажууд нь суусан нэг том хар залуу Ipod-оор “увааг-увааг” гээд л яриад байжээ. Түүнийг хараад найзынх нь захисан үг санаанд нь ороод мань эр “Айпоодтой хар залуу увааг, увааг, увааг” гээд л уншаад эхэлжээ. Тэгээд Хийтроид ирээд вагоноос гартал зээр шиг хоёр хүүхэн урдуур алхаад өнгөрчээ. Тэднийг хараад “Зээр шиг хоёр хүүхэн жоорон, жоорон” гээд л уншаад явжээ. Тэгж явтал Хийтроигийн гадаа замын хажууд хоёр засварчин газар малтаж байжээ. “Хоёр эр газар малтаад бувс бувс” гэж тогтоож авч.
Тэгж явсаар Хийтроигийн шалганы англитай дайралджээ. Ихээхэн сандарсан ч англи хэл мэдэхгүй учир дохиогоор—“Ми” гэж цээжээ гараараа заагаад, хоёр гараа даллаж найгаснаа доороо үсрээд “Монголиа” гэсээр—би онгоцонд суугаад Монгол руу нисмээр байна гэж ойлгуулав. Гэтэл шалганы англичууд хариуд нь хоёр гараа урагш сунгаж, урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт салаавчлаад дараа нь алдлаж, дараа нь эрхий хуруугаа гозойлгожээ. Энэ нь “Ийм бүдүүн тэвэрт багтахааргүй, ийм том болчихсон байж… Билетээ аваад явбал сайн, авахгүй бол муу” гэсэн дохио байсан ч Чалчаа Намжил учрыг нь нарийн ойлгосонгүй толгойгоо маажаад л зогсоод байж. Гэхдээ уул дохиог яг л дуурайж дохиж чаддаг болоод, яаж ийж байгаад Англиас үнэгүй нисчээ. Онгоцонд суугаад л үнэгүй архи дарсыг ууж—нэг мэдсэн Чингис хаан онгоцны буудалд буужээ.
Тэгээд төрсөн нутагтаа очиж муу ээжтэйгээ амьд сэрүүнд нь уулзсан Чалчаа Намжил амьдрахын эрхээр Улаанбаатар орж нэг баян компанид ажиллахаар ярилцлаганд оржээ. Чалчаа Намжилыг арван жил Англид эдийн засгийн ухаанаар магистр хамгаалсан гэдгийг баян компанийн эзэн сонсоод “Лав их эрдэмтэй, ухаантай хүн байх” гэж бодоод санхүүгийнхээ алдагдлын учрыг олуулахаар шийдээд түүнээс гуйжээ. Чалчаа Намжил мөнгөгүйтэж ядарч явсан тул “Нэг сайн тансаглаад, мянган доллар ч гэсэн салгая. Одоо баригдвал баригдана л биз. Хамаа алга” гэж сэтгэл шулуудаад санхүүгийнх нь алдагдлын учрыг олж өгөхөөр болжээ. Тэгээд баян эзэнд хэлсэн нь:
—Та нэг тухтай сайхан өрөө бэлдээд дүүдээ мянга доллар л урьдчилаад өгчих. Би нэг гурван хоног л яс сууж байгаад шалгаатахья. Дөрөв дэх өдрийн өглөө л та надаас асуугаарай гэжээ. Баян эзэн ч уухайн тас зөвшөөрч таван одтой зочид буудлаас дутахгүй өрөө бэлдэж өгөөд мянга биш мянга таван зуун доллар гарт нь атгуулаад юу дуртайгаа үнэгүй идэж уугаарай гэжээ.
Чалчаа Намжил ч тусгай бэлдүүлсэн өрөөнд орж, хоол унд идэж ууж гэдэс гараад пийв, виский татсан шиг баахан новширсон тайлан тооцооны бичиг баримт дунд хэсэг сууж гэнэ. Тэгээд “За одоо яадаг билээ” гэж бодож байгаад нөгөө толгой нь ажилладаг найзынхаа захисан үгийг санаж улмаар үзсэн юмаа бодоод “Айпоодтой хар залуу увааг, увааг, увааг” гээд л уншаад хэвтэж байжээ.
Тэр орой нь баян эзэн зүүн гарын шадар Убаа хочтой Уламбаяр гэдэг хүнээ дуудаж ирүүлээд:
—Англиас ирсэн залууг очиж чагнаад тагнаад түүний юу хийж байгаагий нь мэдээд ир гэж тушаагаад явуулжээ. Убаа Англиас ирсэн залуугийн өрөөний гадаа ирж хаалганы цаанаас чагнасан чинь “Айпоодтой хар залуу увааг, увааг, увааг” гээд л яриад байх шиг болж гэнэ. Түүнийг сонссон Убаа “Энэ одоо намайг хэлээд байгаа юм байх даа. Айпоод авсныг маань хүртэл мэддэг сонин гар вэ” гэж бодоод бушуухан буцаж эзэндээ Англиас ирсэн залуугийн хэлсэн үг, өөрийнхөө бодсныг хэлжээ.
Маргааш нь баян эзэн мөн л “Тэр Англиас ирсэн залуу юу хийж байгаад мэдэж ир” гээд эхнэр охин хоёроо явуулжээ. Эхнэр охин хоёр нь залуугийн гадаа гэтэж ирээд чагнахад нь Англиас ирсэн залуу “Зээр шиг хоёр хүүхэн жоорон, жоорон” гээд л ярьж байсан тул тэр хоёр өөрсдийгөө хэлэв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг баян эзэнд хэлжээ. “Үгүй энэ магистр бас фенг-шү мэддэг айхтар залуу юу, үгүй юу” гэж бодсон эзэн баруун гарын туслахаа дагуулаад өөрөө Англиас ирсэн залуугийн гадаа очоод чагнаад хэсэг суужээ. Залуу чимээгүй л байж гэнэ. Тэгээд эзэн туслах хоёр “Энэ залуу үнэхээр л фенги-шү бол бид хоёрын гадна ирснийг лав мэдмээр юм. Дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амьтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хэлснээс зайлахгүй нь” гэж шалан дээр тавьсан цаасан дээр балаар бичиг бичилцэн ярьж байтал гэнэт залуу дуу огцом чанга сонсдож “Хоёр эр газар малтаад бувс бувс” гээд л ярьж эхэлж гэнэ. Баян эзэн ч туслахаа дагуулаад санд мэнд л буцжээ.
Маргааш нь гурав дахь үдэш нь болж Чалчаа Намжил ч сандарч эхэлж гэнэ. Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан. Хэлэх хийх юмгүй шиг санагдсан тул бүтэн шил виски дангаар нь хусаж согтоод, агсан тавьж эрүүлжүүлэхэд очихоор шийдэж гэнэ. Тэгээд ганцаараа виски уугаад хэвтсэн чинь тархи нь тогоо чинээ том болчихсон мэт согтуу ухаанд нь санагдаад байж гэнэ. Амь тэмцээд толгойгоо базаж байгаад л “Цүдийсэн муу хог минь ээ, чи маргааш өглөө наад цүдгэрээ хагалуулахаа мэдэж байна уу? Армани, диор, хүүгээ боос, гучи, ливаис хэнд хэрэгтэй юм бэ? ” гээд л тас хийтэл алгадаж өөрийгөө занаад аргаа барж байж гэнэ. Яг энэ үед баян эзнийхээ орлогыг таван жил хулгайлсан бие жирэмсэн нягтлан хүүхэн хаалганы гадаа ирж чагнаж байсан тул дээрх үгийг өөрийгөө хэлж байна гэж санаад “Энэ Англиас ирсэн залуу үнэхээр юм юм мэддэг айхтар залуу байна. Намайг ливайс өмсөж, диор түрхсэнийг хүртэл мэдэж байна. Нөхөртөө хүүгээ боос, армани авч өгснийг хүртэл таачихлаа. Би ерөөсөө эзэндээ баригдаж шараа болж байхаас энэ залуутай өөрөө тохирчихьё” гэж бодоод Англиас ирсэн залуугаас өршөөл гуйхаар орж түүнд хамаг үнэнээ тоочин өршөөхийг гуйжээ.
Чалчаа Намжил тэр хүүхнээс мөнгө завшдаг хамаг арга заль, аргалах арга ухааныг нь ч мөн хэлүүлж аваад:
—Би өөрөө ядарсан хүн болохоороо таныг ойлгож байна. Таныг мөнгө авсан гэж хэнд ч хэлэхгүй. Хойшид харин битгий мөнгө аваарай гэжээ. Хүүхэн баярлаж, энэ гурван хоног гадуур түүнийг хүмүүс юу гэж ярьж байгааг бүгдийг нь хэлжээ. Чалчаа Намжил фенг-шү болсноо мэдээд жирэмсэн хүүхнээс мэлхий олж ирэхийг гуйжээ.
Маргааш өглөө нь баян эзэн залуугын өрөөнд орж ирэхэд нэлээн шартсан Чалчаа Намжил шаазан мэлхий ширээ дээрээ тавьчихсан бясалгал хийгээд сууж байжээ.
—За яасан миний дүү гэж баяныг асуухад Чалчаа Намжил нүдээ аажуухан нээснээ:
—За ах, гурван хоног дүү нь чаддаг бүхнээ л хийлээ. Та чинь буруу зүгт мөнгөнийхөө сейфийг харуулж тавьсан болохоор алдагдалд ороод байсан байна. Азаар харин зөв энергитэй хүн нягтлан байсан болохоор алдагдал засаж болох хэмжээнд байж. Тэгээгүй бол балрах байж шүү. За ямар ч байсан сарын дараа л танай орлого 10-аас 20-н хувиар нэмэгдээд эхлэх вий гэжээ. Баян эзэн ч Чалчаа Намжилд итгэж сар гаруй хүлээжээ. Сарын дараа тэдний орлого үнэхээр 10-аас дээш хувиар нэмэгдээд эхлэхэд баян эзэн ихэд баярлаж, мэргэн, ухаантай дүүгээ шүтээд бусдыг нь үргэлж доош нь хийдэг болжээ. Тэгээд нэг өдөр баян эзэн зэргэлдээ компанийн хорин жил англи хэл үзсэн орчуулагч эрийг доош нь хийгээд:
—Тийм мундаг англи хэл мэддэг юм бол, манай Англиас ирсэн дүүтэй ном хаялцал даа гэж гэнэ. Хорин жил англи хэл үзсэн орчуулагч за гэжээ. Харин гурван өрөө байр, жийптэй болчихсон Чалчаа Намжил аргагүй зөвшөөрч “ Яана даа, одоо… Машинтайгаа осолд ороод хэсэг хэвтдэг юм билүү. Тэгээд тархиндаа гэмтэл аваад англи хэлээ мартчихлаа гэдэг юм билүү…” гэх мэт олон юм боджээ. Гэвч яах аргагүй ном хаялцахаар эзнээ дагаад нөгөө компанид очиход тэр компанийхан “Эрдэмтэй, элдэвтэй залуу ирнэ” гээд тусгай өрөө бэлтгэчихсэн байжээ.
Мань тэнэг тэр өрөөнд ороод л идэж уугаад л сууж байж гэнэ. Тэгтэл хорин жил англи хэл үзсэн эр англиар ярьсаар ороод иржээ. Чалчаа Намжилд хэлэх ч үг олдсонгүй дэмий л нөгөө английн шалганыхнаас сурсан дохиогоо хийж үзүүлж гэнэ. Тэгсэн чинь тэр орчуулагч нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Гадаа зогссож байсан хүмүүс “Ямар хурдан гараад ирэв ээ? За цаадахыгаа харав уу? Хэр англитай залуу байна даа?” гэсэнд тэр орчуулагч хэлсэн нь:
—За нөхөд минь тэр чинь мань мэтийн шалдан банди нартай англиар тоож ярих хүн биш байна. Би нэг хэдэн үг хэлээд орсон чинь тоосон шинжгүй өөдөөс харж байгаад “Дэлхийн хэмжээгээр ярих уу?” гэж гараа дугуйлаад “Алдхан биеэрээ дүүрэн ном сурсан уу даа та?” гэж алдлаад л “Мэдвэл сайн” гэж эрхийгээ, “Мэдэхгүй бол муу” гэж чигчийгээ гозойлголоо. Би хорин жил зөвхөн номоор сурсан. Яаж Англиас ирсэн хүнийг барах вэ дээ гэжээ. Тэгээд Чалчаа Намжилын англи хэлийг шалгаж зүрхлэх хүн олдсонгүй. Түүний бүрэн ялалт болж эзэнтэйгээ тэндээс гарчээ.
Тэгээд удалгүй Чалчаа Намжил боджээ: “За энд жаахан удах юм бол баригдаж балрах юм байна. Эртхэн эндээс бултая” гэж. Тэгээд төрсөн нутагтаа очиж ээжийгээ асрахгүй бол болохгүй гэж Чалчаа Намжил эзэндээ хэлээд тэр ажлаас гарах болоход Чалчаа Намжилын ачаар нэр хүнд эрс өсөж, орлого нь нэмэгдсэн эзэн нь туслахдаа гурван өрөө байр, жийп машиныг бүр ав гээд өгчээ. Тэгээд түүнийг бүр төрсөн нутаг хүртэл нь хүргэж өгөхөөр баян эзэн шийджээ. Тэгээд тэнэг залуу, баян эзэн хоёр хотоос зайдуухан Туул голын хөвөөнд хоёр жийпээ сойгоод хоёр залуу хүүхэнтэй наргиж байтал баян эзэн бургасанд орж баахаар явжээ. Намар цаг юмсанж. Баян эзний дэргэд царцаа ирээд буухад нь тэр барьж авах гээд чадсангүй. Дахин буухад нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухад нь дайрч барьж аваад атгасан тэр чигээрээ Чалчаа Намжил руу харайж очоод асуужээ:
—За дүү минь, миний гарт юу байгааг л таачих. Тэгвэл би чамайг үнэхээр фенг-шү юм байна гэж итгэнэ гэжээ.
Чалчаа Намжил яах ч аргагүй болоод бүх үнэнээ хэлэхээр шийдэж:
—Царцаа Намжил чалчаа болоод нэгдэх удаагаа баригдсангүй. Хоёр дахь удаагаа бараг баригдах шахсан. Гурав дахь удаагаа ч одоо аргагүй баригдлаа. Будаа болсоон. Аргагүй үхсээн, хөөрхий гэхэд Англиас ирсэн залуугийн Чалчаа гэдэг хочийг мэддэггүй байсан баян:
—Нээрэн л тийм дээ, дүү хүү. Тэр царцаа чалчаад байгаа юм шиг дуугараад байсан. Би яг л гурав дахь удаагаа арай гэж барьсан юм. Одоо үхсэн нь ч үнэн байна гээд өнөөх царцаагаа гаргаж хаяж гэнэ.
Тэгээд Чалчаа Намжил орон нутагтаа очиж үнэн цагаанаараа амьдарч амар сайхан жаргажээ.

hoorhon ulger bna ok .