

2010 оны 6-р сарын 17-ны өдөр Монголын цагаар 22:00 цагаас ДАШТ-ий “В” группын 2-р тойргийн 2 дахь тоглолт Грек-Нигерийн шигшээ багуудын хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө.
Free State цэнгэлдэхэд болсон энэхүү тоглолтын салхийг хагалж Нигерийн шигшээ багийн хагас хамгаалагч Uche 16 дахь минутад чөлөөт цохилтыг амжилттай гүйцэтгэснээр Грекийн хаалганд гоол хийлээ. Үүнээс хойш 2 багийн өрсөлдөөн улам ширүүсч Грекийн баг довтолгоондоо илүү анхаарал тавин тоглосон.
15 дахь минутад Грекийн багийн хамгаалагч Sokratis тоглолтын анхны шар хуудсыг хүртсэн. Энэ тоглолтод Грекийн шигшээ баг нийт 3, Нигерийн шигшээ баг 1 шар хуудсыг хүртсэн бол, тоглолтонд Нигерийн тоглогч Kaita 33 дахь минутад улаан хуудас хүртэн талбайг орхисноор тэд 10 хүний бүрэлдхүүнтэй тоглолтыг цаашид үргэлжлүүлэхээр боллоо.
Грекүүдийн довтолгоо улам ширүүсч улмаар тэд эхний хагас дуусахын өмнөхөн 1-р үеийн 44 дэх минутад Грекийн довтлогч Salpingidis тэмцээний гоолыг оруулж чадсан.
Тоглолтонд Грекийн шигшээ баг хожил авахын төлөө маш идэвхтэй довтолж тоглож байлаа. Тоглолтын үр дүн гарахад Грекийн шигшээ баг хаалга руу нийт 27 удаа цохисноос 13 нь хаалгаа оносон бол Нигерчүүд хаалга руу 10 удаа цохисноос 4 нь л хаалга оножээ. Бөмбөг эзэмшилтийн хувьд Грекүүд 56%-тай байжээ.
Грекүүд олон аюултай довтолгоонуудыг хийснийхээ үр дүнд 71 дэх минутад Torosidis Грекийн багийн 2 дахь гоолыг оруулж тэд тэргүүлж эхэллээ. 2 баг үүнээс хойш хэд хэдэн аюултай довтолгоонуудыг хийсэн ч амжилт олж чадалгүй тоглолтын цаг дуусав. Ингээд Грекчүүд өөрт хэрэгтэй 3 оноогоо авч чадсан. Харин Нигерийн шигшээ багийн хувьд хожигдсоноор хэсэгтээ ердөө 1 оноотой сүүлийн байранд бичигдэхээр болж байна.
Нигерийн шигшээ баг группын сүүлийн тоглолтонд Өмнөд Солонгосын шигшээ багтай учрах бөгөөд 1 оноотой байгаа тэд хэсгээсээ шалгарна гэдэг бүрхэг болоод байна.