
Бичлэгийн тоо 4,494
Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос санаачилсан жагсаалын нээлт өнөөдөр 12 цагийн орчимд боллоо. Нээлтэнд 21 аймгаас төлөөлөл ирсэн бөгөөд одоогийн байдлаар хот, хөдөөгийн 2000 орчим иргэн цугласан бололтой. Хөдөө орон нутгийн төлөөлөл индэр дээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр байна. Үг хэлж байгаа хүмүүсийн дийлэнх нь өнөөгийн нийгмийн өөрчлөлт, ялангуяа төр засгийн байгууламжийг өөрчлөн шинэчлэх асуудлыг хөндөж байна. Энэ үеэр цуглаанд оролцогсдын нөгөө хэсэг туг барин төрийн ордныг тойрч явна.
Цуглаанд оролцогчид дөнгөж сая суултын хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлэхээ зарласан бөгөөд Сүхбаатарын талбайд майхан, гэр барих ажил эхлээд байгаа бөгөөд сайн дураар суултад оролцох хүмүүсийн нэрийг бүртгэж байна. Суулт зарлагсад УИХ-ыг огцруулах шаардлагыг одоо хүргүүлэх гэж байна. Тэд шаардлагаа хүлээлгэн өгсөн цагаас эхлээд 72 цагийн турш Сүхбаатарын талбайд суулт хийх бөгөөд тэдний хүсэлтийг биелүүлж 72 цагаас өмнө УИХ сайн дураараа огцрох шийдвэр гаргахгүй бол тэмцлийн дараагийн шатыг сонгох гэнэ.
Ингээд та бүхэн жагсаалын тухай фото сурвалжлагыг хүлээн авна уу.
Жагсагчид УИХ-ыг тараах шаардлагыг төрийн өндөрлөгүүдэд өргөн барилаа. Тэд тайван жагсаал хийнэ гэж амласныхаа дагуу энэ үеэр цугласан иргэдийг тарахыг хүсч байсан. Жагсаалд оролцогчид ч мөн дуулгавартай нь аргагүй тайван жагсаж байна.
Амлалт нэхэх ард түмний холбооныхон төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлснээс хойш 72 цаг суулт хийх бөгөөд энэ хугацаанд хэлэлцээрийн ширээнд суух зэргээр нааштай хариу илгээхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Гэрэл зургийг Б.Батгэрэл