jasen
Бичлэгийн тоо 4,494

Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хєх толбот
Монголын
Цээж нь болсон газар

 

 

 

Хундан улаан далбаатай
ХУ Намын байшинд
Эрт урьдын цагт
Энэ улсын толгойд
Эцэг нь байсан ерөнхийлөгч
Энхбаяр гэгч амьдран суудаг байжээ.
Эдний гэрийн эзэгтэй
Энэ улсын эх нь болсон
Ерөнхий сайд Баяр
Эр нєхєртєйгєє нийлж
Ардчилалыг жийж
Ард иргэдийг бухимдуулж
АХ намаа захирч
Аж төрөн суудаг гэнээ.
Тэд далан жил ханилж
Хорин жил хор найруулсан
Хосгvй нэгэн хос юм гэнээ.

Өдгөө Энхбаяр нь Алтан загасны өвгөн шиг амьдарч
Өмнө нь Баяр нь Алтан загасны эмгэн шиг авирлаж суудаг юмдаг уу даа

Нэгэн өдөр ерєнхийлєгч стресээ тайлахаар далай дээр очиод
Тороо усанд тавихад
Эхний нэг шvvрдэлтэнд
Оросоос vлдсэн єрийн бичиг гарч гэнэ
Ахиад нэг шvvрдэхэд авлига авсан баримтууд гарч гэнэ
Гурав дахь удаа шvvрдэхэд нь...
Vнэн азтай наасан шууд л...

Алтан загас баригдаж
Хvний хэлээр ярихад
Єнєєх ерєнхийлєгч харин шууд шоконд наадгийн...
Єчнєєн л газраар урд нь томилолтоор уригдаж явахдаа
Єєрєє ярьдаг vзэсгэлэнтэй загасыг vзээгvй гэнээ
Єнєєх Алтан загас харин амь гуйж
Хvсэл бvхнийг нь биелvvлэхээ амлаж гэнэ...

Сэтгэл хоргодон хоргодон vзэсгэлэнт загасыг усанд нь тавиад
Салхи мэт намын байрлуугаа чавхдан очиод
Болсон явдлыг Баярт тоочиход
Ийм сайхан боломжийг алдлаа эргvv тэнэг амьтан гэж эмгэн зэмлэхийн дээдээр зэмлээд
Явж очиод гуй загасанд очиод хэл
Ерєнхий сайд болмоор байна.
Бушуухан тэр суудлыг шуудхан гуйгаад ир гэлээ.
Энхбаяр шар дээлээ ємсєж аваад замдаа
Гандангаар орж гайгvй сайн залбирчихаад
Алтан загасны амьдрах далайн эрэг тийш гараад шидлээ гэнээ.

Хүндэт Ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү та?
Явдал учир юу вэ?
Ямар хэргээр ирэв? гэхэд
Энхбаяр эвхэрч мөргөөд гуйж гэнээ.

Ахиухан идэж уухад минь
Алдааг минь засаад явчих
Айхтар хүн хэрэгтэй байна
Эмгэн болох Баярыг минь Ерөнхий сайд болгож өгөөч
Энийг бvтээхгvй очивол эргэж очих нvvргvй гэхэд загас хариуд нь
Зорьж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтнэ.
Эрхэт тэнгэрийн өршөөлөөр тэр хvн Ерөнхий сайд болноо гээд
Алтан загас усандаа алгуурхан орлоо гэнээ.
Хэргээ бvтээсэн ерєнхийлєгч эргэж алхаад ирэхэд
Ерөнхий сайдын суудал дээр эмгэн Баяр нь суучихсан
Эрvvл согтуу нь мэдэгдэхгvй ийш тийш хємхий зууж
Ард тvмнийхээ ємнє архи ууж бvлэмцэн
Ура Ура хашгиран єєрийгєє дєвийлгєн зогсоно гэнээ.
Баяр Ерєнхийлєгчийг хараад эрvv ам нь чичирч хємсєг дух нь зангирч
Ингэж хэлж гэнээ
Эргүү тэнэг амьтан чи иймхэн юм гуйгаа юу.
Загасанд буцаад оч залбирч гуйгаад ир.
Удахгүй сонгууль болно
УИХ ын бvх суудлыг манай нам авах ёстой
Энхбаяр дахиад л єнєєх шар дээлээ ємсєєд далайруу пинзадлаа.

Хүндэт ерөнхийлөгч минь хүрээд ирэв үү бас ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв? гэхэд
Манай Баяр уурлаж
Маш ихээр зэмлэж
Урд загинахаасаа илүү
Уугаад агсан тавьлаа. Гэвч тэрний зєвєє.

Энэ улсын эрх мэдлийг энэ Баяр бид хоёр
Баруун зvvн гартаа барьж байхгvй бол ямар ч жаргал алга.
Сонгуулиар 76 тойргийн ихэнх суудлыг манай намд өг гэж
Баяр намайг явууллаа гэжээ.
Энхбаярыг буцаад ирхэд нам нь үнэмлэхүй ялалтыг байгуулаад
Намын нөхөд нь Баярыг шүтэн урлаг соёл, спортын оддоор хүрээлүүлэн
Чанх дэргэд нь Ариунаа гавъяат эгээ л эхнэр нь мэт патиараан татуулаад
“Өглөө шиг эх орон” дуугаа єндєр vнээр захиалан хийлгээд
Сүхийн талбайд сүрийг бадруулан аялгуулан харагдлаа.

Нэр хvндийг олсон Баяр ерєнхийлєгч Энхбаярийг нэлээд няхуур харсанаа
Одоо энэ надад хэрэггүй ээ Ерөнхийлөгчийн суудлаас ховхолж
Агтны хашаа сахиулж адуу мануулахаар явуулъя гэж боджээ.
Урдынхаасаа илүү догширч єнєєх Энхбаярыг дуудаад
Загасанд буцаад оч залбирч гуйгаад ир
Оюу толгой ,Таван толгой ,Ерөнхийлөгчийн толгой ер нь Монголын бvх толгойг
Захирч мэддэг хамгийн том Хаан болмоор байна.
Дээр нь монголд 10,000 хужааг оруулж ирээд
Єөрийн гарын дор алтан загасны хамтаар ажилуулмаар байна гэлээ.

Үүнийг сонсоод зарим хүмүүс
Ховдог санаа чинь хэтрээд МАХН-ын нарийн бичиг байснаа мартав уу?
Хоолонд их цадаж галзуу өвчин тусав уу? гэж халаглав.
Харин өнөөх үгийг сонсоод ерөнхийлөгч хариу хэлж ч чадсангүй
Санд мэнд давхиж шар дээлээ нємрєєд гvйлээ дээ.

Сүйлийн долгион цалиглаж сүйд болж байна гэнээ.
Хүндэт ерөнхийлөгч минь та хүрээд ирэв үү бас ?
Явдал учир юу вэ?
Ямар хэрэгээр ирэв?
Ямар ядаргаатай юм бэ?гэхэд
Энхбаяр явдал учираа хэлж хvсэл зоригоо тайлбарлав
Алтан загас хариуд нь юу ч хэлсэнгvй гэнээ
Сүүлээ ганцхан шарваад далай руугаа оржээ.
Харин алтан загас өгөөмөр сайхан сэтгэлтэй байсан тулдаа єнєєх хоёрын
Эд хєрєнгийг нь vлдээж гэнэ.
Эрх мэдлийг нь булаан авч гэнэ.
Харин одоо:

Энхбаяр гомдол мэдүүлж
Гэрийн мухар сахина
Баяр өвчин ярьж
Эмнэлэгийн мухар сахина.
Тэдэнд Мєнгєнєєс vнэтэй эх орныг минь удирд гэж
Монгол тvмэн итгэл єгч сэтгэл дэвссэн
Хариуд нь эх орноо харийнханд худалдах гарцыг нээж
Хахууль авилгын vvдийг нээсэн тэр хоёрт
Ард тvмэн нь гомдон УЙЛДАГ юм гэнэ
Эх орон нь буглаж ГОМДДОГ юм гэнэ .
Ийнхvv vлгэр амар сайхандаа жаргадаг бол энэ vлгэр харин амар сайхандаа жаргаж чадаагvй юм гэнээ.

А. Мөнгөн-Зулаа
2010, он 03.23 нд

 

 



tattoos_new

2010.04.13 13:38:09
*.251.145.180

kkkkkkkkkkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
2379 스타킹-d manai mongol vndesnii xogjim, xoomii oroltsjee. [1] jargalan_d 2010-04-17 1622
2378 энхсайханы соёмбо ----..universe best songs.......... [3] эмүгэ 2010-04-17 1897
2377 hun iim baij cahdah bolov yy? [1] goofy 2010-04-17 1253
2376 Хүчин чадал сайтай өсгөгч зарна [2] Унаагаар үйлчлэнэ. 2010-04-16 1645
2375 amidral yg iim bn aa gej?OPOZIT BAYNI DEVSGER [1] goofy 2010-04-16 1510
2374 dotad hyy? [3] gashyyn 2010-04-16 1127
2373 ТАГТАА богино кино [2] ~~~*oGoGo*~~~ 2010-04-15 1301
2372 Хатагтай ба ЭРЛЭГИЙН ЭЛЧ богино кино [1] ~~~*oGoGo*~~~ 2010-04-15 1240
2371 Rain (비) - 널 붙잡을 노래 [1] Маралгоо 2010-04-14 1156
2370 Mongo belen [1] midem 2010-04-14 1036
2369 2008 Оны 7 сарын 1-3 нд Болсон Бодит Байдал,Эрүү Шүүлт " - / Видео / [3] Маралгоо 2010-04-14 1909
2368 he he he baby [1] ~~~*oGoGo*~~~ 2010-04-14 1210
2367 Өвөр Монгол Реппер - Pause [ шинэ дуу ] [2] Маралгоо 2010-04-14 1317
2366 Далчигнаж байж онигоо болж байх юм даа... [1] Маралгоо 2010-04-14 1419
2365 Атрын Гурван Аян - Хошин Шог " - / МАСК продакшн / [1] Маралгоо 2010-04-14 3498
2364 Kiwi хамтлагын Z-TONE [1] Маралгоо 2010-04-14 1138
2363 Tsetse - Hey [HD version ] [1] Маралгоо 2010-04-14 1525
2362 Цасан охин" МУСК nii зураг дуу видео клип [1] Маралгоо 2010-04-14 3452
2361 http://smarket.miniih.com/ zarasaa 2010-04-13 1062
2360 ulaan oi [1] Bizzard 2010-04-13 1726
2359 Because You Loved Me жор 2010-04-13 1408
2358 Tornero жор 2010-04-13 1789
2357 gazriin achaa avch bna [1] ovs 2010-04-13 873
2356 emneleg haij bna uka_111353 2010-04-12 1059
2355 Togloltiin dipuzer zarna file Унаагаар үйлчлэнэ. 2010-04-11 928
2354 hi. Orhidos2 iig yaj vzeh be xvmvvs 2010-04-11 1564
2353 小さな恋の歌 Bizzard 2010-04-10 1112
2352 MAZAALAI 1998 my only mbx 2010-04-09 1289
2351 mongolia football federation MAZAALAI 1998 [1] my only mbx 2010-04-09 1196
2350 mongolia football federation MAZAALAI 1998 my only mbx 2010-04-09 1258
2349 he he he ~~~*oGoGo*~~~ 2010-04-09 955
2348 Gee Feat S4 - Buruugui buruutnuud maralmaa&MARALMAA 2010-04-07 1435
2347 G4U feat Gee-Husseneeree maralmaa&MARALMAA 2010-04-07 1106
2346 gee-mongol repper maralmaa&MARALMAA 2010-04-07 1710
2345 X Tuts - Sergeesh 3 [1] ☆∽zarko∽☆ 2010-04-07 3143
2344 Gariin Tavan Huruu [1] ☆∽zarko∽☆ 2010-04-06 2559
2343 Манайд ирээрэй Солонгосд [2] Happy_3 2010-04-06 1601
2342 Би чамд хайртай 2 Happy_3 2010-04-06 1039
2341 Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын ерөөл Happy_3 2010-04-06 1206
2340 Жагсагчид цуглаанаа 3 өдөр болгон сунган зарлаж байна [1] Маралгоо 2010-04-05 1210
2339 Пүүжээ охин (Эргэн дурсахуй) [1] ~~~*oGoGo*~~~ 2010-04-05 1667
» _______''Алтан загасны үлгэр''________kkkkk [1] **bluesky** 2010-04-04 2332
2337 1941 оны 6 р сар Уран сайхны кино монгол хэлээр (Сергей Безруков) [1] olnodoo 2010-04-04 2424
2336 _________Асуулт шүү....?__________ [3] **bluesky** 2010-04-04 1094
2335 ИНЧОН ХОТЫН ГАДААД АЖИЛЧДЫг ДЭМЖИХ ТӨВ гадаад ажилчдыг дэмжих төв 2010-04-04 1206
배너신청
자생병원

배너신청