jasen
Бичлэгийн тоо 4,494




Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Дэндэвийн Пvрэвдорж

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2865537/838/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
2199 Mariah Carey - My All (MV) [1] .Sarnai. 2010-03-09 1219
2198 Дэлхийн хөл бөмбөгийн хамгийн баян клубууд Levi`s 2010-03-09 1065
2197 ~~~ *** 죽어도 못 보내 *** ~~~ [4] СИКА 2010-03-09 1337
2196 Оскарын шагнал авсан "Шуурга эзэгнэгч" кино ӨДРИЙН МЭНД 2010-03-09 1468
2195 ice top [1] жор 2010-03-08 1120
2194 kkkkkk [1] ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-03-08 1043
2193 БҮСГҮЙЧҮҮДЭЭ БАЯРАА САЙХАН ТЭМДЭГЛЭЭРЭЙ, ТА НАРТАА ХАЙРТАЙ ШҮҮ [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-03-08 976
2192 Avargiig ailgav kkk [3] ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-03-07 1045
2191 TURUL BURIIN HUVTSAS jurjee 2010-03-06 1004
2190 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-03-06 784
2189 BILLIARD sonirhogch EMEGTEICHUUDIIN anhaarald... bilgeendii 2010-03-05 1129
2188 kinog oruulah [3] ☆∽zarko∽☆ 2010-03-05 1414
2187 ajil haij bna . 980201 2010-03-05 834
2186 video mbmmbm 2010-03-05 1067
2185 martiin bayriin mend bvh mongol emgtei nart [2] $$$$$$$$$$$$$$$$$$$$$$ 2010-03-05 1460
2184 ДАШТ-ийг өнжиж магадгүй 10 од Levi`s 2010-03-05 1084
2183 хуриман дээр бэрийн талын дуулдаг дуу байдаг ш дээ , 999999999_ 2010-03-05 2515
2182 авто машиний шинэ запас сэлбэг нийлүүлнэ. jargalan_d 2010-03-04 1299
2181 9999999999999999 [2] 999999999_ 2010-03-04 1070
2180 we are the world for haiti [1] 사랑해... 2010-03-04 1574
2179 SAGSAN BUMBUGIIN BOLON XUL BUMBUGIIN TEMTSEEN BOLNO bolor-tuya 2010-03-03 1134
» Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол apollon 2010-03-03 1007
2177 Монгол Хөөмийгөөр Хятад Хард Рок Дуу хийжээ. [4] ☆∽zarko∽☆ 2010-03-02 1307
2176 Үнэн үү ? -TOK SHOW- Амбий ОРОЛЦОВ tengis001 2010-03-02 2095
2175 Hey hey-Монголд суугаа гадаад иргэдийн оролцсон цэнгээнт нэвтрүүлэг [1] ☆∽zarko∽☆ 2010-03-02 1651
2174 UNDARGA zoogiin gazar darsaar dailna una02 2010-03-02 822
2173 ''Цэрэг" Маск продакшины маш гоё уран бүтээл ☆∽zarko∽☆ 2010-03-02 1406
2172 aziin udurlugt sagsan bumbugiin temtseen bolox gej baigaa tul urgunuur oroltsoxiig urij baina bolor-tuya 2010-03-02 1293
2171 тайлбар байхгүй ээ хэхэхэхэ ☆∽zarko∽☆ 2010-03-01 930
2170 тоглоомноос болж найз залуугаа алхан ээ хэхэхэ ☆∽zarko∽☆ 2010-03-01 1813
2169 Olympic Медалийн тоо ~~~*oGoGo*~~~ 2010-03-01 755
2168 За эд нарыг л жинхэнэ ХАКЕР гэх байхдаа ~~~*oGoGo*~~~ 2010-03-01 1154
2167 “Уран гулгалтын хатан хаан” [ Ким ён а ] [1] ~~~*oGoGo*~~~ 2010-03-01 2230
2166 Хошин шог > Аси - Морин хуур ☆∽zarko∽☆ 2010-03-01 1088
2165 > Зөгнөлт кино > Knowing (2009 монгол хэлээр) ☆∽zarko∽☆ 2010-03-01 1994
2164 . > Зөгнөлт кино > Харийн хүн буюу Оutlander 2 ☆∽zarko∽☆ 2010-03-01 1046
2163 . > Зөгнөлт кино > Харийн хүн буюу Оutlander ☆∽zarko∽☆ 2010-03-01 1310
2162 hurd file жор 2010-02-28 905
2161 Монгол хаад apollon 2010-02-28 811
2160 AIL NVVLGENE ACHAA ZUUNU teeberlene 2010-02-28 724
2159 Асрамжын газар - Маск продакшины маш гоё уран бүтээл ☆∽zarko∽☆ 2010-02-28 1162
2158 INEED ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-28 845
2157 INEED ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-28 771
2156 INEED ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-28 696
2155 найз залуугаа алхан ээ хэхэхэ [4] ~~~*oGoGo*~~~ 2010-02-27 1586
배너신청
자생병원

배너신청