
Монголчууд газрын баялгаа ашиглаж, их хєгжлийнхєє гараан дээр ирээд байна гэж албан ёсоор тунхаглахтай зэрэгцээд талцаж хэрvvлийн сум шидэлцэж буй бас нэг
“дэд сэдэв” нь тємєр зам.
Барагдашгvй баялгаа ашиглахад дэд бvтэц туйлын чухал vvрэгтэй гэж хvн болгон толгой дохиж байвч, нарийн бvдvvн тємєр замын сайн муугийн талаар шагшралдаж, Гашуун сухайт уу, Сайншанд уу гэсэн том маргаан дэгдэж буй. Нэг талаас Гашуун сухайтаар нарийн царгийн зам тавих гэсэн “Энержи рессурс” нєгєє талаас Сайншандаар дайруулсан єргєн тємєр зам тавьж тэнд байгуулах Аж vйлдвэрийн паркаа дэмжих гэсэн хvмvvсийн “цусгvй” тулаан єнєєдєр олон нийтийг гайхашруулаад байна. Талууд тайлбараа тавих бvрийд л нээрээ ч энэ нь зєв юм болов уу гэж эргэлзэн гайхашруулах хvчтэй мэдээллvvдийг цацаж буй. Олборлолтоо нэгэнт эхлээд байгаа Ухаа худагийн нvvрсээ богино замаар шуурхай татахын тулд хувийн хєрєнгє оруулалтаар зам тавих гэсэн “Энержи рессурс”-ийнхний тєлєвлєгєєг буруутгах аргагvй.
Нєгєє талаас нvvрсээ угаах тєдий боловсруулаад шулуун замаар vтэр тvргэн гаргаж арилжаалахын оронд бvрэн боловсруулалт хийн коксжуулаад чинагш зарж гэмээнэ олон олон монголчуудаа ажлын байраар хангаж, хєдєлмєр шингээсэн нэмvv єртєг нь Монголын эдийн засагт дэм єгнє гэсэн Сайншандын тєслийнхнийг ч буруутгах аргагvй. Ямар сайндаа л бэлчээртээ гаанс нэрж суугаа Дорж євєєд ч “Нєгєє хоёулаа миний хvv гэдэг шиг хоёр тийш нь зам тавьчихаж болдоггvй юм уу” гэж бодолхийлэл тєрvvлээд байна. Энд бас нарийн тємєр зам тавибал хятад ажилчид ємнийн говийг эзэгнэн, зєвхєн ємнєд хєршєєсєє хараат байх аюултай болно гэсэн монголчуудын мєнхийн айдсыг дэвэргэх мессеж эрчтэй байсныг ч хэлэх vv. Нэгнээ Хятадын, Оросын сонирхлыг хамгаалагчид ч гэж тэднийг цоллосон. Тэд ч аль аль талдаа л том эрх ашиг,сонирхол дагуулж буй нь тодорхой.
Хэдийгээр Гашуун сухайтаас тємєр зам тавихад 240 км, Сайншанд тийш чиглvvлэхэд 380 км зардал их шаардах ч Тавантолгой, тvvнээс 100 гаруй км зайд байгаа Оюутолгойн ордыг хамруулаад, удахгvй ашиглаж эхлэх Цагаан суваргын орд газраа дайруулан Сайншанд руу зам тавьж тємєр замын ерєнхий магистралтай холбож чадах юм бол зєвхєн Хятад гэлтгvй Орос, бусад орон руу ч нvvрсээ гаргах давхар боломжтой. Сайншандын аж vйлдвэрийн паркийг байгуулж ажиллуулбал 2015 он хvртэл дотоодын нийт бvтээгдэхvvнийг 14 хувиар єсгєж, нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээ таван мянган ам.доллар болно гэж буй.
Харин “Энержи ресурс”-ийнхэн нарийн тємєр замаа тавьж, уурхайн олборлолтоо бvрэн хvчин чадлаараа хийж чадвал ойрын хугацаанд одоогийн дотоодын нийт бvтээгдэхvvний 10-15 хувьтай тэнцэхvйц хєрєнгє оруулалт хийнэ гэж тооцоолж буй. Энэ мэтчилэн тоон vзvvлэлт, давуу болон сєрєг талуудыг харьцуулах юм бол олныг дурдаж болно. Єнгєрсєн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр талаасаа шуурган галаар мэдээлэл цацаж байсан болохоор дахин нурших юун. Магадгvй энэ мэдээллvvд цаашид ч vргэлжлэх биз.
Харин энэ мэт хоорондоо толхилцож, хэрэлдэж, хэмлэлдэхийн оронд ажлаа хийж байвал болдоггvй юм уу гэсэн гэсэн гайхашрал хэн хvнд тєрж байгааг л дахин сануулах гэсэн юм. Зэрэгцvvлж харвал хоёулаа хийе, бvтээе гэсэн зорилготой нь тодорхой байгаа болохоор vгэн илд зєрvvлж, хvчээ барахын хэрэг юун. Єєрєєр хэлбэл, там тангараг тасрах яах вэ, ажлаа л урагшлуулах хэрэгтэй бус уу гэсэн зовнил тєрєєд байгаа хэрэг.
Хэвлэлээр цусгvй “тулаан” дэгдээж байх зуур монголчуудын амьдралд хэрэгтэй, уул уурхайн салбарынх нь гол тулгуур болох ёстой тємєр замын асуудал саатаж, эсвэл буруу тийш эргэж “золиос” болох вий гэж санаа зовж байна. Дээр дурдсанчлан “илд зєрvvлэгчид” мэдээж єєрсдийн бизнесийн ашиг сонирхлоо хамгаалж буй. Аль нэг талыг хэтийдvvлэх юм бол Монгол Улсын ашиг сонирхол нэрвэгдэх ч магадлалтай. Ирээдvйгээ харах тєлєвлєлт гэж анхааруулсаар атал Сайншандын аж vйлдвэрийн паркийг мєхєєх шийдэлд хvрэх юм бол лай ланчиг нь алсуураа монголчууд бидэнд л тусна. Хийж болох байсан их бvтээн байгуулалтыг алгуурласан гэдэг утгаараа.
Нєгєє талаас тєдийгєєс єдий хvртэл бор зvрхээрээ зvтгэж, тєрєєс ямар нэгэн дэмжлэг татаас авалгvйгээр тємєр зам тавиад єгье гэсэн хувийн хэвшлийнхний нэгэнт эхлээд байгаа ажлыг тас зогсоож орхивол эмгэнэлтэй.
“Энержи рессурс”-ийнхэн эдvгээ 100 гаруй тэрбум тєгрєг тєсєлдєє зарцуулаад байгаа. Цаашид ч гадаадаас хєрєнгє оруулалт татах замаар 150 тэрбум тєгрєгєєр тємєр замаа босгочихно гэж байгаа. Бизнес бол бизнес л байдаг. Тєрийн ажлын єнєєгийн хурдтай харьцуулах юм бол тэд нэг цаг, нэг цент ч алдахгvйгээр ажлаа урагшлуулахыг л зорих нь хууль. Тэр ч утгаараа єлгийдєє бойжиж буй Сайншандын тєслєєс хэдэн алхам илvv ажлаа урагшлуулчихаад байгаа. Тєслийн цараа, том жижгийг харьцуулсан утгаар нь биш шvv.
Сайншандын тєсєл бол зєвхєн зам тавих бус хvнд vйлдвэрлэлийн цогцолбор, кокс, хар тємєрлєгийн vйлдвэр байгуулах цогц тєлєвлєгєєтэй. Харин “Энержи ресурс” нvvрс олборлолтоо эхлээд, тємєр замын суурь бvтцийнхээ ажилд орчихоод байгаа. Гэтэл vvнийг нь тасалдуулчихвал дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болох нь ойлгомжтой. Ємнє нь Тавантолгойн орд газрын лицензийн 96 хувийг шууд л хураагаад авчихсан Монголын тєр одоо эхлээд байгаа ажлыг зогсоох ахул жинхэнэ дээрэмчин тєр гэгдэж, Монголд хувийн хэвшлийнхэн хєрєнгє босгож, ажил хийх ямар ч боломж баталгаа байдаггvй гэдгийг л зарлан тунхаглах нь дээ.