
Өдрийн Зурхай
Өнөөдөр аргын тооллын 14. Цасан хучлагатай, мөсөн бар өдөр. Өдрийн наран өглөө мөсөн дээр дагзаараа савж унаснаар мандаж, орой ойчин барин хариснаар жаргана. Энэ өдрийн сайн цаг нь машинууд тоормозлоод үл дийлэх халтиргааны оргил үе. Хол газар яваар одогсод гутлынхаа уланд хаймар наавал зохилтой.Ганцаараа гадуур явах, хол хол харайн гүйх үйлнээ учиргүй муу. Хамт олноороо хөтлөлцөж алхах, галуун цуваагаар цувран явах, газар ширтэн овогнож явах үйлнээ өлзийтэй сайн.
Хямдрал
Хямдралтай худалдаа зарласан өдрийн өглөө зар сурталчилгаа, ам дамжсан ярианаас хямд үнийн тухай сонссон хүмүүс дэлгүүрийн өмнө уртын урт дараалал үүсгэсэн байна гэнэ. Гэтэл нэгэн жижгэвтэр биетэй эр дарааллын эхэн лүү зүтгэсэнд дараалалд байсан хүмүүс хараал тавин загнаж хойш нь аваад шидчихжээ. Мань эр гандан бууралгүй дахин нэг оролдлого хийсэнд хүмүүс шанаа өгөн тал талаас нь нүдэж дарааллын хамгийн сүүл рүү түлхэсэнд мань эр арай гэж хөл дээрээ босож ирснээ дарааллын хамгийн сүүлд зогсох хүмүүст хандан : “Дахиад зодох юм бол харилаа. Дэлгүүрээ онгойлгохгүй” гэжээ.
Зозо
-Байлдагч Иванов!
-Би.
-Байлдагч Петров!
-Би.
-Байлдагч Гурван мянга гуч!
-Нөхөр ахлагчаа, миний нэрийг Зозо гэдэг ш дээ.
Одоо бүр харлачихлаа
Нийтийн бие засах газар. Нэг эр негр эртэй зэрэгцэн морь харна. Негрийнх аймар урт байна гэнэ. Эр:
-Хөөе, минийх яавал чинийх шиг болох вэ?
-Хоёр өдөр тоосго дүүжлээд явчих.
Нөгөө эр хоёр өдөр нөгөөхөөсөө тоосго дүүжлээд явав. Хоёр өдрийн дараа нөгөө негр дээрээ ирээд
-Тоосго зүүгээд явчихсан чинь нөгөөх маань хавдаад, хөхрөөд, одоо бүр харлачихлаа?
-Чи минийх шиг хар болгохыг хүсээгүй юм уу?