
Секси аавтай хүний дуу:
... Олон сайхан үртэй мөртлөө аав минь даанч дуртай.
Хужаа хоолны газар ажиллуулдаг хүний дуу:
... Ум зандан ширээ байнаа хө
Сум зандан гуйланз байнаа хө
Үнэр сайтай шамбанз байнаа хө
Өнгий нь гартал зүлгээд байнаа хө....
Бутач хүний дуу:
... Нутгийн ах нар аав минь юм шиг харагдаад байнаа.
Барилгын компанийн захирлуудын дуу:
...Бид нар бүгдийг нураана
Бид нар бүгдийг бүтээнэ.
Ажлын байраа эзгүй орхисон хүний дуу:
...Уулын нугад адуугаа залчихаад
Учралт чамдаа дөрөөгөө жийнээ.
Хоолны менютай дуу:
... Далайн ногоон хайтай байна
Давсанд ороосон шанцай байна
Давхар голтой байцаа байна.
Хулхидуулсан хүний дуу:
... Алтан нарыг аргамжаад авчирна гэсэн чинь яалаа даа.
Шоронгоос оргосон хүний дуу:
... Алдуул мал шиг гүйгээд ирэхэд
Аавын нутаг адуу шиг сайхан
Манж зантай хүний дуу:
...Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ
Тээж явдаг шүү сэтгэлдээ
Түлхүүрээ гээсэн хүний дуу:
... Өргөө гэрийнхээ үүдийг нээх юмсан
Фоспортой амрагтай хүний дуу:
... Голоос хайртай амраг минь
Шөнөдөө гэрэлтэм царайлаг даа.
Туулын бургасанд амьдардаг хүмүүсийн дуу:
... Дэлгэр мөрний урсгалыг сөрж л явъя хоёулаа
Хэцүү амьдарлын хүндийг үүрч л явъя хоёулаа
Оршуулганд оролцогчдын дуу:
... Чамайг тойрон эргэлдэнэ
Чөтгөртэй таарсан хүний дуу:
Чагнаад байхнээ аялгуу түрээд
Чанх дэргэд хүүхэд уйлахымаа
Солир хүний дуу:
... Нарны хооронд саран байлаа
Пластик хагалгаанд орсон хүүхний дуу:
... Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болжуу би
Гар хангалга хийж байгаа хүний дуу:
... Хөхний чинь товчийг имэрсэн ч биш дээ
Хөөрхөн царай чинь нүдэнд харагданаа
Хүчингийн хэрэгтний өмгөөлөгчийн дуу:
Чиний харцанд буруу байхгүй ээ
Сайхны өмнө харц буруугүй
Рокерт дурласан ижил хүйстний дуу:
... Гэзэгтэй зандан тэнгэрийн дагина минь
Сэйл зарласан хүний дуу:
... Би зуун хувь, би зуун хувь
Тоггүй оёдолчны дуу:
... Зүсний чинь сайханд
Зүү сүвлэмээр ээ
Солгой хоолойтны дуу:
... Дуулсан дуундаа өөрөө би уяраад...
Эрхтэний донор хүний дуу:
... Зүсрэх бороотойд анх дүрийг чинь харчихаад
Зүгээ мартан зүрхээ өгчихсөн байсан