Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Туркийн Анталья хотод эхэллээ.
Зургаан насны ангилалаар зохиогдож байгаа уг тэмцээнд манайхаас найм хүртэлх насны ангилалд Т.Мөнхзул, Б.Маргад, Б.Чингүүн, Ү.Агьбилэг, Э.Түвшинтөгс, арав хүртэлх насны ангилалд Д.Номин-Эрдэнэ, Э.Болдоо нар өрсөлдөж байна. Мөн 12, 14, 16, 18 хүртэлх насны ангилалд манай улсаас хоёроос гурван тамирчинд эх орноо төлөөлөн оролцож буй юм. Тэднийг Олон улсын шатрын холбооны дэд мастер Н.Төвсанаа, дэд мастер С.Болдбаатар нар ахлан явжээ.