Ливерпулын аз харьжээ. Лионд өнгөрсөн тойрогт сүүлчийн минутанд гоол алдан хожигдож байсан бол энэ удаа мөн сүүлчийн минутанд гоол алдан тэнцлээ. Энэхүү тэнцээ нь Ливерпулийг дараагийн шатанд шалгарах боломжгүй шахам болгож байна. Яахав онолын хувьд боломжтой ч өөрсдөөс нь шалтгаалахгүй хүчин зүйл нөлөөлнө. Өөрөө хэлбэл Лион Фиорентинад хожигдож өгч магадгүй.Уг нь Райн Бабель тоглолт дуусахаас 7 минутын өмнө гоол хийж, багтаа тэргүүлэл авчирсан ч Лисандро Лопес сүүлийн минутанд хариуг нь барьсан. Ер нь Ливерпуль энэ улиралд азгүй байна. ПЛ-д нэг бөмбөлөгнөөс болж хожигдож байсан ч удаатай.Рафаель Бенитесийг одоо халагдсан гэсэн мэдээ сонсвол хэн ч гайхахгүй. Ливерпулын амжилт муу байгаа учраас тэр. Рафа тоглолтын дараа ингэж хэлж: “Би одоо зөвхөн дараагийн тоглолтын талаар л бодож байна. Өөр юм бодохгүй…Бидний урам хугарлаа. Бидэнд маш олон боломж байсан. Гэвч дахиад л тоглолтын төгсгөлд Лионд гоол алдлаа. Хөлбөмбөг бол ийм. Зарим үед чамд аз тохионо. Харин заримдаа тоглолтын төгсгөлд чамд өчүүхэн ч аз тохиохгүй. Үнэхээр хэцүү болсон нь үнэн ч бүтэшгүй зүйл гэж үгүй. Бид дараагийн Дебрецентэй хийх тоглолтондоо ялах хэрэгтэй. Тэгээд Фиорентина – Лионы тоглолтын үр дүнг харна.” гэжээ.