
Чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 11 хоног үлдлээ
Уншсан 1983 vote 0 2009.09.10 12:25:25Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуусгаад залгуулаад чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27 ны хооронд явагдахаар бэлтгэгдэж байна. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Данийн Хернинг хотноо болох юм байна.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй
55 кг-Монгол Улсын гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар (”Хүч” спорт хороо)
60 кг-ОУХМ Ганзоригийн Мандахнаран (”Алдар” спорт хороо)
66 кг-ОУХМ Пүрэвжавын Өнөрбат (Дархан-”Хасу Мегаватт” клуб)
74 кг-ОУХМ Доржваанчигийн Гомбодорж (”Хүч” спорт хороо)
84 кг-ОУХМ Чагнаадоржийн Ганзориг (”Замчин” спорт хороо)
96 кг-Спортын мастер Ядамсүрэнгийн Алтантулга (Хотын оюутны шигшээ баг)
120 кг-ОУХМ Жаргалсайханы Чулуунбат (”Арслан” клуб)
Эмэгтэй
48 кг-Спортын мастер Эрдэнэсүхийн Нарангэрэл (Орхон-”Хангарьд” клуб)
51 кг-ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг (Дархан-”Хасу Мегаватт” клуб)
55 кг-ОУХМ Юрагийн Гандолгор (Аварга)
59 кг-Спортын мастер Соронзонболдын Батцэцэг (”Замчин” спорт хороо)
63 кг-Спортын мастер Шархүүгийн Түмэнцэцэг (”Замчин” спорт хороо)
67 кг-ОУХМ Бадрахын Одончимэг (”Алдар” спорт хороо)
72 кг-ОУХМ Очирбатын Бурмаа (”Хүч” спорт хороо)
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Баянмөнхийн Гантогтох, дасгалжуулагч Т.Сүхбаатар нар явахаар болсон юм байна.