
Бичлэгийн тоо 4,494
Жудо бөхийн ДАШТ-ийн 81 кг-ийн жинд манай улсын тамирчин, Азийн наадмын болон Ази тивийн аварга, Бээжингийн олимпийн 5-р байрын эзэн ОУХМ Дамдинсүрэнгийн Нямхүү эхний тойрогтоо Иорданы бөх Бейкэр Алзиданенийг, 2-р тойрогт Венесуэлийн бөх Мервин Родригезийг тус тус цэвэр ялаад 3-р тойрогт ОХУ-ын Иван Нифонтовтой барилдаж ялагдлаа.
Барилдаан үндсэн цаг дундаа орж байхад ОХУ-ын бөх манай бөхийг шидэх мэхээр цэвэр ялсан байна. Д. Нямхүүгийн маань хувьд энэ жилийн ДАШТ ийн өндөрлөлөө.