
Бичлэгийн тоо 4,494
Х.Цагаанбаатар Монгол Улсын анхны дэлхийн аварга жүдоч боллоо
Уншсан 1560 vote 0 2009.08.27 10:30:43Голландын Роттердам хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Афины олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин эхний тойрогтоо гоц мөргөсөн бол тойргийн барилдаануудад Казахстан, Бельги, Румыны бөхчүүдийг базари үнэлгээгээр ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх Гадоновыг нэмэлт цагт юкогоор буулгаж авснаар алтан медалийн төлөө Испанийн тамирчныг ялж, Монгол Улсын анхны дэлхийн аварга жүдоч боллоо.
Б.Энх






url:
tsaganbaatartaa amjilt hvsie .olimpiin avraga bolooroi.
nutgiin zaluud amjilt husey!!