jasen
Бичлэгийн тоо 4,493
байв. ЯаБразил улс ч энэ нэрээ хадгалж хөл бөмбөгийн амжилтаар ямагт нэгд ордог. Хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн олон буюу таван Дэлхий аваргын цомыг Бразил улс хүртсэн. Мөн үе үеийн алдарт хөл бөмбөгчид Бразил улсаас төрсөн байдаг. Тэдгээрээс дурьдахад Домогт Артур Фриденрайхас, Пеле, Гарринча, Ромарио, Бебето, Рональдо, Ривалдо, Робэрто Карлос, Адриано, Рональдино, Кака гээд алдарт хөл бөмбөгчид дэлхийн олон улс гүрний лигүүдэд тоглож байсан, тоглож байгаа. Тэдний нэг нь алдарт хөл бөмбөгчин Ранальдино Гоучи буюу Роналдо де Ассис Морейра билээ. Рональдо де Ассис Морейра буюу бидний мэдэх Рональдино Гайчу 1980 оны гуравдугаар сарын 21-нд Бразилийн Порто Алегре хотноо төржээ. Түүнийг Бразилийн амьд домог Рональдогоос ялгаж дуудахын тулд түүнд бага Рональдо буюу Рональдино нэрийг фэнүүд нь өгсөн гэдэг. Рональдино  ядуусын хорооллоос гаралтай гэр бүлд төржээ. Эцэг эх нь жирийн нэгэн ажилчин байсан аж. Эцэг Хорро нь усан онгоцны үйлдвэрт туслах ажилчин хийдэг байв. Эх Мижуалена нь дэлгүүрийн худалдагч байжээ. Рониг наймхан настай байхад эцэг нь өвчний улмаас өөд болж, ар гэрийн амьдрал нь улам хэцүү болжээ. Энэ үед түүний ах Роберто Бразилийн Гремио клубт хүчин зүтгэх болсноор Ронигийн гэр бүлийнхний амьдрал эрс өөрчлөгдсөн гэдэг. Роберто ах нь аавыгаа өөд болсноос хойш гэр бүлээ ганцаараа тэжээх болсон байна. Ах Роберто, Гремио клубт амжилттай тоглож багийнхаа гол тоглогч нь болжээ. Үүнийг мэдсэн Европын багууд түүнийг сонирхон багтаа авахаар оролдсон ч Гремиогийн удирдлагууд татгалзаж түүнийг багтаа үлдээхээр гэрээ хийсэн байна. Энэ үед Рони тус клубын хүүхдийн багт нь орсноор түүний хөл бөмбөгийн замнал эхэлсэн түүхтэй. Тус багт Рони чадварлаг тоглолт гаргаж байсныг харсан хүмүүс ирээдүйн шинэ од гэж нэрлэх болсон байна. 1997 онд зохиогдсон идэрчүүдийн дэлхийн аваргад Рони орж хоёр ч гоол оруулснаар түүний нэр хүнд улам бүр газар авч Европын хүчирхэг багуудын хараанд өртсөн юм. Тэрээр 1998 онд төрөлх хотынхоо Гремио багийн үндсэн бүрэлдэхүүнд тоглох болсон ба тэр үед ах Роберто нь бэртлийн улмаас хөл бөмбөгийн замналаа орхиж Ронигийн менежер болсон билээ. Тухайн үедээ Гремио баг нь улсыхаа лигт өндөр амжилт гаргаж байсан нь Ронигийн ач гавьяа байлаа. 1999 онд  Рони улсыхаа шигшээ багт дуудагдсан байна. 2001 онд түүнийг Английн топ багууд авахыг хүсч байсан ч түүнд Англид байх эрх байсангүй. Тэрээр Англид ажиллах эрхгүй байсан юм. Тиймээс Рони Францын лигийг зорих болов. Францын Эндховен багтай таван жилийн гэрээ байгуулснаар  Европын тавцанд  хөл тавьсан юм. Ингэснээр Рони Европд од болон гялалзаж эхэлсэн байна. Үүнээс нэг жилийн дараа буюу 2002 онд Ази тивд зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Рони гайхалтай тоглолт үзүүлж шигшээ багаа дэлхийн аваргад тав дахиа түрүүлжээ. Үүнд түүний гавьяа үлэмж их байсныг Английн шигшээ багийн хаалганд торгуулын цохилтоор хийсэн гайхамшигт гоол нь нотолно. Дэлхийн аваргын дараа од болон гялалзсан Рони Францын лигийн дундаж хэмжээний Пари Сэн Жирмен багт нэгэнт үлдэхгүй болсон нь тодорхой байлаа.  Үүнийг мэдсэн Англи, Итали, Испанийн хүчирхэг багууд түүнийг сонирхож эхлэв. Энэ нь Эндховен багт ч ашигтай байсан нь мэдээж. Дэлхий хэмжээний од болсон түүний төлөө Английн Манчестер Юнайтед, Испаний Реал Мадрид, Барселона, Италийн АС Милан багууд өрсөлдөж Манчестер Юнайтед авахаар тохирсон боловч Рони өөрөө татгалзсан юм. Түүний сонголт нь Каталоны нэр төр Барселона гаад Барселонаг сонгох болсон шалтгаан нь ч тодорхой. Бразилийн одуудын ихэнх нь Барселонаас төрөн гарсан байдаг. Жишээлбэл Ромарио, Ривалдо, Рональдо нарын хөл бөмбөгийн агуу замналууд Барселоньтой шууд холбоотой. Өөрөө ч энэ багт хүчин зүтгэх хүсэлтэй байсан гэдгээ дараа нь хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн билээ.  Түүнийг 21 сая паундаар 2003 оны зун Барселона худалдан авсан байна.  Рони ирсэн даруйдаа довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож өөрийгөө хэн гэдгийг олонд таниулж Барселона багийн түлхүүр тоглогч болж чадсан юм. Ронитой хамт тухайн үед Деку, Шави Эрнадес, Самуэл Эту гэсэн довтолгооны бүрэлдэхүүнтэй “Ялагдашгүй Армада”-чууд 2003-2004 оны Испаны Ла лигийн дэд аварга болсон байна. Дараа жил нь Ла лигийн аварга болов. Түүний амжилт жил ирэх тусам өсч энэ ондоо Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин болсон нь Бразилийн түүхэнд гурав дахь шилдэг хөл бөмбөгчнөөр тодров.  Тэрбээр ФИФА-гаас шалгаруулдаг оны шилдэг довтлогч, Европын шилдэг хөл бөмбөгчин зэрэг шагналуудыг зэрэг хүртсэн юм. 2005 оны зун шинэ баян эзэнтэй болсон Английн Челси клуб 60 сая Еврогоор Рониг авах санал тавьсан ч Барселона саналыг нь хүлээж аваагүйгээр барахгүй Ронитой гэрээгээ сунгаж есөн жилд 90 сая Еврог Ронид өгөх санал тавьсан байна.  2005 ондоо тэрбээр мөн л шилдэг тоглогч болж байв. Тухайн жилдээ Реалтай Ла лигийн финалд таарч 3:1 ээр хожиход Рони хоёр гоолыг оруулж Ла лигийн аваргаар дахин шалгарсан байна. Түүгээр ч барахгүй 2005-2006 оны аваргуудын лигт Арсенал клубыг 2:1 харьцаатай хожиж анхныхаа аваргуудын лигийн аварга хэмээх эрхэм хүндтэй шагналыг авсан юм. Энэ тоглолтод Рони нэг гоолыг нь оруулж багаа хожилд хүргэсэн билээ. Түүний дараа жил нь Ронигийн амжилт бага багаар буурсаар байсан юм. 2006-2007 оны улиралд урьд урьдных шигээ сайн тоглож чадсангүй. Барселона тэр жилдээ аваргуудын лигийн дөрөвний нэг шигшээд Челсид хожигдож аваргуудын лигээс мултрав. Мөн тэр жилдээ Испаний Ла лигт дэд аварга болсон юм. Дараа жил нь Рони багийнхаа гарааны бүрэлдхүүнд ч бараг гарахаа больж дасгалжуулагчтайгаа эв түнжин хагарч эхэлсэн байна. Тэр жилдээ 21 сая Еврогоор Италийн Милан баг түүнийг өөртөө элсүүлэв. Миланд ирээд Рони урьд урьдынх шигээ сайн тоглолт үзүүлэхгүй байгаа ч Миланы сүүдэр бүрхсэн он жилүүдийг нутаг нэгт Александро Патто, Кака нартай довтолгооны тэргүүн бүсэд тоглож багийн амжилтыг дээшлүүлж байгаа билээ. Түүнийг ирэх жилийн Аваргуудын лиг, Италийн Ла  лигийн цомууд хүлээж байгаа.  Рональдино Барселонд байх хугацаандаа нийт 142 тоглолтод оролцсноос 68 гоолыг эсрэг багийн хаалганд оруулжээ. Мөн тэрбээр 1999 оноос одоог хүртэл улсыхаа шигшээ багт тоглох хугацаандаа 80 тоглолтод оролцож 32 гоол оруулсан амжилттай явж байгаа аж. Цаашид ч түүнийг амжилт гаргахыг дэлхийн сая сая шүтэн бишрэгчид нь хүлээж байгаа. Рональдо де Ассис Морейраг энэ цагийг эзэгнэсэн гайхамшигт хөл бөмбөгчин гэхэд хилсдэхгүй болов уу. Түүний техник, бөмбөг эзэмшилт, хууралт, оновчтой цохилт нь хөл бөмбөгийн фанатуудын сэтгэл зүрхэнд мөнхөд хадгалаастай байдаг билээ.  
profile

emoticonamidralaa gej saihan shuu...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1797187/93d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102348
1028 Аминаас үнэтэй эрх чөлөө [2] Munkh-munkh 2009-06-14 1920
1027 eniig vzeerei seremjlvvleg... [3] MOTORO 2009-06-14 1966
1026 ТАНЬРУУ НҮҮЖ ЯВНА МУС кино [2] үлмэдэхмаА 2009-06-14 2060
1025 tank game [1] daruuhan01 2009-06-13 1594
1024 bitgii uzeerei bolohgui bn hehehe [1] erhet 2009-06-13 1569
1023 Чиний Эзгүйд МУС Шинэ кино [3] hurahdaa 2009-06-13 2668
1022 mail@emongolia.net haana sign in hiih ve ?? midasmidas20 2009-06-13 1220
1021 Asian Culture Festival 2009 Free file [3] Levi`s 2009-06-12 1542
1020 Cristiano Ronaldo [2] **bluesky** 2009-06-13 1445
1019 Хурим хошин шог [3] hurahdaa 2009-06-13 2725
1018 ** HEAL THE WORLD** Michael jackson [1] **bluesky** 2009-06-13 1871
1017 Coffee Cup Drummer **bluesky** 2009-06-13 1368
1016 Kamera Şakası - 36 - mgldevochka 2009-06-13 1374
1015 Kamera Şakası mgldevochka 2009-06-13 1569
1014 Kamera Şakaları mgldevochka 2009-06-13 1636
1013 ЭРХ ЦАГААН ИШИГ хүүхэлдэйн кино [1] үлмэдэхмаА 2009-06-13 4923
1012 NakedFunny 14 - Candid Camera mgldevochka 2009-06-13 2093
1011 УДИРДАГЧ \МУСкино\ үлмэдэхмаА 2009-06-13 1301
1010 Kamera şakası mgldevochka 2009-06-13 1230
1009 ноймер нэг тагнуулч хошин шог hurahdaa 2009-06-13 1946
1008 16 - Kamera Şakası mgldevochka 2009-06-13 1224
1007 Kamera Şakası mgldevochka 2009-06-13 1231
1006 Kamera Şakası - Naked Funny 8 mgldevochka 2009-06-13 1504
1005 Naked Funny - Prank mgldevochka 2009-06-13 2415
1004 Ногоон дарь эх _ хошин шог hurahdaa 2009-06-13 1477
1003 тосгоны тэнэг_ цуврал - эхний хэсэг hurahdaa 2009-06-13 1417
1002 DENJ HOTOISON NAADAM file [3] B.G.T 2009-06-12 2957
1001 A merie*^^* chonsaa 2009-06-12 1114
1000 Black Eyed Peas*^^* [1] chonsaa 2009-06-12 1218
999 НОМИНЖИН ДЭД БАЙРТ ШАЛГАРЧЭЭ Мичидмаа 2009-06-12 1307
998 P,Diddy [1] **bluesky** 2009-06-12 1032
997 urlagiin surguuli k33 2009-06-12 1463
996 bold - hervee үлмэдэхмаА 2009-06-12 1297
995 Bold - Zahidal үлмэдэхмаА 2009-06-12 1239
994 Bold - Chamguigeer bi uitgar gunigiin haan үлмэдэхмаА 2009-06-12 1337
993 Эмоушн"-ы Ч.Солонго: Бид аль ч талаараа Киви мэтийн охидын хамтлагийг дагуулахгvй Маралгоо 2009-06-11 1990
992 Бүхнийг илэрхийлэгч ”П…” Munkh-munkh 2009-06-11 1235
991 Haanaas vzeh be? [1] ~eri~ 2009-06-11 1304
990 chandaa bil bi tasraltgvi 2009-06-11 1052
989 HUUHED....... [1] Маралгоо 2009-06-11 3211
988 DENJ HOTOISON NAADAM file [1] B.G.T 2009-06-10 1597
987 씨야-다비치-티아라:여성시대★ chonsaa 2009-06-10 1166
» Ядуусын хорооллоос төрсөн дэлхийн аварга Рональдино saakaaa 2009-06-10 1852
985 TSENHER DELHIIGEE DUULII [1] hurahdaa 2009-06-10 1600
984 ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА МГЛ КИНО үлмэдэхмаА 2009-06-10 2325
배너신청
자생병원

배너신청