Articles 4,494
Хэдэн зууний өмнө л хугацаагүй цэргийн алба гэж байсан. Хааны цэргийн
албанд хугацаагүйгээр явдаг байсныг бүгд л сонссон. Гэвч энэ алба
шинжлэх ухаан хөгжил дэвшлийн 21-р зуунд ч үргэлжилсээр байна гэж
боддог юм. Монголчууд ахуй амьдрал доройтож амь зогооход хэцүү болсон
энэ үед олон мянгаараа харийн нутагт цагаачлан хар бор ажил хийж ар
гэрээ тэжээж байгаа билээ. Тэдэнд санааны зоргоор нутаг буцах эрх
байхгүй. Хэцээ буцахыг хувь заяа л мэднэ. Аав нь нас өөд боллоо. Нутаг
буцах эрх байхгүй үлдсэн хэдэн хүмүүсийн төлөө өнгөрснийг тэвчин
үлдсэнийх нь төлөө ажиллах л үүрэгтэй. Энэ нь хүнд хүчир цэргийн
албанаас ялгаа юу байнаа.
Америкт олон жил хамт амьдарч, эндхийн амьдралд хамт нухлагдсан найз маань гүдэс зантай, намхан биетэй Мягаа гэдэг залуу байв. Бид хоёр хаа сайгүй л хамт ажиллаж зан зангаа авалцсан хүмүүс. Нутагт Мягаагийн ээж хэдэн өнчин дүү нь үлдсэн юм билээ. Хэд гурван мөнгөө нөгөө хэддээ илүү явуулчих гэж өдөр шөнөгүй л ажиллана. Зөвхөн ажиллах үүрэгтэй, өвдөж, амрах эрхгүй гэж тэр өөрийгөө боддог хүн. Сөхөртөл ажиллаж байж олсон хэдийгээ Монгол уруу явуулж, тэдэндээ тушаачихаад сая л нэг сэтгэл нь амардагсан.
Нэг орой утас хангинан дуугарч би харилцуурийг авлаа. Мягаагийн ээж нь алсад байгаа хүүгээ хүлээж чадалгүй, хүүгийнхээ авч өгөх торгон дээлийг өмс ч чадалгүй бурханыхаа оронд одсон байлаа. Тэр орой Мягааг хэзээ ороод ирэх бол гэж сэтгэл минь түгшиж дав дув гэж суулаа. Тэр инээсээр ядарсан ч ядраагүй юм шиг байдаг зангаарай орж ирлээ. Хоол ундаа идсэний дараа хол тойруугаар ярьж байж арайхийж хэллээ. Тээр цаана маш гаслантай дуу гаран сандалд лагхийтэл суугаад царай нь зэвхийрэн гөлийчихөв. Хэсэг хугацааний дараа задгай цувах нулимс хацрийг нь даган энгэр уруу нь дуслав. Би юугаа ч хэлэхээ мэдэхгүй дүүнгэ юм шиг нэг босч, сууж байв. Нилээд хугацаа өнгөрсний дараа тэр гэнэт шийдсэн байдалтай -За, өвгөн нь одоо нутаг буцлаа гээд босч чемоданд хувцасаа хийж эхлэв. Надад ямар ч хэлэх үг олдсонгүй.
Бид нисэх онгоцны буудал дээр ирсэн байлаа. Билет ч худалдаад авчихав. Билет шалгах зурвас дээр Мягаа доош ширтэн зогсоно. Урагш гурав, дөрөв алхвал Монгол явах зам нь шулуудах байлаа. Хөлөө нэг урагш, арагш зөөн зогсоно. Түүний дотор түмэн бодол, мянган эргэлзээ наана, цаана орон холилдож байгаа нь илтээ. Хувь заяаны хилийн дээсэн дээр найз минь хааш хөлбөрөх бол гэж би шимшрэн харж байлаа. Ингэж ингэж эцэст нь хөлөө зугуухан чирсээр, тулааны талбараас шархадсан биеэ чирч яваа цэрэг шиг царай зүс нь цонхийж ёлтойсон амьтан зугуухан эргэж сажиллаа. Ард нь үлдсэн хэдэн өнчин дүүгээ бодохоор хоёр хөл нь нутгийн зүг биш хүний нутгийн хаалга руу буцаж алхууллаа.
Монголын гашуун үнэн энэ буюу. Ард үлдэгсэдийнхээ төлөө хугацаагүй албандаа эргээд алхаад марш! гэж хатуу хорвоо түүнд команд өглөө. Энэ явдал хэдэн жилийн өмнө болсон бөгөөд Мягаа одоо өргөн уудам Америкийн хаа нэгтэй хугацаагүй албандаа зүтгэсээр л яваа даа...