jasen
Бичлэгийн тоо 4,494

 



http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/96/FCB.svg/592px-FCB.svg.pnghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/5/5c/Chelsea_crest.svg/475px-Chelsea_crest.svg.pngТүүх ингэж эхэлсэн…

2003 оны зун Европын хөлбөмбөгийн түүхэнд онцгой байдлаар бичигдэн үлдэх нь лавтай. Бүтэлгүйтлийн дээд цэгтээ тулаад байсан Барселона  баг тэр жил чамгүй өөрчлөлт хийж менежер Хуан Лапортагаар удирдуулах болсон бол  Английн дээд лигийн дундаж багуудын нэг асан Челсиг Оросын тэрбумтан Роман Абромович худалдаж авсан билээ. Ингэснээр энэ 2 багийн түүхэн дэх нэгэн шинэ үе зэрэг эхэлсэн ч гэж хэлж болно. 2004 он гэхэд хоёр багийн нэг нь овжин байдлынхаа хүчээр харин нөгөө нь баян удирдлагынхаа ачаар дэлхийн хөлбөмбөгийн хамгийн хүчирхэг багуудын тоонд багтаад байлаа. Хувь заяагаар ч юм уу тэр жилийн Аваргуудын лигийн хасагдах шатанд энэ хоёр баг учраа таарсан юм. Европыын тавцанд хамгийн амжилттай тоглож байгаа хоёр багийн тулаан тухайн үед хүн бүрийн сонирхлыг татаж байлаа. Моуриньо ч өөрийн алдарт мэдэгдлүүдээ хийн Райкаард болон Барсаг чимхэж байв.  Ноу Кампд болсон эхний тоглолтонд Барса эхлээд авто-гоол хаалгандаа алдсан ч хэний ч үл таних Макси Лопез хэмээх залуу талбай дээр гарч ирж нэг дамжуулалт нэг гоол оруулж багаа хожигдлоос аварч байсан билээ. Үүний дараа Лондоны багийн хүчирхэг довтлогч  Дрогба улаан хуудас хүртэн талбайг орхиж багаа хүнд байдал оруулж байсан юм. Гэтэл Моуриньо  ”Райкаард хонгилд шүүгчтэй ярихыг би харсан” гэсэн мэдэгдэл хийсэн нь  олныг багагүй шуугиулсан юм. Дараа нь Лондонд болсон тоглолтонд Челси өмнөх тоглолтын адилаар гайхалтай эхлэл хийж 3-0 оор тоглолтыг тэргүүлж байх үед  тухайн жилийн шилдгээр шалгарсан шидэт  Ронние торгуулийн цохилтоос нэг, Карвальогийн өмнөөс нэг гоол оруулснаар  (энэ гоол Стэмфорд Бриджийг чимээгүй болгож байсныг та бүхэн санаж байгаа байх)  Барса дараагийн шатанд шалгарах болзлоо хангахад асар ойрхон ирсэн билээ. Гэвч  хоёрдугаар  үед Челсигийн багийн ахлагч Терри гайхалтай мөргөж  гоолдсоноор Хөхүүд Аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарч байсан түүхтэй. Энэ үеэс эхлэн Аваргуудын лигийн түүхэн дэх хамгийн том ривалуудын нэгд дээрхи хоёр баг зүй ёсоор тооцогдох болсон юм. Тэр тоглолтын дуулиан шуугиан тухайн үедээ Европын сонин болгоны эхний нүүрэнд хэвлэгдэж байлаа.  Терриг булангаас дамжуулсан бөмбөгийг мөргөх үед Челсигийн тоглогчид Вальдезийн хөдөлгөөнд саад хийсэн, эхний тоглолтын үер Райкаард хонгилд шүүгчтэй уулзсан талаархи Моуриньогийн мэдэгдэл гээд л.
УЕФА-ын удирдлага тэгж зохион байгуулсан нь эсвэл зүгээр л хувь тавилан байсан уу?  Гэвч энэ хоёр багийн дайсагналцал үүгээр  дуусах тавилангүй байжээ. Ирэх жил нь хоёр  баг ахиад л тулахаар болллоо.  Энэ удаад харин Каталончуудын ялах ээлж ирж, дараагийн шатанд шалгарсан ч эхний тоглолтонд Дель Орно Месси дээр бүдүүлэг алдаа хийж улаан хуудас авч хөөгдсөн нь хэл аманд дуртай Моуриньогийн гэдэнг хөдөлгөж Мессид Оскар очих ёстой гэсэн мэдэгдэлийг хийгээд амжсан юм. Дараа жил нь буюу 2006-2007 оны улиралд ”хоёр анд” маань нэг хэсэгт багтан нэгийгээ үзэхээр болсон нь бас л бөөн шуугиан. Гэхдээ хасагдах шат биш байсан тулдаа энэ тоглолтууд өмнөхөөсөө арай тайван болж өнгөрсөн. Гэхдээ Челсигийн эцсийн мөчид Вердерт ялагдсан ялагдал үнэхээр ялагдал байсан уу? Эсвэл заналт дайснаа хэсгийн шатанд хасья гэсэн Жозегийн бодол байсан уу? Хэн ч мэдэхгүй…

Өнөөдөр…

http://www.soundoffcolumn.com/images/Chelsea-Frank-Lampard.jpghttp://img.dailymail.co.uk/i/pix/2007/09_04/messiAP2409_468x643.jpgХарин өнөөдрийн хувьд  энэ 2 багт нэлээдгүй өөрчлөлт оржээ. Сүүлийн 2 жил дээрхи багуудын хувьд тийм ч сайхан дурсамжтай байсангүй. Райкаардын бүтэлгүйтэл, Жозег халсан, Аврам Грант, Москвагийн хар финал тэгээд Сколари гээд л. Энэ улирал эхлэхэд тэд лигтээ аль хэзээний гол дүр бүтээхээ больж туслах дүрийн жүжигчид  болцгоосон байлаа. Европын хөлбөмбөгийн тайзанд ч тэр. Ер нь залуухан Пепд Барсагийн фэнүүд тийм  их
итгэл хүлээлгэж байгаагүй болов уу? Гэтэл юу болж байгааг хар л даа. Челсигийн хувьд ч энэ улирал бүтэлгүйтлээр эхэлсэн. Дараа нь Хиддинкийн сэргээн босголт, эргээд ассан итгэл найдвар гээд хэлэх ярих юмтай л үргэлжилж байна. Цэнхэр өнгөт Аристократууд улирлын дунд үед  ийм юм болно гэж төсөөлөөгүй байсан нь лавтай.  Одоо хоёр баг хэн хэн нь өөрийнхөө лигийн тэмцээнд түрүүлэх боломжтойгоос гадна Ch.L-д байгаа хамгийн аюултай өрсөлдөгчид болж хувираад байна.
Челсиг Жозе Моуриньо дасгалжуулахаа больсон ч багийн цөм болсон тоглогчид хэвээрээ үлдсэн. Барсаг харин багийн домгуудын нэг Пеп удирдах болсон бөгөөд энэ багийн сүүлийн хэдэн жилийн нүүр царай Рональдиногийн 10 дугаарыг 2005-2006 оны улиралд Челсигийн эсрэг хийсэн тоглолтонд өөрийгөө дэлхий нийтэд таниулж байсан тэр жаал зүүх болжээ. Шави, Иниеста, Пуйоль, Это’о, Маркез, Вальдез нарын  Челситэй нүүр тулж байсан туршлагатай залуус ид ирэн дээрээ байна.

Өш Хонзон…

2005-2006 оны улиралд Месси нэг ярилцлагандаа ”Бид Реалыг үзэн яддагаас дутуугүй Челсид дургүй, бид энэ талаар бэлтгэл дээр, хувцас солих өрөөнд ярилцдаг” гэж хэлээд амжсан. Энэ их үзэн ядалтын эх нь мэдээж хэрэг Жозегийн гайтай http://www.jamati.com/online/wp-content/uploads/2008/06/samueletoo.jpghttp://www.jamati.com/online/wp-content/uploads/2008/11/drogba.jpgмэдэгдлүүд. Анх хоёр баг таарах үед ”Онцгой нэгэн” шууд л Райкаардын талаар ”тэр бол тоглогчийн хувьд маш олон цомтой гайхалтай тоглогч харин бид дасгалжуулагчийн хувиар эсрэгээрээ” хэмээн эрээ цээргүй мэдэгдэж байлаа. Харин Барсаг ялсныхаа дараа ”Барсад би хайртай” гэж Каталончуудын дургүйг улам ихээр хүргэсэн.Үүнээс нь болж Челсиг Ноу Кампт тоглохоор зочлох үеэр нь Каталончууд тун таагүй тэднийг угтаж байсан. Хэвлэлүүд тэдний Челситэй хийх тоглолтыг Европын Эль Классикотой зүйрлэж байлаа.
Челсигийн хувьд хасагдах шатанд хамгийн сүүлд ”Босогчидтой” таарахдаа ялагдаж тэмцээнийг орхиж байсан бол дараа жил нь хэсгийн тоглолтонд бага ч гэсэн хариугаа авч чадсан. Гэсэн хэдий ч Лампардын ”тэдэнтэй тоглохыг тэсэн ядан хүлээж байна” гэсэн мэдэгдэл дуусгаагүй ажил энэ 2 багийн хооронд үлдсэний гэрч ч байж мэднэ.
Хэн хэн нь Ромд очихыг хүсэхийн зэрэгцээ өмнөх бүх тоглолтуудын талаар ямархан нэгэн дурсамжтайгаар талбайд гарцгаах нь гарцаагүй.
Анригийн хувьд цагтаа Терри, Карвальюгийн зүрхэнд шар ус хуруулж байсан туршлагатай. Мөн Английн лигийн хатуу ширүүнийг ч сайн мэднэ.  Дээр нь мэдээж Лондонгийн дерби түүнийг хурцална. Одоо ч гэсэн түүний Хайбүрид өнгөрөөсөн улирлууд Челситэй хийсэн дербинүүд мартагдаагүй гэдэгт итгэлтэй байна. Месси 2006 онд Камп Ноуд болсон хариу тоглолтоос гэмтээд гарч байхдаа уйлж байсан. Түүний энэ нулимс Челсигийн эсрэг тоглохыг хичнээн их хүсч байсныг нь гэрчилнэ. Тэр жилдээ Лео дахин талбайд гараагүй бөгөөд багийнхаа Аваргуудын лиг болон Ла лигийн цомын баярыг гэмтлийн эмнэлэгт тэмдэглэхээс өөр аргагүй болсон билээ. Харин одоо бол тэр гарцаа байхгүй Каталоны багийн амин зүрх. Тиймээс тэр Челсигийн эсрэг өөрийн чадах бүхнээ хийх нь лавтай.

Форм

Барса энэ улирлыг маш гайхалтай формтой үргэлжлүүлж байгаа. Тэднийг формоо алдахыг Реалын фэнүүд хүлээсээр Ла лигийн 32-р тойрогтой золгоод байна. Тэдний лиг дэх гоолын ялгаа бүр 64-т хүрсэн нь өмнө нь хэзээ ч http://www.citifmonline.com/wp-content/uploads/2009/02/400x400_johnterrynew3.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/78/Carles_Puyol_18abr2007.jpg/468px-Carles_Puyol_18abr2007.jpgхарагдаж байгаагүй үзүүлэлт.  Ийм тоог ТОП3 лигт би лав харж байгаагүй. Каталончууд лигийн 31 тоглолтонд 88 гоол эсрэг багийн хаалганд хийсэн ба 25 ялж гурав тэнцэж 3 ялагдсан байна. Европын тавцанд 10 тоглож 29 гоол хийж 12 гоол алдсан ба 6 ялж 3 тэнцэж 1 ялагдсан үзүүлэлтэй байна.

Челси лигтээ 32 тоглож 20 ялж 7 тэнцэж 5 ялагдсан. Гэхдээ энэ ялагдлуудын нэг нь л Хиддинктэй холбоотой гэдгийг сануулах нь зүйтэй байх.  Тэд одоогоор нийт 55 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд  хийж 20 гоол алдсан байна. Харин Аваргуудын лигт 19 гоол хийж 12 гоол алдсан ба 5 ялж 4 тэнцэж 1 ялагджээ. Гүүс ирснээр Челсигийн үзүүлэх үр дүн эрс сайжирсан бөгөөд тэд Юве болон Ливер гэсэн 2 грандийг тэмцээнээс хасаад байгаа.
Ирэх тойргийн тоглолтуудын хувьд Барсагийн учраанууд маш хүнд. ”Куле”-чүүд өнөө шөнө Севияагийн эсрэг тоглох бол ирэх амралтын өдрүүдэд Аваргуудын лигийн эрхийн төлөө ширүүн тэмцэл хийж буй Валенсиагийн талбайд зочлоно. Үүний дараа тэд  Челситэй тулах бөгөөд эцэст нь  бүх л тоглолтуудаас хамгийн чухал тоглолт болох Реалын эсрэг хийх Эль Классико Пепийг хүлээж байгаа. Тэгээд ахиад Челси. Мэдээж хэрэг Эль Классико бол Барсагийн хувьд маш чухал тоглолт байх болно. Дээр нь энэхүү хүнд шахуу хуваарь нь тэдний лигийн аварга авч чадах эсэхэд маш чухал нөлөөтэй. Сүүлийн 2 жилийн турш лигийг дайснууддаа алдаад байсан Барсагийн хувьд хамгийн чухал тэмцэл нь мэдээж хэрэг Ла лиг.
Челсигийн учраануудын хувьд  Барсагаас хөнгөн ч,  сул гэхэд хэцүү. Тэд долоо хоногийн дундуур Эвертонтой тоглоно.  Харин долоо хоногийн төгсгөлд хуучин Домог Золагийн удирдлаган дахь Алхнуудын эсрэг тулалдаад дараа нь Барса. Тэгээд Лондонгийн дерби ахиад Барса гэсэн хуваарьтай. Хуваарийн дагуу бол Барсатай хийх сүүлийн тоглолтын дараа Арсеналтай таарна. Челсигийн хувьд одоогоор тайтлийн төлөөх өрсөлдөөнд нэр нь дурдагдахгүй байгаа ч онолын хувьд боломж бий. Тиймээс Цэнхэрүүд ч эрт бууж өгөхгүй нь тодорхой. Угаасаа тэгэх эрх ч байхгүй

Багийн  бүрэлдэхүүн

Барсагаас гэмтэлтэй байгаа тоглогчид гэвэл Милито. Габрель энэ улиралд угаасаа нэг ч  тоглоогүй учраас энэ нь том гарз биш.
http://www.ybarcelona.com/wp-content/uploads/2009/03/pep-guardiola.jpghttp://euro2008.worldcupblog.org/files/2008/06/hiddink-coaching-russia.jpgХарин Челсигээс гэмтэж бэртэгсэд аажмаар эргэж ирцгээж формондоо орж амжсан. Гэсэн хэдий ч Эшли өмнөх тоглолтын торгуулийн улмаас энэ тоглолтыг өнжих болно. Зүүн жигүүрт Мессиг хэн зогсоох вэ  гэсэн том асуудалтай тэд тулгарна. Магадгүй олон талын авьяастай Эссиен эсвэл Хиддинкийн доор өөрийгөө нээгээд байгаа Иванович нар энэ байрлалд гарч мэднэ. Хэрвээ Эссьен гарвал энэ нь тийм ч зөв сонголт байхгүй болов уу? Эссьены жигүүрийн хамгаалалтанд гарч байсан дурсамжуудаас хамгийн муухай нь Москвагийн финал. Роналду хаалганд мөргөж байхад тэр юу болж байгааг ойлгоогүй байсан.  Зүүнд Мессиг бариж чадлаа ч гэхэд түүний төвийн шугамд үлдээсэн цоорхойг Микель бөглөж чадна гэж үү? Тэгээд ч тэр Эссьен гэмтлээс ирснээс хойш мартагдчихсан байгаа нь Гуусын толгойны өвчин юм. Ингэхээр Иван байх магадлал илүү өндөр болов уу?

Тоглолт

Барсагийн тоглолтын хэв маяг ямар ч дасгалжуулагч байсан төдийлөн өөрчлөгддөггүй. Тэд довтолгоог эрхэмлэдэг бөгөөд төвийн шугамдаа бөмбөг илүү их эзэмшиж богино зайнд маш хурдан дамжуулалтууд хийж хурдтай урагшилдаг .  Тэрхүү чухал  байрлалд нь Европын аваргын Маестро Шави байгаа. Барсагийн академээс гарсан төвийн хагасуудын таних тэмдэг нь бөмбөгийг өөр дээрээ удаалгүй байнгын дамжуулалтуудыг хийж эсрэг багийн хамгаалалтыг сарниулах баүр дүн нь Иниеста, Шави, Ческ юм.  Үлгэр үзүүлэгч нь одоогийн дасгалжуулагч нь. Мөн Шави өөрийн дамжуулалтаар урд талыг хангах ба мэдээж хэрэг бөмбөг ирчихсэн байхад тэнд яаж гоол хийхээ мэддэг Анри,  Это’о гэсэн залуус байгаа.
Шавитай хамтарч Иниеста, Яаяа нар ихэвчлэн тоглож байгаа. Челсигийн хүчний тоглолтын эсрэг Пеп Кэйта-Яаяа-Шави гэсэн сонголтыг хийж Иниестаг илүү урагшлуулж  магадгүй. Энэ нь тэдэнд илүү ашигтай байж болох юм. Ийм тохиолдолд Анри туслах дүрд тоглож нөөцөөс орж ирж тоглолтыг өөрчлөгчдийн нэг болох боломжтой. Ялангуяа хүнд ачаалалтай тэр Пепийн нууц зэвсэг болох байх. Харин Месси, Это’о бол зоолттой гарна. Ард Пуйольтой хамт агаарт сайн тоглодог Пикью эсвэл Маркез хоёын нэг гарах байх. Аль нь ч байсан ялгаагүй сайн сонголт. Гэхдээ туршлагаа бодвол Мексик эр найдвартай мэт.

Челсигийн эхний зорилго Барсад бөмбөг эзэмшүүлэхгүй байх. Үүний тулд дунд шугамд Шави Иниеста нарт аль болох бөмбөг бага эзэмшүүлэх хэрэгтэй. Тэд бөмбөг таслахын тулд Эссьен Баллак нарыг ашиглах бөгөөд Ливерпуль болон Ювег хожиход энэ арга барил их үр дүнгээ өгсөн билээ. Гэхдээ Барсагийн хагасууд өмнөх 2 багийнхаас илүү хурдан бөгөөд илүү олон дамжуулалтыг дунд шугамандаа хийдэг учир Баллак ийм үед бараг ажилгүй болж мэднэ.  Учир нь түүний хурд Испаничуудын хурданд гүйцэхгүй байсныг бид Еврогоор харсан. Эссьен бол энэ тал дэээр яг тохирно. 90 минутын турш зогсоо зайгүй гүйж бөмбөгтэй хүн бүрийг такльдаж бөмбөгний төлөө тэмцэх ёстой хүн нь Эссьен. Хэрвээ тэр зүүн жигүүрт гарвал Барса дунд шугамд давамгайллаа тогтоох боломжтой. Сүүлийн 2 сар талбайд  гараагүй Оби Микель Шавиг зогсооно гэдэг худлаа. Тэгээд ч Микель, Эссьен шиг байнга идэвхитэй тоглодог тоглогч биш.
Урд хэсэгт Барсагаас тарих гол аюул нь Это’о, Анри, Месси. Магадгүй Анригийн байранд Иниеста ирж мэднэ. Месси одоогоор хэн ч зогсоохын аргагүй байгаа тоглогч. 18 тайдаа л тэр Челсигийн хамгаалалтыг асуудалд учруулж байсан юм чинь одоо жинхэнэ тоглох нь ойлгомжтой. Ядаж байхад Эшли байхгүй нь Челсид хүнд цохилт.
Барсагийн А-Э-М гурав энэ улиралд 86 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд хийгээд байгаа. Аймшигтай статистик. Тэд гоолдох нь гарцаагүй харин хэд вэ? Гэдэг нь л сонирхолтой.
Челсигийн довтолгооны найдвар нь Дрогба. Тэр ямагт Барсагийн хамгаалалтанд асуудал үүсгэдэг байсан. Африк эрийн хүчний тоглолт Барсагийн хамгаалагчдийн хувьд дасаагүй зүйл.
Стандардууд дээр Челси илүү гарах бөгөөд тэдний тоглогчид хамаагүй нуруулаг гэхдээ өмнөх учраа таарч байсан үеүүдээс Барсагийн тоглогчдийн дундаж өндөр даруй хэдэн см ээр нэмэгдсэн болов уу? Яаяа, Кэйта, Пикью, Анри гээд…
Хаалгачдын хувьд тун ойролцоо гэж хэлж болно. Вальдез бол том багт байгаа хаалгачдаас хамгийн орон гаран нь байж магадгүй.  Харин Чех энэ улиралд тун тааруухан формтой байгаа гэдгээ өмнөх тоглолтуудад харуулаад байгаа.
Дасгалжуулагчид - хэрвээ хэн нэгэний өмнөх амжилт нь өнөөдрийн тоглолтонд нөлөөлдөг бол гарцаагүй Хиддинк ялах байх. Тэр бол Пепийн хажууд домог. Гэхдээ Пепийн энэ жилийн статистик Пеп өөрөө дасгалжуулагчийн хувиар домог болох боломж байгааг харуулсаар байгаа билээ. Магадгүй үүний хариулт удахгүй гарах байх.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1614664/c77/trackback

profile

эди хугда

2012.11.10 20:15:08
*.199.168.184

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102640
849 999999999 [1] __999999999___ 2009-04-29 1517
848 **** нүд баясаж, сэтгэл сэрнэ **** -цомог [1] soragsan 2009-04-29 2066
847 Bold МУГЖ болох уу MUZZ 2009-04-28 2414
846 Hero [1] anar_0305 2009-04-28 1694
845 ЗОРИГТ АНЧИН БҮСГҮЙ (Өгүүллэг) [1] soragsan 2009-04-27 3172
844 Монгол туургатны үндэсний бөхийн анхдугаар наадамд Цэргийн арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв :::БӨХ::: 2009-04-26 2658
843 ZURXAI [1] anaraa87 2009-04-26 1197
842 ********** ОНИГОО ********* [1] soragsan 2009-04-26 1957
841 Mike_Tyson [1] 나이키 2009-04-26 1285
» Барса-Челси агуу тулааны өмнө [1] soragsan 2009-04-26 2836
839 ♣♣..**Үгүйлэн санана **..♣♣ Монголоо [2] daruuhan01 2009-04-25 2231
838 Бүсгүйчүүдийн нудрага зөрүүлэх клуб [3] chups 2009-04-25 4608
837 ~~~WAX- шилдэг 36 дуу~~~ file [3] .Sarnai. 2009-04-23 2862
836 ~~~WAX-오빠~~~ file [2] .Sarnai. 2009-04-23 2093
835 Magtaaliin Internet radio [1] wowccm 2009-04-23 2498
834 한여름날의 꿈 [1] anar_0305 2009-04-23 1373
833 Ихэл уйтгартай юмдаа [1] Хүмүүн 2009-04-22 1720
832 Х-Түц (Авилгал) [1] Itgelxvv 2009-04-22 11783
831 Хурган Ишгэн [ Шинэ Хошин Шог ] [1] Itgelxvv 2009-04-22 12752
830 BILGUUN HUUD AMIDRAL HAIRLAYA MGL-CHUUDAA [1] batsol061121 2009-04-21 2155
829 АЗИЙН ӨДӨРЛӨГТ УРИЖ БАЙНА(INCHEON ASIAN FESTIVAL2009 [1] 김혜린 2009-04-21 2342
828 ♫ ♫ ☆NIRVANA UNPLUGGED☆♫ ♫ [1] w0w0w 2009-04-21 1548
827 나 이젠 (v.o.s) [1] anar_0305 2009-04-20 1776
826 이승기 - 내여자라니까 [3] anar_0305 2009-04-20 1449
825 Челси ФА цомын шигшээд шалгарлаа [1] soragsan 2009-04-19 1712
824 kkkkk [1] ...999999999 ... 2009-04-19 1737
823 Түүнийг дурсан санах нь бид ардчилалаас ухраагүй гэсэн үг болно [1] har baraan 2009-04-19 2798
822 이승기 - 내여자라니까 [3] daruuhan01 2009-04-19 1797
821 ene clipiig olj uguuch? [4] jecho 2009-04-19 1209
820 Onigoo [4] MUZZ 2009-04-18 1763
819 Baek Ji Young - Like Being Hit By A Bullet Romanized & Eng Sub [1] vlmedehmaA 2009-04-18 2252
818 Onigoo [3] MUZZ 2009-04-17 1602
817 Шийдвэр Гаргагчидаа Сонсоцгоо Баримтат Нэвтрүүлэг [1] daruuhan01 2009-04-17 1595
816 МОНГОЛ-МАКАО 3:1 ХОЖСОН Ч ДАРААГИЙН ШАТАНД ШАЛГАРЧ ЧАДСАНГҮЙ [1] soragsan 2009-04-16 1567
815 Эмэгтэй боксчид олимпт оролцох уу [2] soragsan 2009-04-16 1525
814 Спортын ертөнцөөр хамтдаа аялцгаая! [1] lhas 2009-04-16 1526
813 hodoogiin 3 hoshin shog [3] Itgelxvv 2009-04-16 13486
812 hoshin shog goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11927
811 hoshin shog zoogiin gazar [2] Snifeboy 2009-04-16 11343
810 Mongond durgui hen baihaw [2] Snifeboy 2009-04-16 11313
809 Axa Temtseen hoshin shogiihan [1] Snifeboy 2009-04-16 14316
808 hoshin shog oddyn erelt [1] Snifeboy 2009-04-16 11421
807 Shalguulsan ni goy shvv [1] Snifeboy 2009-04-16 11227
806 Bn uu hoshin shog [1] Snifeboy 2009-04-16 11546
805 Morin huur [1] Snifeboy 2009-04-16 14526
배너신청
자생병원

배너신청