jasen
Бичлэгийн тоо 4,494

Пүрэв гарагийн орой Оакланд хотноо хоёр Монгол залуу Солонгос дэлгүүрт зэвсэглэн халдсан этгээдтэй нүүр тулан үзэлцэж аюулгүй болгох үедээ буудуулан шархадсан хэдий ч дээрэмчнийг баривчлан гавлаад цагдаад тушаасан байна. Гэмт этгээдүүд хоёулаа байсан бөгөөд дор бүрдээ гар буугаар зэвсэглэсэн байжээ. Монгол залуусын нэг Лхамжавын БАТ-ӨЛЗИЙТЭЙ очиж уулзлаа. Тэрээр гэрээр эмчилгээ хийлгэхээр эмнэлэгээс гарсан байв. Сум түүний зүүн гарын шууг нэвтлээд гарахдаа азаар ясыг нь дайраагүй гэнэ. Ийм явдал болжээ. Тэр үдэш Бат Өлзий, Зоригоо хоёр Монголчууд төвлөрөн суудаг Жексон гудамжны захад байдаг Солонгос дэлгүүрт тамхи авахаар оржээ. Энэ үеэр дэлгүүрт худалдагч Солонгосоос өөр хүнгүй эл хуль байж...
Өлзий бие чинь яаж байна. Өчигдөр юу болов оо?
Бие гайгүй ээ, гар л янгинаад өвчин орж байна, эмч нар сум яс дайрч гэмтээгээгүй байна гэсэн. Зоригоо маань хүндхэн байгаа байх, сум Зоригоогийн баруун шанааг сэтлэж ороод хүзүүгээр нь гарсан гэнэ, бас нэг сум баруун уушиг хавьцаа нь тусаад тогтсон байгаа, тэр сумыг одоохондоо авахгүй гэхдээ амь насанд аюулгүй болгосон гэсэн. Өчигдөр Зоригоо бид хоёр тамхи авахаар булангийн дэлгүүрт орсон юм. Тэгээд үг сольж ч амжаагүй байтал гэнэт нэг хар залуу лангуу тойрсноо худалдагч дээр очиж буу гаргаад шууд тулгасан, хажуу тийшээ хартал Зоригоогийн ард бас нэг хар залуу ирчихсэн нуруунд нь гар буу тулгаад зогсож байв. Гэтэл нөгөө Солонгос юм аваад шидэх шиг болох үед буу дуугарсан, яг энэ үеэр Зоригоо эргээд ардаа байгаа харыг цохиод унагасан. Зоригоо яг онож сайн цохисон доо, Тэр хар унахдаа буудаад эхэлсэн, Зоригоо ч дээрээс нь дараад унасан, би буу барьсан гар руу нь үсрээд ноцолдоод эхэлсэн. Тэр үеэр нөгөө хар нь гарч зугтасан байх. Бүх юм яах ийхийн зуургүй болоод өнгөрсөн.
Хэдий хэр насны харууд вэ, буунаас нь яаж байж салгав, суманд оногдохоо мэдэрсэн үү?
Хорь гаруй насны байхаа, нөгөө л нэвсийсэн өмд цамцтай юмнууд. Тэд юм (хар тамхи) хэрэглэсэн байсан байх гэж санаж байна. Нилээн өндөр, цул булчин шөрмөс болсон бяртай залуу байсан, би буу барьсан гарынх нь шуун дээр нь эрхий хуруугаа гүн шигтгэж байж бууг нь салгаад худалдагч руу шидсэн. Тэгээд Зоригоо бид хоёр доош нь харуулаад гарыг нь нугалах үед нөгөө Солонгос худалдагч бидэнд гав шидэж өгсөн. Тэгээд гавлаад Зоригоог хартал нүүр нь нил цус, Зоригоо -Өлзий ахаа таны гарнаас цус олгойдоод байна дараарай... гэсэн, би Зоригоогийн цээжнээс урсч байгаа цусыг тогтоох санаатай будилж байтал цагдаа орж ирсэн байх. Суманд оногдохоо мэдэрсэн тийм юм байхгүй, бөөн ноцолдоон болсны эцэст нөгөө мууг гавлаад нил улаан цус болсон улс л бие биенээ харж байгаа юм чинь. Ийм л юм болсон. Нөгөө хар хаашаа зугтаасан бэ, тэр буудсан уу, Цагдаа хэр удаж байж ирсэн бэ, хэн дуудсан бол, түргэн тусламж зэрэгцээд орж ирсэн үү? Худалдагч нууц дохиололоо тэднийг орж ирэнгүүт дарж амжсан байх, цагдаа түргэн хоёр бараг зэрэгцээд орж ирсэн дээ. Нөгөө хар буугаа алдангуутаа зугтаасан байх, гэхдээ амжаад Солонгосыг хэд хэд буудсан байсан.
Цагдаа нар орж ирээд нөгөө харыг аюулгүй болгосныг хараад яаж байх юм?
Гав тэр худалдагчид бэлэн байжээ. Цагдаа нар бөөнөөрөө орж ирээд алга ташаад байсан, тэгээд түргэн биднийг аваад гарсан, эмнэлэг дээр очоод надаас товч мэдүүлэг авч байсан. Шууд тариа хийгээд дусал залгадаг юм билээ. Нөгөө Солонгос худалдагч хаанаа буудуулсан бол, тэр та хоёртой юм ярьсан уу, дэлгүүрийн эзэн энэ тэр хүмүүс эмнэлэг дээр ирж уулзав уу? Тэрийг харж амжаагүй лав л бууны суманд оногдсон, шархадсан. Арай гайгүй бололтой эмнэлэг явахдаа бид хоёр руу Солонгосоор баярлалаа гээд байсан. Эмнэлэг дээр Солонгос энэ тэр хүмүүс надтай уулзаагүй, тааралдаагүй. Мэдээж дэлгүүр болгон камертай байдаг, бичлэг олж үзвэл бүх юм тодорхой харагдах байх даа? Камерын бичлэгийг цагдаа нар авсан байхаа, нээрээ олж үзэх юмсан. Биднийг орход дэлгүүрт өөр хүн байхгүй л байх шиг байсан, нэг мэдхэд буутай хар хоёр талаас гараад ирсэн.
Та нарын салгасан тэр буу ямар буу болохыг нь анзаарсан уу?
Анзаарсан, сумны хүхээ нь дээрээ эргэлддэг орос револвер шиг буу байсан, харин ардаа татдаг замаг нь байхгүй автомат цэнэглэгчтэй буу байсан.
Бүх юм болоод өнгөрсний дараа юу бодогдож байна вэ?
Үгүй яахав дээ. Бид хоёр азтай л амь гарлаа. Одоо бодход амь алдхад ойрхон очжээ. Тухайн үед ийм тийм юм бодохтой манатай шууд улайраад ноцолддог юм билээ. Ер нь тэгээд хүмүүст захихад сэрэмж болгоомтой яваарай л гэж хэлмээр байна. Ардаа ажилтай цаг давчуу явсан тул Бат Өлзийтэй ийнхүү товч хөөрөлдөөд гарлаа. Оакландын Highland эмнэлэгт эмчлүүлж байгаа Ганболдын ЗОРИГООТОЙ утсаар ярьж биеийг нь асуулаа. Тэрээр дусал залгуулаад хэвтэж байгаа тул удаан ярилцаж чадсангүй. Удахгүй түүнийг уншигч тантай уулзуулнаа, Зоригоодоо хурдан эдгэрэхийг хүсэн ерөөе! Д.Цэрэндорж 2009.3.20 Оакланд хот
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1476219/be3/trackback

profile

자야

2009.03.24 22:00:26
*.176.130.13

minii mongol ugaasaa iluu iluu iluuemoticonemoticonemoticon

jecho

2009.03.24 22:05:03
*.37.57.25

erelkheg zaluustaa turgen edgereerei gej khusie...emoticon
profile

Маралгоо

2009.03.24 22:44:44
*.254.49.142

Үнэхээр бахархаж байнаа.Монгол эрчүүд маань ийм л хүмүүс шүүдээ.Хурдан эдгээрэй залуусаа.emoticon
profile

vlmedehmaA

2009.03.26 22:11:06
*.158.1.109

Үнэхээр бахархам юмаа.2 залуудаа хурдан эдгэрхийг ерөөеemoticon

profile

양&나

2009.03.27 04:19:54
*.130.34.45

TA 2T AMJILT SHOO
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102640
714 ** [2] vlmedehmaA 2009-03-27 717
713 Визийн хугацааг 90 хоног болгосноор иргэдэд илүү таатай нөхцөл боломж бүрдэнэ [3] har baraan 2009-03-26 1741
712 ♣♣..** Цэргvvд **..♣♣ уран сайханы кино [1] daruuhan01 2009-03-26 1900
711 Г.Зоригоогийн ар гэрийнхнийг АНУ руу явуулна [1] soragsan 2009-03-26 1885
710 '"Элсний нүүдэл"kinonii duunuud [3] vlmedehmaA 2009-03-26 1824
709 10 жилийг хурим-hoshin shog [2] vlmedehmaA 2009-03-26 2148
708 Баримал_hoshin shog [2] vlmedehmaA 2009-03-26 1214
707 ansan dahi mglchuudiin show [2] 20092009 2009-03-26 1395
706 Монгол туургатны барилдаан болно [1] soragsan 2009-03-26 1415
705 Аваргуудын лигийн шөвгийн тоглолтуудын сугалаа [1] soragsan 2009-03-25 1937
704 꽃보다남자 [2] 아카 2009-03-25 1500
703 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [2] har baraan 2009-03-25 1941
702 БНСУ гадаадын дөрвөн мянган иргэнийг ажлаас нь халжээ [1] har baraan 2009-03-25 1539
701 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [2] har baraan 2009-03-25 1459
700 Монголын хоккейчид “Challenge Cup”-д тавдугаар байрт орлоо soragsan 2009-03-25 1208
699 Кристиано Роналдог “Реал” 95 саяар үнэлсэн үү [1] soragsan 2009-03-25 1455
698 ӨАБНУ 450 мянган зочноо хүлээж байна Хөлбөмбөг, FIFA-2010 soragsan 2009-03-24 1444
697 ПРЕМЬЕР ЛИГЫН ЯВЦ . 2009 -3 -24 ( англи) [1] soragsan 2009-03-24 1368
» Амиараа дэнчин тавин дээрэмчнийг барьж өгсөн Л.Бат-Өлзийгийн CBS-д өгсөн ярилцлага [5] soragsan 2009-03-24 2658
695 em arbayt bn [1] uram.01 2009-03-24 1099
694 http://www.floverlove.miniih.com/ [1] omogshlol 2009-03-24 1282
693 Sportiin yurtuntsuur ayaltsgaaya [1] lhas 2009-03-24 1559
692 """Яагаад,ямар учраас....???"""..................BULEEN BULEEN 2009-03-24 1623
691 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1231
690 wonder girls^^ [1] chonsaa 2009-03-23 1165
689 tsus sorogch...............kino [1] uranbol 2009-03-23 3577
688 Виталий Кличко Гомесыг яллаа. WBC [1] soragsan 2009-03-23 1451
687 Аваргуудын лигийн шөвгийн наймын оноолт гарлаа [6] soragsan 2009-03-23 1545
686 Єєдлєх зам єєртєє итгэх итгэлээс эхэлдэг [2] soragsan 2009-03-23 2136
685 Гайхалтай биеийн урлаг [2] Маралгоо 2009-03-23 1638
684 "Бяцхан Роналдино" [1] soragsan 2009-03-22 1540
683 Гүүс Хиддинк [1] soragsan 2009-03-22 1588
682 Батболд, Би монгол эр хүн, зохиолийн шинэ дуу [1] soragsan 2009-03-22 3906
681 zuraglal (hoshin shog) file [2] chonsaa 2009-03-21 14519
680 zuraglal (hoshin shog) file [1] chonsaa 2009-03-21 10271
679 uls toriin hoshin shog zuraglal file chonsaa 2009-03-21 15552
678 Сүвөнд xотод үнэдсний бөxийн барилдаантай өрөгнөөр xүрэлтцэн ирнүү~! [1] :::БӨХ::: 2009-03-21 2046
677 hoshin zuraglal file [1] chonsaa 2009-03-21 3148
676 монгол эх орон минь [1] soragsan 2009-03-21 1818
675 Мерседес F700 (19 фото [2] Маралгоо 2009-03-21 1499
674 нутгаа санж байна [1] soragsan 2009-03-21 1859
673 MERGEN SURGAAL*^^* [1] chonsaa 2009-03-20 2514
672 hitaduud arai dendnee hvnee bolijee [1] zvrx 2009-03-20 1531
671 All star game 2009 Highlights and Top 10 NBA [ HQ ] [1] soragsan 2009-03-19 1750
670 Судоку [1] Маралгоо 2009-03-19 2180
배너신청
자생병원

배너신청