jasen
Бичлэгийн тоо 4,494

Гүүс Хиддинк

Уншсан 1588 vote 0 2009.03.22 14:40:21

   3-р сарын 20

Гүүс Хиддинк: Роман, Андрей хоёрын зүгээс өршөөл хүсэх ямар ч боломжгүй
Оросын шигшээ болон Лондоны "Челси" клубын ерөнхий дасгалжуулагч Гүүс Хиддинк "Советский спорт" сэтгүүлийн сурвалжлагчид Британийн нийслэл дэх түүний ажил хэрхэн явагдаж байгаа болон Азербайжан, Лихтенштейнтэй хийх тоглолтод шигшээ багт хийсэн сонголтынхоо талаар ярьжээ.

-Лондонд хавар ирж байна. "Язгууртнууд"-ын ялагдалгүй гайхамшигтай цуврал үргэлжилсээр байгаад танд баяр хүргэе?
-Баярлалаа. Лондонд үнэхээр сайхан хавар болж байна.

-Чухам ийм шалтгаанаар та хүрэмнийхээ энгэрт шар цэцэг зүүсэн юм уу?
-Энэ бол нар цисс цэцэг. Хорт хавдраар өвдсөн хүмүүст тусалж буйг маань илтгэж байгаа юм. Британийн хорт хавдартай хүмүүст туслах "Marie Curie" сангаас үйл ажиллагаанд нь оролцсон хүн бүрт ийм цэцэг өгдөг.

-Энэ ажиллагааг клубээс зохион байгуулж байгаа юм уу?
-Үгүй ээ. Миний хувийн санаачлага. Ийм шар цэцгийг сэр Алекс Фергюсон хүрмэн дээрээ зүүж байсан. Би ийм өвчтэй хүмүүст дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

-"Челси"-гийн тоглогчдын ярьснаар та багтаа маш сайхан уур амьсгалыг бүрдүүлж чадсан юм шиг байна. Сайхан хамт олон бүрдүүлэх нь таны амжилтын гол арга барил уу?
-Багийн сайхан уур амьсгал амжилтын гол үндэс байх нь ойлгомжтой. Гэхдээ надад хангалттай хугацаа байгаагүй. Хоёрдугаар сард Лондонд ирэхэд бидэнд "Астон Вилла"-тай хийх тоглолтод бэлтгэхэд ганц долоо хоногийн л хугацаа байсан. Маш өндөр нягтралтай бэлтгэл хийж, зөвхөн талбай дээр төдийгүй бусад үед ч их хөдөлмөрлөхийг тоглогчдоос шаардсан. Энэ их хөдөлмөрийн эцсийн үр дүн сайн гарсан нь хамт олны доторхи уур амьсгалыг бэхжүүлсэн. Гэхдээ намайг "Челси"-д ирэхэд бүх юм тийм ч муу байсан гэж болохгүй л дээ.

-Олон шинжээчид тэр тусмаа Английнх таныг "Челси"-д ирснийг тийм ч сайнаар хүлээж аваагүй. Тэд "Хиддник клубын дасгалжуулагч биш. Тэр клубын өдөр тутмын ажил гэж юу байдгийг мартсан" гэж байсан. Үндэсний шигшээ багаас клубт шилжихэд хэцүү байсан уу?

-Огтхон ч үгүй. Өнгөрсөн оны тавдугаар сард Оросын шигшээ багийг Европын аварга шалгаруулах
тэмцээнд бэлтгэх үед бүтэн сарын турш өдөр бүр бэлтгэл хийж байсан. Энэ чинь клубын өдөр тутмын бэлтгэлээс юугаараа ялгаатай юм бэ. Дээр нь Австралийн шигшээ болон ПСВ "Эйндховен" багийг зэрэг дасгалжуулж байсан маань тийм ч эртнийх биш. Дөнгөж хоёр жил хагасын л өмнө шүү дээ.

-Тэгэхээр танд ямар ч бэрхшээл байгаагүй гэсэн үг үү?
-Хэрвээ та 12-16 жил зөвхөн шигшээ багтай ажилласан бол клубтэй ажиллах арга барилаа алдсан байж болно. Миний хувьд бүх зүйлийг гартаа барьж, хянаж байсан гэхэд болно.

-Одоо "Челси" "МанЮ"-гаас дөрөвхөн оноо дутуу яваа. Тэгэхээр багийн удирдлага таны өмнө илүү өндөр зорилт тавьсан уу?
-Үгүй. Намайг ирэхэд ямар байсан тэр хэвээрээ л байгаа. Хамгийн түрүүнд "Челси"-г дараа жилийн Аваргуудын лигт орох боломжтой болгохын тулд премьер лигийн эхний дөрөвт орох. Дараа нь премьер лигт түрүүлэх. Ингэхийн тулд "МанЮ" олон оноо алдаж, бид үлдсэн бүх тоглолтуудад ялах хэрэгтэй болж байна. Энэ ч бараг боломжгүй л дээ. Удирдлагын зүгээс шаардлагаа өөрчлөөгүй. Миний хувьд ямар нэгэн дарамт байхгүй учраас л сүүлийн үед дээрх амжилтыг үзүүлж байгаа.

-Одоо "Челси"-гийн амжилт Роман Павлюченко болон Андрей Аршавины багийн талбайд зочлон тоглохоос ихээхэн шалтгаалах болж байна. "Тоттенхэм"-ийн "Уайт Харт Лэйн" болон "Арсеал"-ын "Эмирэйтс"-т хийх тоглолтууд маш чухал гэдэгтэй та санал нийлэх үү?

-Бидний хувьд үлдсэн бүх тоглолтууд чухал. Хамгийн ойрынх нь "Тоттенхэм"-тэй хийх тоглолт.

-Та дөнгөж саяхан л тоглоом шоглоомоор Эдвин ван дер Сарыг хаалгандаа бөмбөг алдахыг гуйж байсан. Гэтэл тэр таны энэ гуйлтыг жинхэнэ утгаар нь хүлээн авсан уу, сүүлийн үед "МанЮ" хаалгандаа нэлээд олон бөмбөг алдах боллоо. Та Павлюченко, Аршавин хоёрт Петр Чехийг харж үзэхийг гуйх юм биш үү?
-Би тэднийг сайн мэднэ. Тэд хаалга руу өшиглөх өчүүхэн теөдий боломжийг алдахгүй. Ямар ч өршөөл байхгүй. Тэгэхээр Роман, Андрей хоёрын зүгээс өршөөл хүсэх ямар ч боломжгүй.

-Та Оросын аварга шалгаруулах тэмээний эхний тойргийн тоглолтуудыг харсан уу?

-Зөвхөн зарим нэг хэсгийг нь л харсан. Надад олон зүйл таалагдсан. Погребняк гайхалтай гоол хийсэн. Саенко, Семак, Загоев, Игнашевич ч сайн байна лээ. Бүгд хоёр гоол хийсэн.

-Александр Кержаков ч сайн байсан. Түүнийг яагаад шигшээд дуудсангүй вэ?
-Би түүний тоглолтыг харсан. "Москва"-гийн хаалганд маш уран гоол хийсэн. Тэрнээс гадна Оросын олон тоглогч нөөцөнд байгаа. Би шигшээ багт нэр дэвшигчдийн талаар бүх мэдээллийг авч, тэдний тоглолтыг бичлэгээр хардаг.

-Азербайжан, Лихтенштейнтэй хийх тоглолтод та зөвхөн шал-гарсан шилдгүүдийг дуудсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Би зөвхөн туршлагатай, өнгөрсөн Европын аварга шалгаруулах тэмцээнд орж өөрийнхөө шилдгийг баталсан тоглогчдыг дуудсан. Гэхдээ залуу тоглогчдод боломж байгаа. Сэтгэлээр унах хэрэггүй. Жишээ нь Сычев байна.

-Сайхан жишээ байна. Олон хүмүүс таныг Сычевийг шигшээ багт яагаад дуудсаныг ойлгохгүй байгаа?

-Энэ бол маш энгийн зүйл. Сычев гэмтэл авснаар нэг хэсэг шигшээ багт тоглоогүй. Дээр нь бас бэлтгэл хангалттай байгаагүй. Хэвлэл мэдээллээр түүнийг их шүүмжилсэн. Гэхдээ тэр өөртөө шүүмжлэлтэй хандаж, маш ажилласан. Тэгэхээр тэр шигшээ багтаа эргэн ирж болно. Энэ бол өөрийнхөө ажилд жинхэнэ мэргэжлийн үүднээс хандаж байгаа хэрэг. Надад түүний энэ зан их таалагдаж байгаа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1464922/468/trackback

soragsan

2009.03.22 16:02:41
*.47.250.100

НЯМ,2009ОНЫ 3 САРЫН 22 , премьер лиг ,ЧЕЛСИ -  ТОТТЕНХЭМ  0 -1
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102641
714 ** [2] vlmedehmaA 2009-03-27 717
713 Визийн хугацааг 90 хоног болгосноор иргэдэд илүү таатай нөхцөл боломж бүрдэнэ [3] har baraan 2009-03-26 1741
712 ♣♣..** Цэргvvд **..♣♣ уран сайханы кино [1] daruuhan01 2009-03-26 1900
711 Г.Зоригоогийн ар гэрийнхнийг АНУ руу явуулна [1] soragsan 2009-03-26 1885
710 '"Элсний нүүдэл"kinonii duunuud [3] vlmedehmaA 2009-03-26 1824
709 10 жилийг хурим-hoshin shog [2] vlmedehmaA 2009-03-26 2148
708 Баримал_hoshin shog [2] vlmedehmaA 2009-03-26 1214
707 ansan dahi mglchuudiin show [2] 20092009 2009-03-26 1395
706 Монгол туургатны барилдаан болно [1] soragsan 2009-03-26 1415
705 Аваргуудын лигийн шөвгийн тоглолтуудын сугалаа [1] soragsan 2009-03-25 1937
704 꽃보다남자 [2] 아카 2009-03-25 1500
703 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [2] har baraan 2009-03-25 1941
702 БНСУ гадаадын дөрвөн мянган иргэнийг ажлаас нь халжээ [1] har baraan 2009-03-25 1539
701 Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [2] har baraan 2009-03-25 1459
700 Монголын хоккейчид “Challenge Cup”-д тавдугаар байрт орлоо soragsan 2009-03-25 1208
699 Кристиано Роналдог “Реал” 95 саяар үнэлсэн үү [1] soragsan 2009-03-25 1455
698 ӨАБНУ 450 мянган зочноо хүлээж байна Хөлбөмбөг, FIFA-2010 soragsan 2009-03-24 1444
697 ПРЕМЬЕР ЛИГЫН ЯВЦ . 2009 -3 -24 ( англи) [1] soragsan 2009-03-24 1368
696 Амиараа дэнчин тавин дээрэмчнийг барьж өгсөн Л.Бат-Өлзийгийн CBS-д өгсөн ярилцлага [5] soragsan 2009-03-24 2658
695 em arbayt bn [1] uram.01 2009-03-24 1099
694 http://www.floverlove.miniih.com/ [1] omogshlol 2009-03-24 1282
693 Sportiin yurtuntsuur ayaltsgaaya [1] lhas 2009-03-24 1559
692 """Яагаад,ямар учраас....???"""..................BULEEN BULEEN 2009-03-24 1623
691 TA MEDEH UU*^^* [1] chonsaa 2009-03-23 1231
690 wonder girls^^ [1] chonsaa 2009-03-23 1165
689 tsus sorogch...............kino [1] uranbol 2009-03-23 3577
688 Виталий Кличко Гомесыг яллаа. WBC [1] soragsan 2009-03-23 1451
687 Аваргуудын лигийн шөвгийн наймын оноолт гарлаа [6] soragsan 2009-03-23 1545
686 Єєдлєх зам єєртєє итгэх итгэлээс эхэлдэг [2] soragsan 2009-03-23 2136
685 Гайхалтай биеийн урлаг [2] Маралгоо 2009-03-23 1638
684 "Бяцхан Роналдино" [1] soragsan 2009-03-22 1540
» Гүүс Хиддинк [1] soragsan 2009-03-22 1588
682 Батболд, Би монгол эр хүн, зохиолийн шинэ дуу [1] soragsan 2009-03-22 3906
681 zuraglal (hoshin shog) file [2] chonsaa 2009-03-21 14519
680 zuraglal (hoshin shog) file [1] chonsaa 2009-03-21 10271
679 uls toriin hoshin shog zuraglal file chonsaa 2009-03-21 15552
678 Сүвөнд xотод үнэдсний бөxийн барилдаантай өрөгнөөр xүрэлтцэн ирнүү~! [1] :::БӨХ::: 2009-03-21 2046
677 hoshin zuraglal file [1] chonsaa 2009-03-21 3148
676 монгол эх орон минь [1] soragsan 2009-03-21 1818
675 Мерседес F700 (19 фото [2] Маралгоо 2009-03-21 1499
674 нутгаа санж байна [1] soragsan 2009-03-21 1859
673 MERGEN SURGAAL*^^* [1] chonsaa 2009-03-20 2514
672 hitaduud arai dendnee hvnee bolijee [1] zvrx 2009-03-20 1531
671 All star game 2009 Highlights and Top 10 NBA [ HQ ] [1] soragsan 2009-03-19 1750
670 Судоку [1] Маралгоо 2009-03-19 2180
배너신청
자생병원

배너신청