jasen
Бичлэгийн тоо 4,494
Н.БАГАБАНДИ.


Бусдын төлөө буян үйлдэх нь эрдэнэт хүний, адгууснаас ялгагдах олон шинжийн нэг билээ. Өвдөж зовсон хүнд хоол цайг нь дөхүүлж өгөх нь томоос том буяны тус. Гэтэл өвдөж дордсон маланд өвс усыг нь хамт бэлчиж яваа ижил сүрэг нь дөхүүлээд өгдөг бил үү, үгүй шүү дээ. Хальтраад унасан хөл муутай хүнийг татаад босгох нь тааралдсан хүн бүрийн хийх ёстой буянт ажил. Турж эцээд, өеөдөөд унасан малыг бусад мал нь татаад босгодог бил үү, бас л үгүй.
Бусдад буян үйлдэж байна гэдэг нь хүн, хүнээрээ байгаагийн тодоос тод илэрхийлэл. Хүний төлөө хийж байгаа сайн үйлс бүхэн буянтны үйлдэл. Буяны тус багаддаггүй. Буян санаж үйлдсэн гялтайх жижигхэн тус ч биенээсээ хавьгүй том сэтгэлийн гэгээ гэрлийг дагуулан ирдэг юм. Бусдын төлөө буян үйлдэх нь хүн болж төрснийх нь утга учир мэт ухаарч санаж явдаг хүмүүс бий. Тэд буяны үйлсийн төлөө энэхэн нас, эгэлхэн биеэ бүхэлд нь зориулсан байдаг. Эд нар цаглашгүй буянтнууд.
Буянтнуудын тусыг хүртдэггүй хүн энэ хорвоод үгүй. Буянтны тусыг тосон авахад ч, буян санаж өгөхөд ч учир бий. Авах ёстойгоос илүүг авах гэж бүү шуна. Бас өгч чадахаасаа илүүг өгөх гэж бүү шанал. Чин зүрхнээсээ өгөх нь ч, авах нь ч аль аль нь сайхан. Хариу горьдолт, харамж тооцоо энд байх ёсгүй. Буяны тус наймаа биш. Чи тус болсон хүнээсээ урмын үг, баярын нулимс шаардах ёсгүй. Харин урмын үгээ хэлж, баярын нулимсаа арчих эсэх нь буянтнаас хишиг хүртэгчийн ёс суртахууны хэр хэмжээний асуудал. Жинхэнэ буянтны сэтгэл нь нээлттэй, ам нь хаалттай байдаг юм. Ер нь буяны үйлсийн талаар тус болсон нь дуугүй байж, тусыг хүртсан нь дуугарч байх нийтлэг нэгэн зарчим бий. Их ч бай, бага ч бай буянт үйлсээрээ гайхуулан шагшуулах хэрэггүй.
Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулдаг хүнээс болгоомжил. Тийм хүмүүс гайхуулаад байх буянтнууд төдийлөн биш, ажлаасаа ам нь давчихсан байх нь элбэг. Аль эсвэл буянт үйлс бүтээсэн ч түүнийгээ нийтийн тусыг бодож хийгээгүй, хувийн ашиг хонжоо бодож үйлдсэн байх нигууртай.
Буянт үйлсээр гайхуулагсадаас их буяныг хүлээгээд нэмэргүй. Жинхэнэ буянтай үйлсийн эзэд намайг хэн юу гэж магтах бол гэж горьдлого тээн, чих тавин чагнадаггүй. Яруу алдраа даяар цуурайтуулан зогсч байгаагаар төсөөлөн, сэтгэлээ зогоон хүлээдэггүй. Хийх ёстой зүйлээ хийсэн гэж бодно. Харин дутуу хийсэн болов уу, тус болж чадсан болов уу гэж сэтгэлээ чилээн, санаа зовж явна.
Буянтай үйлсийн үнэ цэнэ өөртөө шингэн үлддэг болохоос үнэ хүргэх дуудлага худалдаанд хэзээ ч ордоггүй билээ. Итгэл алдарч, гуниж гутарсан хүнд урам хайрлаж, зориг нэмсэн шидэт үгийг хэлэх нь буяны дээд буян. Энэ үгс бөхөн алдаад байсан итгэл найдварын гэрлийг зүрхэнд нь эргүүлэн асааж өгнө. Санаа зовон, сэтгэл түгшсэн хүнийг сэтгэл засах бүлээн дулаан үгээр тайтгаруулан тайвшруулах сайн санааны үйл нь усгүй ээрэм талд ундаасаж ангасан хүнд уух ус өгч, ангаа цангааг тайлах буянтны үйлдэлтэй адил ижил.
Тэр надад хэзээ ч туслахгүй гэж бодож байсан хүн нь ядарсан үед буяны гараа сунгаж туславал дээдийн буян болоод зогсохгүй сэтгэлийн гэгээ, нүүр дүүрэн мишээл баярыг хамт хайрлана. Ийм буяны тус хэд дахин үнэ цэнэтэй. Тэр надад зайлшгүй тус­лана гэж итгэн хүлээж байсан нөхөр нь урмыг хугалан чимээгүй байх нь сэтгэлд асч байсан итгэлийн зулыг үлээн унтраахтай адил.
Тэгэхдээ энэ хорвоогийн найдваргүй араншинг зүрхэнд тултал сануулна. Үүнээс адгийн хорлол тэр бүр байхгүй.

“Хүмүүст ихийг өгч, өөртөө багыг шаарддаг хүн сайн, бусдад багыг өгч өөртөө ихийг шаардагч муу хүн байдаг” гэдгийг эргэцүүлэн бодоорой. Ер нь хэн ч байлаа гэсэн авах болохоор ухасхийдэг, өгөх болохоор гэдэсхийдэг байж таарахгүй. Бурууг нь шүүмжилж, болохгүйг нь сануулж, болзошгүйг нь сэрэмжлүүлж байгааг инээд алдан, гараа тосон хүлээж авдаг хүн төдийлөн олон биш. Уг нь чиний унтсаныг сэрээж, умартсаныг сануулж байгаа тэр хүн ачлал буянтан. Тэдний үгийг чих тавин сонсдоггүй юм аа гэхэд чихнийхээ хажуугаар яавч бүү өнгөрөө. Болохгүйг сануулах хүнгүй бол болохгүй бүтэхгүйн намагт гүн гүнзгий шигдэнэ. Бурууг шүүмжлэх нөхөргүй бол буруу бусармагийн хөлгүй далайд живнэ. Сэрэмжлэхийн дээдээр сэрэмжлэхгүй бол ялагддаг юм.
Гатлахуйяа бэрх зовлон бэрхшээлтэй тулгаран шантрах үе чамд тохиож магад. Хийх, бүтээх оргилсон их хүсэл эрмэлзэлээр шатаж явсан эрч хүч чинь ямар нэг шалтгаанаас болж саарах мөчтэй тулгарч болзошгүй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байх салшгүй сайн нөхөд чамд хэрэгтэй. Шантрах цагт нь хурцалж, саарах цагт нь шавдуулж байгаа хүмүүс чиний хувьд цаглашгүй буянтнууд. Тэд байгаагүй бол чи саарсан хүчээ нөхөж, шантарсан сэтгэлээ сэлбэж чадах байсан уу, үгүй юу гэдгээ эргээд бодож байгаарай. Тэд өглөгийн дээдийг өгч, буяны дээдийг хүртээсэн буянтнууд мөн байжээ гэдгийг чи санан дурсаж, баярлан талархах болно. Зовлонтыг өрөвдөн энэрч, золгүйг өмгөөлөн аврах нь зол буяны дээд.
Өр зүрхний гүнээс оргилон гарсан өрөвч сэтгэл жинхэнэ буянтных. Өрөвч сэтгэлтний дүр эсгэсэн хий хоосон хөөрхийлөл буянтны багтай буруу бодолтных. Буянтай байна уу, нүгэлтэй байна уу чиний амьдрал бол чиний л бүтээл. Чамд тохиосон уйтгар гуниг, сэтгэлийн зовиурт чамаас өөр хэн ч буруугүй. Энэ бол чиний тарьж суулгасан үрнээс соёолж ургасан ургац. Тийм байтал бурууг өөрөөсөө биш, бусдаас эрж хайх гээд байдаг мунхаг төөрөгдөл ихэнх хүмүүсийг ноцон хоргоож байх юм. Бурууг бусдаас хайх шиг амархан юм байхгүй. Гэхдээ тэндээс олох олдвор бүр ч байхгүй.

Сэтгэл чинь чамайг есөн шидээр уруу татна. Тэндээс төөрөх түмэн сэжүүр, будилах буман нугачаа үүснэ. Эдний нэг нь бурууг бусдаас хайх мөнхийн төөрөгдөл юм. Ер нь бэртэгчин сэтгэл бурууг гаднаас эрж, хариуцлагаа ямагт гадна тал руу чихдэг араншинтай. Бурууг бусдаас хайгаад, хариуцлагаас яаж ийгээд мултрах гээд оролдоод байгаагаа мэдэрвэл бэртэгчин сэтгэлд улам бүр хүлэгдэж байна гэдгээ эртхэн ухаарч, засахыг хичээ. Энэ бол өөрөө өөртөө үйлдэж байгаа том буян шүү. Өөрийнхөө орон зайг баттай эзэл. Эс тэгвээс чи шоовдор хүүхэд мэт гадуурхагдаж, шахагдан тусгаарлагдана. Чиний орон зайг эзлэх гавьяагүй өөр нэгэн эзлэн, хээв нэг сууна. Эзлэх ёстой орон зайгаа эзэлж чадаагүй хүн бүх юманд сэтгэл дундуур, битүүхэн гомдол тээж, түүндээ хэн нэгнийг дотор сэтгэлдээ буруутгаж явах болдог. Өөрийнх нь орон зайг эзлэхэд нь хүмүүст тусал. Энэ тун их буянтай ажил.
Энд хөрөнгө мөнгө, эрх мэдлийн тус дэм хэрэгцээгүй. Чи зөвхөн бурууг нь шүүмжлэн хэлж, дутууг нь гүйцээхэд нь тусалж, хөдөлгөөнгүй зогссон байр сууринаас зөв зүгт хөдөлгөхөд нь амьдралын ухаан далайгаасаа дусал дуслаар хайрла, ачлал буянт зөвлөгөө санамжаа тун тунгаар харамгүй өг.
Энэ бүхэн мартахын аргагүй буян болно. Аливаа буянтай үйлийг чин сэтгэлээсээ үйлдэж бай. Сэтгэлээсээ үйлдсэн буяны үйл урт настай, удаан жаргалтай. Сэтгэлээсээ үйлдээгүй буяны үйл сэмэрч үжирссэн даавууны л настай, тус нэмрээр бага. Албан шахалтаар үйлдсэн буянт үйл аваа өгөө төдий л зүйл болохоос амь сүнсгүй, үнэ цэнэгүй.
Шударга бус явдлаас зайлсхийх нь шударга үйлдэл төдийгүй буянтай үйлс. Шударга бусыг үйлдэгсэд буяндаа бузар хийж байгаагаа мэдээсэй. Шударга бусаар үйлдсэн аливаа зүйлийн үр дүнд буян хишиг өчүүхэн ч хуралдан цуглахгүй, харин нүгэл хилэнцийг хангалттай хураан бөөгнүүлнэ. Тус хүргэж, буян үйлдсэн хүний ачийг марталгүй санаж яв. Тус болж, буян үйлдсэн хүний ачийг үл санах нь тусыг усаар хариулахаас онцын ялгаа үгүй.
“Санаа зөв бол заяа зөв”. Буруу санаатай хүнд буяны хишиг хүртдэггүй юм гэсэн шүү. Чамд буян хүртээсэн буянтандаа талархаж сур. Сэтгэлээсээ хэлсэн чиний цөөхөн зөв үгийг сонссон буянтны сэтгэлд наран гийж, зүрхэндээ баяртай үлдэнэ. Тэгж чадвал чамд буян хурна. Өөрийнхөө буянт үйлсээр гайхуулах хэрэггүй, харин гайхамшигтай буянт үйлсийг бүтээж амьдар. Буяны эзэн чамайг хүмүүс аяндаа хайрлан хүндэтгэх болно.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1160569/ddd/trackback

profile

Tsergiinbodol

2009.01.21 23:11:21
*.195.227.135

Ogch chadahaasaa iluug ogoh gej buu shanal hmmm N.Bagabandi ch sain yerohiilogch bsiin shuu
profile

Tsergiinbodol

2009.01.21 23:14:19
*.195.227.135

Minii nz Seegii ih muu hun bna shuu tegehleer hehe
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102645
354 clip [2] S_999 2009-01-25 1085
353 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя [2] :::БӨХ::: 2009-01-24 2026
352 ЭЕРЭГ ЭНЕРГИ [2] Мичидмаа 2009-01-24 2925
351 CLIP [2] S_999 2009-01-23 1084
350 The Pussycat Dolls [2] S_999 2009-01-23 1197
349 javhlan [2] aeob 2009-01-23 1257
348 Love Lockdown.............sarnaid [2] S_999 2009-01-23 1139
347 Tears In Heaven..... [2] S_999 2009-01-23 1103
346 [M/V▶] Ronan Keating & Paulina Rubio - When You Say Nothing At All .Sarnai. 2009-01-23 1286
345 [M/V▶] Eternal Flame - Atomic Kitten .Sarnai. 2009-01-23 1172
344 Beyoncé......Diva [2] S_999 2009-01-23 1051
343 Монгол үндэсний цагаан сар сар шинийн баярт зориулсан хүчит бөxийн барилдаанд хүрэлтцэн ирэxийг уръя [1] :::БӨХ::: 2009-01-23 1286
342 [M/V▶] Jessica Simpson feat. Nick Lachey - Where You Are [1] .Sarnai. 2009-01-23 1141
341 [M/V▶] No Me Ames - Jennifer Lopez & Marc Anthony .Sarnai. 2009-01-23 1152
340 [M/V▶] Christina Aguilera - Pero Me Acuerdo De Ti .Sarnai. 2009-01-23 1146
339 BLUE [2] S_999 2009-01-23 1150
338 HERO [1] S_999 2009-01-23 1016
337 ♣♣..**Эхийн сэтгэл**..♣♣ МУАУЗ.П.Бадарч [3] daruuhan01 2009-01-22 1891
336 _____ Transporter 3- уран сайхны кино._____ file [1] Zulaida 2009-01-22 3088
335 ♣♣..**Ийм нэгэн явдал**..♣♣ kino [2] daruuhan01 2009-01-21 6914
334 ♣♣..**ШКОЛЬНЫЙ ВАЛЬС **..♣♣ [1] daruuhan01 2009-01-21 2101
333 ♣♣..**"Хайрын гэгээн бороо"**..♣♣Aя зохиогч Ц.Дашзэвэгийн уран бүтээлийн цэнгүүн [1] daruuhan01 2009-01-21 1361
332 ♣♣..**Хулигаанууд **..♣♣ Оросын Уран Сайхны Кино [Монгол хэлээр] [1] daruuhan01 2009-01-21 6297
331 ♣♣..**Амьдрал нулимсанд дургүй**..♣♣ Оросын уран сайхны кино [1] [1] daruuhan01 2009-01-21 7742
» ӨӨРИЙНХӨӨ БУЯНТ ҮЙЛСЭЭР ГАЙХУУЛДАГ ХҮНЭЭС БОЛГООМЖИЛ [2] Мичидмаа 2009-01-20 1331
329 CLIP [1] S_999 2009-01-19 1046
328 HULEELT [1] S_999 2009-01-19 1046
327 Ireeduigees bichsen zahidal- emgenel!!! [4] jaalhuu 2009-01-19 1792
326 ajil haih [1] walentine 2009-01-19 1034
325 Joohon baijiij [1] tsergiinbodol 2009-01-19 1027
324 Huuhdiin ineedee gej... [1] tsergiinbodol 2009-01-19 1188
323 Very funny haha ^^ Unen alia naasan hehe [2] tsergiinbodol 2009-01-19 1050
322 Whitney Houston in 2009 ( Run To You~~Song by Whitney) [2] Harisu* 2009-01-19 1109
321 skype [2] 깡후 2009-01-19 987
320 Хулгайллаа шvv, би чамайг [2] S_999 2009-01-19 1265
319 Хар царайтай мөртлөө цагаан гартай Отелло [3] Boog_3399 2009-01-18 1494
318 Hi5 [2] diaz 2009-01-18 1217
317 "Gladiator" - movie sound. [2] Zulaida 2009-01-17 1169
316 Яагаад ч мартаж боломгүй янагхан минь [2] S_999 2009-01-17 1251
315 *___Unchained melody-The Righteous Brothers___* [2] Zulaida 2009-01-16 1683
314 ИЗРИАЛЬ БА ХАМАС [2] nenu 2009-01-16 1669
313 suns [2] S_999 2009-01-16 1516
312 ronan [2] S_999 2009-01-16 1008
311 999 [2] S_999 2009-01-16 1213
310 hend [1] S_999 2009-01-15 938
배너신청
자생병원

배너신청